| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Хүсэлт гаргагч: Хөвсгөл ********/-ын Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 155/2016/01257/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч *********оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч *********шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *********нь 1977 онд цэргийн албанаас халагдаж, Дархан Уул аймгийн Шарын голын нүүрсний уурхайд илгээлтээр томилогдож анх ажиллаж эхэлсэн юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон гарсан тушаал дутуугийн улмаас улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд намайг Дархан-Уул аймгийн шарын голын нүүрсний уурхайд 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд автын слесариар, 1981 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд белазын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: *********нь тус шүүхэд Дархан-Уул аймгийн Шарын голын нүүрсний уурхайд 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд автын слесариар, 1981 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд белазын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна. Хүсэлт гаргагч *********нь Дархан-Уул аймгийн Шарын голын нүүрсний уурхайд 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд автын слесариар, 1981 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд белазын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь ********* нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ЗСБНХУ байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит Шарын голын нүүрсний уурхайн даргын 1977 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай Ажилд томилох, тэтгэвэр олгож, хөнгөлөлт үзүүлэх тухай, 1979 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай Жолооны курс нээж хичээллүүлэх тухай, 1979 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 315 дугаартай Ажилд шинээр авах ба дотроо өөрчлөн томилох тухай, 1981 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалуудын хуулбар, 1979 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Баярын бичиг, 1979 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Сайшаалын үнэмлэх, 1984 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Баярын бичиг, гэрч ******** мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* Дархан-Уул аймгийн Шарын голын нүүрсний уурхайд 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд автын слесариар, 1981 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд белазын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН |