| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотод ********** Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч ***********нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч ***********шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ахуй үйлчилгээний комбинат болон Цагаан-Уул сумын ахуй үйлчилгээний төвд гуталчин, чанар шалгагч зэрэг ажил хийж байв. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр олгогчийн буруугаас миний овгийг ******* гэж бичилт хийх байсныг ********г гэж бичсэнээс болоод миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр олгосон ******** гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ************* мөн болохыг тогтоож өгнө үү гэв. Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь Хүсэлт гаргагч ***********нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн ахуй үйлчилгээний комбинатаас 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт **** гэж бичсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ***** мөн болох нь ******** иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч ******** нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн ахуй үйлчилгээний комбинатаас 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ********мөн болохыг тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ********* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН |