| Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би, Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********д холбогдох, Зээлийн төлбөр 5.434.412 /таван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***********нь Монгол Улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сан-гийн хөнгөлттэй зээлээс Эсгий үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иймд үндсэн зээл 5.363.874 төгрөг, зээлийн хүү 00 төгрөг, зээлийн алданги 70.538 төгрөг, нийт 5.434.412 төгрөгийг хариуцагч ***** гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч ***********шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ***********нь Монгол улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс эсгий үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иймд үндсэн зээл 5.434.412 төгрөгийг хариуцагч ***********миний бие төлөх нь үнэн болно гэжээ. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ** нь хариуцагч Д******* зээлийн төлбөр 5.434.412 /таван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***********нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 5.434.412 /таван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ. Нэхэмжлэгч ****** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба харин хариуцагч ***** 5.434.412 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 101.900 төгрөгийн тал хувь 50.950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********* газрын нэхэмжилсэн зээлийн төлбөр 5.434.412 /таван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ***********зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *********** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******** 50.950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН |