| Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *******ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөвсгөл аймгийн *******т холбогдох 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2016/01050/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч ***********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ***********нь 2013 оны 12 сарын 01-нд өвлийн 3 сар адуугаа харуулахаар тохиролцон сарын 200.000 төгрөг буюу 3 сар 600.000 төгрөг өгч малаа харуулсан. 2013.03.01-нд адуугаа авахад миний 3 сая төгрөгийн үнэтэй жороо гүү болон 4 гүү дутуу өгсөн. Тухайн үед миний адуутай Рэнчинлхүмбэ явсан байсан. Жороо гүүг тань 2 унагатай гүүгээр өгөөч гэж гуйсны дагуу ав гэсэн. Ингээд надад 6 гүү өгөхөөр тохирч намар өгнө гэж хэлээд явсан боловч 2016 он буюу 3 жил өгөлгүй удаа дараа худал хэлсээр өдийг хүрлээ. Мөсний баяраар буюу 2016 оны 02 сард надтай уулзахдаа 6 унагатай гүүг тань өгч чадахгүй байна, 05 сарын 01-ний өдрөөс өмнө 3.600.000 төгрөг өгье гэсэн боловч худлаа хэлсээр өдийг хүрлээ. Иймд 6 гүү буюу өөрийн нь хэлснээр 3.600.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч ***********шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *********** нь ******* нэхэмжилсэн 3.600.000 төгрөгөөс 3.500.000 төгрөг төлнө. Энэ мөнгийг би 11 сарын 01 гэхэд төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ***********нь ******** холбогдуулан 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ********, хариуцагч ***********нар нь 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байх бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Содбаяраас 3.500.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийн тал хувь 35.475 төгрөгийг, улсын орлогоос 35.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********* олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ****** нэхэмжлэлтэй ***** холбогдох 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** 3.500.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийн тал хувь 35.475 төгрөгийг, улсын орлогоос 35.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********** олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН |