| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/01216 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2016/01216
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ********
Нэхэмжлэгч: Улаанбаатар ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******т холбогдох,
12.150.000 /арван хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***********нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид нар иргэн ***** өөрийн эзэмшлийн Ланд крузер 100 маркийн УИА улсын дугаартай авто машиныг харилцан тохирч 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20.0 сая төгрөгөөр худалдаж наймаа хийгээд одоо үлдэгдэл 12.0 сая төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар гэрээ хийсэн боловч төлөхгүй өдий хүрлээ. Иймд ******** гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 12 сая төгрөг, алданги 150.000 төгрөг, нийт 12.150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ****** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ****** миний бие Батболд, Мөнхтуяа нараас машин тохиролцож авсан нь үнэн. Төлөхгүй гэж хэлээгүй. Үнэхээр мөнгө төгрөгний боломжгүй байдлаас болж төлж чадахгүй байна. Машины мөнгөний үлдэгдлийг төлж барагдуулах болно гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***********нар нь хариуцагч ****** 12.150.000 /арван хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 12.150.000 /арван хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***********нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.150.000 /арван хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 209.350 /хоёр зуун есөн мянга гурван зун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 104.675 /нэг зуун дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг, улсын орлогоос 104.675 /нэг зуун дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***********нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***********нарын нэхэмжилсэн 12.150.000 /арван хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209.350 /хоёр зуун есөн мянга гурван зун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** 104.675 /нэг зуун дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг, улсын орлогоос 104.675 /нэг зуун дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***********нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН