| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01032/И |
| Дугаар | 135/ШШ2024/00929 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 135/ШШ2024/00929
2024 07 17 135/ШШ2024/00929
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01032/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж,-28, МПМ Цогцолборт байрлах, ******* ******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийт тосгон 7 дугаар гудамж, 20 тоотод оршин суух, ******* ургийн овогт *******ын *******д холбогдох,
807,802 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний бие ******* корпорац ГХОХХК-аас нэхэмжилсэн 807,802 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Надад маргах шалтгаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ГХОХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан 807,802 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох 807,802 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,938 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,969 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 11,969 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ГХОХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ