Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/01212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ******* оршин суух, ********

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 155/2016/01238/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч ***********нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ***********шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Мөрөн дахь Зураглалын экспедицид 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Хөвсгөл геологи хувьцаат компанид 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Гантиг компанийн Алтан улиас тосгон дахь Хөх номин бүрэн бус хариуцлагатай компанид 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хөвсгөл геологи хувьцаат компанид 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус өрмийн мастераар ажиллаж байсан. Одоо хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах орох гэтэл ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул дээрх ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

***********нь тус шүүхэд Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Мөрөн Мөрөн дахь Зураглалын экспедицид 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хөвсгөл геологи хувьцаат компанид 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл, Хөвсгөл аймгийн Гантиг компанийн Алтан улиас тосгон дахь Хөх номин бүрэн бус хариуцлагатай компанид 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хөвсгөл геологи хувьцаат компанид 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус өрмийн мастераар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч ***********нь Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Мөрөн Мөрөн дахь Зураглалын экспедицид 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хөвсгөл геологи хувьцаат компанид 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Гантиг компанийн Алтан улиас тосгон дахь Хөх номин бүрэн бус хариуцлагатай компанид 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хөвсгөл геологи хувьцаат компанид 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус өрмийн мастераар ажиллаж байсан болох нь **** Мөрөн дэх зураглалын экспедицэд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, ******** 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Мөрөн Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1984 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай Ажилд өөрчлөн томилох ба шинээр авах тухай, Хөвсгөл геологи хувьцаат компанийн захирлын 1997 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Түр ажилчин авах тухай тухай тушаалуудын хуулбар, Хөх-номин хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хөвсгөл геологи хувьцаат компанид ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, гэрч ******** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Мөрөн Мөрөн дахь Зураглалын экспедицид 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хөвсгөл геологи хувьцаат компанид 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл, Хөвсгөл аймгийн Гантиг компанийн Алтан улиас тосгон дахь Хөх номин бүрэн бус хариуцлагатай компанид 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хөвсгөл геологи хувьцаат компанид 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус өрмийн мастераар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ********улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН