Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч З.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708000530079 дүгээр хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбо гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Хувьсгалчдын ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бөөгүүд овогт Згийн Д /РД:..../.

Яллагдагч З.Д нь согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 26-наас 27- нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Саатуулах байрны гадаа цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Ны албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, баруун хөлний шагай хэсэгт өшиглөн хөнгөн зэргийн гэмтэл учруулан эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:                                     "Мөрдөн

байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдлийг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөлж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1708000530079 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хохирогч Ц.Ны: "2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгээд 112-ын автобусны буудлын орчимд явж байХ 5-6 залуучууд хоорондоо маргалдаж байгаад хоёр нь зодоон хийж эхлэхээр нь цагдаагийн дэслэгч Лгийн хамт очиж тар гэж хэлээд явуултал дахиад зодолдоод эхлэхээр нь салгаад албаны машинд суулгасан. Бусдыг нь тараагаад байж байтал машинд суулгасан хоёрын нэг нь зугтсан. Нөгөөг нь эрүүлжүүлэх зорилготой авч явах гэтэл тэнд байсан нэг согтуу залуу "би найзыгаа авна, та нарт өгч явуулахгүй” гэж хэлээд маргаан үүсгэсэн. Тэр залууг машинд суулгаад эрүүлжүүлэх байр руу явсан. Дэслэгч Л нэг залууг нь дагуулаад түрүүлээд орсон. Би Д

 

О:\О1Тюе-2017\ЗЫИдеП 1од1оо!\2017.10.23.Раүаапут.йос

 

 

2

 

гэж танилцуулсан залууг эрүүлжүүлэх байр уруу оруулах гэтэл эсэргүүцээд "би зугтлаа” гэж хэлэнгүүтээ баруун тийш зугтахаар нь 20 орчим метр гүйгээд нөгөө залуу бүдрээд унасан. Тэгэхээр нь би гараас нь татаад босгосон чинь миний гадуураа өмссөн хантаазыг татаж ураад мөрдсийг авч шидээд эсэргүүцэл үзүүлээд миний баруун хөлийн шагай уруу 2, 3 удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёрыг зууралдаад байж байХ Л ирээд тэр залууг эрүүлжүүлэх байр уруу оруулсан. Эмчилгээний зардал 400000 төгрөгийг төлсөн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-19-25, 54/,

Гэрч Л.Лгийн: "...Н нөгөө Д гэх залууг дагуулаад араас явж байсан. Орж ирэхгүй удаад байхаар нь гараад хараХ саатуулах байрны баруун хойд буланд хоёулаа заамдалцан маргалдаж байхаар нь очиход Ны зүүн мөрдсийг урсан, баруун хөлний шагай уруу өшиглөсөн гэж байсан. Тэгээд бид хоёр тэр залууг саатуулах байр руу оруулж хүлээлгэн өгсөн. Шаардлага тавиХ биелүүлэхгүй зугтаахаар нь араас нь хөөж барьж аваХ зүүн талын мөрдөс, шар хантаазны цацруулагч, агсамжны цахилгаан бороохой хийдэг хэсгийг таслан, баруун хөлийн шагай руу 2-3 удаа өшиглөсөн гээд доголоод "нэлээд өвдөж байна” гэж Н ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-28-29/,

Шүүгдэгч З.Дын яллагдагчаар өгсөн: "2017 оны 5 дугаар сарын 26- ны өдөр найз Цэрэн-Отой уулзаж 0,5 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уугаад Цэрэн-Оын гэр рүү явж байгаад АТМ-ээс мөнгө авахаар Баянхошууны Хөтөлийн буудал дээр байж байсан. Тэгтэл Цэрэн-Оын танил гээд нэг залуу хэдэн залуучуудтай хамт явж байтал цагдаагийн машин ирээд танихгүй залууг Цэрэн-Отой хамт цагдаагийн машиндаа суулгасан. Тэд нар хоорондоо тоглоод бие биенийгээ түлхээд байсан болохоор цагдаа нар тэр хоёрыг "гудамж талбайд яагаад зодоон хийгээд байгаа юм” гээд машиндаа суулгасан. Би Цэрэн-Оыг авахаар очтол хамт сууж байсан танихгүй залуу цагдаагийн машинаас гараад зугтаасан чинь цагдаа нар Цэрэн-Оыг "тэр залуугаа олж ир” гэсэн. Цэрэн-О тэр залууг зүс танидаг, гэрийг нь хаана байдгийг мэдэхгүй болохоор зааж өгч чадаагүй. Би "Цэрэн-Оыг аваад явъя” гэхэд хоёр цагдаа намайг "найзыг чинь явуулахгүй, хэлтэс дээр очиж асуудлыг чинь шийдье, чи ч гэсэн согтуу байна” гэхээр нь би цагдаагийн машинд суугаад таксины ахыг араас дагаад явчих гэж хэлээд явтал Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадаа ирээд хамт явж байсан нэг цагдаа нь "Цэрэн-Оыг эрүүлжүүлнэ” гээд авч яваад Н гэдэг цагдаа нь намайг бас эрүүлжүүлэх рүү авч явах гээд байхаар нь би "энд ирээд асуудлаа шийднэ гэж хэлсэн биз дээ, яагаад эрүүлжүүлэхэд оруулах гээд байгаа юм” гэж хэлээд Н намайг чирэхээр нь би гараа аваад зугтааХ араас гүйгээд бүдэрч унаХ Н ирж өчиж босгоод миний хөлөнд оногдож өшиглүүлсэн. Би санаатай өшиглье гэж бодоогүй. Н гэдэг цагдаа намайг зодож цохиогүй, намайг эрүүлжүүлнэ гээд чирэхээр нь би уурлаад зугтаасан.

...Би Ны баруун хөл рүү өшиглөсөн. Гэхдээ санаатай биш. Намайг өчсөн болохоор мултрах гэж байгаад хөлийг нь өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөснөө санахгүй байна. Би зууралдаж байхдаа хантаазнаас нь татаад хантаазыг урсан байсан...” гэх мэдүүлэг /хх-46-47/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.05.30-ны өдрийн 7002 дугаар шинжилгээний дүгнэлтэд: "1.Ны биед баруун шилбэ, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөхгүй” гэжээ /хх-19/,

 

 

3

 

хохирогчийн баталгаа /хх-26, 68/, З.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-34/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-40/, гэрч О.Цэрэн-Оын мэдүүлэг /хх-50/, гэрч З.Батхүүгийн мэдүүлэг /хх-52/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт авто эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо /хх-58/, З.Дын гадаад паспортын хуулбар, дансны хуулга /хх-63-67/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч З.Дын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.

Шүүгчдэгч Д нь согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Саатуулах байрны гадаа цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Ныг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж баруун хөлний шагай хэсэгт өшиглөн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-24-25, 54/, гэрч Л.Лгийн мэдүүлэг /хх-28-29/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.05.30-ны өдрийн 7002 дугаар шинжилгээ /хх-19/, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд З.Дыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Тухайн зүйл хэсэгт хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон байх бөгөөд шүүгдэгч З.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, шүүгдэгч хэрэгт авагдсан нотлох баримт бүхий хохирлыг төлсөн, хохирогч "Эмчилгээний зардал 400.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан З.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, З.Д урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

4

 

  1. Шүүгдэгч Бөөгүүд овогт Згийн Дыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Дыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэн, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан З.Д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, З.Д урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ

 

Л.БААТАР