| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01265/И |
| Дугаар | 155/ШШ2016/01220 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2016/01220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ***********
Талийгаач ээж ************ ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 155/2016/01265/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч ***********нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***********шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******** нь өөрийн эх ******* хамт амьдарч байгаад ээж минь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан. Ингээд оршуулгын зардал авахаар хөөцөлдтөл улсад ажилласан жилийг нь тогтоолго гэсэн юм. Иймд миний талийгаач эх ********** Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1973 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
***********нь тус шүүхэд талийгаач эх ******* Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1973 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Талийгаач ******** нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1973 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрийн даргын 1978 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 44 дугаартай Малчид авч ажиллуулах тухай, 1979 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, 1979 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаартай Малчдын амралтын зөрүү олгох тухай, 1980 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай Ээлжийн амралт олгох тухай 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаартай Ажилчдыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар, гэрч ****** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар талийгаач ********** Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1973 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН