Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2016/01224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн *******

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2016/01245/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч *********** нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч *********** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би оёдлын курст суралцаж төгсөөд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвд 1979 оны 10 сарын 05-ны өдөр анх оёдолчноор ажилд орж байсан. Түүнээс хойш 1983 оны 09 сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд тухайн байгууллагадаа оёдолчин, мастер, манаач зэрэг ажил тасралтгүй хийж байгаад ар гэрийн гачигдлаар ажлаасаа гарч, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн мэдэлд шилжсэн боловч ажилд ороогүй. Дараа нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводад 1984 оны 04 сарын 02-ны өдрөөс 1984 оны 09 сарын 17-ны өдрийг хүртэл түр хугацгаагаар нормчноор хүний оронд ажиллаж байсан тул чөлөөлөгдсөн. Тэгээд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 09 сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал мөн түр орон тоогоор галчаар ажиллаж байсан. Дараа нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд 1985 оны 01 сарын 28-ны өдрөөс 1993 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэл жижүүрээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл миний ажилд орсон, гарсан зарим тушаал олдохгүй байгаа учир дээрх хугацаанд ажиллаж байсан жилүүдийг шүүхээр сэргээн тогтоолгох шаардлагатай болсон. Би тасралтгүй ажиллаж байсан бөгөөд 1990 оноос 1993 оны хооронд ажиллаж байсан хугацаагаа шимтгэл төлж ажиллаж байснаар нөхөн тооцуулж авсан. Иймд миний Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвд 1979 оны 10 сарын 05-ны өдрөөс 1983 оны 09 сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд оёдолчин, мастер, манаачаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводад 1984 оны 04 сарын 02-ны өдрөөс 1984 оны 09 сарын 17-ны өдрийг хүртэл нормчноор, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 09 сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал галчаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд 1985 оны 01 сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

*********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч *********** Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвд 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд оёдолчин, мастер, манаач, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводад 1984 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд нормчин, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд галч, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн архиваас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр түүвэрлэсэн ***********гийн 1985 оноос 1993 оны 05 сар хүртэл ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний тооцооны картын хуулбарууд, Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвийн захиргаанаас олгосон 01. 1979 оны 10 сарын 05. Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор авч ажиллуулав. А.Ү төвийн даргын 1979.10.12-ны өдрийн 103-р тушаалаар. 02. 1980 оны 04 сарын 07. А.Ү төвд мастераар авч ажиллуулав. А.Ү төвийн даргын 1980.04.10-ны өдрийн 31-р тушаалаар. 03. 1982 оны 10 сарын 04. А.Ү төвийн мастерын ажлаас чөлөөлж, манаачийн ажилд шилжүүлэв. А.Ү төвийн даргын 1982 .10.14-ний өдрийн 122-р тушаалаар. 04. 1983 оны 03 сарын 15. А.Ү төвийн манаачийн ажлаас чөлөөлж, гутлын мастераар томилон ажилуулав. А.Ү төвийн даргын 1983 .03.15-ны өдрийн 19-р тушаалаар. 04. 1983 оны 09 сарын 05. Тариалан А.Ү төвийн мастерын ажлаас чөлөөлж, НААҮ-ний газрын мэдэлд шилжүүлэв. Тариалан А.Ү төвийн даргын 1983 .09.07-ны өдрийн 113-р тушаалаар. 05. 1984 оны 04 сарын 02. Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводад нормчноор түр авч ажиллуулав. Барилга угсралтын конторын даргын 1984.04.12-ны өдрийн 17 тоот тушаалаар. 06. 1984 оны 09 сарын 17. Түр хугацаа дууссан учир үүрэгт ажлаас чөлөөлж Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлэв. Барилга угсралтын конторын даргын 1984.09.11-ний өдрийн 32 тоот тушаалаар. 07. 1984 оны 09 сарын 20. Мөрөн Худалдаа бэлтгэлийн трестэд галчаар түр томилж ажиллуулав. Трестийн даргын 1984.10.19-ний өдрийн 96-р тушаалаар. 08. 1984 оны 12 сарын 31. Мөрөн Худалдаа бэлтгэлийн трестэд түр ажиллаж байсан учир галчийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Трестийн даргын 1984.12.30-ны өдрийн 117-р тушаалаар. 09. 1985 оны 01 сарын 28. Төв байрны жижүүрээр томилон ажиллуулав. Захирлын 1985.02.12-ны өдрийн 17 тоот тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний ангийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1. Тариалан АҮ-ний төвд мастераар ажиллаж байсан Дашдамба овогтой Лхагваагийн ар гэрийн аргагүй гачигдалтай байдлыг үндэслэж Хөвсгөл аймгийн НААҮ-ийн газрын мэдэлд 1983 оны 09 сарын 7-ноос ажлаас нь чөлөөлж шилжүүлсүгэй гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай 113 дугаартай тушаал, ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1984 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1Дашдамбын Лхагваа нарыг 04 сарын 02-ны өдрөөс эхлэн тоосгоны заводад туслах ажилчингаар тус тус томилсугай гэх бичилттэй Ажилд томилох тухай 17 дугаартай тушаалын архивын хуулбар, 1984 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1түр ажилчин Дашдамбын Лхагвааг 9 дүгээр сарын 17-ны өдрөөсэхлэн тус тус ажлаас нь чөлөөлж аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай 32 дугаартай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1ажилд авсан хүмүүсийг 1хавсралтаар баталсугай гэх бичилттэй Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай 96 дугаартай тушаалын архивын хуулбар, тус тушаалын Дашдамбын Лхагваа, гачегарийн ажилд, 09 сарын 20-нд улирлын ажилд орсон гэх бичилттэй 2 дугаар хавсралтын архивын хуулбар, 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1ажлаас чөлөөлсөн хүмүүсийг 2хавсралтаар баталсугай гэх бичилттэй Ажилд томилох ба чөлөөлөх тухай 117 дугаартай тушаалын архивын хуулбар, тус тушаалын ***********, галчаар түр ажиллаж байсан тул 12 сарын 31-ний өдөр чөлөөлөв гэх бичилттэй 2 дугаар хавсралтын архивын хуулбар, Мөрөн хотын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1. Дашдамба овогтой Лхагвааг 1985 оны 1 сарын 28-ны өдрөөс эхлэн жижүүр н.Бадарчийн оронд түр жижүүрээр томилсугай гэх бичилттэй Ажилд түр томилох тсухай 17 дугаартай тушаалын архивын хуулбар, гэрч Д.Оюунчимэгийн *********** нь 1979 оны 10 сард манай Тариалангийн нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор орж ажиллаж байсан. Би багш нь байсан. Үүнээс хойш оёдолчин, мастер, манаачаар 1983 оны 10 сар хүртэл ажилласантэгээд Мөрөн суманд шилжсэн...би Тариалан сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд 1974 оноос 1984 онд оёдолчноор ажиллаж байсан1981 онд авахуулж байсан бид хоёрын зургийг нотлох баримтаар өгч байна гэх мэдүүлэг, гэрч А.Доржсүрэнгийн *********** нь 1983 оны 11, 12 сарын үед Мөрөн сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд жижүүрээр орж байсан. 1993 оны 5, 6 сар хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсантасралтгүй ажиллаж байсанби тус сургуульд 1983 оноос 1994 он хүртэл жижүүр, 1994 оноос одоог хүртэл няравын ажил хийж байна гэх мэдүүлэг, 1981 онд багш Д.Оюунчимэгийн хамт авахуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

***********гийн ажиллаж байх хугацааны зарим ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал болон цалингийн баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1993 оны тушаал, мөн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1976 оноос хойшхи онуудын тушаал манай архивт байхгүй тул ***********д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/535 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ***********гийн Тариалан сумын Ахуй үйлчилгээнд 1979-1983 он хүртэлд хугацаанд оёдолчин, мастераар ажиллаж байсан цалингийн тодорхойлолт холбогдох баримт бичиг манай архивт байхгүй гэх 3/662 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************* Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвд 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд оёдолчин, мастер, манаач, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводад 1984 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд нормчин, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд галч, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА