Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2016/01215

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ***** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* холбогдох,

3 га талбайн ойжуулалтын зардал 2.085.000 /хоёр сая наян таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***********нь Цагаан-Уул суманд 2013 оноос хойш мод бэлтгэлийн ажлыг гүйцэтгэж байгаа ба 2015 онд мод бэлтгэсэн талбайд ойжуулалтын ажлыг цаг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгээгүй юм. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас санхүүгийн хямралтай байдлыг харгалзан суманд үйл ажиллагаа явуулсан ойн мэргэжлийн байгууллагуудын дутуу ойжуулалтын ажлыг 2016 оны 05 дугаар сард багтаан хийлгэхээр баталгаа гаргуулсан болно. ***********нь 2016 оны 01 дүгээр сарын 22-нд сумын Засаг даргад 2016 оны 05 дугаар сард багтаан дутуу ойжуулалтыг хийнэ гэсэн баталгаа гарган албан бичиг ирүүлсэн боловч одоо болтол ойжуулалтын ажлыг хийгээгүй байна. Иймд баталгаа гаргаж өгсний дагуу ***********нь ойжуулалтын ажлыг хийгээгүй тул 3 га талбайн ойжуулалтын ажил хийх зардал болох 2.085.000 төгрөгийг *****-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ***********нь 2015 онд бэлтгэсэн модныхоо 3 га ойжуулалтыг 2016 оны 10 сарын 15-18-ны хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд 2017 оны хавар ургацын хувиар тооцож Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын байгаль орчны тасагт хүлээлгэж өгнө гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***********нь хариуцагч ****** холбогдуулан 3 га талбайн ойжуулалтын зардал 2.085.000 /хоёр сая наян таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хөвсгөл аймгийн * сумын ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3 га талбайн ойжуулалтын зардал 2.085.000 /хоёр сая наян таван мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ***********нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба харин хариуцагч Хөвсгөл аймгийн ******* хариуцлагатай компаниас 2.085.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 48.310 төгрөгийн тал хувь 24.155 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** нэхэмжилсэн 3 га талбайн ойжуулалтын зардал 2.085.000 /хоёр сая наян таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хөвсгөл аймгийн ******* зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ******** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* 24.155 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН