| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1200/и |
| Дугаар | 155/ШШ2016/01210 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/01210
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** холбогдох,
2.204.250 /хоёр сая хоёр зуун дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 155/2016/1200/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***********нь Монгол сумын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс монгол дээл хувцасны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 /гурван сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иймд үндсэн зээл 2.100.000 төгрөг, зээлийн хүү 32.250 төгрөг, алданги 72.000 төгрөг, нийт 2.204.250 төгрөгийг хариуцагч Д.Бямбацогтоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***********шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие******сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн 2.204.250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *********** нь хариуцагч ******** холбогдох 2.204.250 /хоёр сая хоёр зуун дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***********нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *********** нь төрийн байгууллага бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 2.085.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 50.218 төгрөгийн тавин хувь 25.109 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох, 2.204.250 /хоёр сая хоёр зуун дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 2.085.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 50.218 төгрөгийн тавин хувь 25.109 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ