| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1114/и |
| Дугаар | 155/ШШ2016/01207 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/01207
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Хөвсгөл ******** оршин суух *************н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********т холбогдох,
3.467.000 /гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2016/1114/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ***********нь 2015 оноос 2016 оны 4 сар хүртэл *********** хамтран амьдарч байсан. 2016 оны 4 сараас эхлэн хамтран амьдрахаа больсон. Д.Батбаяр нь манайхаас явахдаа миний охины нэр дээр бүртгэлтэй ********** дугаартай тоёото пит маркийн машиныг 3.000.000 төгрөгөөс үнэлж цалингийн зээл аваад төлнө гээд авч явсан боловч одоог хүртэл төлөхгүй байна. Нэг сарын дотор төлнө гэж тохиролцсон. Би хамтран амьдрах хугацаандаа аккумлятор 94.000 төгрөг, 2 ширхэг хуучин дугуй 35.000 төгрөгөөр, дугуй хийлэгч 85.000 төгрөгөөр авсныг нь төлсөн. Нийт 214.000 төгрөг болсон. Мөн хугацаанд ******* гэгчээс 85.000 төгрөгөөр ботинк, С********гэгчээс 28.000 төгрөгөөр төмс авсан, ***********с 15.000 төгрөг зээлснийг төлсөн. Мөн хүргэн ахыгаа нас барахад 100.000 төгрөгийг надаас бэлэн мөнгөөр зээлсэн, ах ******* гэгчийгээ хот руу явахад 50.000 төгрөг зээлсэн. Бусдаас зээлсэн эд зүйл болон мөнгийн ******** нь чи төлчих, би цалингаа авахаараа чамд төльё гэж хэлээд мөнгийг надаар төлүүлдэг байсан. Мөн хориход цагдан хоригдож байсан хүүхдээ эргэхээр 2 удаа нийт 60.000 төгрөгийн хүнсний бараа авч надаар төлүүлсэн. Нийт 3.467.000 төгрөгийг төлөхгүй дээрх мөнгийг нэхэхээр эвдэв шалтаг шалтгаан тооцон хойшлуулсаар байна. Иймд дээрх мөнгийг ********* гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ***********шүүхэд гаргасан тайлбартаа: Д******* 3.467.000 төгрөг нэхэмжилсэн боловч бид харилцан ярилцаад 1.600.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны дотор авахаар эвлэрч байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******** нь нэхэмжлэгч ******* 2014 оны 10-р сард танилцсан. Хамт ажилладаг Д******* асууж суран манайхаар ирдэг байсан. Ц******д нь намайг эхнэргүй хэцүү байгаа биз дээ би гэрэл дэлгүүрийг түрээслэж байгаа манайхаар очиж байгаарай гэдэг байсан. Нэг өдөр дэлгүүрээс нь архи авахаар очиход гэрт орж уу гэсэн. Энэ үеэс хамт байх болсон. Намайг тэднийд очиход ********* машинтай байсан. Нэгэнт хамт байгаа юм чинь чи унаж дэлгүүрийнхээ ачаа барааг зөөж унаж бай гэсэн. Ингээд 2015 оны дундуур машин ч муудлаа чи худалдаж ав гэсэн. Би машиныг худалдаж авъя гээгүй. Өөрсдөө надад зарсан юм. 3.000.000 төгрөгөөр зарна гэсэн. Ингээд би 1.000.000 төгрөгийг бэлнээр охин ***** нь өгсөн. Мөнгийг бэлнээр өгч байхад хамт ажилладаг ***** байсан. Мөн *******цалингийн зээл 350.000 төгрөгийг зарим сард хийдэг байсан. Хэдэн удаа хийснээ тодорхой санахгүй байна. **********дансны хуулгыг гаргуулж үзэх. Мөн нэхэмжлэлд аккумлятор 94.000 төгрөг, дугуй 35.000 төгрөг авсан гэжээ. Аккумлятор, дугуй хоёрыг машинаа надад зархаас өмнө авсан байсан. Дугуй хийлэгч нь дэлгүүрт архи болон хүнсний барааны барьцаанд тавигдсан байсныг мөн л тус машиндаа ашиглаж байсан. Ботинк 85.000, төмс 28.000, бэлэн 15.000, хүргэн ахыг нас барахд 100.000 төгрөг, ах Бааяаг эмнэлэгт хэвтэхэд 50.000 төгрөг, эдгээрийг өөрөө л өгсөн. Ботинкийг Мөнгөн дөл дэлгүүрт хүрээд ир өмсөөд үз гэж дуудаад авч өгсөн. Миний тухайд ч ялгаагүй хамт амьдарч байхдаа хоол унд ойр зуурын мөнгө боломжоороо өгдөг байсан. Миний хүүд 60.000 төгрөгийн үнэ хүрэхгүй хүнсний зүйл авч өгсөн. Өөрөө л дэлгүүрээсээ авч очиж эргэсэн. Эргэлтээр ийм их хэмжээний зүйл оруулдаггүй. Би хүү дээрээ очих гэж байна юм авч өг гэж ганц удаа ч гуйж байгаагүй. Миний бие Ц********* 2014 оны 11-р сараас 2015 оны 12 сарын эцэс хүртэл хамт байсан. Дээрх нэхэмжилсэн зүйлсээс ботинк 85.000, төмс 28.000 төгрөг, хүү эргэсэн 10.000 төгрөгийг өгч болно. Бусдыг нь өгөх үндэслэл байхгүй. Машины өлтөг 2.000.000 төгрөгөөс Ж********** зээлэнд өгсөн дансны хуулгыг гарсны дараа хэдэн төгрөг өгөхийг тооцож үзэх боломжтой болно.
...********** нэхэмжилсэн 3.467.000 төгрөгөөс 1.600.000 төгрөгийг 2017 оны 1-р сарын 15-ны дотор өгөхөөр харилцан ярилцаж эвлэрсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***********нь хариуцагч *********** холбогдох 3.467.000 /гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.600.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ********* 2017 оны 1 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.422 /далан мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийн тал хувь болох 35.211 /гучин таван мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ************* 1.600.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 40.550 төгрөгийн тавин хувь 20.275 /хорин мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ********* холбогдох, 3.467.000 /гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 1.600.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.422 /далан мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийн тал хувь болох 35.211 /гучин таван мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ********* 1.600.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 40.550 төгрөгийн тавин хувь 20.275 /хорин мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ