Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 421

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Б.Хурц,

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0100 0165 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үед Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооллын .. дугаар байрны .. дүгээр орцны подвалд байрлах хивс цэвэрлэгээний газарт угаагчаар ажиллаж байсан гэх, Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хороо, Алтайн …. тоотод нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Тайж овогт Нгийн Э РД:....,

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4 дүгээр гудамжны 414 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт эм бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий 8,1 грамм бодис, мөн конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий 12,5 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Хгалсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаХ:

Шүүгдэгч Н.Э 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4 дүгээр гудамжны 414 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт эм бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий 8,1 грамм бодис, мөн конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий 12,5 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Хгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

  • 2016.04.05-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: Н.Эын цүнх болон гэрийн бор өнгийн ширээний шургуулгаас гялгар ууттай мөс мэт талстлаг зүйл илэрсэн.../1х, хх-13-16/, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-13-21/,
  • 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх- 29-33, 59-60/,
  • эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /1х, хх-91/,
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторын эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3387 дугаартай:...шинжилгээнд ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 4-414 тоотоос хураагдсан №15, 16 гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйлээс метамфетамин илэрсэн, №17 гэж дугаарласан өвс мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Метамфетамин /тө1ИатрИө1ат1пө/, дельта 9 тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно...гэх дүгнэлт /1х, хх-104-107/,
  • давтан шинжилгээний:...шинжилгээнд ирүүлсэн дээж нь шилжилгээ хийхэд тэнцэж байна. "17” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын "сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. "17” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 8.7474 г, цэвэр жин 5.3793 г байв...гэх дүгнэлт /2х, хх-183-186/
  • шүүгдэгч Н.Эын мөрдөн байцаалтад өгсөн:...би мансууруулах бодис 2008 онд анх хэрэглэж үзэж байсан...бусдад мансууруулах бодис зарж борлуулдаггүй...гялгар ууттай мөс мэт зүйл хар өнгийн гар жинг олсон...олохдоо мөс байна гэж мэдээгүй...мөн байрныхаа чийгийг дарахын тулд ганга өвс худалдаж авсан, тэрийг цагдаа нар хурааж авсан байсан...гэх мэдүүлэг /2х, хх-1-7/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 

Иймд шүүгдэгч Н.Эыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Хгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэрийн ширээний шургуулга, цүнхнээс хураан авсан бодис нь сэтгэцэд нөлөөт хориглосон бодис болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийн мэдүүлэг хэргийн нотолгоонд хамааралгүй болно.

Шүүхийн өмнөх шатанд шүүгдэгчийн үйлдсэн тухайн хэрэгт "борлуулах зорилго байсан” эсэх талаар эсрэг тэсрэг дүгнэлт хийсэн, мөрдөн шалгах, хянах, нотлох баримт үнэлэх ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй зэрэг зөрчил бүхий асуудлууд байх боловч тус хэргийг дахин шалгуулах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөн "сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, жин, мөнгө”-ийг гээгдэл эд зүйл завшсан гэж үзэх тухай яллах талын дүгнэлт ойлгомжгүй, үндэслэл хангалтгүй, зөрчилтэй болохыг тэмдэглэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Н.Э нь 2017.05.08-нд төрсөн, бага насны 3 хүүхэдтэй байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СНЬ гэсэн бичиглэл бүхий гар жин хэмжүүр, 2.1 грамм мөс, 10.2 грамм мөс, 8.1 гр жинтэй ногоон өнгийн өвс, 0.93 грамм ногоон өнгийн ургамал зэрэг зүйлсийг зохих журмын дагуу устгаж, хураагдсан

  1. төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулахаар улсын орлого болгов.

Шүүгдэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс /1х, хх-175/, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл /1х, хх-228/ нийт 118 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Эыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Хгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар хураагдсан
  1. төгрөгийг улсын орлого болгосугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол

 

 

биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд мэдэгдсүгэй.

  1. Шүүгдэгч Н.Э нь 118 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СНЬ гэсэн бичиглэл бүхий гар жин хэмжүүр, 2.1 грамм мөс, 10.2 грамм мөс, 8.1 гр жинтэй ногоон өнгийн өвс, 0.93 грамм ногоон өнгийн ургамал зэрэг зүйлсийг зохих журмын дагуу устгасугай.
  3. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  4. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР