| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01087/И |
| Дугаар | 135/ШШ2024/01008 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2024/01008
2024 08 26 135/ШШ2024/01008
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01087/и
*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ** дугаар хороо, Сити тауэр, ** давхар, ** тоотод байрлах, ******* ББСБ ХК (РД:**)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дугаар баг, Хушаат ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, *******ийн ******* (РД: **)-д холбогдох,
2,801,151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... миний бие ******* овогтой ******* нь 2022 оны 05 сарын 28-ын өдөр Ард аппликейшны хүсэлт илгээн 1,870,000 төгрөгийг эхний 30 хоног хүүгүй, 2 дахь сараас сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан болно.
Иймд ******* нь зээлийг хуваарийн дагуу төлөөгүй болно. 2024 оны 06 сарын 19-ний өдөр Ард аппликейшны зээл болох 2,801,151.87 төгрөгийн зээлийг гэрээний үүргийн дагуу төлөхөд бэлэн байна. Маргах зүйл байхгүй... гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Н.*******од холбогдуулан 2,801151.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******од холбогдох 2,801,151.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,768.43 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,884.2 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 29,884.2 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ