| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1153/и |
| Дугаар | 155/ШШ2016/01209 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/01209
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** холбогдох,
400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч 155/2016/1153/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***********400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлдүүлээч банкны мөнгө хийх гэсэн юм буцаагаад хэлсэндээ баараггүй төлнө гээд авсан. Гэтэл хугацаа дуусаад 7 сар болж байна. Мөнгөө авъя гэхээр өгнө гэсээр өдийг хүрсэн. Би одоо удахгүй буцах болсон тул мөнгөө хүлээгээд байна. Иймд 400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***********шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нэхэмжилсэн 400.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***********нь хариуцагч ***********холбогдох, 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***********нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 400.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага 400.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.650 төгрөгийн тавин хувь болох 6.325 төгрөгийг хариуцагч ******, улсын орлогоос 12.650 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **** нэхэмжлэлтэй, хариуцагч ***********холбогдох, 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч 400.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.650 төгрөгийн тавин хувь болох 6.325 төгрөгийг хариуцагч *****, улсын орлогоос 12.650 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ