| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **********/-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* холбогдох Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/01069/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч ***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********нар оролцлоо. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********** би 2014 оны 1-р сард Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын| тамгын газраас зарласан дуудлага худалдаанд оролцож ***** дугаартай ******** маркын авто машиныг 3.100.000 төгрөгөөр худалдан авсан. Би Засаг даргын *******-ний өдрийн 01 дугаартай авто машин худалдан авах тухай гэрээг байгуулж худалдаж авсан. Би мөнгийг Засаг даргын тамгын газрын дансанд бэлнээр хийсэн. Тэгээд уг машиныг хүлээн авахаар Тамгын газраас комисс томилогдож, нярав ***** эзэмшилд байсан машиныг хүлээн авах гээд очтол машины гол эд ангиудыг бүгдийг сольж өөрчлөн, таарахгүй эд анги орлуулан тавьж, машины чанар байдлыг бүр дордуулчихсан байсан. Би Засаг даргын Тамгын газраас уг машиныг худалдах дуудлага худалдаа болох гэж байгааг мэдээд машиньг очиж үзэхэд бүрэн бүтэн байдалтай байсан Мөнгө дуудлага худалдаанд орж, мөнгө төгрөгөө хүлээлгэн өгч, гэрээгээ байгуулаад хүлээгээд авах хүртэл 3-4 хоног зарцуулсан. Энэ хугацаанд энэ машины эд ангийг сольж, санар байдлыг дордуулсан байсныг би хүлээн авах гэж очихдоо мэдэж, уг машиныг худалдан авахгүй, мөнгөө буцааж авъя бүх эд ангийг нь сольчихсон байна гэж засаг дарга ***** хандахад уг машиныг ***** одоо авчих, таныг хохиролгүй болгоно гэхээр нь би итгээд хүлээн авч, актад гарын үсэг зурсан ...Гэвч өнөөдрийг хүртэл засаг дарга машины солигдсон эд ангийг авч өгөхгүй байгаа бөгөөд миний хувьд машиныг зориулалтаар нь ашиглах ямар ч боломжгүй болж хохирч үлдсэн ...Иймд ******** маркийн авто машиныг зориулалтаар нь ашиглах боломжгүй, авто машин худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв. Хариуцагч байгууллагын засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ******* улсын дугаартай автомашины ашиглалтын хугацаа дуусч, актлагдах болсон учир холбогдох баримт материалыг бүрдүүлэн актлуулж 2014.01.24-ний өдөр нээлттэй дуудлага худалдаа зарлан явуулж уг дуудлага худалдаанд урьд өмнө нь ЗДТГ-ын жолоочоор ажиллаж байсан *******, 5-р багийн иргэн *********** нар оролцож 3.100.000 сая төгрөгөөр худалдан авахаар ялалт байгуулж шийдвэрлэгдсэн. Үүний дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулж ***********т автомашиныг худалдан борлуулж хүлээлгэн өгсөн болно. Автомашиныг хүлээлцэхэд автомашины хөдөлгүүрийг ЗДТГ-ын жолооч ***** хувийн машиндаа авч тавьсан байсныг ***********т хүлээлгэн өгч жолооч **** хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Мөн автомашины хойд заалны хаалга солигдсон байсан бөгөөд мөн ***********т дахин хүлээлгэн өгсөн. Бусад эд анги хэвийн байсан учир *********** автомашиныг авч өөрийн хашаандаа оруулж авсан. Байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй ЗДТГ-ын нярав ****** үүрэг ажлаас нь мөн чөлөөлсөн. Иймд тус автомашиныг худалдан борлуулах ажил хуулийн дагуу явагдсан бөгөөд автомашин хүлээлцэхэд дутуу байсан зүйлүүдийг хүлээлгэн өгч, ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, ***********тай тооцоог дуусгасан гэж үзэж байна. ****** нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна гэв. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газартай ********** улсын дугаартай УАЗ Пургон маркын автомашин худалдан авах тухай гэрээг байгуулж 3.100.000 төгрөгөөр худалдаж авсан ба мөнгийг Засаг даргын тамгын газрын дансанд бэлнээр хийсэн. Тэгээд уг машиныг хүлээн авахаар Засаг даргын Тамгын газраас комисс томилогдож, нярав Батзоригийн эзэмшилд байсан машиныг хүлээн авах гээд очтол машины гол эд ангиудыг бүгдийг сольж өөрчлөн, таарахгүй эд анги орлуулан тавьж, машины чанар байдлыг дордуулчихсан, ...өнөөдрийг хүртэл солигдсон эд ангиудыг авч өгөөгүй ба уг машиныг зориулалтаар нь ашиглах ямар ч боломжгүй хохирч үлдсэн. Гэрээ ёсоор би уг автомашиныг актаар хүлээн авахаар тохиролцсон ба машины эд анги солигдсон учраас би машин хүлээлцсэн актанд гарын үсэг зураагүй учир дээрх үндэслэлээр Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Талууд ************ онд үйлдвэрлэгдсэн, ******** улсын дугаартай, хөдөлгүүрийн ***** дугаартай, аралын дугаар ******** маркын, цагаан саарал өнгөтэй, суудлын зориулалт бүхий автомашиныг 3.100.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 2, 3-р тал/ Зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч нь төлбөр буюу машины үнэ ******ны өдөр бэлнээр төлөхөөр тохирч, худалдан авагч буюу нэхэмжлэгч *********** нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж уг автомашины үнийг шилжүүлж машиныг эзэмшилдээ байлгаж байгаа болох нь нэхэмжлэгч ***********ын шүүх хуралдаанд гаргасан ...гэрээ ёсоор би машины үнийг сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлж өгсөн, ...машины эд ангиуд тоногдсон ч гэсэн уг машиныг нярав Батзоригоос авч хашаандаа авчирсан ...өнгөрсөн зун би 2 сая гаруй төгрөгөөр машинд сэлбэг авч тавьсан... гэх тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл сүлд хязгаарлагдмал хариуцлагатай компаниас автомашины сэлбэг авсан тухай зарлагын баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүх зохигчийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзлээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч үнийг төлж, эд хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг байна. Уг гэрээ нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцохоор заасан ба нэхэмжлэгч *********** нь автомашины үнийг шилжүүлж өгч, уг автомашиныг өнөөдрийг хүртэл эзэмшилдээ байлгаж байгаа болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул автомашин худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч ********холбогдох авто машин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч ***********ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН |