| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1151/и |
| Дугаар | 155/ШШ2016/01208 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/01208
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: *********** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****** холбогдох,
Ойжуулалтын зардал 2.085.000 /хоёр сая наян таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 155/2016/1151/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***********нь Цагаан-Уул суманд 2013 оноос хойш мод бэлтгэлийн ажлыг гүйцэтгэж байгаа ба 2015 онд мод бэлтгэсэн талбайд ойжуулалтын ажлыг цаг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгээгүй юм. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас санхүүгийн хямралтай байдлыг харгалзан суманд үйл ажиллагаа явуулсан ойн мэргэжлийн байгууллагуудын дутуу ойжуулалтын ажлыг 2016 оны 5 сард багтаан хийлгэхээр баталгаа гаргуулсан болно. ***********нь 2016 оны 01 дүгээр сарын 21-нд сумын Засаг даргад 2016 оны 05 дугаар сард багтаан дутуу ойжуулалтыг хийнэ гэсэн баталгаа гарган албан бичгийг ирүүлсэн боловч одоо болтол ойжуулалтын ажлыг хийгээгүй байна. Иймд баталгаа гаргаж өгсний дагуу ***********нь ойжуулалтын ажлыг хийгээгүй тул 3га талбайн ойжуулалтын ажил хийх зардал болох 2.085.000 төгрөгийг ***********-наас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *********** шүүхэд гаргасан тайлбартаа: ******** нэхэмжилсэн ойжуулалтын зардал 2.085.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** нь хариуцагч ******** холбогдох ойжуулалтын зардал 2.085.000 /хоёр сая наян таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч *********** Тамгын газар нь төрийн байгууллага бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 2.085.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 48.310 төгрөгийн тавин хувь 24.155 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *********** нэхэмжлэлтэй, хариуцагч ******** холбогдох, ойжуулалтын зардал 2.085.000 /хоёр сая наян таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 2.085.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 48.310 төгрөгийн тавин хувь 24.155 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ