Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2016/01202

 
 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ********** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***********холбогдох

Төлбөрийн үлдэгдэл 69.194 /жаран есөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 08 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч, 155/2016/01065/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2011 оны 5 сарын 13-ны өдөр манай компанитай ********* дараа төлбөрт үйлчилгээний дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан юм. Хэрэглэгч ******* нь дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашиглахдаа нийт 76.129.96 /далан зургаан мянга нэг зуун хорин ёс/ төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Уг төлбөрөөс барьцаа 30.000 төгрөгийг хасч, гэрээний 3.7 зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1% алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу 976 хоногийн алданги болох 23,064.98 төгрөгийн хамт 69,194.94 төгрөгийг хэрэглэгч ****** гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэглэгч ********* нь ярианы төлбөрөө төлж өглөг авлагаа барагдуулахаар зөвшөөрсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлттэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч *********** нь ****** холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 69.194 /жаран есөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***********йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн зээлийн төлбөр 69.194 /жаран есөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 4.450 /дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***********йн нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 69.194 /жаран есөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***********йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.450 /дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН