Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 420

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч А.Г,

шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726011174 дүгээр хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын зүсэгч гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн .. дугаар гудамж, .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Лгийн М, /РД:....../.

Л.М нь 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 33-13 тоотод иргэн Ц.Гтай "...гар шалбалчихлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүн тус газар өшиглөж, хүний эрүүл мэндэд "доод эрүүний зүүн булангийн ташуу зөрөөтэй далд хугарал, зулайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, доод эрүүний зүүн хэсэг, ооч орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:                                   "Мөрдөн

байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ял шийтгэж өгнө үү” гэв.

Эрүүгийн 201726011174 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ц.Гын: "...Найз Нтай таараад би "амбаараа буулгах гэж байгаа юм, чи цуг хамжилцаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд бид гурав дэлгүүрээс авсан ...архиа уугаад дуусгасан байсан. Н удалгүй "намайг хүн дуудаад байна, ажилтай байгаа, явахгүй бол болохгүй байна” гэж хэлээд явсан. Тэгээд

 

□:\Ө1Г1сө-2017\ЗЫ11дөП 1од1оо!\2017.10.25.МопИЬа1.йоо

 

 

2

 

салгасан байсан амбаарын үлдсэн дайнуудаа Мтай хамт зөөгөөд байж байхдаа би хөл алдаад, халтираад, өргөж явсан модон панераа газар алдчихсан. Гэтэл Мын гарын шууг нь шалбалчихсан чинь М "чи панер өргөж даахгүй” гээд байхаар нь би "чи одоо ямар сүртэй юм бэ, хөл алдаад гараа алдчихлаа, гар чинь гайгүй л байна шүү дээ” гэхэд М "боль, боль” гэж хэлээд гэр рүүгээ гараад явахаар нь би "чи нэг мөсөн ажлаа дуусгаад хоёулаа дуусгачихая, би ганцаараа дийлэхгүй шүү дээ” гэхэд М намайг хойш нь түлхээд, газар унагасан. Намайг босоод ирсэн чинь нүүрэн тус газар гараараа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь 2-3 удаа цохисон. М газраас чулуу аваад миний толгойн тус газар цохихоор нь би зөрүүлээд газраас чулуу авч цээж рүү нь цохисон. Тэгээд М явсан. Үүнээс хойш 10 гаруй минутын дараа М өөрийн дүү залуугийн хамт орж ирээд намайг "яах гэж байгаа юм бэ” гэж хэлтэл өшиглөж, газар унагаагаад дээрээс гар, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд хамт орж ирсэн дүү нь Мыг татаж чангаагаад байсан. Дүү нь зодоогүй. Манай гэрт эхнэр Д байсан бөгөөд болсон явдлыг бүгдийг нь харсан. Манай эхнэр "та нар болиоч, хүн аллаа. Цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь М миний шилэн хүзүүнээс татаж чирээд, гэрээс гаргаад амбаар руу чирсэн. Амбаарт байХ миний нүүр, толгой руу цохиод байХ нь миний эрүү юм хэлж болохгүй, хүндрэлтэй болоод надад мэдэгдсэн. Тэгээд би "миний эрүү зуураад яриХ хэцүү болчихлоо, чи болиоч” гэж хэлэхэд "тэр чинь ямар хамаатай юм” гээд М миний үгийг тоохгүй шинжтэй миний толгой цээж рүү цохиж нүдээд байсан. Намайг тонгойлгоод дарсан чигтээ гараараа миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохих үед нь би уурлаад "эрүү сонин болчихлоо” гээд биеэ хамгаалаад Мыг нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисон. М өөрөө ерөөсөө зогсохгүй байсан. Тэгээд эхнэр Д "цагдаа” гэж орилж, хашгирч байж салгасан.

...Урьд өмнө маргалдаж муудсан, өс хонзонгийн асуудал гарч байгаагүй. Миний бие М гэгч залууд зодуулаад эрүү хугарсан. Би өөрөө нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлөх шаардлага гарсан. Тэгээд эрүүний хагалгаанд орох гэсэн боловч эрэг боолт, ялтас нь гаднаас авна, хангамж байхгүй, тэдгээр нь үнэтэй, 1 сая гаруй төгрөг болох байсан. Тэгээд би төлбөр, мөнгө байхгүй, хагалгаанд орж чадаагүй. ...560000 төгрөг өөрөөс нь эмнэлэг дээр үзүүлж байхдаа авч, цаасан дээр гарын үсэг зурсан. Түүний дараа 500.000 төгрөг гэртээ байхдаа авч өвчин намдаах эм авч ууж дээрдсэн. Одоо бүрэн эдгээгүй байгаа. Одоо надад зовиур нь илэрч л байгаа. Хүчтэй зуулт өгч болохгүй, зүүн талын шанаа хэсгээр хугарсан учир хааяа гэнэт гэнэт хатгаж өвддөг. Би одоо бодохдоо дахин эмчилгээ хийлгэж, эрүүгээ тэгшлүүлмээр л байна. Хэрэв би хагалгаанд орж, эрүүгээ тэгшлүүлээд, янзлуулах юм бол надад гомдол санал гэх зүйл байхгүй. Би өөрөө эрүүл мэндээрээ хохирч байна.

...Эмчилгээний зардал гэж нийтдээ 2.283.600 төгрөг авсан. Одоо өөр нэхэмжлэх мөнгө байхгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-18-19, 79-80/,

Гэрч Ш.Ооогийн: "Тухайн өдөр Г өглөө орж ирээд тэр хоёр гарсан юм. Тэгээд архидсан юм шиг байна. Орой М гэрт орж ирэхдээ нүд нь хөхөрчихсөн, хамраас нь цус гараад, хувцас нь нил цус болчихсон байсан. Ганбаатай учраа олно гэж гараад удалгүй орж ирсэн. Тэгээд М унтаж байтал гаднаас цагдаа, Ганбаа, түүний эхнэрийн хамт орж ирээд Ганбаа "миний эрүү ийм болчихлоо” гэхээр нь би "та хоёрыг битгий нийлж архи уу гэж хэлсэн биз

 

 

3

 

дээ” гээд Ганбаад "эрүүгээ эмнэлэгт үзүүл” гэж хэлж байсан. ...Орж ирээд толинд харчихаад "намайг ийм болгоод байхдаа яадаг юм” гээд цусаа хараад уурлаад гарсан. Би "болио, битгий” гэж хэлсэн боловч архи уучихсан болохоор үгэнд орохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

Гэрч Б.Дгийн: "Манай нөхөр тухайн өдөр 10 цаг өнгөрч байХ "хүнтэй уулзчихаад ирье. М тахиа зарах гэж байгаа, хамт явна” гээд гарч явсан. Өдөр 13 цагийн үед байх нөхөр Г М, Н нарын хамт ирэхдээ хашаандаа байсан жижиг модон амбаарыг буулгах гээд ирцгээсэн. М, манай нөхөр хоёр зөөгөөд байгаа харагдсан. ...15 цагийн үед байх би цонхоор харсан чинь М хашааны хаалгаар гараад явж байсан. Удалгүй нөхөр орж ирэхдээ баруун талын шанаа хэсэгт цус дагаад урссан. Тэгээд үс нь дотроо цус болоод хатах маягтай хавдсан байдалтай орж ирэхээр нь би "юу болов” гэхэд нөхөр "Мтай муудалцаад” гэж хэлэхээр нь би юунаас болоод муудалцсан талаар асууХ "М уурлаад байхаар нь тайвшруулах гэсэн чинь миний толгой руу чулуутай гараар цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь чулуутай гараар цохисон” талаар хэлсэн.

...Манай нөхөр гэртээ цай уугаад сууж байтал М гаднаас нэг эрэгтэй дүүгээ дагуулаад орж ирээд манай нөхрийг шууд үгийн зөрүүгүй "яасан чи” гээд толгой руу нь гараараа цохиод авсан. Манай нөхөр цохино гэж бодоогүй байсан байх, зуухны өмнө унасан чинь дээрээс нь М гар болон хөлөөрөө босох гээд байХ нь ерөөсөө босгохгүй олон удаа толгой, нуруу тус газар нь цохиод байсан. Би салгах гээд "чи болиоч, би цагдаа дуудлаа шүү, чи яасан дээрэлхүү хүүхэд вэ” гэхэд М нь "тэр цагдаагаа дууд, би айхгүй, яах гэж танай нөхөр намайг чулуугаар цохисон юм” гээд зандарч хэлээд манай нөхрийг зодож байХ нь би М гэгчийг хаалга руу түлхсэн чинь М гэгч нь манай нөхрийг үснээс нь зулгаах шиг болоод манай амбаарын үүдэнд чирээд амбаар дотор бас газар унагааж нүүр, толгой руу нь цохиод байсан. Манай нөхөр "миний дүү яаж байгаа юм бэ? Миний эрүүг хугалчихлаа. Эрүү сонин болчихлоо” гэхэд М гэх залуу "миний дүү гэчихжээ, чи надаас 4,5 л ах биз дээ бас ах эгч болчихжээ” гэж хэлж байХ нь би Мын дүүтэй нь нийлж амбаараас Мыг түлхэж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Гэрч Л.Мөнхбаярын: "Тухайн өдөр 18 цаг өнгөрч байХ манай ах М гаднаас нүүр нь цус болчихсон орж ирсэн. 30 орчим минут болоод надад хэлэхдээ "архи ууж байгаад хүнтэй зодолдчихлоо, намайг тоосгоор цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд ах гэрээс гараад явчихсан. ...Ахыг гараад явсны дараахан удалгүй манай гэрээс 6-7 хашааны цаахан талд байдаг айл руу ахыг болиулах гээд орсон чинь ах М уг айлын залуутай барилцаад, ноцолдож байсан. Би салгах гээд дийлээгүй, миний зүүн гар гипстэй байсан. Харин баруун гар маань хугарсан, гэхдээ арай гайгүй байсан. Би өөрөө М ахыг татаад, өөрөө дундуур нь орж байж салгасан...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.08-ны өдрийн 7403 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Гын биед доод эрүүний зүүн булангийн ташуу зөрөөтэй далд хугарал, зулайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, доод эрүүний зүүн хэсэг, ооч орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх

 

 

4

 

доод эрүүний зүүн булангийн ташуу зөрөөтэй далд хугарал гэмтэл нь ...журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-29/,

Шинжээч Б.Ундармаагийн: "Хохирогч Ц.Гын биед учирсан эрүүний далд хугарал гэмтэл нь хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой. Эрүүний гэмтэл нь хөлөөр өшиглөх үед үүсэх нь илүү их байдаг. Хэрэг гарсан үеийн хугацаанд үүссэн шинэ гэмтэл мөн байна. Хэрэг гарсан 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Л.Мын яллагдагчаар өгсөн: "2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Г хамт юм хийлцэж өг гэж гуйгаад тэдний амбаарыг буулгаж байхдаа 2 шил архи уусан. Тэгээд гар хальтраад Гын шуу хэсгийг шалбалсан. Тэрнээс болж хэрүүл маргаан болж зодолдсон. Миний нүд хамар уруу цохиод цус гарсан. Гэртээ орж хараад уур хүрээд буцаад Гын гэт очсон. Маргаад шанаа хэсэг рүү нь гараараа цохиход газар доошоо харж унасан. Хөлөөрөө шанаа болон эрүү хэсэг рүү өшиглөсөн. Тухайн гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-75-76/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол /хх-1/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт /хх-10-12/, хохирлын баримтууд /хх-13-14/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-50/, Л.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, банкны лавлагаа /хх-53, 56/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-57/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Л.Мын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Л.Мын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч Л.М согтуурсан үедээ 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сонгинрхайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 33 дугаар гудамж, 13

 

 

5

 

тоотод иргэн Ц.Гтай "...гар шалбалчихлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүн тус газар өшиглөх зэргээр зодож "доод эрүүний зүүн булангийн ташуу зөрөөтэй далд хугарал, зулайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, доод эрүүний зүүн хэсэг, ооч орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд Л.Мыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагч "Шүүгдэгч Л.М нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгүүлэх ял шийтгүүлэх саналтай байна” гэж,

Шүүгдэгч "Би ажил хийдэг тул надад торгуулийн ял оноож өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргасан болно.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Л.Мад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд хохирогч Ц.Гын "..бидний хооронд хохирол бүрэн барагдсан, цаашид мөнгө төлбөрийн ямар ч асуудалгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг харгалзан шүүгдэгч Л.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.М урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчилсүгэй.

 

 

6

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Лгийн Мыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Л.Мад 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Мад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.М урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Л.Мад оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ


Л.БААТАР