| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01266/И |
| Дугаар | 155/ШШ2016/01226 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2016/01226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн *****ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 155/2016/01266/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч *********нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *********шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *********нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Халуун усны рашаан амралтанд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгч, үйлчлэгч, сахиулаар тус тус ажиллаж байсан. Гэвч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*********нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Халуун усны рашаан амралтанд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгч, үйлчлэгч, сахиулаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч *********нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Халуун усны рашаан амралтанд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгч, үйлчлэгч, сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь ******Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрийн даргын 1985 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай Амралтын ажилчид томлох тухай, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаартай Зарим хүмүүсийг томилох тухай, 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай Ажилчдыг ажилд томилох тухай тушаалуудын хуулбар, гэрч ******** мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********** Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Халуун усны рашаан амралтанд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгч, үйлчлэгч, сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ************ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН