| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/01204 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2016/01204
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** холбогдох,
Зээлийн төлбөр 1.812.144 /нэг сая найман зуун арван хоёр мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***********нь Монгол Улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сан-гийн хөнгөлттэй зээлээс Оёдол хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иймд үндсэн зээл 1.752.875 төгрөг, зээлийн хүү 27.875 төгрөг, зээлийн алданги 81.394 төгрөг, нийт 1.862.144 төгрөгийг хариуцагч Х********* гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***********шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Үндсэн зээл 1.752.875 төгрөг, зээлийн хүү 27,875 төгрөг, зээлийн алданги 81.394 төгрөг, нийт 1.862.144 төгрөгийг хариуцагч ***********миний бие төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч ********* зээлийн төлбөр 1.812.144 /нэг сая найман зуун арван хоёр мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***********нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 1.812.144 /нэг сая найман зуун арван хоёр мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба харин хариуцагч ******** 1.862.144 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 44.744 төгрөгийн тал хувь 22.372 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн зээлийн төлбөр 1.812.144 /нэг сая найман зуун арван хоёр мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ***********зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******** 22.372 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН