| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/01202/и/ |
| Дугаар | 155/ШШ2016/01200 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2016/01200
| Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** газрын нэхэмжлэлтэй Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** холбогдох Үндсэн зээл 1.623.650 төгрөг, зээлийн хүү 22.100 төгрөг, зээлийн алданги 75.800 төгрөг, нийт 1.721.550 /нэг сая долоон зуун хорин нэгэн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2016/01202/и/ дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Монгол Улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс Царгас тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иймд үндсэн зээл 1.623.650 төгрөг, зээлийн хүү 22.100 төгрөг, зээлийн алданги 75.800 төгрөг, нийт 1.721.550 төгрөгийг хариуцагч ***** гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч ***********шүүхэд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс Царгас тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэрээний дагуу 5.000.000 төгрөгийн зээл авсан. Үндсэн зээл 1.623.650 төгрөг, зээлийн хүү 22.100 төгрөг, зээлийн алданги 75.800 төгрөг, нийт 1.721.550 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** нь хариуцагч ****** холбогдуулан үндсэн зээл 1.623.650 төгрөг, зээлийн хүү 22.100 төгрөг, зээлийн алданги 75.800 төгрөг, нийт 1.721.550 /нэг сая долоон зуун хорин нэгэн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч ********* 1.721.550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 42.495 төгрөгийн тал хувь 21.247 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг дурьдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********* үндсэн зээл 1.623.650 төгрөг, зээлийн хүү 22.100 төгрөг, зээлийн алданги 75.800 төгрөг, нийт 1.721.550 /нэг сая долоон зуун хорин нэгэн мянга таван зуун тавь/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч ***********хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д******* улсын тэмдэгтийн хураамж 21.247 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
| |
| |