Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Б.Уранцэцэг, шүүгдэгч, хохирогч Н.О,

шүүгдэгч, хохирогч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.О, Д.Т тус бүрийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708005620055 дугаар хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хайрханы .. дүгээр гудамж, .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Нын О, /РД:..../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн угсралт мэргэжилтэй, "Да Хүрээ” зах дээр хувиараа машин борлуулдаг гэх, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, ҮЭ гудамж, ... дугаар байр, .. тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгионхайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 3-119 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Баяжих овогт Дийн Т, /РД:......./.

Н.О нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 9-119 тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Тгийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Д.Т нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 9-119 тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Оын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус

холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

0:\01Тюе-2017\ЗЫ|1деП 1од1оо1\2017.10.25.Тетии|т паг.йос

 

 

2

 

Хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2017 оны 7 дугаар сарын 24-нд гэр рүүгээ харьж явтал гудамжинд эхнэр хүүг дагуулаад явж байсан. "Хаачих гэж байгаа юм” гэхэд манай хүүг "хүн алгадсан байна” гэхээр нь хүүгээсээ асууХ би аваагүй, хүүхдээс сольж авсан гэсэн. Тэгээд Тгийнд очсон. Гаръя гээд Тгийн шилэн хүзүүн дээрээс базсан. Т намайг өшиглөсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Түргэн уур гаргасандаа гэмшиж байна” гэв.

Хохирогч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Машины дугуйн хийн тагаа урд өдөр алдсан. Гудамжинд дугуйтай явж байсан хүүхэд дугуйндаа аваад хийсэн байсан. Тэгээд тэр дугуйтай хүүхдээс асуусан чинь дуугарахгүй байсан. Би хөнгөхөн алгадсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

Эрүүгийн 1708 00562 0055 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Оын: "2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчим би ...гудамжинд иртэл гудамжны үзүүр дээр манай эхнэр, 9 настай Оргил нар зогсож байсан. Тэгэхээр нь яагаад гудамжинд зогсож байгаа талаар асуутал эхнэр хэлэхдээ "манай хүү Оргилыг урд айлын залуу дугуйны хийн тагийг хулгайлсан” гээд алгадсан байна. "Манай хүү аваагүй юм байна” гэхээр нь би "яаж байгаа юм бол очиж уулзъя” гээд эхнэр, хүүхдээ дагуулаад очсон. Нөгөө айлд очоод хашаанд ортол эрүүндээ сахалтай намхан залуу ганцаараа байж байсан. Тэгэхээр нь би шууд "чи учир мэдэхгүй хүүхэд яагаад алгадсан юм бэ” гэтэл "танай хүүхэд чинь машины дугуйны хийн хошууны тагийг хулгайлж авахаар нь би нэг удаа алгадсан” гэхээр нь "манай хүү тэр тагийг чинь хулгайлаагүй гэж байна, хоёулаа хашааны гадаа гараад манай хүүгээс асууя” гэтэл цаад гэр байшингаас 4-5 эрэгтэй, эмэгтэй хүмүүс гарч ирээд "танай хүүхэд чинь машины дугуйны хийн таг авсан” гээд тал талаас яриад байсан. Тэгэхээр нь би нөгөө залууг "хоёулаа гараад манай хүүгээс асуучихъя” гээд хүзүүнээс нь зүүн гараараа татаад автал нөгөө залуу хүзүүгээ мулталж аваад гарахгүй гэтэл миний эхнэр "чи жаахан хүүхэд алгадлаа” гээд нөгөө залууг загнатал нөгөө залуу манай эхнэрийн цээж рүү гараараа хүрэх шиг болсон. Тэгтэл эхнэр саваад газар унахаар нь би тэр залууг бариад авсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс энд тэндээс хувцаснаас татаад байсан. Би эргэж хартал нэг залуу байхаар нь би тэр залууг хөлөөс нь хамж аваад газар унагаагаад дээр нь гараад суусан. Манай хүүг алгадсан залуу зүүн нүд рүү хөлөөрөө өшиглөчих шиг болсон. Ингээд л пижигнээд дууссан. Би хашааны хаалгыг нь зад өшиглөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-8-9/,

Хохирогч Д.Тгийн: "2017 оны 7 дугаар 25-ны орой 17 цагийн орчим би өөрийн гудамжинд машинтайгаа явж байтал унадаг дугуй унаж байсан хүүхдийн дугуй руу нь хартал миний машины дугуйнаас алга болсон хийн тагтай адилхан байсан. Би нөгөө хүүхдээс "чи хаанаас дугуйны хийн таг авсан бэ” гэтэл "аваагүй, минийх” гээд байхаар нь би "ахиж хүний машинаас юм авч болохгүй шүү” гээд зүүн хацар руу нь баруун гараараа 1 удаа зөөлөн алгадсан. Хашаа руугаа машинаа оруулаад гэртээ орсон. Орой 22 цагийн орчим хашааны хаалга чанга нүдээд онгойлгохын завдалгүй нэг ах орж ирээд "ална чамайг” гээд ар дагзны үснээс зулгаагаад авсан. Манай эхнэр ирээд "боль, хэл амаараа учраа олооч” гэж хэлэхэд нөгөө хүний эхнэр нь манай жирэмсэн эхнэр рүү дайраад мөр рүү нь гараараа цохих шиг болохоор нь би тэр эгчийн цээж рүү нь түлхтэл саваад газар унасан. Гэрээс дүү Тэгшбуян, Л, ээж Ч нар гарч ирээд нөгөө ах бид хоёрыг салгах гээд манай дүү Тэгшбуян нөгөө ах бид хоёрыг салгах гэж зууралдсан. Тэгтэл ахыг унагаагаад доороо хийхээр нь би тэр ахыг цаашаа түлхээд зүүн хөмсөг, нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд больцгоосон. Тэр хүүхдийг алгадсанаас болж л ийм зодоон болсон юм...” гэх мэдүүлэг /хх-12-13/,

 

 

3

 

Насанд хүрээгүй гэрч Д.Тэгшбуянгийн: "...Гэртээ ороо засах гээд байж байтал хашаа аймаар чанга нүдээд байсан. Тэгтэл ах түрүүлээд гарсан. Би араас нь удалгүй гартал хашаан дотор нэг ах орж ирээд манай ахын шилэн хүзүүнээс дараад "манай хүүхдийг хэн цохисон бэ” гээд байсан. Хашаанд байсан манай эгч Бадамханд "та нар юун хүмүүс бэ, цагдаа дуудлаа” гэтэл тэр ахын эхнэр нь л юм шиг байсан нэг бүдүүн эгч орж ирээд "би цагдаад танилтай, цагдаагаа дуудна” гэсэн. Тэр ах манай ахыг мангасдаж аваад "би өөрөө асуудлаа шийднэ” гээд байсан. Манай бэр эгч дундуур нь ороод салгах гээд "та нар хэл амаараа учраа олчихооч” гэтэл эхнэр нь "чи дуугүй бай” гээд цээж рүү нь гараараа түлхсэн. Манай ах эхнэрээ өмөөрөөд тэр эгчийн цээж рүү нь гараараа түлхтэл тэр эгч хойшоо унасан. Тэгтэл нөгөө нөхөр нь манай ахыг багалзуурдаад заамдаад дайраад байхаар нь би тэр ахын араас нь мөрнөөс нь таттал тэр ах миний дээр гараад унасан. Нүүрээ хажуу тийш болготол миний дагз руу гараараа цохиод хоолой боогоод байсан. Тэгтэл Т ах "миний дүүг зодлоо” гээд нөгөө ахыг миний дээрээс түлхээд цаашаа газар унагаагаад хоорондоо зодолдоод байх шиг байсан. Би эгч Лгийн хамтаар очоод тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-21- 22/

Гэрч Б.Бадамхандын: "2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчим хашаандаа ...байж байтал хашааны хаалга чанга нүдээд гаднаас нэг танихгүй 40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ороод ирсэн. Тэгтэл манай нөхөр өөдөөс нь гарч ирж таарсан. Би хажуугаас нь харж байХ нөгөө хүн юу яриад байсныг мэдэхгүй аймаар чанга орилж чарлаад манай нөхрийг нөгөө эрэгтэй хүн шилэн хүзүүнээс нь дараад гараараа цохиод байх шиг байсан. Тэгээд би хажуугаас нь очоод "юу болсон бэ” гэтэл эхнэр нь миний мөр рүү нудраад автал манай нөхөр намайг өмөөрөөд нөгөө эхнэрийг түлхсэн байх би сайн харж чадаагүй. Нөхрийн дүү Тэгшбуян ахыгаа өмөөрөөд нөгөө хүнийг татаж аваад түлхэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.27-ны өдрийн 9610 дугаар шинжилгээний дүгнэлтэд: ‘ТН.Оын биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, нүдний дээд, доод зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шуу, өвдөгт зулгаралт, цээжний зүүн хажуу доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ...журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-44/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.27-ны өдрийн 9616 дугаар шинжилгээний дүгнэлтэд: ‘ТД.Тгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд шарх, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-51/,

Д.Тгийн яллагдагчаар өгсөн: “...Би Оын хүүхдийг машины дугуйны хийн тагийг авсан байна гэж бодоод нэг удаа алгадсанаас болоод О манай хашаанд ирж зодоон үүсгэсэн. Би Отой зодолдсон. ...Надад ямар нэг хүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-61-62, 63/,

Н.Оын яллагдагчаар өгсөн: “...Манай хүү Оргилыг танихгүй хүн цохисон байна гэхээр нь би гэрт нь очсон. Гэзэгтэй залуу өөдөөс гараад ирэхэд манай хүү

 

 

4

 

Оргил "энэ ах намайг алгадсан” гэж заасан. Би очоод "чи яагаад хүүхэд алгадаж байгаа юм бэ” гэтэл "танай хүүхэд миний машины дугуйны таг хулгай хийсэн” гэхээр нь "чи гараад ир” гээд ар хүзүүнээс нь татаад "гадаа гаръя” гэтэл "гарахгүй танай хүүхэд хулгай хийсэн” гээд чанга чанга бархираад орилоод байсан. Тэгтэл гэрээс нь 4-5 эрэгтэй эмэгтэй хүмүүс гараад ирсэн. Тэр залуу манай эхнэрийн цээж рүү цохиод унагаасан. Би өмөөрөөд Тг бариад автал араас болон энд тэндээс өшиглөх нь өшиглөөд зулгаах нь зулгаасан. Би Ттэй зодолдоод салахгүй байтал нэг залуу "энэ мууг тоосгодчихъё” гээд араас тоосгоор толгой уруу цохисон. Би эргэж хараад тэр залууг хоёр хөлөөс хамаад газар унагаагаад дартал Т миний зүүн нүд рүү цохитол хөмсөг задраад цус гоожсон. Би Т гэх залууг миний хүү Оргилыг машины дугуйны хийн тагийг хулгайлсан гээд алгадсан гэх шалтгаанаар очиж маргалдаж зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-64- 65/,

шүүгдэгч Н.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-71/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/, шүүгдэгч Д.Тгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-72/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн 51 дугаартай лавлагаа /хх-76-77/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Н.О, Д.Т нарын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.О нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 9-119 тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Тгийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Тгийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Тэгшбуянгийн мэдүүлэг, гэрч З.Лгийн мэдүүлэг, гэрч Б.Бадамхандын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн дүгнэлт, яллагдагч Д.Тгийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 9-119 тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.Оын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Оын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Оргилын мэдүүлэг, гэрч Г.Ринчинхандын мэдүүлэг, гэрч Д.Уртнасангийн мэдүүлэг, гэрч Э.Лхагвадоржийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн дүгнэлт, яллагдагч Н.Оын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.О, Д.Т тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч нар нь хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Н.О, Д.Т нарыг төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн

 

 

5

 

хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг /хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж/ харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.О, Д.Т тус бүр урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Нын О, Баяжих овогт Дийн Т тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр,

шүүгдэгч Д.Тг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.О, Д.Т нар 470000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.О, Д.Т нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.О, Д.Т нар урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ

 

Л.БААТАР