Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2016/01211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн *******

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 155/2016/0223/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Өлзийбуян оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ***********шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ***********нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1971 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хоньчноор, Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрт 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан хугацааны орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул тогтоогдохгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

***********нь тус шүүхэд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1971 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хоньчноор, Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрт 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч ***********нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1971 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хоньчноор, Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрт 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь Төмөрбаатар овогтой Баярдалайд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Булган аймгийн нэгдэл дундын нэгдэлд ажиллаж байх хугацааны цалингийн баримт, гэрч ******* мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч ********* шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************** Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1971 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хоньчноор, Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрт 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ********* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН