| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/01166/и |
| Дугаар | 155/ШШ2016/01223 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2016/01223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ********
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2016/01166/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***********шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1975 оноос 1982 он хүртэл малчнаар ажиллаж байгаад 1984 оноос Энх-Амьдарл нэгдэлдээ жолоочоор 1989 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуугаас миний улсад ажилласан жил тодорхойгүй байна. Би 1976 оны 05 сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Иймд миний Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1975 оны 11 сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1984 оны 05 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
***********нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч ***********Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1975 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Отгонжаргалын 1975 оны 11 сараас 12 сар, 1980 оноос 1982 он, 1984 оны 05 сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлээс 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 1981 оноос 1982 он, 1984, 1986-1988 оны 03 сар хүртэл хугацааны цалин хөлс олгож байсан бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргийн алба хаасан тухай 1976 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 329711 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч ******* ***********нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оноос 1976 он хүртэл мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргийн албанаас 1979 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ 1983 оныг дуустал малчнаар ажиллаж байгаад жолооны сургуульд явсантөгсөж ирээд тус нэгдэлдээ 1984 оноос 1989 оныг дуустал жолоочоор ажиллаж байсанби Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1980 оноос 1990 оныг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч ******* ***********нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оноос 1983 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Дараа нь тус нэгдэлдээ 1984 оноос 1989 оныг дуустал жолоочоортасралтгүй ажиллаж байсанби Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1980 оноос 1989 оныг хүртэл саальчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
********** ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тус аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын тушаалд боловсон хүчнийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Д.Отгонжаргалд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/523 тоот тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1975 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА