| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2108031190080 |
| Дугаар | 2022/ДШМ/717 |
| Огноо | 2022-07-07 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., 17.2.2., 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2022/ДШМ/717
2022 07 07 2022/ДШМ/717
Б.Т-, О.Б-, Б.Т-, Ц.Э-,
М.Н-, А.О-, З.Т-, Б.О-,
Г.Б-, Д.Х- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Отгончимэг,
шүүгдэгч Б.Т-,
шүүгдэгч Б.Т-, О.Б- нарын өмгөөлөгч У.Батцэцэг,
шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Л.Амартогос,
шүүгдэгч М.Н-, А.О- нарын өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
шүүгдэгч Г.Б-, Д.Х- нарын өмгөөлөгч Б.Баттулга,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-, Б.Т-, Ц.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Т-, О.Б-, Б.Т-, Ц.Э-, М.Н-, А.О-, З.Т-, Б.О-, Г.Б-, Д.Х- нарт холбогдох эрүүгийн 2108031190080 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т-, 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,
2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялын зарим болох 04 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоож, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эдлээгүй үлдсэн 09 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
2. Т-, 1996 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн,
3. Н-, 1999 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,
4. Э-, 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,
2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан,
2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 01 жил 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан;
5. Т-, 1998 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,
6. Х-, 1998 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,
2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулсан;
7. Б-, 1998 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн,
2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан;
8. О-, 1998 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, /,
2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;
9. О-, 2000 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,
10. Б-,
Нэг. Шүүгдэгч Б.Т- нь ганцаараа:
1.1. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 7-232 тоотод байрлах иргэн М.Батбаярын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, “Nike” загварын 1 хос пүүз, “Jordan” загварын 1 хос пүүз зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 376.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.2. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 6-281 тоотод байрлах иргэн М.Энхбаярын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, “Асеr” загварын зөөврийн компьютер, ОХУ-д үйлдвэрлэгдсэн нэг нүдний дуран зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 910.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.3. 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20-501 тоотод байрлах иргэн Л.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах өвлийн орон сууцны төмөр хаалгыг хөшиж, цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, монетон ээмэг 1 хос зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.981.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.4. 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 8-208 тоотод байрлах иргэн С.Хонгорзулын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн вакум цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 8 ширхэг, шинэ цагийн хөөрөг, 2 ширхэг ээмэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.681.400 төгрөгийн хохирол учруулсан,
1.5. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 2-60 тоотод байрлах иргэн В.Цэцэгдэлгэрийн хүн байнга амьдрах өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тооногтой эрэгтэй бүс 1 ширхэг, эмэгтэй хүний “Reebok” загварын пүүз 9 ширхэг, 50.000 воны дэвсгэрт 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 983.300 төгрөгийн хохирол учруулсан,
1.6. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 10-414 тоотод байрлах иргэн Ж.Мөнх-Одын өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, “Samsung” загварын зурагт 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.398.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.7. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 10-681 тоотод байрлах иргэн Ц.Алтанхуягийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, усан манан хөөрөг, заамагт хөөрөг, халтар манан хөөрөг, архи зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 914.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.8. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9-255 тоотод байрлах иргэн Н.Ганзоригийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бичиг баримт, түрийвч, биет 13.500 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 70.100 төгрөгийн хохирол учруулсан,
1.9. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-4-2 тоотод байрлах иргэн О.Жамъян-Осорын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, хоёр ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аягыг хулгайлан авч, 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.10. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Булагийн 2-3а тоотод байрлах иргэн Ж.Нармандахын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 80.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.11. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 15 дугаар гудамжны 562 тоотод байрлах иргэн Г.Пүрэвсүрэнгийн монгол гэрийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, LG загварын 32 инчийн зурагт, DVD тоглуулагч зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 219.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.12. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 3-136 тоотод байрлах иргэн Б.Болормаагийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, хар чулуун шигтгээтэй эрэгтэй монетон бөгж, “Sony” загварын зургийн аппарат, “Samsung” загварын таблет зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 617.800 төгрөгийн хохирол учруулсан,
1.13. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн 13 тоотод оршин суух иргэн Г.Гандолгорын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Асеr” загварын зөөврийн компьютер, даавуун өмд зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.14. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 11-193 тоотод байрлах иргэн У.Оюун-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, монетон бөгж, мөнгөн бугуйвч, бугуйн цаг, “Samsung” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 970.300 төгрөгийн хохирол учруулсан,
1.15. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 6-171 тоотод байрлах иргэн И.Батдэлгэрийн хүн байнга амьдрах эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг дунд гарын мөнгөн аягыг хулгайлан авч, 480.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.16. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 4-11 тоотод байрлах иргэн Г.Загиралдоржийн хүн байнга амьдрах зориулалттай байрны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, бага гарын манан хөөрөг, Note загварын гар утас, 2 нүдний дуран, биет 1.500.000 зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.17. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20-494 тоотод байрлах иргэн Ч.Цэдэнбалын хүн байнга амьдрах өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, иргэний цахим үнэмлэх зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.18. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 15-384 тоотод байрлах иргэн Р.Эрдэнэбаатарын өвлийн зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн ээмэг, бөгжний хослол, мөнгөн гинж зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 134.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.19. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 20-706 тоотод байрлах иргэн Ш.Энхмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай, өвлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг дунд гарын мөнгөн аягыг хулгайлан авч, 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.20. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өглөө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 9-206 тоотод байрлах иргэн Д.Отгонсүмбэрийн хүн байнга амьдрах өвлийн сууцны вакум цонхоор нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний арьсан хийцтэй түрийвч 1 ширхэг, биет 40.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 186.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.21. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 21-618 тоотод байрлах иргэн Н.Эрдэнэбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн вакум хаалганы шилийг хагалан хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, улаан шүрэн толгойтой, цагаан өнгийн 3 үе дамжсан хаш хөөрөг 1 ширхэг, ОХУ-д үйлдвэрлэсэн монетон гинж, кулоны хослолтой, “swarovski” шигтгээтэй ээмэг, зүүлт, кулоны хослол, эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.198.200 төгрөгийн хохирол учруулсан,
1.22. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 13-484 тоотод байрлах иргэн Ш.Цэрмаагийн өвлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, “Асеr” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, LG загварын гар утас 1 ширхэг, 1 хос монетон ээмэг, 1 хос монетон ээмэг, анар шигтгээтэй 4 хос ээмэг, бөгж, кулон, гинжтэй, мөнгөн ээмэг 1 хос, манан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 957.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.23. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 1 дүгээр гудамжны 7а тоотод байрлах иргэн М.Батбэхийн хүн байнга амьдрах өвлийн сууцны байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, гар хийцийн дунд гарын мөнгөн аягыг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.24. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 16-390 тоотод байрлах иргэн Б.Батсүрэнгийн хүн байнга амьдрах өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, биет 140.000 төгрөг, хуучин цагийн халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 440.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.25. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 6-268 тоотод байрлах иргэн М.Ганхүрэлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн бүс 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, “Samsung” загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.26. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 10-670 тоотод байрлах иргэн Г.Бүрэнзэвсэгийн хүн байнга амьдрах орон сууцны байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, бага гарын хаш хөөрөг 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг 3 хос, мөнгөн гинж, монетон ээмэг 1 хос, биет 18.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 611.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.27. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 10-400б тоотод байрлах иргэн Д.Лувсанравдангийн байшингийн цонхны салхивчийг түлхэн хууль бусаар нэвтэрч, монетон хос ээмэг, монетон гинж, монетон бөгж, хоёр ширхэг мөнгөн бөгж, Toshiba брендийн notebook, миний солонгос улсаас авч байсан бугуйн цаг, цагаан алтан бөгж зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 4.722.400 төгрөгийн хохирол учруулсан,
1.28. 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 9б-15 тоотод оршин суух иргэн Д.Пүрэвдаваагийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, “ВSB” загварын 43 инчийн LЕD зурагт, бага гарын манан хөөрөг, Samsung загварын 14 инчийн зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.29. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хорооллын 49-18а тоотод байрлах иргэн Ш.Нэргүйгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, савхин куртка, модон хөөрөг, шинэ цагийн хөөрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 520 000 төгрөгийн хохирол учруулсан,
1.30. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 3-149 тоотод байрлах иргэн Х.Эрдэнэбилэгийн байшинд хууль бусаар нэвтрэч, дунд гарын алтан нуухтай шинэ цагийн шүрэн хөөрөг, маргад ногоон шигтгээтэй солонгос монетон ээмэг, бөгж, шинэ цагийн хаш хөөрөг, бага гарын мөнгөн аяга, “blackberry” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.435.200 төгрөгийн хохирол учруулсан,
1.31. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 7 дугаар гудамжны 327 тоотод байрлах иргэн Т.Даваажаргалын байшинд хууль бусаар, нэвтэрч, шинэ цагийн дунд гарын чулуун хөөрөг, монетон хос ээмэг, монетон гинж болон бага гарын зэс аяга зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 410.800 төгрөгийн хохирол учруулсан,
1.32. 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1-15 тоотод байрлах иргэн М.Болдначингийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, эмээлийн мөнгөн баавар, “Dell” брендийн notebook зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.783.240 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-тай бүлэглэн:
1.33. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 11-436 тоотод байрлах иргэн З.Мөнхбаярын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, чулуун хөөрөг, “Adidas” брендийн хар цагаан өнгийн зураастай пүүз 1 хос, эрэгтэй хүний өмд, хувцас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 149.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.34. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 38-08 тоотод байрлах иргэн Б.Мягмарсүрэнгийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “TCL” загварын LCD зурагтыг хулгайл авч, 128.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.35. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 42-2 тоотод байрлах иргэн Б.Батмөнхийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, “Тоshiba” загварын 43 инчийн зурагт, “Sony” загварын i7 үзүүлэлттэй зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 997.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.36. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хорооллын 79-06 тоотод байрлах иргэн З.Майрагүлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, зургийн аппарат, мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.37. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хорооллын 59-2 тоотод байрлах иргэн Ж.Оюунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 40 инчийн “Samsung” брендийн зурагтыг хулгайлан авч, 533.940 төгрөгийн хохирол учруулсан,
1.38. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хорооллын 97-3а тоотод байрлах иргэн Д.Батжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Smart” загварын LED зурагт, “Nokia” загварын гар утас, бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 906.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.39. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 88-01 тоотод байрлах иргэн Х.Буянхишигийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагтыг хулгайлан авч, 210.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.40. 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 111-07 тоотод байрлах иргэн Э.Бархасын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 50 инчийн LED зурагт, эмэгтэй хүний монетон хос ээмэг, 2 ширхэг мөнгөн хослол, “Swarovski” брендийн хослол 6 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.175.100 төгрөгийн хохирол учруулсан,
1.41. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 38-537А тоотод байрлах иргэн Г.Содбаатарын байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, 1 ширхэг монетон ээмэг, 1 ширхэг зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 958.200 төгрөгийн хохирол учруулсан,
1.42. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 6-282а тоотод байрлах иргэн Э.Бат-Эрдэнийн өвлийн сууцны цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 3 ширхэг, “Samsung J7” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 760.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.43. 2020 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-3-3 тоотод байрлах иргэн Д.Дашлхагвын байшинд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, булган шуба, савхин дээл, 3 ширхэг хос гутал зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, М.Н- нартай бүлэглэн:
1.44. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 9-25 тоотод байрлах иргэн Б.Болорчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хуримын бөгж 2 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, цагаан алтан бөгж, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.173.600 төгрөгийн хохирол учруулсан,
1.45. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 8-148 тоотод байрлах иргэн Г.Оюунчимэгийн байшингийн вакум цонхыг хөшиж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, “Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дуураймал алтан ээмэг бөгжний хослол 1 ширхэг, цагаан хаш хөөрөг 1 ширхэг, мөнгөн бугуйвч, мөнгөн товруу, товч зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 3.019.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.46. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2-20 тоотод байрлах иргэн Ш.Батдэлгэрийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхыг хөшин хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 42 инчийн зурагт 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, даавуун хөнжил 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 766.400 төгрөгийн хохирол учруулсан,
1.47. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 5-142-7 тоотод байрлах Б.Баттүшигийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, “Lenovo” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, дөрвөлжин цагаан саран чулуун шигтгээтэй ээмэгний хослол 1 ширхэг, сувдтай ээмэг бөгжний хослол 1 ширхэг, дуураймал монетон хослол 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.48. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 2-92 тоотод байрлах иргэн С.Ганпүрэвийн өвлийн орон сууцанд нэвтрэн орж “Sky worth” загварын LCD зурагт 1 ширхэг, цагаан өнгийн Samsung S2 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 496.800 төгрөгийн хохирол учруулсан,
1.49. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 12-476 тоотод байрлах иргэн Д.Оюунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, шинэ цагийн дунд гарын хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.50. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 6-159 тоотод байрлах иргэн Б.Ганбаярын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн тооногтой бүс 1 ширхэг, хатан сүйх бөгж 1 ширхэг, монетон кулон 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 868.200 төгрөгийн хохирол учруулсан,
1.51. 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах иргэн Ч.Мөнхцэцэгийн амины орон сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гаанс 1 ширхэг, даваа толгойтой чулуун хөөрөг 1 ширхэг, “Samsung” загварын 47 инчийн LCD зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, С.Мягмаржав, Ц.Э- нартай бүлэглэн:
1.52. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 13-6 тоотод байрлах иргэн Э.Сайнхүүгийн өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “ВСВ” загварын LCD зурагтыг хулгайлан авч, 372.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, М.Н-, Ц.Э- нартай бүлэглэн:
1.53. 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4 дүгээр хаалганд үйл ажиллагаа явуулдаг “АРХЖС” ХХК-ийн байранд нэвтрэн орж “Fujitsu” брендийн зөөврийн компьютер, зургийн аппарат зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.261.000 төгрөгийн хохирол учруулан,
ганцаараа болон бусадтай бүлэглэн, нийт 53 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон, бусдад нийт 51.942.980 төгрөгийн хохирол учруулсан,
Хоёр. Шүүгдэгч Б.Т- нь ганцаараа:
2.1. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-10-807б тоотод байрлах иргэн У.Амарбаясгалангийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хар цүнхтэй “Sony” брендийн зөөврийн компьютерыг хулгайлан авч, 433.200 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-тэй бүлэглэн:
2.2. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 11-436 тоотод байрлах иргэн З.Мөнхбаярын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, чулуун хөөрөг, “Adidas” брендийн хар цагаан өнгийн зураастай пүүз 1 хос, эрэгтэй хүний өмд, хувцас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 149.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.3. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 38-08 тоотод байрлах иргэн Б.Мягмарсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “TCL” загварын LCD зурагтыг хулгайл авч, 128.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.4. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 42-2 тоотод байрлах иргэн Б.Батмөнхийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “Тоshiba” загварын 43 инчийн зурагт, “Sony” загварын i7 үзүүлэлттэй зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 997.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.5. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хорооллын 79-06 тоотод байрлах иргэн З.Майрагүлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, зургийн аппарат, мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.6. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хорооллын 59-2 тоотод байрлах иргэн Ж.Оюунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 40 инчийн “Samsung” брендийн зурагтыг хулгайлан авч, 533.940 төгрөгийн хохирол учруулсан,
2.7. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хорооллын 97-3а тоотод байрлах иргэн Д.Батжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Smart” загварын LED зурагт, “Nokia” загварын гар утас, бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 906.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.8. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 88-01 тоотод байрлах иргэн Х.Буянхишигийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагтыг хулгайлан авч, 210.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.9. 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 111-07 тоотод байрлах иргэн Э.Бархасын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 50 инчийн LED зурагт, эмэгтэй хүний монетон хос ээмэг, 2 ширхэг мөнгөн хослол, “Swarovski” брендийн хослол 6 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.175.100 төгрөгийн хохирол учруулсан,
2.10. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 38-537А тоотод байрлах иргэн Г.Содбаатарын байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, 1 ширхэг монетон ээмэг, 1 ширхэг зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 958.200 төгрөгийн хохирол учруулсан,
2.11. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 6-282а тоотод байрлах иргэн Э.Бат-Эрдэнийн өвлийн сууцны цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 3 ширхэг, “Samsung J7” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 760.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.12. 2020 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-3-3 тоотод байрлах иргэн Д.Дашлхагвын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, булган шуба, савхин дээл, 3 ширхэг хос гутал зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Н-тэй бүлэглэн:
2.13. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 9-272 тоотод байрлах иргэн С.Мөнхжаргалын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн гинж, монетон гинж, бэлэн 35.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 355.200 төгрөгийн хохирол учруулсан,
2.14. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 3-44 тоотод байрлах иргэн П.Мөнхбаатарын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, булган шуба, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, чулуужсан хүрэн зана гэдэг модоор хийсэн хөөрөг 1 ширхэг, 3 ширхэг цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 6.311.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.15. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-16 тоотод байрлах иргэн Ш.Шинэбаярын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, монетон эрэгтэй хуримын бөгж, хас кулонтой эрэгтэй мөнгөн гинж, мөнгөн нухтай, мөнгөн халбагатай, шүрэн толгойтой дунд гарын манан хөөрөг, ээмэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.235.200 төгрөгийн хохирол учруулсан,
2.16. 2018 оны 01 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 30 дугаар гудамжны 24 тоотод байрлах иргэн Н.Чулуунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, өрөөсөн монетон ээмэг 2 ширхэг, бэлэн 13.000 төгрөг, 15 ам.доллар буюу 36.330 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч , 691.730 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, М.Н- нартай бүлэглэн:
2.17. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 9-25 тоотод байрлах иргэн Б.Болорчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хуримын бөгж 2 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, цагаан алтан бөгж, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.173.600 төгрөгийн хохирол учруулсан,
2.18. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 8-148 тоотод байрлах иргэн Г.Оюунчимэгийн байшингийн вакум цонхыг хөшиж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, “Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дуураймал алтан ээмэг бөгжний хослол 1 ширхэг, цагаан хаш хөөрөг 1 ширхэг, мөнгөн бугуйвч, мөнгөн товруу, товч зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 3.019.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.19. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2-20 тоотод байрлах иргэн Ш.Батдэлгэрийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхыг хөшин хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 42 инчийн зурагт 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, даавуун хөнжил 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 766.400 төгрөгийн хохирол учруулсан,
2.20. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 5-142-7 тоотод байрлах Б.Баттүшигийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор хууль бусаар нэвтэрч, “Lenovo” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, дөрвөлжин цагаан саран чулуун шигтгээтэй ээмэгний хослол 1 ширхэг, сувдтай ээмэг бөгжний хослол 1 ширхэг, дуураймал монетон хослол 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.21. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 2-92 тоотод байрлах иргэн С.Ганпүрэвийн өвлийн орон сууцанд нэвтрэн орж “Sky worth” загварын LCD зурагт 1 ширхэг, цагаан өнгийн Samsung S2 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 496.800 төгрөгийн хохирол учруулсан,
2.22. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 12-476 тоотод байрлах иргэн Д.Оюунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, шинэ цагийн дунд гарын хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.23. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 6-159 тоотод байрлах иргэн Б.Ганбаярын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн тооногтой бүс 1 ширхэг, хатан сүйх бөгж 1 ширхэг, монетон кулон 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 868.200 төгрөгийн хохирол учруулсан,
2.24. 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах иргэн Ч.Мөнхцэцэгийн амины орон сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гаанс 1 ширхэг, даваа толгойтой чулуун хөөрөг 1 ширхэг, “Samsung” загварын 47 инчийн LCD зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Н-, Ц.Э- нартай бүлэглэн:
2.25. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 15-80 тоотод байрлах иргэн Ч.Батцоожийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтэрч, “Monel” загварын 43 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, “Dell” загварын зөөврийн компьютер, “Lenovo” загварын зөөврийн компьютер, хуванцар хөөрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.26. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 43-22 тоотод байрлах иргэн Г.Чулуунбаатарын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, 43 инчийн “Samsung” брендийн LCD зурагт, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг монетон ээмэг, гинж, кулоны хослол зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.866.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.27. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 42-33 тоотод байрлах иргэн С.Баасангийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.28. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 4-27 тоотод байрлах иргэн Н.Учралсайханы хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Sony”, “Lenovo” загварын зөөврийн компьютерууд, хард диск, бага гарын мөнгөн аяга, зэс аяга, Samsung S1 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 394.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Н-, З.Т-, Ц.Э- нартай бүлэглэн:
2.29. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” караоке баарны хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, иргэн Б.Ууганбаатарын “Samsung Plazma” загварын зурагт 2 ширхэг, “Samsung” загварын зурагт 1 ширхэг, “Samsung” загварын 42 инчийн өнгөт телевизор 1 ширхэг, “ТCL” загварын 36 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, “Dell” загварын процессор 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 3.199.580 төгрөгийн хохирол учруулсан,
З.Т-, Ц.Э-, Д.Х-, Г.Б- нартай бүлэглэн:
2.30. 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 40 дүгээр байрны баруун талд байрлуулсан иргэн Ц.Цэмпилдоржийн эзэмшлийн “Hyundai Sonata-2” загварын 94-13 УНО улсын дугаартай автомашиныг нууцаар хууль бусаар хулгайлан авч, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Х-, М.Н-, О.Б- нартай бүлэглэн:
2.31. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чин булаг” ХХК-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч, 30 ширхэг барилгын тулаас төмөр, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 38 ширхэг барилгын тулаас төмөр, 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 43 ширхэг буюу нийт 111 ширхэг барилгын тулаас төмөр тус тус хулгайлж, О.Банзрагчид 1.998.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.О-тай бүлэглэн:
2.32. 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 20-317-7 тоотод байрлах иргэн В.Цэрэндуламын өвлийн зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, дунд гарын хөөрөг, бага гарын хөөрөг, монетон гинж, бөгж, гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.804.400 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, Ц.Э-, С.Мягмаржав нартай бүлэглэн:
2.33. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 13-6 тоотод байрлах иргэн Э.Сайнхүүгийн өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “ВСВ” загварын LCD зурагтыг хулгайлан авч, 372.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, М.Н-, Ц.Э- нартай бүлэглэн:
2.34. 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4 дүгээр хаалганд үйл ажиллагаа явуулдаг “АРХЖС” ХХК-ийн байранд хууль бусаар нэвтэрч, “Fujitsu” брендийн зөөврийн компьютер, зургийн аппарат зэргийг хулгайлж, 1.261.000 төгрөгийн хохирол учруулсан,
ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 34 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон бусдад 42.492.550 төгрөгийн хохирол учруулсан,
З.Т-, Ц.Э-, Д.Х-, Г.Б- нартай бүлэглэн:
2.35 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Даваабаярын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтлон авч, 160.000 төгрөгийн хохирол учруулсан,
Гурав. Шүүгдэгч М.Н- нь ганцаараа:
3.1. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 12-108 тоотод байрлах иргэн Р.Оюунсувдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “Lenovo А3” загварын хар өнгийн зөөврийн компьютер, “Samsung” брендийн зөөврийн хард диск, булган дээл, монетон ээмэг, бөгжний хослол, 14 граммтай, кулон гинжний хослол, ягаан өнгийн чулуун шигтгээтэй турк мөнгөн гинж, ээмэг, кулон, бөгжний хослол, 9 грамм, 5 одны дүрслэлтэй мөнгөн гинж, кулон, ээмэгний хослол, биет 20 евро, 7 ам.доллар зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.362.953 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-тай бүлэглэн:
3.2. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 9-272 тоотод байрлах иргэн С.Мөнхжаргалын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн гинж, монетон гинж, бэлэн 35.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 355.200 төгрөгийн хохирол учруулсан,
3.3. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 3-44 тоотод байрлах иргэн П.Мөнхбаатарын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, булган шуба, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, чулуужсан хүрэн зана гэдэг модоор хийсэн хөөрөг 1 ширхэг, 3 ширхэг цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 6.311.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.4. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-16 тоотод байрлах иргэн Ш.Шинэбаярын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, монетон эрэгтэй хуримын бөгж, хас кулонтой эрэгтэй мөнгөн гинж, мөнгөн нухтай, мөнгөн халбагатай, шүрэн толгойтой дунд гарын манан хөөрөг, ээмэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.235.200 төгрөгийн хохирол учруулсан,
3.5. 2018 оны 01 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 30 дугаар гудамжны 24 тоотод байрлах иргэн Н.Чулуунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, өрөөсөн монетон ээмэг 2 ширхэг, бэлэн 13.000 төгрөг, 15 ам.доллар буюу 36.330 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч , 691.730 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, Б.Т- нартай бүлэглэн:
3.6 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 9-25 тоотод байрлах иргэн Б.Болорчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хуримын бөгж 2 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, цагаан алтан бөгж, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.173.600 төгрөгийн хохирол учруулсан,
3.7. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 8-148 тоотод байрлах иргэн Г.Оюунчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг хөшиж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, “Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дуураймал алтан ээмэг бөгжний хослол 1 ширхэг, цагаан хаш хөөрөг 1 ширхэг, мөнгөн бугуйвч, мөнгөн товруу, товч зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 3.019.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.8. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2-20 тоотод байрлах иргэн Ш.Батдэлгэрийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхыг хөшин хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 42 инчийн зурагт 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, даавуун хөнжил 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 766.400 төгрөгийн хохирол учруулсан,
3.9. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 5-142-7 тоотод байрлах Б.Баттүшигийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “Lenovo” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, дөрвөлжин цагаан саран чулуун шигтгээтэй ээмэгний хослол 1 ширхэг, сувдтай ээмэг бөгжний хослол 1 ширхэг, дуураймал монетон хослол 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.10. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 2-92 тоотод байрлах иргэн С.Ганпүрэвийн өвлийн орон сууцанд нэвтрэн орж “Sky worth” загварын LCD зурагт 1 ширхэг, цагаан өнгийн Samsung S2 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 496.800 төгрөгийн хохирол учруулсан,
3.11. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 12-476 тоотод байрлах иргэн Д.Оюунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, шинэ цагийн дунд гарын хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.12. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 6-159 тоотод байрлах иргэн Б.Ганбаярын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн тооногтой бүс 1 ширхэг, хатан сүйх бөгж 1 ширхэг, монетон кулон 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 868.200 төгрөгийн хохирол учруулсан,
3.13. 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах иргэн Ч.Мөнхцэцэгийн амины орон сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гаанс 1 ширхэг, даваа толгойтой чулуун хөөрөг 1 ширхэг, “Samsung” загварын 47 инчийн LCD зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, Ц.Э- нартай бүлэглэн:
3.14. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 15-80 тоотод байрлах иргэн Ч.Батцоожийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтэрч, “Monel” загварын 43 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, “Dell” загварын зөөврийн компьютер, “Lenovo” загварын зөөврийн компьютер, хуванцар хөөрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.15. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 43-22 тоотод байрлах иргэн Г.Чулуунбаатарын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, 43 инчийн “Samsung” брендийн LCD зурагт, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг монетон ээмэг, гинж, кулоны хослол зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.866.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.16. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 42-33 тоотод байрлах иргэн С.Баасангийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.17. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 4-27 тоотод байрлах иргэн Н.Учралсайханы хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Sony”, “Lenovo” загварын зөөврийн компьютерууд, хард диск, бага гарын мөнгөн аяга, зэс аяга, Samsung S1 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 394.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, З.Т-, Ц.Э- нартай бүлэглэн:
3.18. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” караоке баарны хаалгыг эвдэн нэвтрэн орж иргэн Б.Ууганбаатарын “Samsung Plazma” загварын зурагт 2 ширхэг, “Samsung” загварын зурагт 1 ширхэг, “Samsung” загварын 42 инчийн өнгөт телевизор 1 ширхэг, ТCL-36 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, “Dell” загварын процессор 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 3.199.580 төгрөгийн хохирол учруулсан,
З.Т-, Б.Т-, Д.Х-, О.Б- нартай бүлэглэн:
3.19. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чин булаг” ХХК-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч, 30 ширхэг барилгын тулаас төмөр, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 38 ширхэг барилгын тулаас төмөр, 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 43 ширхэг буюу нийт 111 ширхэг барилгын тулаас төмөр тус тус хулгайлан авч, иргэн О.Банзрагчид 1.998.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, Б.Т-, Ц.Э- нартай бүлэглэн:
3.20. 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4 дүгээр хаалганд үйл ажиллагаа явуулдаг “АРХЖС” ХХК-ийн байранд хууль бусаар нэвтэрч, “Fujitsu” брендийн зөөврийн компьютер, зургийн аппарат зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.261.000 төгрөгийн хохирол учруулан
ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 20 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон бусдад 33.398.663 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Х-, Ц.Э- нартай бүлэглэн:
3.21. 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Угтаал” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Т.Эрдэнэбатад унадаг дугуй, “Iphone 4” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авч, 521.900 төгрөгийн хохирол учруулсан,
Дөрөв. Шүүгдэгч Ц.Э- нь
Б.Т-, М.Н- нартай бүлэглэн:
4.1. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 15-80 тоотод байрлах иргэн Ч.Батцоожийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтэрч, “Monel” загварын 43 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, “Dell” загварын зөөврийн компьютер, “Lenovo” загварын зөөврийн компьютер, хуванцар хөөрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
4.2. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 43-22 тоотод байрлах иргэн Г.Чулуунбаатарын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, 43 инчийн “Samsung” брендийн LCD зурагт, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг монетон ээмэг, гинж, кулоны хослол зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.866.000 төгрөгийн хохирол учруулсан,
4.3. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 42-33 тоотод байрлах иргэн С.Баасангийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан,
4.4. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 4-27 тоотод байрлах иргэн Н.Учралсайханы хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Sony”, “Lenovo” загварын зөөврийн компьютерууд, хард диск, бага гарын мөнгөн аяга, зэс аяга, Samsung S1 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 394.000 төгрөгийн хохирол учруулсан,
З.Т-, Б.Т-, М.Н- нартай бүлэглэн:
4.5. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” караоке баарны хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, иргэн Б.Ууганбаатарын “Samsung Plazma” загварын зурагт 2 ширхэг, “Samsung” загварын зурагт 1 ширхэг, “Samsung” загварын 42 инчийн өнгөт телевизор 1 ширхэг, “ТСL” загварын 36 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, “Dell” загварын процессор 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 3.199.580 төгрөгийн хохирол учруулсан,
З.Т-, Б.Т-, Г.Б-, Д.Х- нартай бүлэглэн:
4.6. 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 40 дүгээр байрны баруун талд байрлуулсан иргэн Ц.Цэмпилдоржийн эзэмшлийн “Hyundai Sonata-2” загварын 94-13 УНО улсын дугаартай автомашиныг нууцаар хууль бусаар хулгайлан авч, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, Б.Т-, С.Мягмаржав нартай бүлэглэн:
4.7. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 13-6 тоотод оршин суух иргэн Э.Сайнхүүгийн өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “ВСВ” загварын LCD зурагтыг хулгайлан авч, 372.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, Б.Т-, М.Н- нартай бүлэглэн:
4.8. 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4 дүгээр хаалганд үйл ажиллагаа явуулдаг “АРХЖС” ХХК-ийн байранд хууль бусаар нэвтэрч, “Fujitsu” брендийн зөөврийн компьютер, зургийн аппарат зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.261.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Х-, Г.Б-, А.О-, З.Т- нартай бүлэглэн:
4.9. 2015 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан М.Оюун-Эрдэнийн эзэмшлийн “Toyota Mark-2” загварын 38-22 УБТ улсын дугаартай автомашиныг түлхүүр тааруулан хулгайлж, 3.675.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Х- нь А.О- нартай бүлэглэн:
4.10. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, “Сансар” худалдааны төвийн урд байрлах иргэн Б.Батнасангийн эзэмшлийн түргэн хоолны газрын арын жижиг цонхоор хууль бусаар нэвтэрч, 286.640 төгрөгийн үнэ бүхий ундаа, биет 100.000 төгрөгийг тус тус хулгайлан авч, 386.640 төгрөгийн хохирол учруулан,
бусадтай бүлэглэн нийт 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон бусдад 15.184.220 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ц.Э- нь ганцаараа:
4.11. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк сүлжээгээр холбогдож иргэн Н.Цэндхүүг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгож 2.809.200 төгрөгийг ХААН банкны 5033473473 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
4.12. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 90/1 байрны 75 тоотод байрлах иргэн Б.Очмаатай фейсбүүк хаягаар харилцан “80.000 иен валют солих” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1.976.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
4.13. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Japan zar” нэртэй группд “иен авч төгрөгт шилжүүлнэ” гэж хуурамч зар тавин Япон Улсад амьдардаг иргэн М.Энхтөгсийг цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1.686.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
4.14. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан уул аймаг Дархан сумын 11 дүгээр баг 12 дугаар байрны 70 тоотод оршин суух О.Өрнөхөөс “иен солино” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.808.000 төгрөгийг авч залилсан,
4.15. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Япон дахь Монголчуудын группт тавьсан зарын дагуу иргэн Б.Батхишиг нь иен солиулахаар Сайнзаяа гэх фэйсбүүк хаягтай хүн рүү 400.000 иен шилжүүлж 9.680.000 төгрөгийг залилан авсан,
нийт 5 удаагийн үйлдлээр бусдад 18.959.200 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,
Д.Х-, А.О-, Г.Б-, З.Т- нартай бүлэглэн
4.16. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Мягмардоржийн бугуйн цаг, мөнгөн гинж, пиджак, футболк, хэтэвч, биет 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж, 170.200 төгрөгийн хохирол учруулсан,
4.17. 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралын хүрээлэнгийн зүүн талд иргэн Г.Гүндсамбыг хүч хэрэглэн дээрэмдэж, 852.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Х-, М.Н- нартай бүлэглэн
4.18. 2015 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Угтаал хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Т.Эрдэнэбатын унадаг дугуй, “Iphone 4” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авч, 521.900 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, З.Т-, Г.Б-, Д.Х- нартай бүлэглэн
4.19 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Даваабаярын цагаан өнгийн корпустай “Samsung” загварын гар утас, хуучин “НТС” загварын гар утас, хавар намрын куртка, биет 5.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, 160.000 төгрөгийн хохирол учруулсан,
нийт 4 удаагийн үйлдлээр бүлэглэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж 1.704.100 төгрөгийн хохирол учруулсан,
Тав. Шүүгдэгч З.Т- нь
Б.Т-, М.Н-, Ц.Э- нартай бүлэглэн:
5.1. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” караоке баарны хаалгыг эвдэн нэвтрэн орж иргэн Б.Ууганбаатарын “Samsung Plazma” загварын зурагт 2 ширхэг, “Samsung” загварын зурагт 1 ширхэг, “Samsung” загварын 42 инчийн өнгөт телевизор 1 ширхэг, ТСL загварын 36 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, “Dell” загварын процессор 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 3.199.580 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, Ц.Э-, Г.Б-, Д.Х- нартай бүлэглэн:
5.2. 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 40 дүгээр байрны баруун талд байрлуулсан иргэн Ц.Цэмпилдоржийн эзэмшлийн “Hyundai Sonata-2” загварын 94-13 УНО улсын дугаартай автомашиныг нууцаар хууль бусаар хулгайлан авч, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Х-, Ц.Э-, А.О-, Г.Б- нартай бүлэглэн:
5.3 2015 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан М.Оюун-Эрдэнийн эзэмшлийн “Toyota Mark-2” загварын 38-22 УБТ улсын дугаартай автомашиныг түлхүүр тааруулан хулгайлан, 3.675.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Н-, Б.Т-, Д.Х-, О.Б- нартай бүлэглэн
5.4. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чин булаг” ХХК-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч 30 ширхэг барилгын тулаас төмөр, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 38 ширхэг барилгын тулаас төмөр, 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 43 ширхэг буюу нийт 111 ширхэг барилгын тулаас төмөр тус тус хулгайлж, иргэн О.Банзрагчид 1.998.000 төгрөгийн хохирол учруулан,
бусадтай бүлэглэн нийт 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж, бусдад 9.712.580 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Э-, Д.Х-, А.О-, Г.Б- нартай бүлэглэн
5.5. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Мягмардоржийн бугуйн цаг, мөнгөн гинж, пиджак, футболк, хэтэвч, биет 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж, 170.200 төгрөгийн хохирол учруулсан,
5.6. 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралын хүрээлэнгийн зүүн талд иргэн Г.Гүндсамбыг хүч хэрэглэн дээрэмдэж, 852.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, Ц.Э-, Г.Б-, Д.Х- нартай бүлэглэн
5.7 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Даваабаярын цагаан өнгийн корпустай “Samsung” загварын гар утас, хуучин “НТС” загварын гар утас, хавар намрын куртка, бэлэн 5.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, 160.000 төгрөгийн хохирол учруулсан,
бусадтай бүлэглэн нийт 3 удаагийн үйлдлээр 1.182.200 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн гэмт хэрэгт,
Зургаа. Шүүгдэгч Д.Х- нь ганцаараа:
6.1. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 15-553 тоотод оршин суух иргэн Г.Амармөнхийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусээр нэвтэрч, “LG” загварын 48 инчийн зурагт, пүүз, ээмэг, бөгж зэргийг хулгайлан авч, 958.420 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, М.Н-, О.Б-, З.Т- нартай бүлэглэн:
6.2. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чин булаг” ХХК-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч, 30 ширхэг барилгын тулаас төмөр, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 38 ширхэг барилгын тулаас төмөр, 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 43 ширхэг буюу нийт 111 ширхэг барилгын тулаас төмөр тус тус хулгайлж, О.Банзрагчид 1.998.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Э-, А.О-, Г.Б-, З.Т- нартай бүлэглэн:
6.3. 2015 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан М.Оюун-Эрдэнийн эзэмшлийн “Toyota Mark-2” загварын 38-22 УБТ улсын дугаартай автомашиныг түлхүүр тааруулан хулгайлан, 3.675.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, З.Т-, Г.Б-, Ц.Э- нартай бүлэглэн:
6.4. 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 40 дүгээр байрны баруун талд байрлуулсан иргэн Ц.Цэмпилдоржийн эзэмшлийн “Hyundai Sonata-2” загварын 94-13 УНО улсын дугаартай автомашиныг нууцаар хууль бусаар хулгайлан авч, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
Г.Б-тэй бүлэглэн:
6.5. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 15-532 тоотод оршин суух иргэн О.Болдбаатарын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, хөөрөг, хөөрөгний бэлцэд зэргийг хулгайлан авч, 6.640.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Э-, А.О- нартай бүлэглэн:
6.6. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, “Сансар” худалдааны төвийн урд байрлалтай иргэн Б.Батнасангийн эзэмшлийн түргэн хоолны газрын арын жижиг цонхоор хууль бусаар нэвтэрч, 286.640 төгрөгийн үнэ бүхий ундаа, биет 100.000 төгрөгийг тус тус хулгайлан авч, нийт 386.640 төгрөгийн хохирол учруулан,
ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 6 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлж, бусдад 14.498.060 төгрөгийн хохирол учруулсан,
А.О-, Г.Б-, З.Т-, Ц.Э- нартай бүлэглэн
6.7. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Мягмардоржийн бугуйн цаг, мөнгөн гинж, пиджак, футболк, хэтэвч, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж, 170.200 төгрөгийн хохирол учруулсан,
6.8. 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралын хүрээлэнгийн зүүн талд иргэн Г.Гүндсамбыг хүч хэрэглэн дээрэмдэж, 852.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Н-, Ц.Э- нартай бүлэглэн
6.9 2015 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Угтаал хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Т.Эрдэнэбатын унадаг дугуй, “Iphone 4” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авч, 521.900 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, З.Т-, Г.Б-, Ц.Э- нартай бүлэглэн
6.10. 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Даваабаярын цагаан өнгийн корпустай “Samsung” загварын гар утас, хуучин “НТС” загварын гар утас, хавар намрын куртка, бэлэн 5.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, 160.000 төгрөгийн хохирол учруулсан,
бусадтай бүлэглэн нийт 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэн 1.704.100 төгрөгийн хохирол учруулсан,
Долоо. Шүүгдэгч Г.Б- нь
Д.Х-тай бүлэглэн
7.1. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 15-532 тоотод байрлах иргэн О.Болдбаатарын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, хөөрөг, хөөрөгний бэлцэд зэргийг хулгайлан авч, 6.640.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Х-, Ц.Э-, А.О-, З.Т- нартай бүлэглэн
7.2. 2015 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан М.Оюун-Эрдэнийн эзэмшлийн “Toyota Mark-2” загварын 38-22 УБТ улсын дугаартай автомашиныг түлхүүр тааруулан хулгайлан, 3.675.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Х-, Б.Т-, З.Т-, Ц.Э- нартай бүлэглэн
7.3. 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 40 дүгээр байрны баруун талд байрлуулсан иргэн Ц.Цэмпилдоржийн эзэмшлийн “Hyundai Sonata-2” загварын 94-13 УНО улсын дугаартай автомашиныг нууцаар хууль бусаар хулгайлан авч, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.О-, А.О- нартай бүлэглэн
7.4. 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-455 тоотод оршин суух иргэн Л.Оюунсувдын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, “Toshiba” загварын зөөврийн компьютер, хүрэн ундрам хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 770.000 төгрөгийн хохирол учруулсан,
бусадтай бүлэглэн нийт 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, бусдад 11.925.000 төгрөгийн хохирол учруулсан,
А.О-, Д.Х-, З.Т-, Ц.Э- нартай бүлэглэн
7.5. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Мягмардоржийн бугуйн цаг, мөнгөн гинж, пиджак, футболк, хэтэвч, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж, 170.200 төгрөгийн хохирол учруулсан,
7.6 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралын хүрээлэнгийн зүүн талд иргэн Г.Гүндсамбыг хүч хэрэглэн дээрэмдэж, 852.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-, З.Т-, Ц.Э- нартай бүлэглэн
7.7. 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Даваабаярын цагаан өнгийн корпустай “Samsung” загварын гар утас, хуучин “НТС” загварын гар утас, хавар намрын куртка, бэлэн 5.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, 160.000 төгрөгийн хохирол учруулсан,
бусадтай бүлэглэн нийт 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, 1.704.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Найм. Шүүгдэгч А.О- нь
Д.Х- нь Ц.Э- нартай бүлэглэн
8.1. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, “Сансар” худалдааны төвийн урд байрлалтай иргэн Б.Батнасангийн эзэмшлийн түргэн хоолны газрын арын жижиг цонхоор нэвтрэн орж 286.640 төгрөгийн үнэ бүхий ундаа, биет 100.000 төгрөгийг тус тус хулгайлан авч, нийт 386.640 төгрөгийн хохирол учруулсан,
Б.О-, Г.Б- нартай бүлэглэн
8.2. 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-455 тоотод оршин суух иргэн Л.Оюунсувдын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхоор нэвтрэн орж “Toshiba” загварын зөөврийн компьютер, хүрэн ундрам хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 770.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Х-, Ц.Э-, Г.Б-, З.Т- нартай бүлэглэн
8.3. 2015 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан М.Оюун-Эрдэнийн эзэмшлийн “Toyota Mark-2” загварын 38-22 УБТ улсын дугаартай автомашиныг түлхүүр тааруулан хулгайлан, 3.675.000 төгрөгийн хохирол учруулж,
бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулаллтай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, 4.831.640 төгрөгийн хохирол учруулсан,
Г.Б-, Д.Х-, З.Т-, Ц.Э- нартай бүлэглэн:
8.4. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Мягмардоржийн бугуйн цаг, мөнгөн гинж, пиджак, футболк, хэтэвч, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж, 170.200 төгрөгийн хохирол учруулсан,
8.5 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралын хүрээлэнгийн зүүн талд иргэн Г.Гүндсамбыг хүч хэрэглэн дээрэмдэж, 852.000 төгрөгийн хохирол учруулсан,
бусадтай бүлэглэн нийт 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, 1.022.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Ес. Шүүгдэгч Б.О- нь
А.О-, Г.Б- нартай бүлэглэн
9.1. 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-455 тоотод оршин суух иргэн Л.Оюунсувдын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, “Toshiba” загварын зөөврийн компьютер, хүрэн ундрам хөөрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 770.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Т-тай бүлэглэн
9.2. 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 20-317-7 тоотод оршин суух иргэн В.Цэрэндуламын өвлийн зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, дунд гарын хөөрөг, бага гарын хөөрөг, монетон гинж, бөгж, гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.804.400 төгрөгийн хохирол учруулсан,
бусадтай бүлэглэн нийт 2 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан 2.574.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Арав. Шүүгдэгч О.Б- нь
Д.Х-, Б.Т-, М.Н-, З.Т- нартай бүлэглэн
10.1. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чин булаг” ХХК-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч 30 ширхэг барилгын тулаас төмөр, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 38 ширхэг барилгын тулаас төмөр, 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 43 ширхэг буюу нийт 111 ширхэг барилгын тулаас төмөр тус тус хулгайлж, иргэн О.Банзрагчид 1.998.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,
Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,
Н.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,
Ц.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,
Д.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Г.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
З.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,
О.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.О-, З.Т- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгож,
шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,
2. шүүгдэгч Б.Т-, Б.Т-, М.Н- нарыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,
шүүгдэгч Д.Х-, Г.Б-, Ц.Э- нарыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт,
шүүгдэгч А.О-, З.Т-, О.Б-, Б.О- нарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч, давтан үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.Т-, М.Н-, Д.Х-, Г.Б-, А.О-, З.Т-, Ц.Э- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт,
шүүгдэгч Ц.Э-ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Т-д 09 /ес/ жилийн хорих ял, Б.Т-т 07 /долоо/ жилийн хорих ял, М.Н-д 06 /зургаа/ жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Э-т 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хорих ял, Д.Х-, Г.Б- нарт тус бүр 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 үгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-, М.Н- нарт тус бүр 02 /хоёр/ жилийн хорих ял, А.О-д 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын хорих ял, Г.Б-, З.Т- нарт тус бүр 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хорих ял, Д.Х-, Ц.Э- нарт тус бүр 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э-т 02 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч А.О-, З.Т-, О.Б-, Б.О- нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай /2021 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар Д.Х-, Г.Б- нарт тус бүр оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-, М.Н- нарт тус бүр оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, А.О-д оногдуулсан 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын хорих ялыг 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Г.Б-, З.Т- нарт тус бүр оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хорих ялыг 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Д.Х-, Ц.Э- нарт тус бүр оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ялыг 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай /2021 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э-т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Э-, Г.Б-, Д.Х- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 05 /тав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож,
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Т-т оногдуулсан 07 /долоо/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр,
М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр,
Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоож,
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан 09 /ес/ жилийн хорих ял, Б.Т-т оногдуулсан 07 /долоо/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, М.Н-д оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, Ц.Э-т оногдуулсан 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
9. Б.Т-гийн цагдан хоригдсон 1.710 /нэг мянга долоон зуун арав/ хоног, Б.Т-ын цагдан хоригдсон 1.512 /нэг мянга таван зуун арван хоёр/ хоног, М.Н-ийн цагдан хоригдсон 744 /долоон зуун дөчин дөрөв/ хоног, Ц.Э-ын цагдан хоригдсон 760 /долоон зуун жар/ хоногийг тэдний эдлэх хорих ялын хугацаанд тус тус оруулан тооцож,
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Т-т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс, М.Н-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс, Ц.Э-т оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн эдлүүлэхээр тус тус тогтоож,
11. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан А.О-ын цагдан хоригдсон 100 /нэг зуу/ хоногийг энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын ялаас хасаж (850-100=750 хоног буюу 02 жил 20 хоног) тооцон, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 02 /хоёр/ жил 20 /хорь/ хоног гэж,
Г.Б-ий цагдан хоригдсон 383 /гурван зуун наян гурав/ хоногийг энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах 05 /тав/ жилийн ялаас хасаж (1825-383=1442 хоног буюу 03 жил 11 сар 17 хоног) тооцон биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 03 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 17 /арван долоо/ хоног гэж,
З.Т-гийн цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын ялаас хасаж (970-67=903 хоног буюу 02 жил 05 сар 23 хоног) тооцон биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 02 /хоёр/ жил 05 /тав/ сар 23 /хорин гурав/ хоног гэж,
Д.Х-ын цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах 05 /тав/ жилийн ялаас хасаж (1825-78=1747 хоног буюу 04 жил 09 сар 17 хоног), биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 04 /дөрөв/ жил 09 /ес/ сар 17 /арван долоо/ хоног гэж тус тус тогтоож,
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Т-, М.Н-, Д.Х-, Г.Б-, А.О-, Ц.Э- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд тэднийг оршин суух бүртгэлтэй нутаг дэвсгэрийг харьяалах Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс, З.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг оршин суух бүртгэлтэй нутаг дэвсгэрийг харьяалах Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус явахыг хориглосон чиглэлийг шүүхээс тогтоож, тэдгээрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Т-, М.Н-, Д.Х-, Г.Б-, А.О-, З.Т-, Ц.Э- нар нь энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдэж,
14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Т-ээс 38.766.909 /гучин найман сая долоон зуун жаран зургаан мянга есөн зуун ес/ төгрөг, Б.Т-аас 14.050.111 /арван дөрвөн сая тавин мянга нэг зуун арван нэг/ төгрөг, М.Н-ээс 12.356.244 /арван хоёр сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөг, Ц.Э-аас 22.110.447 /хорин хоёр сая нэг зуун арван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг, Д.Х-аас 1.362.340 /нэг сая гурван зуун жаран хоёр мянга гурван зуун дөч/ төгрөг, Г.Б-ээс 275.040 /хоёр зуун далан таван мянга дөчин төгрөг/ төгрөг, А.О-оос 371.920 /гурван зуун далан нэгэн мянга есөн зуун хорь/ төгрөг тус тус гаргуулан нэр бүхий 71 хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт (шийтгэх тогтоолын хавсралтад заасан хувь хэмжээгээр) олгож,
15. хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 4 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн 71-38 ХЭҮ улсын дугаартай, Киа Лотце загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж,
16. Б.О-, О.Б- нар нь цагдан хоригдоогүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч З.Т-, О.Б-, Б.О- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
17. шүүгдэгч Б.Т-, Б.Т-, М.Н-, Ц.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Д.Х-, Г.Б- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, А.О-, Б.О-, Г.Б-, О.Б-, З.Т-, Д.Х- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэм буруутай эсэх дээр маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилснийг өөрчлүүлэх байр суурьтай оролцсон. Хулгайлах гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь нотлогдоогүй байхад хэт нэг талыг барьж зүйлчилэн, эрх зүйн байдлыг минь дордуулсан. Би бүтэн өнчин бөгөөд энэ байдалдаа харамсаж архи хэрэглэдэг. Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө архи уух болон цахим тоглоом тоглохдоо зарцуулсан. Олсон мөнгийг амьдрал ахуйдаа зарцуулж, амьжиргаагаа залгуулсан зүйл байхгүй. Хэргийн талаар мэдүүлэг өгч байхад мөрдөгч нарт энэ талаар мэдүүлж байсан. Энэ мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн орхигдуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилснийг өөрчилж өгнө үү. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 9-25 тоотод оршин суух иргэн Б.Болорчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, эд зүйлс хулгайлан авч, 2.173.600 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг үйлдэхдээ Б.Т-, М.Н- нартай бүлэглэн үйлдсэн гэх боловч би үйлдээгүй. Энэ хэргийн талаар огт мэдэхгүй. Анхан шатны шүүх хуралдааны үеэр Б.Т-, М.Н- нар нь намайг хамт байгаагүй болохыг нотолсон байхад шүүх хамт үйлдсэн гэж ялласан. Иймд Б.Болорчимэгийн гэрээс эд зүйлс хулгайлсан гэх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Би хохирогч нарт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би хоригдох үедээ олон зүйлийг ойлгож ухаарсан, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж, өөрийн хөдөлмөрөөр ажил хийнэ. Надад боломж олгож, зүйлчлэлийг өөрчилж, хийгээгүй хэргийг хэрэгсэхгүй болгож, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэм буруугаа болон хийсэн үйлдлээ бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө архи уух болон цахим тоглоом тоглоход хэрэглэдэг байсан ба амьдрал ахуйдаа зарцуулсан зүйл огт байхгүй. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж зүйлчилэн, эрх зүйн байдлыг минь дордуулж ялласан тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би бүтэн өнчин, ээж минь 2017 онд авто ослын улмаас нас барсан. Улмаар эмээгийнхээ асрамжид байх болсон. Намайг цагдан хоригдож байх хугацаанд эмээ минь 2020 оны 01 дүгээр сарын 20-нд нас барсан. Эмээгийн асрамжид байсан 2-8 нас хүртэлх гурван дүү минь асрамжийн газарт очсон. Би гурван дүүдээ санаа зовж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гурван дүүгээ асрамжийн газраас авч, өөрийн хөдөлмөрөөр хохирогч нарт учруулсан хохирол, төлбөрөө төлөх болно. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөгч гүйцэтгэх ажил явуулахдаа холбогдолгүй дөрвөн үйлдэл дээр нотлох баримт байхгүй байхад яллах талыг барьж явуулсан. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг арилган шүүгдэгчийн гэм буруутайг нотлохын тулд хэрэгт холбогдолтой холбогдогч нарыг зэрэг шалган гүйцэтгэх ажил явуулсан. Хяналтын прокурор өөрийн бүрэн эрхийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх ёстой байтал эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлэн хэрэглэж прокурорын тогтоол дээр гарын үсэг зуруулсан. Үндсэн хууль, Олон улсын конвенцид хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж заасан байтал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, шударга ёсны зарчмыг алдагдуулж, хэт нэг талын барьж яллаж байгаад гомдолтой байна. Миний оролцоогүй, би огт байгаагүй хэрэгт прокурор намайг яллаж байна.
Шүүгдэгч Б.Т-, Б.Н- нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Н.Учралсайханы хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч орсон гэх хэрэгт шүүгдэгч Б.Т-, М.Н- нар нь намайг хэрэгт хамааралгүйг нотолж мэдүүлдэг. Мөн би гэрч болон яллагдагчаар мэдүүлэг өгөөгүй байж яллагдаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчиж байна.
Шүүгдэгч М.Н-, Б.Т-, Б.Т- нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагаа явуулдаг “АРХЖС” ХХК-ийн байранд нэвтрэн орсон гэх хэрэгт хохирогч М.Бат-Ялалтын “....2017 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө би ажил дээрээ 11 цагийн үед ирэхэд цонхны төмөр хаалтыг авчихсан байхаар нь гайхаад орж үзэхэд ширээн дээр байсан хоёр зөөврийн компьютерыг хулгайлсан байсан. Мөн 2015 оны намар “Никон” загварын зургийн аппарат алдсан. ...” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх хуралдаанд шүүгдэгч М.Н-ийн “...Зөөврийн компьютерыг 200.000 төгрөгөөр, зургийн аппаратыг 20.000 төгрөгөөр явуулын хүнд зарсан. ...” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Орон зай, цаг хугацааны хувьд хол зөрүүтэй хэргийг нэгтгэж байгаад гомдолтой байна. М.Н-ийн мэдүүлгийг харахад хөтөлж, эрүү шүүлт тулгасан нь харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн.
Шүүгдэгч Д.Х-, А.О- нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Б.Батнасангийн эзэмшлийн түргэн хоолны газарт нэвтрэн орсон гэх хэрэгт шүүгдэгч А.О-ын мэдүүлэг намайг хамааралгүйг нотолсон. Уг хэрэг гарах үед би Өмнөговь аймагт “Самсунг кэмп”-д ажиллаж байсан. Нотлох баримт байхгүй прокурорын тогтоолоор яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 2, 8 дахь хэсгийг тус тус зөрчиж байна.
Шүүгдэгч Д.Х-, Г.Б-, З.Т- нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 19-ний шөнө М.Оюун-Эрдэнийн эзэмшлийн “Тоёота Марк-2” загварын 38-22 УБТ улсын дугаартай авто машинд түлхүүр тааруулан хулгайлсан гэх хэргийг би мэдэхгүй бөгөөд холбогдолгүй гэдгээ удаа дараа мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Г.Б-, З.Т- нар нь мэдүүлсээр байтал хэрэгт хамааралтай гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус зөрчиж байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан хянан, бодит байдлыг тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нотолбол зохих байдлыг нотолж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэхийн тулд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, надад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Т-, О.Б- нарын өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр зүйлчлэлийн талаар маргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Б.Т-гийн хувьд амьдралын эх үүсвэр болгож тухайн мөнгийг зарцуулаагүй гэдэг. Зөвхөн PC тоглоомд зарцуулсан гэж тайлбарладаг. ...” гэв.
Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Т- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлын хувьд ээж, эмээ нь нас барсан, бүтэн өнчин хүүхэд. Энэ байдлуудыг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Зүйлчлэлийн хувьд өөрөө давж заалдах гомдолдоо тайлбарласан байгаа. Тухайн мөнгийг өөрийнхөө шаардлагатай хоол хүнс авах, өмсөж зүүх зэргээр амьдралын хэрэгцээндээ зарцуулаагүй. Зөвхөн PC тоглох, архи уухад зарцуулсан гэдэг утгаараа амьдралын эх үүсвэр болохгүй гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ц.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 4 үйлдлийг бүрэн нотлогдоогүй байхад нотлогдож байгаа мэтээр яллаж байгаа нь хууль дээдлэх зарчим, шударга ёсны зарчим, нотолбол зохих байдлуудыг зөрчиж байна. Б.Т-, М.Н- нартай бүлэглэж хохирогч Н.Учралсайхан орон байранд нэвтэрч хулгай хийсэн үйлдлийг хийгээгүй, хэрэгт нотлогдоогүй. Бүлэглэн үйлдсэн гэх Т-, Н- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт Ц.Э-тай хамт үйлдсэн талаар мэдүүлээгүй. Хохирогч Бат-Ялалтын өгсөн мэдүүлэгт Ц.Э-ыг хулгай хийсэн гэдгийг заагаагүй, тухайн эд зүйлс хулгайд алдагдсан талаар мэдүүлсэн. Мөн хамтран үйлдсэн гэх Б.Т-, Б.Т- нар нь Ц.Э-ыг хулгай хийснийг мэдээгүй байсан талаар тус тус мэдүүлсэн. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Д.Х-, А.О- нартай бүлэглэн хийсэн гэх хулгайн үйлдэлд А.О-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд Ц.Э- оролцоогүй гэдгийг хэлсэн. Бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Шүүгдэгч Д.Х-, Г.Б-, З.Т- нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 19-ний шөнө хохирогч М.Оюун-Эрдэнийн эзэмшлийн автомашинд түлхүүр тааруулж, хулгайлсан гэх үйлдлийг З.Т-, Г.Б- нар нь Ц.Э- байгаагүй, хэрэгт хамааралгүй гэж мэдүүлсээр байтал хамаатуулж хэргийг шийдвэрлэсэн. Г.Б-ий сэжигтнээр өгсөн мэдүүлэгт Ц.Э- машиныг жолоодож байсан, харин автомашин хулгайлах үед байгаагүй гэдэг. Иймд шүүгдэгч Ц.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Н-, А.О- нарын өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.О-ын хувьд хэлэх зүйл байхгүй. М.Н-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. М.Н- нь хулгайн 20 удаагийн үйлдэл, дээрмийн 1 удаагийн үйлдэлтэй. 21 удаагийн үйлдлийн 15 удаагийн үйлдэл нь насанд хүрээгүй байхдаа үйлдсэн. М.Н- хувийн байдлын хувьд аав нь архины хамааралтай, ээж нь бага байхад нь салсан, бага боловсролтой. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-, Д.Х- нарын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийн хүлээн зөвшөөрч байна. Бусад гомдол гаргасан шүүгдэгч нарын хувьд нэмж хэлэхэд 2015, 2016 онуудад үйлдэгдсэн гэмт хэргүүд байдаг. Тухайн үед бүгд өсвөр насны шүүгдэгч нар байсан. Насанд хүрээгүй хүүхдүүдийг тэжээн тэтгэх, хууль ёсны асран хамгаалагч нар байдаггүй юм бол төр хангах үүрэгтэй. Прокурорын байгууллагаас хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилснийг шүүх анхаарч үзнэ үү. ...” гэв.
Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Т-гийн хувьд зүйлчлэлд маргаагүй, тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч нарын хувьд амьдралын эх үүсвэр болгодоггүй, PC тоглоом тоглодог, архи уудаг гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Т-гийн хувьд тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олдоггүй, оршин суух тодорхой хаяггүй. Тэрээр 53 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон. Б.Болорчимэгийг гэрээс эд зүйл хулгайлгаагүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Энэ хэргийн хувьд шүүхээс удаа дараа буцсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагч нар янз бүрээр ярьдаг. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагч нар удаа хүсэлт, гомдлуудыг гаргаж байсан. Энэ Хүсэлтүүдийг тухай бүр нь шийдвэрлэж, цаг тухайд нь хариу өгч байсан. Яллагдагч Б.Т- хулгайлах гэмт хэргийг 34 удаагийн үйлдлээр үйлдсэн. Зүйлчлэлээ хүлээн зөвшөөрдөггүй. PC тоглоом тоглодог, амьдрал ахуйдаа залгуулсан зүйл байхгүй, нэг талыг барьж зүйлчилсэн гэдэг. Б.Т-ын зүйлчлэл тохирсон. Ц.Э- хулгайлах, дээрэмдэх, залилах гэмт хэргүүдийг үйлдсэн. Ц.Э- нь оргон зайлж мөрдөн байцаалтын шатанд түүний үйлдлийг тусгаарлаж, бусад яллагдагч нарын хэргийг шүүхэд шилжүүлж байсан тохиолдол байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бусад яллагдагч нар Ц.Э- хамт явсан гэж мэдүүлдэг. Энэ хэрэг 2016 оноос хойш шалгагдаж байгаа. Ц.Э-ын давах гомдолд дурдсан Н.Учралсайханы гэрээс эд зүйл хулгайлсан үйлдэл дээр Б.Т-, М.Н- нар хамт явсан гэж удаа дараа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж, энэ нөхцөл байдлуудаас болж тухайн үед шүүхээс буцаж байсан. Ингээд хамт явсан гэдэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогдож, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад,
1. шүүгдэгч Б.Т- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 53 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлан авч, нийт 51.942.980 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
2. шүүгдэгч Б.Т- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 34 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлан авч, 42.492.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
3. шүүгдэгч М.Н- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 20 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлан авч, нийт 33.398.663 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
4. шүүгдэгч Ц.Э- нь:
бусадтай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 15.184.220 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
ганцаараа 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “вальют сольж өгнө” гэж 5 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 18.959.200 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг,
бусадтай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, нийт 1.704.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
5. шүүгдэгч З.Т- нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлан авч, 2.574.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
бусадтай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, 1.182.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
6. шүүгдэгч Д.Х- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлан авч, 14.498.060 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
бусадтай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, 1.704.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
7. шүүгдэгч Г.Б- нь бусадтай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлан авч, 11.925.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
бусадтай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, 1.704.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
8. шүүгдэгч А.О- нь бусадтай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлан авч, 4.831.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
бусадтай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, 1.022.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
9. шүүгдэгч Б.О- нь бусадтай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлан авч, 2.574.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
10. шүүгдэгч О.Б- нь Д.Х-, Б.Т-, М.Н-, З.Т- нартай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зориулалттай “Чин булаг” ХХК-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлан авч 1.998.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
эд зүйлсээ алдсан болон дээрэмдүүлсэн, залилуулсан талаарх хохирогч Д.Батжаргал /1хх 34-35/, Б.Буянхишиг /1хх 187/, Ж.Оюунцэцэг /2хх 53-56/, Э.Бархас /2хх 90-91/, Н.Мягмарсүрэн /2хх 131-132/, З.Майрагүль /2хх 172-173/, Г.Содбаатар /2хх 217-218/, У.Амарбаясгалан /3хх 66/, Б.Батмөнх /3хх 136-137/, М.Энхбаяр /3хх 188-189/, В.Цэцэгдэлгэр /4хх 53-54/, М.Батбаяр /4хх 87-92/,О.Жамъян-Осор /4хх 122/, Н.Ганзориг /4хх 150/, Л.Алтанцэцэг /4хх 201-202/, Н.Чулуунцэцэг /5хх 8/, С.Мөнхжаргал /5хх 81/, Н.Учралсайхан /5хх 118-119/, Р.Оюунсувд /5хх 168/, Ш.Шинэбаяр /5хх 209/, П.Мөнхбаатар /5хх 249/, С.Баасан /6хх 47-48/, Т.Эрдэнэбат /6хх 140-141/, Г.Гүндсамбуу /6хх 172-173/, М.Оюун-Эрдэнэ /6хх 175/, Б.Ууганбаатар /6хх 232/, Л.Оюунсувд /7хх 34-35/, Г.Мягмардорж /7хх 83-84/, Ц.Цэмпилдорж /7хх 165/, О.Банзрагч /7хх 189/, Б.Даваабаяр /8хх 75/, Г.Оюунчимэг /8хх 109/, Д.Оюунцэцэг /8хх 140-141/, Ш.Батдэлгэр /8хх 175-176/, Б.Баттүшиг /8хх 204-205/, Ч.Мөнхцэцэг /8хх 231/, С.Ганпүрэв /9хх 35/, В.Цэрэндулам /10хх 71/, Э.Сайнхүү /10хх 136/, Г.Чулуунбаатар /10хх 186/, Б.Батнасан /10хх 235/, Б.Ганбаяр /11хх 29/, М.Бат-Ялалт /11хх 57/, Б.Болорчимэг /11хх 88-89/, З.Мөнхбаяр /12хх 88/, Б.Батсүрэн /12хх 120/, Ш.Цэрмаа /12хх 162/, М.Батбэх /12хх 191, 193-195/, Б.Болормаа /12хх 235-236/, С.Хонгорзул /13хх 23/, Н.Эрдэнэбаяр /13хх 83-84/, Д.Отгонсүмбэр /13хх 123-124/, Г.Бүрэнзэвсэг /13хх 167/, И.Батдэлгэр /13хх 241/, Г.Гандолгор /14хх 36-37/, Р.Эрдэнэбаатар /14хх 77-78/, Ж.Мөнх-Од /14хх 120/, Г.Пүрэвсүрэн /14хх 170/, М.Ганхүрэл /207-208/, Ч.Батцоож /15хх 20-21/, Ш.Энхмаа /18хх 136/, Ц.Алтанхуяг /18хх 187-188/, У.Оюун-Эрдэнэ /18хх 230-231/, Г.Загиралдорж /19хх 27-29/, Ч.Цэдэнбал /21хх 31/, Ж.Нармандах /21хх 82-83/, Н.Цэндхүү /21хх 142-143/, Б.Гэрэлмаа /21хх 191-196/, О.Болдбаатар /22хх 24/, Г.Амармөнх /22хх 24/, Д.Пүрэвдаваа /24хх 207-208/, Д.Лувсанравдан /25хх 29-30/, Т.Даваажаргал /25хх 81-82/, Х.Эрдэнэбилэг /25хх 153/, Ш.Нэргүй /26хх 166/, О.Өрнөх /31хх 75/, Б.Батхишиг /32хх 37-38/, Э.Б- /33хх 124/, М.Болдначин /33хх 200-202/, Д.Дашлхагва /33хх 242-243/, Б.Очмаа /34хх 39/, иргэний нэхэмжлэгч Б.Т- /1хх 41-42/, Х.Ганжолоо /2хх 94-5/, Н.Ононбат /2хх 139/, Ц.Ганбат /2хх 227/, гэрч Г.Ганболд /3хх 73-74/, Ш.Баттөмөр /6хх 147/, Ө.Дагва-Очир /7хх 226-227/, Б.Баатархүү /8хх 146-147/, Б.Пагмадулам /12хх 120/, Б.Цэрэнчимэд /34хх 40-41/ нарын мэдүүлэг,
хулгайд алдагдсан болон дээрэмдүүлсэн эд зүйлийн үнэлгээ /1хх 39-40/, /1хх 198-199/, /2хх 65-66/, /2хх 95-96/, /2хх 135-136/, /2хх 176-177/, /2хх 223-224/, /3хх 79-80/, /3хх 140-141/, /3хх 193-194/, /4хх 61-62/, /4хх 101-102/, /4хх 127-128/, /4хх 161-162/, /4хх 208-209/, /5хх 27-28/, /5хх 84-85/, /5хх 122-123/, /5хх 170-171/, /5хх 214-215/, /6хх 3-4/, /6хх 53-57/, /6хх 144-145/, /6хх 159-161, 184/, /6хх 181-185/, /6хх 228-229/, /7хх 46-47/, /7хх 80-81/, /7хх 88-89/, /7хх 169/, /7хх 210-211/, /8хх 116-117/, /8хх 143-144/, /8хх 179-180/, /8хх 208-209/, /8хх 235-236/, /9хх 39-40/, /10хх 85-86/, /10хх 138-139/, /10хх 195-196/, /10хх 243-244/, /11хх 31-32/, /11хх 60-61, 64-65/, /11хх 93-94/, /12хх 93-94/, /12хх 130-131/, /12хх 170-171/, /12хх 199-200/, /12хх 244-245/, /13хх 45-46/, /13хх 93-96/, /13хх 136-137/, /13хх 174-175/, /13хх 249-250/, /14хх 44-45/, /14хх 85-86/, /14хх 138-142/, /14хх 178-179/, /14хх 216-217/, /15хх 59-60/, /18хх 136/, /18хх 191-196/, /18хх 237-241/, /19хх 32-33/, /21хх 46-47/, /21хх 95-96/, /22хх 26-47/, /22хх 95-96/, /24хх 219-222/, /25хх 41-42/, /25хх 103-104/, /25хх 160-161/, /26хх 180-182/, /33хх 130-131/, /33хх 204-205/, /33хх 247-248/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 24-27/, /1хх 177-180/, /2хх 42-47/, /2хх 78-83/, /2хх 119-124/, /2хх 159-166/, /2хх 210/, /3хх 58-62/, /3хх 128-131/, /3хх 174-177/, /4хх 41-49/, /4хх 87-92/, /4хх 115-118/, /4хх 144-148/, /4хх 192-198/, /4хх 250, 5хх 1-3/, /5хх 73-76/, /5хх 111-114/, /5хх 156-161/, /5хх 201-204/, /5хх 244-246/, /6хх 39-43/, /6хх 199-218/, /7хх 21-27/, /7хх 146-149/, /7хх 176-179/, /8хх 95-100/, /8хх 132-137/, /8хх 162-167/, /8хх 193-198/, /8хх 221-228/, /9хх 3-6/, /10хх 61-65/, /10хх 113-119/, /10хх 170-178/, /10хх 228-229/, /11хх 21-25/, /11хх 47-52/, /11хх 82-86/, /12хх 82-86/, /12хх 105-109/, /12хх 146-151/, /12хх 213-220/, /13хх 12-17/, /13хх 62-67/, /13хх 108-112/, /13хх 108-112/, /13хх 231-234/, /14хх 29-31/, /14хх 67-71/, /14хх 108-112/, /14хх 157-160/, /14хх 196-200/, /15хх 14-18/, /18хх 124-128/, /18хх 178-184/, /18хх 220-225/, /19хх 16-22/, /21хх 20-22/, /21хх 75-78/, /21хх 248-250, 22хх 1/, /22хх 68-71/, /24хх 191-197/, /25хх 2-7/, /25хх 68-77/, /25хх 143-149/, /26хх 149-155/, /33хх 92-97/, /33хх 185-190/,
эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 62-64/, /1хх 181-183/, /2хх 84-85/, /2хх 125-126/, /2хх 211-213/, /4хх 174/, /4хх 172/, /6хх 131-133/, /6хх 162-164/, /6хх 250, 7хх 1-2/, /7хх 30/, /7хх 156/, /7хх 187/, /8хх 242-247/, /9хх 33/, /15хх 89/, /22хх 3-6/,
камерын бичлэг, СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 137-139/, /8хх 170-172/, /34хх 33, 35/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /6хх 149/, /6хх 187/, /7хх 96/,
Ц.Э-, Д.Амаржаргал, Н.Цэндхүү, О.Өрнөх нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /21хх 139, 159-160/, /21хх 210-211/, /31хх 205-208, 217, 226/, /32хх 62-64/
Б.Т- /1хх 60-61, 210/, /2хх 68, 195, 243/, /3хх 179-183/, /4хх 79, 107-108, 137-13х, 170, 228/, /8хх 120, 188-189, 218, 249/, /9хх 7-24, 25-28/, /9хх 101-102/, /12хх 114-116, 156-158, 187-189, 228-221/, /12хх 181, 205/, /13хх 24-25, 75-79, 117-119, 159-162, 236-238/, /18хх 153, 209/, /18хх 132-134, 226-228/, /19хх 23-25/, /19хх 3, 43, 155/, /21хх 56, 120-121/, /24хх 240-241/, /24хх 235-236/, /25хх 49-50, 111-112, 170-171/, /25хх 129, 187/, /26хх 177-178/, /26хх 198-199/,
Б.Т- /1хх 57-58, 212/, /2хх 70, 245/, /3хх 87/, /5хх 32, 96, 143, 185/, /5хх 45-47, 50-52, 91-92, 134-135, 138, 188/, /6хх 19, 22, 68-69/, /9хх 7-24/, /15хх 54-58/, /16хх 217, 222-223/, /17хх 203, 222, 231-233, 237/, /18хх 8/, /19хх 59-60, 144-147/, /34хх 125-126, 170/,
М.Н- /5хх 35, 98, 145, 224/, /5хх 228-230/, /6хх 24, 75/, /9хх 96-98/, /13хх 183-184/, /16хх 234-237/, /17хх 214, 221/, /18хх 6/, /19хх 130-131/, /35хх 83/,
Ц.Э- /16хх 248-250, 17хх 1-2, 196-197/, 17хх 186, 245-246/, /21хх 153-154, 200/, /33хх 35/, /34хх 129-130, 218-219/,
З.Т- /7хх 126-127/, /11хх 12-13, 16-17/, /17хх 183-184, 206-207, 238-239/, /18хх 4/, /19хх 74-77/, /22хх 177-178/,
Д.Х- /7хх 122-123/, /17хх 47-49, 210-211, 228-230, 242-243/, /18хх 10/, /22хх 167-168 /22хх 31-32, 112-113/, /22хх 7-10, 79-81/,
Г.Б- /7хх 134-136/, /17хх 75-78, 192, 200-201/, /18хх 1-2/, /22хх 33-34/, /22хх 173/,
А.О- /7 119-120/, /11хх 14-15/, /17хх 28-30, 189/, /18хх 12/, /22хх 182-183/,
Б.О- /19хх 57-58/, /35хх 57/, О.Б- /17хх 216, 218-219, 224-226/, /19хх 63-68 нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг тухайлбал, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Т-, О.Б-, Б.Т-, Ц.Э-, М.Н-, А.О-, З.Т-, Б.О-, Г.Б-, Д.Х- нар гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Т-, Б.Т-, М.Н- нарын ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,
шүүгдэгч Д.Х-, Г.Б-, Ц.Э- нарын ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
шүүгдэгч А.О-, З.Т-, О.Б-, Б.О- нарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч, давтан үйлдсэн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.Т-, М.Н-, Д.Х-, Г.Б-, А.О-, З.Т-, Ц.Э- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Ц.Э-ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.Э- “...хулгайн дөрвөн үйлдэлд оролцоогүй тул хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...”,
шүүгдэгч Б.Т- “...Б.Болорчимэгийн гэрээс хулгай хийсэн үйлдэлд оролцоогүй, хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй. ...”,
шүүгдэгч Б.Т- “...хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, ...ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Шүүгдэгч Б.Т-, Б.Т- нарын хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй гэх гомдлын тухайд, шүүгдэгч Б.Т- 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 53 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэнээс 42 үйлдлийг 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс хойш, Б.Т- 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 34 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэнээс 16 үйлдлийг 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс хойш үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд тэдгээрийг хулгайлж авсан эд зүйлсээ зарж борлуулан, өөрсдийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангах эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал, хулгайд алдагдсан эд зүйлс, өмч хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар, үнэлэмжээр бус тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Т-, Б.Т- нарын үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангажээ.
Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсноос гадна энэхүү гэмт үйлдлээс өөр орлогогүй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.
Түүнчлэн шүүгдэгч Б.Т- нь хохирогч Б.Болорчимэгийн гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлээ, шүүгдэгч Ц.Э- нь хохирогч Н.Учралсайхан, М.Бат-Ялалт, Б.Батнасан, М.Оюун-Эрдэнэ нарын эд зүйлийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг өгч байсан /34хх 207-208, 218-219/ бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч нар зодож, эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-, О.Б-, Б.Т-, Ц.Э-, М.Н-, А.О-, З.Т-, Б.О-, Г.Б-, Д.Х- нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар Б.Т-д 9 жилийн хорих ял, Б.Т-т 7 жилийн хорих ял оногдуулж, уг хаалттай хорих байгууллагад, М.Н-д 6 жилийн хорих ял, Ц.Э-т 5 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Т-, Б.Т- нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хүлээн авах хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Үүнээс гадна Д.Х-, Г.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-, М.Н- нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг, А.О-д оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг, Г.Б-, З.Т- нарт оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг, Д.Х-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг, Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсныг, мөн А.О-, З.Т-, О.Б-, Б.О- нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт биет байдлаар буцаан өгсөн болон нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-, Б.Т-, Ц.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Т-, Б.Т-, Ц.Э-, М.Н- нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 129 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-, Б.Т-, Ц.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Б.Т-, Ц.Э-, М.Н- нарын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 129 /нэг зуун хорин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН