Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/01214

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********д холбогдох

Авто машины үнэ 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 10 дугаар сарын 05ы өдөр хүлээн авч, 155/2016/01216/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч ***********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ***** Соната-2 маркийн автомашинаа 1.300.000 төгрөгөөр худалдахаар тохирч машинаа өгсөн. Машины үнэ 1.300.000 төгрөгийг худалдан авагч тал Б.Батбямба 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцож тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээгээр тохиролцсон хугацаа өнгөрсөн байхад одоог хүртэл машины үнэ 1.300.000 төгрөгийг өгөхгүй байсаар байна. Иймд ******* машины үнэ 1.300.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ: **** соната-2 маркийн машины наймаа хийж 1.300.000 төгрөгөөр тохирсон байсан боловч **** нь 900.000 төгрөг өгөх санал тавьсан байна. Иймд 900.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч **** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: **** миний бие 2016 оны 07 сарын 03-ны өдөр ****** Соната-2 маркийн автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд машиныг нь авсан. Тухайн үедээ машиныг үзэж хараад авсан боловч 2-3 хоног унаж байтал машин нь явах эд анги нь сааталтай, нилээдгүй эд анги нь эвдрэл, гэмтэл ихтэй, гэрэл дохио байхгүйн улмаас төв рүү унах боломжгүй байсан тул үнэлгээний хувьд хэт өндөр үнэтэй байна гэж үзээд *********ртай утсаар холбогдож машинаа буцааж ав, наймаа больё, эсвэл үнийг нь буулгая гэж тохирохоор холбогдох гэж олон удаа оролдсон боловч өөрийнх нь барьж байсан дугаар холбогдохгүй болохоор нь дүү ******о руу нь *********9 дугаар луу ярьж ахынхаа дугаарыг өгөөч гэхэд хөдөө явсан, ямар дугаар дээр байгааг мэдэхгүй гээд холбогдож чадаагүй. Тэгээд холбогдож чадахгүй байж байгаад холбогдохоор нь үнийг нь жаахан багасгаж болох юм гэхэд мөнгөө л авна гээд байсан. Би тэр машиныг аваад 2, 3 хоног л унаж байгаад хашаандаа тавиад хот руу ажил хийхээр ирээд дахиж унаагүй. Би хэдийгээр машиныг худалдаж авсан боловч энэ машин чанарын хувьд 1.300.000 төгрөгт яагаад ч хүрэхгүй тул машиныг буцааж өгөх эсвэл үнийг бууруулж 900.000 төгрөг өгөх боломжтой юм. Иймд би 1.300.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машиныг нь буцааж өгч болно, эсвэл үнийг бууруулаад тохиролцож болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ***********нь **** холбогдуулан машины үнэ 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ****, хариуцагч **** нар нь 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байх бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбямбаас 900.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 26.150 төгрөгийн тал хувь 13.075 төгрөгийг, улсын орлогоос 13.075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Амгаланбаярт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй ****** холбогдох авто машины үнэ 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** 900.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 26.150 төгрөгийн тал хувь 13.075 төгрөгийг, улсын орлогоос 13.075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********* олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН