Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/739

 

 

 

 

 

 

     2022           7             19                                          2022/ДШМ/739                    

 

       О.Э-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, О.БаярБ,

хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганбат,

хохирогч С.Э-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

хохирогч Х.Г, Х.Г нарын өмгөөлөгч Б.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, О.БаярБ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Э-д холбогдох эрүүгийн 2014260002714 дугаартай хэргийг Улсын Дээд шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэлээр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн О-ийн Э, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ........................ төрсөн, .. настай, э.............., ............ боловсролтой, .................. мэргэжилтэй, “................” ХХК-ийн ............... ажилтай, ам бүл .., ............... хамт .......... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хэсэг, .............. хотхоны .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ......... дүүргийн .......... дүгээр хороо, ................ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

О.Э нь  2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Ж-аас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Г м” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын “А т” нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий “битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг газрыг хамтран эзэмших боломжтой” гэж хуурч 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 63050 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 83.854.608 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 150.000 ам.доллар буюу 197.641.500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Э-ын 1605010801 тоот дансаар нь 200.000 ам.доллар буюу 263.972.000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1.577.000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413.050 ам.доллар, 5000 юань буюу 547.045.108 төгрөгийг,

мөн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн хийж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Э-ын гэрийн гадаа “Г м” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна гэж хуурч мэхлэн 111.856.600, 109.224.680 төгрөгийн тус тус үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land Criuser-200” маркийн 2 ширхэг автомашиныг,

мөн 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 5 дугаар байрны 27 тоотод Д.Д аваргын хадам эх Э-т өндөр үнээр зарж өгнө гэж хуурч мэхлэн 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан шар үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг тус тус залилан авч, Б.Ж-д нийт 840.504.188 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 2-33 тоотод байх иргэн С.Э-гийн ажиллуулж байсан “Polo” нэртэй гоо сайхны салоноос “зээлээр аваад, дараа мөнгийг нь бөөнд нь төлнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.534 ам.долларын буюу 29.053.466 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Г-аас “уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 100.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан,

мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10.000.000, 4.000.000, 2.000.000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч 16.000.000 төгрөг, нийт 116.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авч Х.Г-д их хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцааж өгнө” гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Х.Г-аас 3 удаагийн үйлдлээр 24.000.000 төгрөгийг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 3 дугаар сард иргэн Э.Т-аас Оросын холбооны улсын Москва хотод байхдаа “эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6000 ам.доллар буюу 11.917.320 төгрөг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байх “Ялгуун” нэртэй иргэн Л.Д-ийн ажиллуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1.300.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 14 удаагийн үйлдлээр бусдын 1.022.774.977 төгрөгийг залилж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас О.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч О.Э-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч О.Э-ын цагдан хоригдсон нийт 176 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч О.Э-аас хохирол нөхөн төлөх зорилгоор Мөрдөн байцаах албаны дансанд байршуулсан 2.800.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ж /РД:ПП70121014/, С.Э /РД:ЧИ55102609/, Х.Г /РД:ЦД74102784/, Х.Г /РД:ЦД81090762/ нарт тус бүр 700.000 төгрөгийг олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан шүүгдэгч О.Э-аас нийт 932.704.857 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ж /РД:ПП70121014/-д 767.426.388 төгрөгийг, хохирогч С.Э /РД:ЧИ55102609/-т 26.678.468,9 төгрөгийг, хохирогч Х.Г /РД:ЦД81090762/-д 115.300.000 төгрөгийг, хохирогч Х.Г /РД:ЦД74102784/-д 23.300.000 төгрөгийн тус тус олгож, шүүгдэгч О.Э нь Иргэний нэхэмжлэгч “Н з” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №9ё-1/3905 албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №2/5556 албан тоот, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11/4-3575 албан тоот, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 албан тоотод заасны дагуу О.Э-ын эзэмшлийн “Г м” ХХК, “У г” ХХК-уудын нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хязгаарлан битүүмжилснийг хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор 1 ширхэг хөөргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Ж-д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидийг хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолыг гаргахдаа хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй, эсрэгээрээ зохиомол байдлыг бий болгон мушгиж, гуйвуулсан дүгнэлтийг гаргасан нь энэ хэрэгт шууд, шууд бусаар эрх ашгийн зөрчилтэй байсныг харуулж байна. Шүүх процессын хэд хэдэн алдаатай шүүх хуралдаан хийсэн. Үүнд:

Шүүх хуралдаан даргалагч С.Батгэрэл нь “Өнөөдрийн шүүх хуралдаан нь хялбаршуулсан журмаар явагдана” гэж хуралдааныг шууд эхлүүлсэн.

Шүүх хуралдаан эхлэхэд, миний бие улсын яллагч Б.Энхбатаас энэ хэрэгт шууд, шууд бусаар эрх ашгийн зөрчилтэй тул 6 дахь удаагаа татгалзан гаргах үндэслэл бүхий хүсэлтийг гаргасан ба шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Шүүх хуралдаан эхлэхэд миний өмгөөлөгч Д.Батсүх нь шүүх хуралдаан даргалагч С.Батгэрэл шүүгчээс “шүүгчийн Сахилгын хороонд О.Э миний гомдлоор 2 хэрэг үүссэн гэдэг үндэслэлээр” энэ хэрэгт шууд, шууд бусаар эрх ашгийн зөрчилтэй тул татгалзан гаргах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. С.Батгэрэл шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй тул миний өмгөөлөгч Д.Батсүх нь шүүх бүрэлдэхүүнээс бүхэлд нь татгалзан гаргах хүсэлтийг гаргасан ба Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нь уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Уг шүүх хуралдаан дээр Б.Ж-ы өмгөөлөгч Б.Ганбатын, мөн Х.Г-ийн өмгөөлөгч Б.Гантулгын өмгөөллийн гэрээнүүдийн хугацаа нь /2016 оны 11 дүгээр сарын 06-наас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 жил/ дууссан байсан ба энэ тухай шүүх бүрэлдэхүүн 11 дүгээр хавтаст хэрэгт 001, 002 тоот хуудсанд байх тэдний гэрээг шүүх бүрэлдэхүүнд үзүүлж, сануулж байсныг шүүх бүрэлдэхүүн огт хүлээж авалгүй хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Х.Г-ын өмгөөлөгч Б.Гантулгын өмгөөллийн гэрээний хугацаа нь /2016 оны 11 дүгээр сарын 06-наас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 жил/ дууссан “Өмгөөллийн эрхгүй үед өмгөөлөл хийж байна. Ийм байж болох юм уу”  гэж хэлж, улмаар 11 дүгээр хавтаст хэргийн 003 тоот хуудсанд байх гэрээг үзүүлж, шүүх бүрэлдэхүүнд хандахад шүүх бүрэлдэхүүн үл ойшоож, хуралдааныг үргэлжлүүлсэн.

Миний бие болон өмгөөлөгч Д.Батсүх, О.БаярБ нар нь уг хэргийн бодит байдлыг гарцаагүй тогтооход чухал ач холбогдолтой гэрч нар болох БНСУ-ын иргэн “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний оролцогч нэг тал нь болох “Х М Л” ХХК-ийн захирал Х Х С, гүйцэтгэх захирал М.У, зээлийн гэрээний нэг тал болох зээлдүүлэгч Д.Б, түүний хамтран амьдрагч Х.Г нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг огт хүлээж аваагүй.

Мөн хуурамч нотлох баримт болох оёдолчин Д-гийн 2017 оны 6 дугаар сарын 31 нь гэсэн дэлхийн хуанлид огт байхгүй худлаа он сартай /жил бүрийн 6 дугаар сар 30 хоногтой байдаг/ миний нэр болон гарын үсэг огт байхгүй, байгууллагын регистргүй /Ялгуун салон/ тамга тэмдэггүй, миний огт аваагүй 6 ширхэг хувцсыг нэмж бичсэн. 10 ширхэг хувцас, бүгд үнэ 1.300.000 төгрөг гэсэн хуурамч нотлох баримтыг мэдсээр байж нотлох баримтаар тооцож, хүнд ял оноосон. /7-р хх 84/,

2012 оны 02 дугаар сарын 21-нд Б.Ж-ы шууд оролцоо, удирдлага зуучлалаар байгуулсан “Г м” ХХК, “Х М Л” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г цуцласан гэсэн хуурамч бичиг, хуурамч “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэгчийг /2 талын захирлуудын гарын үсэг, тамга тэмдэг, дардасгүй, гэрээний доторх заалтуудыг өөрчилж, худал үнийн дүн тавьсан/ нотлох баримтаар тооцож, хэргийн бодит байдлыг мушгин гуйвуулсан үйлдлийг мэдсээр байж О.Э намайг буруутайд тооцож ялласан. /4-р хх 188-199/,

Шийтгэх тогтоолд О.Э намайг огт гэрээ хийгээгүй байхад бусдыг хуурч, мэхлэн залилсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал, хавтаст хэрэгт цугларсан баримтаас зөрсөн дүгнэлт болсон. Миний бие 2012 оны 02 дугаар сарын 21-нд “Г м” ХХК болон “Х М Л” ХХК-ийн хооронд 25 сая ам.долларын үнэ бүхий “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэгчийг байгуулсан байсан. /Б.Ж-ы оролцоотойгоор 5-р хх 180/,

2014 оны 4 дүгээр сард мөн л Б.Ж-ы шууд удирдлага, зуучлал, оролцоотойгоор Виржиний арлуудын “Бримда” групптэй “Г м” ХХК нь 8 сая ам.долларын үнэ бүхий гэрээг бодитойгоор байгуулсан байсан. /7-р хх 69-83/,

О.Э намайг буруутгах нотлох баримтууд огт байдаггүй, эсрэгээрээ миний гэм буруугүйг, цаг хугацаа болон цагаатгах нотлох баримтууд нь нотлон харуулдаг. Ямар ч хүнийг нотлох баримтгүйгээр гэм буруутай гэж тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр ял халдааж, хэлмэгдүүлэх ёсгүй. Гэрээ цуцалсан гэсэн бичиг болон хавсаргасан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г нотлох баримтын шаардлага хангах, эс хангах,  оёдолчин Дгийн 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэсэн он, сар бүхий төлбөрийн баримтыг нотлох баримтаар тооцох, эс тооцох, С.Э-гийн гоо сайхны барааны төлбөрийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангах, эс хангах талаар шинжээчийн дүгнэлтүүд гаргуулаагүй. С.Э-гийн гоо сайхны барааны үнэлгээг үнэлгээчнээр огт үнэлүүлээгүй. Бараа байсан эсэх талаар эх үүсвэр, гарал үүслийг нь огт шалгаж тогтоогоогүй, үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилснийг нотлох баримтад тооцож, ял халдаасан.

Шийтгэх тогтоолд Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганбат, Х.Г, түүний өмгөлөгч Б.Гантулга, С.Э-гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг хуралд оролцоогүй мэтээр хасаж бичсэн. /НЭХДЗШШүүхийг хуурах зорилгоор гаргасан, шийтгэх тогтоолын 1-р хуудас/,

Шийтгэх тогтоолд гэмт хэргийн үргэлжилсэн хугацаа /2012 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 5 дугаар сар/ гэж худал он, сар хугацаа бичсэн. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст анх эрүүгийн хэрэг үүссэн байхад яахаараа Б.Ж нь 4 сарын дараа надад дахин 5.0 сая ам.доллар өгсөн байж таарах вэ? /шийтгэх тогтоолын 1-р хуудасны доороосоо 13-р мөр/,

Шийтгэх тогтоолд хөөргийг 2014 оны 8 дугаар сард гэж зориудаар хойш нь татаж хугацааг буруу бичсэн. Гэтэл 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөөргийг Б.Ж ломбарданд тавиулж 50.000.000 төгрөгийг төслийн зардалд хэрэглэсэн байдаг. Баянгол дүүргийн цагдаад эрүүгийн хэрэг үүссэнээс хойш 6 сарын дараа яаж хөөргийг авах билээ. /шийтгэх тогтоолын 2-р хуудасны дээрээсээ 4-р мөр/,

Шийтгэх тогтоолын холбогдох хэргийн талаар гэсэн хэсэгт 116.000.000 төгрөгийг Х.Г-аас хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар авсан гэжээ. Би Х.Г гэгчээс 116.000.000 төгрөг огт аваагүй. /шийтгэх тогтоолын 2-р хуудас дээрээс 19-р мөр/,

Шийтгэх тогтоолд Х.Г-аас 24.000.000 төгрөгийг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж авсан гэж бичжээ. Би тухайн үед 25 сая ам.доллароор ордоо зарах “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” хийсэн байсан. Мөн 8 сая ам.доллароор “Бримда” групптэй ордоо зарах гэрээнүүдийг Б.Ж-ы оролцоо, зуучлалаар бодитойгоор хийсэн байсан ба Х.Г-д 2 сарын хүү болох 4.000.000 төгрөгийг өгч байсан. Гэтэл шийтгэх тогтоолд эдгээр мөнгөнүүдийг огт хасаагүй байна. /шийтгэх тогтоолын 2-р хуудас доороос 20-24-р мөр/,

Шийтгэх тогтоолд 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл “Ялгуун салон”-ы Дгаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хувцас захиалгаар хийлгэж хөлсийг нь төлөлгүй, 10 ширхэг хувцас нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. Үргэлжлэх хугацаа нь 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хувцас захиалан хийлгүүлсэн. Ингэхдээ Д нь надад 420 ам.долларын өглөгтэй /1 плать/ байсан. Би хүүхдийн плать 1 ширхэг, хүүхдийн өмд, цамц 1 ширхэг, өөртөө 2 ширхэг плать хийлгэсэн ба эдгээр хувцасныхаа улаан, эрээн даавууг “Ялгуун салон”-ы хажуугийн торго бүс бараанаас /Б.Энхтуяагаас/ 5 метрийг авч өгсөн. 1 метр даавуу нь 7500 төгрөг, нийт 37.500 төгрөгийн даавуу өгсөн /13-р хх 111/ төлбөрийн баримт байгаа. Дд хүүхдийн плать 20.000 төгрөг, хүүхдийн өмд, цамц 20.000 төгрөг, улаан эрээн плать 2 ширхэг 120.000 төгрөг, нийт 160.000 төгрөг, үүнээс даавууны 37.500 төгрөгийг хасаад 122.500 төгрөгийг өгөх ёстой байсан. Гэтэл Д нь надаас 1.300.000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж авсан. Үнэлгээний нийт дүнг 780.000 төгрөг гэж үнэлсэн атал шийтгэх тогтоолд 1.300.000 төгрөг гэж бичсэн байна. Д, Халиун нар нь надад 420 ам.долларын өглөгтэй байхад яагаад тэд хохирогч, би залилагч болдог билээ. /13-р хх 111-114/,

Миний эрх зүйн байдлыг дордуулсан гүтгэлгийн зохиомол хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг сунгах зорилгоор прокурор Дэндэвдорж нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн мөрдөгч Б.Баярсайханд даалгавар өгч, Д-д шагнал амлан хуурамч 2017 оны 6 дугаар сарын 31 нь гэсэн төлбөрийн баримтыг бичүүлэн эрүүгийн үйлдэл болгон оруулсан тул 2019 оны 4 дүгээр сарын 30-нд би аргагүйн эрхэнд 1.300.000 төгрөгийг Дд өгч нотариатаар баталгаажуулан “Төлбөрөө авсан, гомдол саналгүй” гэсэн бичиг хийлгэн гарын үсгийг нь зуруулж авсан. /11-р хх 56, 13-р хх 103/,

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст оёдолчин Дг хуурамч нотлох баримт үйлдэж, хүнд гэмт хэрэгт хүн гүтгэсэн, илүү мөнгө нэхэмжилсэн, худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр гомдол гарган шалгуулж байгаа болно.

Шийтгэх тогтоолын “Гэм буруугийн дүгнэлт” хэсэгт хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбаруудад түшиглэж, бататгах, няцаах замаар үйл баримтыг сэргээн дүгнэн, дотоод итгэл үнэмшилдээ үндэслэн эрх зүйн дүгнэлт хийсэн болно. /шийтгэх тогтоолын 23-р хуудас/,

“Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г цуцалсан гэдэг бичгийн нотлох баримт нь өөрөө огт болоогүй үйл явцыг зохиомлоор болсон болгож оруулсан. Хэргийн бодит байдлыг шууд гуйвуулсан гол зангилаа нь болж байгааг огт шалгаж нягтлан дүгнэлт гаргаагүй. Б.Ж, М.У нарын зохион байгуулалттайгаар хүнд гэмт хэрэгт гүтгэж буй үйлдлийг нь өөгшүүлсэн, хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан. О.Э миний гэм буруугүйг нотлох гэрчүүдийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн орж өгсөн мэдүүлгүүд, бичгийн нотлох баримтууд /4-р хх 45, 5-р хх 20, 56, 62, 80, 85, 96, 177, 201, 210, 7-р хх 21, 69-83, 97, 137, 9-р хх 63-70, 11-р хх 1-3, 56, 12-р хх 144, 167, 250, 13-р хх 23, 111, 113, 114, 120, 126-127, 15-р хх 6, 48-56/-ыг огт үнэлж дүгнээгүй хэт нэг талыг барьж дүгнэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаас харахад, Б.Ж нь 2012 оны 02 дугаар сарын 21-нд хийсэн “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г хийхийн өмнө 2012 оны 01 дүгээр сарын 12-нд, 2012 оны 02 дугаар сарын 17-нд 63.050 ам.долларыг надад өгсөн. Ингэхдээ миний Хятад улсын “Баянсүлбэр” ХХК-тай хийсэн гэрээг цуцлуулахын тулд эхний баталгааны мөнгө 400.000 ам.долларын урьдчилгааны эхний мөнгийг өгсөн. 2012 оны 02 дугаар сарын 21-нд “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г хийлгүүлэн, уг гэрээтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг Б.Ж-аар дамжуулан явуулна гэж гэрээнд тусгай заалтыг оруулж хийлгэсэн. Гэрээг хийлгэсний дараа 3 сарын дараа буюу 2012 оны 5 дугаар сарын 04-нд, 2012 оны 5 дугаар сарын 18-нд тус тус 150.000 мянган ам.доллар, 200.000 мянган ам.долларуудыг гэрээний баталгааны үлдэгдэл мөнгө болгож өгсөн /4-р хх 59, 5-р хх 157, 177-178, 8-р хх 198, 12-р хх 150/ эдгээр цаг хугацаанаас үзэхэд, “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г цуцалсанаас хойш Э гадаадын улсуудад ордоо зараад мөнгийг чинь өсгөж өгнө гэж хуурсан гэдэг Б.Ж-ы мэдүүлгийг худлаа гэдгийг нотлон харуулж байна. Уг мөнгөнүүд нь гэрээний баталгааны мөнгө гэдгийг эдгээр бичгийн нотлох баримтууд нь харуулж, нотлож байна.

М.У нь 2012 оны 11 дүгээр сарын 30-нд гэрээг цуцалсан гэсэн хуурамч гарын үсэг, тамга тэмдэг, дардасгүй хуурамч 2 талын “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний заалтуудыг өөрчилж бичсэн гэрээг хавтаст хэрэгт хуйвалдаж хийсэн байсан. /4-р хх 188-199/,

Шийтгэх тогтоолын 5-р хуудас доороосоо 2-р мөрөнд 2012 оны 5 дугаар сарын 25-нд гэсэн цаг хугацаа нь 2012 оны 5 дугаар сарын 28-нд гэж 5-р хх 26 талд байх нотлох баримтаар няцаагдаж байна. Хөөрөг ломбарданд тавьсан цаг хугацааг 2014 оны 8-р сар гэж хойш нь 1 жилээр сунган бичиж дүгнэсэн байгаа нь 6-р хх 191 талд байх 2013 оны 7 дугаар сарын 05-нд хөөргийг тавьсан бичгийн нотлох баримтаар няцаагдаж байна.

Шийтгэх тогтоолын 8, 9-р хуудсанд байх Ц.Э-ийн “Э эгч 10.000 мянган ам.долларыг надад өгөөд буцаагаад авсан” гэх мэдүүлэг, түүнийг нотлох баримтаар дурдаж оруулсан дүгнэлтийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Хожилсүрэн, Эрдэнэпүрэв нарын “Э эгч бидний дэргэд 15.000 ам.долларыг өгсөн” гэдэг мэдүүлгүүд нь няцаадаг. /2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэл/,

С.Э-ээс 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 771 ам.долларын үнэ бүхий эрүүл мэндийн “Юнисийн” брэндийн бүтээгдэхүүнийг Тусгаар тогтнолын ордны шатан дээр Н-ээс авч мөнгийг нь өгөөгүй байснаа мөрдөн байцаах газрын мөрдөгч Баярмагнайд өгч төлбөргүй болсон. Өөр өглөг байхгүй /3-р хх 29/,

Д.Б, Х.Г нартай зээлийн гэрээ байгуулж байх үед би өөрийн 100 хувийн эзэмшлийн “Г м” ХХК-даа “Х М Л” ХХК-тай 25 сая ам.доллар, мөн “Бримда” груптэй 8 сая ам.долларын гэрээнүүдийг бодитойгоор хийсэн байсан тул хуурч залилсан асуудал байхгүй. /5-р хх 178, 7-р хх 69-83/,  

Шүүх хуралдаанд өгсөн 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн БНСУ-ын иргэн “Х М Л” ХХК-ийн захирал буюу Б.Ж-ы надад дамжуулж өгсөн гэрээний баталгааны мөнгөний эзэн болох Хан Хён Сүгийн Гадаад хэргийн яамны Консулын газраар баталгаажуулан тус шүүхэд нэрлэн ирүүлсэн бичгийн нотлох баримтыг хүлээн авахаас шүүх татгалзсан нь шүүх хэргийн бодит байдлыг тогтоохоос үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээр байдаг.

Шүүх хуралдаан даргалагч С.Батгэрэлийн уншиж сонсгосон шийдвэр нь өнөөдрийн байдлаар надад гардуулсан 2022 оны 01 дүгээр  сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоос зөрүүтэй байна. Тухайлбал, О.Э-ын эзэмшлийн “Г м” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжих хөдөлгөөн хязгаарлан битүүмжилснийг хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үлдээж, ШШГЕГ-т шилжүүлсүгэй гэж уншиж танилцуулснаа, бичгээр ирүүлсэн шийтгэх тогтоолдоо “Г м” ХХК, “У г” ХХК-иудын нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хязгаарлан битүүмжилснийг хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үлдээж ШШГЕГ-т шилжүүлсүгэй гэж бичсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар уг “У г” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон. /2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг, шийтгэх тогтоолын 21-р хуудас/,

О.Э миний бие 2021 оны 10 дугаар сарын 26-нд НЭХДЗШШ-ийн шүүх хуралдаанд гаргасан гомдлыг дахин авч хэлэлцүүлэх хүсэлтийг гаргаж байгаа болно. Аль ч шатны шүүх энэ хүсэлтийг авч хэлэлцээгүй тул дахин гаргаж байна.

Миний биеийн байдал маш муу байгаа. Би хагалгаанд орчихсон, унаж татдаг өвчтэй болсон. 2 нялх хүүхдийг минь харж хамгаалах хүн байхгүй байна. Би хагалгаанд орсон ч гэсэн хүрч ирээд эмнэлэгт хэвтэж байна. Шарх маань дахиад задарчихсан. Дахин оёдол тавиулах болсон. Мөн зүрхний хагалгаанд орох шаардлагатай болсон.

Шүүх бүрэлдэхүүн миний хэргийг хянаад, надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж, миний амьд явах эрхийг минь хангаж өгнө үү. Анхнаасаа хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж шалгасан. Бодит нотлох баримтуудад тулгуурлаж шийдвэр гаргаж өгнө үү. Мөрдөн байцаагчаар дамжуулаад 771 ам.долларыг Э-т өгсөн байдаг. Гэтэл яллах дүгнэлтэд хохирлоос хасч дүгнээгүй байдаг. Мөн Гд өгсөн 4.000.000 төгрөгийг хохирлоос хасаж тооцоогүй. Шийтгэх тогтоол, яллах дүгнэлт хоёрын он, сар зөрүүтэй байдаг. Бүх зүйл үнэн зөв байж хүнийг яллах ёстой. Бодит нотлох баримтуудыг үнэлж дүгнэн, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг дор дурьдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

О.Э-ыг буруутгасан үйлдлийн тухайд: Анхан шатны шүүх О.Э-ыг залилах гэмт хэрэг үйлдэж Б.Ж-д 840.504.188 төгрөгийн, С.Э-т 27.378.468,9 төгрөгийн, Х.Г-д 116.000.000 төгрөгийн, Х.Г-д 24.000.000 төгрөгийн, Э.Т-д 11.917.320 төгрөгийн, Л.Д-д 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд гэм буруутайд тооцсон.

Тус шүүх О.Э-ыг гэм буруутайд тооцсон үйлдлүүдийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодитоор дүгнэж чадаагүй, прокурорын зүгээс түүнийг буруутгаж буй нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд ... хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” зэрэг зарчимд нийцээгүй байхад тэдгээрийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон, цагаатгах нотлох баримтуудыг яллах баримт гэж буруу дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 16.15 дугаар зүйлд нийцээгүй.

 

Б.Ж-ыг залилсан гэх үйлдлийн талаар: Анхан шатны шүүх “...хохирогч Б.Ж-аас ... “Г м” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ... Дорноговь аймгийн Сайншанд сумын А т нэртэй байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй битумын орд газрыг зарж борлуулвал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмших боломжтой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар ... төөрөгдөлд оруулж, ... 4 удаагийн үйлдлээр ... 547.045.108 төгрөгийг залилан авсан ... гэм буруутай болох...”-ыг хохирогч Б.Ж, гэрч Х Х С, М.У, Т.Г, Н.П нарын мэдүүлэг, Б.Ж-аас О.Э-д мөнгө хүлээлгэн өгсөн баримт, банкны хуулга, орлогын баримт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны ... 7/711 албан тоот, Үйлчилгээ үзүүлэх гэрээ, түүний орчуулга зэргээр нотлогдсон гэж үзсэн нь бодит байдал болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцээгүй дүгнэлт хийсэн.

           Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудаас зөвхөн хохирогч Б.Ж-ы мэдүүлэг л шүүхээс хийсэн дээрх дүгнэлтэд хамаарах нотлох баримт болж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүх “...О.Э нь “Г м” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын А т гэх нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй битумын орд газрыг зарж борлуулвал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмшинэ гэж залилсан...” гэх үйл баримтын талаар зөвхөн хохирогч Б.Ж л мэдүүлдэг бөгөөд түүний энэ мэдүүлгийг нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй.

Хэрэгт авагдсан “Х М Л” ХХК нь 2012 оны 2 дугаар сард О.Этай “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу түүний эзэмшлийн битумын орд бүхий “Г м” ХХК-ийн хувьцааг БНСУ-ын хөрөнгө оруулагчдад 20 сая ам.доллараас багагүй үнээр худалдах асуудлаар зуучлахаар гэрээ байгуулсан болох нь нотлогдож байгаа.

О.Э нь Б.Ж-аас нийт 413.050 ам.доллар, 5.000 юанийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан болохоо анхнаасаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд холбогдох баримтуудыг өөрөө гарган өгсөн. Харин “...эдгээр нь дээр дурдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, “Х М Л” ХХК-иас өгсөн төлбөр...” гэж тайлбарлаж буй О.Э-ын мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг болон тэдний хооронд байгуулсан гэрээ, бусад баримтуудаар нотлогдож байхад шүүх үүнийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүхийн дээрх үндэслэлд хамаарах бусад гэрчүүдийн мэдүүлгүүд нь тухайн үндэслэлд дурдсан “...О.Э нь “Г м” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын А т нэртэй газар байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй битумын орд газрыг зарж борлуулвал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмшинэ гэж залилсан...” гэх Б.Ж-ы мэдүүлэгт дурдсан үйл баримтаас өөр асуудал, үйл баримтыг нотлож байгаа.

Харин, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны ... 7/711 албан тоот, Үйлчилгээ үзүүлэх гэрээ, түүний орчуулга, Хан Хё Сугийн хамгийн сүүлд өгсөн мэдүүлэг болон БНСУ-ын элчин сайдын яамаар дамжуулан гаргасан тайлбар нь О.Э-ын мэдүүлгийг нотолсон цагаатгах нотлох баримт байхад тэдгээрийг яллах нотлох баримт гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт нийцээгүй.

Энэ хэрэгт БНСУ-ын иргэн Х Х С нийтдээ 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр анхны мэдүүлгээ урд нь энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгчихсөн байсан М.Уянгыг орчуулагчаар оролцуулсан байдаг.

Тухайлбал, О.Э болон түүний өмгөөлөгчдийн зүгээс “...Б.Ж нь санхүүгийн хувьд ийм их хэмжээний мөнгийг хувиасаа гаргах боломжгүй, энэ мөнгө нь “Х М Л” ХХК нь БНСУ-ын иргэний хамаарал бүхий “Мукучинбу” ХХК-ийн эзэмшлийн газрыг худалдан борлуулсны орлогоос төлсөн...” эсэх асуудлыг тодруулах, шалгах асуудлаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч энэ асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй.

Хэдий бүрэн шалгаагүй боловч Х Х С-ийн сүүлийн мэдүүлэг, 2021 оны 6 дугаар сард БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжуулан Баянзүрх дүүргийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон “Мукучинбу” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох бусад баримтуудаар бидний тайлбар, хүсэлтэд дурдсан үйл баримт тогтоогдож байгаа.

Гэрч Х Х С-ээс 2021 оны 6 дугаар сард БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжуулан шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбарыг шүүх “...Тайлбар гэх гарчигтай ... 2 хуудас баримтыг гаргаж өгсөн боловч энэхүү нотлох баримт нь эх хувиараа авагдаагүй тул ... нотлох баримтын шаардлага хангахгүй, шүүхээс үнэлэх боломжгүй...” гэх үндэслэлээр хүлээн аваагүй нь шүүгдэгч болон өмгөөлөгчдийн нотлох баримт шалгуулах тухай эрхийг зөрчсөн шийдвэр болсон. Гэрчийн шүүхэд хандан гаргасан тайлбарыг шууд нэр заасан шүүхэд нь шилжүүлэх ёстой атал энэ хэрэгт хувийн сонирхолтой оролцож буй гэрчид өгсөн байгааг анхаарч үзээгүй. Бидний зүгээс уг баримтыг шууд үнэлж шийдвэр гаргах байр суурь илэрхийлээгүй. Нотлох баримтын шаардлага хангуулан эрх бүхий этгээдээс гаргуулан авч, тухайн тайлбартай дурдсан асуудлыг шалгуулахаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах саналыг шүүхэд гаргасан.

Өмгөөлөх талаас шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Х М Л” ХХК болон О.Э нарын хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд Б.Ж-ыг “Х М Л" ХХК-ийг төлөөлүүлэн оролцуулахаар тухайн гэрээний 5 дугаар зүйлийн 4-т “...“А” тал нь энэхүү гэрээтэй холбоотой аливаа үйлдэлд “Б” тал болон Б.Ж-ы оролцоотой явуулна...” гэж заасан байгааг шинжлэн судлуулсан.

Нөгөө талаар хохирогч Б.Жаргапсайхан нь тухайн үед ийм их хэмжээний мөнгийг бусдад өгөх санхүүгийн боломжтой байсан эсэх нь хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдохгүй байгаа.

Дээр дурдсанчлан Б.Ж-аас О.Э-д шилжүүлсэн мөнгө нь “Х М Л” XXК болон О.Э нарын хооронд байгуулсан гэрээний баталгааны мөнгө үү, эсхүл Б.Ж-ы хувийн мөнгийг О.Э залилан авсан уу гэдэгт эргэлзэх бодитой үндэслэл байгаа болох нь нотлогдож байхад О.Э-ыг энэ үйлдэлд гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүй.

“...Шүүдэгч О.Э нь хохирогч Б.Ж-тай автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа автомашины үнийг төлсөн мэтээр гэрээ байгуулж, ... хүүхэддээ өгөх юм, миний нэр дээр төлбөр тооцоо дууссан гэрээ хийж өгөөч, ... машины мөнгийг асуудалгүй өгнө гэх зэргээр ... хуурч ... Тоёота Ланд Круйзер-200 маркийн 2 ширхэг автомашиныг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах хэрэг үйлдсэн...” гэх анх шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцээгүй.

О.Э, Б.Ж нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 28, мөн оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байдаг.

Тэдгээр гэрээнд төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан талаар тэмдэглэгдэж, гэрээний талууд гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрснийг нотариатч гэрчилж, баталгаажуулсан. Түүнчлэн тэдгээр хоёр гэрээг гэрчилсэн нотариатч Б.Э, Р.О нар гэрчийн мэдүүлэг өгсөн ба тэд “...худалдагч болон худалдан авагч талууд төлбөр тооцоо дууссан гээд 2 тал зөвшөөрч байвал нотариатч гэрээг баталгаажуулна. Талууд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн нь гэрээг батлах үндэслэл болно...” гэж мэдүүлсэн нь нотариатын үйлдэл хийхэд тавигддаг хууль зүйн шаардлагыг тодорхой илэрхийлсэн мэдүүлэг юм.

Хохирогч Б.Ж нь хоёр ширхэг автомашины төлбөрийг хүлээн авсан учраас үүнийгээ хүлээн зөвшөөрч, баталгаажуулан гарын үсэг зурсан нь түүний мэдүүлгийг үгүйсгэх хангалттай үндэслэл болно.

Нөгөө талаар О.Э нь “...эдгээр автомашины төлбөрийг өөрийн данснаас ам.доллароор бэлнээр авч, төгрөгт шижлүүлж, Б.Ж-д төлбөрийг бэлнээр хийсэн...” гэж мэдүүлдэг ба тэрээр энэ мэдүүлгээ баталж өөрийн дансны хуулгыг гарган өгсөн байгааг шүүх бодитоор шалгаж, үнэлээгүй.

Б.Ж-ы “...хүүхэддээ өгөх юм, миний нэр дээр төлбөр тооцоо дууссан гэрээ хийж өгөөч, ... машины мөнгийг асуудалгүй өгнө ...” гэх мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний мэдүүлгийг үгүйсгэсэн олон баримт байхад зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн О.Э-ыг тухайн үйлдэлд буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгохгүй... гэснийг зөрчсөн.

Анхан шатны шүүх “...О.Э нь Д аваргын хадам ээж Э-т өндөр үнээр зарж өгнө гэж хохирогч Б.Ж-аас 78.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын алтан үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцээгүй.

О.Э нь Б.Ж-ы хөөргийг залилан мэхлэх аргаар өөртөө шилжүүлэн авсан шүүхийн дүгнэлтийг нотолсон гэх гэрчийн мэдүүлэг бусад баримтуудаас шүүхийн дүгнэлтэд дурдсан дээрх үйл баримтын талаар зөвхөн Б.Ж-ы мэдүүлэгт л дурдагдсан байдаг бол бусад баримтуудад нь түүний мэдүүлгийг баталсан, тухайлбал шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх үйл баримтыг нь нотолсон нэг ч мэдээлэл байхгүй.

Харин О.Э нь “...Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийг судлах, тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Б.Ж-ы өгсөн заавар, чиглэлийн дагуу түүний хөөргийг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, уг зээлээ хаягдал шавар ашиглах технологийг гаргасан БНСУ-ын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, гадаад болон дотоод томилолт, зочид буудал, төслийг санаачилсан Монгол иргэдийн урамшуулал зэрэгт зарцуулсан...” гэж мэдүүлдэг бөгөөд түүний энэ мэдүүлэгт дурдсан мэдээлэл үндэслэлтэй болох нь хохирогч Б.Ж, гэрч С.Э, Ж.Д, Ш.А, Ц.Э, Н.П, Э.Х, Э.Э нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хохирогч Б.Ж, гэрч С.Э, Ж.Д, Ш.А, Ц.Э, Н.П, Э.Х, Э.Э нарын мэдүүлгээр “...Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийг судлах, тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар О.Э болон төслийг санаачилсан ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.А, Ц.Э нартай харилцаж байсан, төслийн талаар БНСУ-ын эрдэмтэдтэй хийсэн уулзалт, танилцуулгын үйл ажиллагаанд оролцож байсан. Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах асуудлаар өөрийн найз нараар дамжуулан “Эрдэнэт үйлдвэрийн” ТӨҮГ-ын удирдлагуудтай харилцаж байсан зэрэг үйл баримт нотлогдож байгаа.

Шүүх энэ үйлдлийг нотолсон гэж үзэж, нэрлэн заасан баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шалгаж, үнэлээгүй, уг үйлдэл нь цэвэр иргэний эрх зүйн харилцаанд хамаарахаар байхад шүүхээс үүнийг гэмт хэрэг гэж үзсэн нь хууль бус болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх “...Б.Ж-ы хөөргийг барьцаанд тавьж авсан 50.000.000 төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийг судлах, тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор хаягдал шавар ашиглах технологийг боловсруулсан БНСУ-ын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, гадаад болон дотоод томилолт, зочид буудал, төслийг санаачилсан Монгол иргэдийн урамшуулал зэрэгт зарцуулсан...” гэх О.Э-ын мэдүүлгийг гэрч Ц.Э, Г.А нарын өгсөн зарим мэдүүлгээр үгүйсгэгдсэн гэж үзсэн байна.

Эдгээрээс, гэрч Ц.Э нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн байдаг ба анх “...10.000 ам.долларыг огт аваагүй...” гэж мэдүүлдэг байсан бол түүнд 10.000 ам.долларыг хэзээ ямар байдлаар хүлээлгэн өгсөн талаарх гэрчийн мэдүүлгийг танилцуулж, энэ талаар тодруулснаас хойш тэрээр мэдүүлгээ өөрчилж, 10.000 ам.долларыг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүдийг өгсөн.

 Харин тэрээр ‘‘...надтай уулзсанаас хойш 2 цаг орчмын дараа Э дахин над руу залгаад “саяны үзсэн машиныг худалдан авах болчихлоо, мөнгө дутаад байна, эгчийнхээ түрүүн өгсөн ам.долларыг буцаагаад өгчих ... гэхээр нь би Э машинтайгаа ганцаараа байж байхад нь 10.000 ам.долларыг буцаан өгсөн...” гэж мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлгийн үнэн зөв эсэхийг нотолсон өөр баримт байхгүй. Мэдүүлгийг О.Э эрс үгүйсгэдэг бөгөөд тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй болно.

Түүнчлэн “...БНСУ-ын эрдэмтдийн зочид буудал, ирж, буцах нисэх онгоцны зардлыг төлсөн...” гэх гэрч Г.А-ын мэдүүлэг нь мөн л эх сурвалж нь тодорхойгүй. Өөр баримтаар нотлогдоогүй байхад энэ баримтыг О.Э-ыг буруутгах нотлох баримт болгон заасан нь үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүх дээр дурдсан хоёр гэрчийн мэдүүлгийг тухайн асуудлаар О.Э-ыг буруутгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн “...Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх ... шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэснийг, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй....” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

            С.Э-ийг залилсан гэх үйлдлийн талаар: Хохирогч гэх С.Э нь О.Э-д 14.534 ам.долларын бараа хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэгт гарган өгсөн гоо сайханы бараа хүлээлгэн өгсөн гэх баримтууд дээр О.Э-ын гарын үсэг огт байдаггүй, тэдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Зөвхөн нэг талын буюу худалдагчийн гарын үсэг бүхий баримт байхад шүүх эдгээр баримтыг үндэслэн О.Э-ыг залилан мэхлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон.

            Х.Г, Х.Г, Э.Т нарыг залилсан гэх үйлдлийн талаар: Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг аман болон бичгийн аль ч хэлбэрээр байгуулж болохоор заасан байдаг. О.Э нь Х.Г, Х.Г нартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан байдаг бол Э.Т-тай аман хэлбэрээр хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Эдгээр хүмүүсийн аль алинтай нь Зээлийн гэрээ байгуулахдаа “...компанийхаа нэр дээрх тусгай зөвшөөрлийг зараад өгнө...” гэж хэлж авсныг хууран мэхэлсэн гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.Э нь өөрийн нэр дээрх тусгай зөвшөөрөл бүхийн компаниудын хувьцааг худалдах асуудлаар гэрээ, хэлцэл хийсэн байсан болох нь нотлогдож байгаа. Эдгээр гэрээ, хэлцэлүүд нь О.Э-аас үл хамаарах шалтгаанаар хэрэгжих боломжгүй болсноор Х.Г, Х.Г, Э.Т нарын зээлийг төлж чадаагүй болох нь тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцааг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

            Л.Д-г залилсан гэх үйлдлийн талаар: О.Э нь 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд “Ялгуун” нэртэй оёдлын газраар хувцас захиалгаар хийлгэж, 1.300.000 төгрөгийг төлөөгүй гэх үйлдэл нь бусдыг залилсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол залилах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

           Иргэн Л.Д-аас гэмт хэргийн хохиролд нэхэмжилж буй 1.300.000 төгрөгийн төлбөр нь хувцас хийсэн материалын зардал болон ажлын хөлсийг нэхэмжилсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан ба энэ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага байсан. О.Э болон Л.Д нарын хооронд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, хүлээн авах талаар харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээний үүргийг О.Э нь тохирсон хугацаанд биелүүлээгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэл тогтоогдохгүй, иргэд хоорондын гэрээний эрх зүйн маргаанаас үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа юм. Нөгөө талаар захиалгыг О.Э Цэрэндэжид гэх хүний өмнөөс хийж, хувцсыг хүлээн авч, жинхэнэ эзэн нь Цэрэндэжид гэгч болох нь тогтоогдсон ба Э энэ хүнтэй одоо болтол маргаж байгаа талаарх баримт хэрэгт авагдаад байгаа. Гэтэл анхан шатны шүүх иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн хэрэг гэж үзэж гэм буруутайд тооцсон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

 

            Шүүгдэгч О.Э-ын биеийн эрүүл мэндийн байдал маш их дордож байгаа. Хорих ангийн эмнэлгийн тодорхойлолтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хоригдсоноосоо хойш нийт 28 кг турсан, сахар унадаг. Үүнээсээ улбаатайгаар зүрх судасны өвчлөлийн хүндрэл үүссэн. Энэ байдлыг анхаарч өгнө үү. Мөн О.Э-ын ихэр хүүхдүүдийн асуудал байдаг. Сургуульд орох нас нь болсон боловч сургуульд орж чадаагүй. Хэдийгээр асран хамгаалагч тогтоосон боловч эх, эцгийг нь орлож чадахгүй. Гэм буруутай гэж үзэж байвал хорих ялыг нь торгох ялаар сольж өгнө үү. Маргааны гол үндэслэл болоод байгаа тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээрээ байгаа. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хохирол төлбөрөө барагдуулах бололцоотой. Миний гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн боловч хууль тогтоомжид өөрчлөлт орсон. Хэргийг буцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөрдөгч, прокурор яллах нотлох баримт болон цагаатгах нотлох баримтыг тэгш цуглуулах ажиллагааг хэрэгжүүлж чадаагүй байдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч О.Э-ыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...залилах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж заасан. Гэтэл уг эрүүгийн хэрэгт мөрдөгч, прокурор нь хэт нэг талыг барьж, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн гомдол гаргах эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн бодитойгоор тогтоож чадаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

1. Миний үйлчлүүлэгч Эын үйлдэлд уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон гэх Э-ийг залилсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж заасан. Энэ тохиолдолд Э нь хохирогч гэх Э-ийг залилсан гэдэг нь хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийг хуурч, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшил ашиглалтанд авсан үеэс эхлэн тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан төлөхгүй байх санаа зорилгыг агуулдагаараа иргэний эрх зүйгээс ялгагддаг. Энэ тохиолдолд Э-ээс Э-ын хувьд зээлээр гоо сайханы бараа авч, төлбөр төлдөг байсан талаар шүүгдэгч Э мэдүүлдэг ба үүнийг хохирогч Э, гэрч Н нарын мэдүүлэг давхар нотолдог. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаанд Э-гийн хохирогчоор өгсөн “...Эыг 2008 оноос хойш таних болсон, надаас гоо сайханы бараа авдаг байсан, ... 2013 оны 02 дугаар сарын 05-нд авсан бараа бүтээгдэхүүнээс 3.475.000 төгрөгийн бараа зээлээр аваад урьдчилгаа 100 ам.доллар өгсөн. Үлдэгдэл 3.336.000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцож, уг мөнгөө Э бүгдийг нь төлж дуусгасан. ... Эхлээд авахдаа зээлээр аваад сарын дараа мөнгийг нь шилжүүлж байсан. 2013 оны 5 дугаар сарын 07-ноос 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл бараа зээлээр авсан. Манай гоо сайханы салон дээр ирж үйлчлүүлдэг байсан...” /1-р хх-79, 82, 88, 91/,

Гэрчээр Н-ийн “...Э, Э 2 найзууд байсан, мэдүүлэг дээр байгаа 15 удаа бараа аваачиж өгөөгүй. 4-5 удаа Монгол Ардын намын тусгаар тогтнолын ордны 7 давхарт Эын компаний албан өрөөнд нь аваачиж өгч байсан. Мөнгө өгсөн барааны талаар тэмдэглэл үйлдээгүй....” гэсэн мэдүүлэг /3-р хх 34/ зэргээр нотлогддог. Дээрхээс үзэхэд, иргэн Э болон Э нарын хооронд “зээлээр хүдалдах, худалдан авах” иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон Э-гийн гоо сайханы бараа бүтээгдэхүүн хэрхэн яаж, Монгол Улс руу оруулж ирсэн эсэх, тухайн бараа бүтээгдэхүүн нь хэдэн төгрөгийн үнэтэй зах зээлд зарагддаг эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Эд өгсөн гэх Япон улсын “Пола” брэндийн гоо сайханы бараанд мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгээгүй. Зөвхөн Э-гийн худалдагч гэх Н-ийн гараар бичиж өгсөн, Эын хүлээж авсан талаар гарын үсэг байхгүй, нотлох баримтыг шаардлага хангахгүй баримтыг /3-р хх 189-190, 12-р хх 91-109/ үндэслэж хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...Бичмэл нотлох баримт нь эх хувиар, хэрэв эхийг авах боломжгуй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна...” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Иймд миний үйлчлүүлэгч Эыг хохирогч гэх Э-ээс 14.534 ам.долларын бараа бүтээгдэхүүн буюу 29.053.466 төгрөгийн бараа авсан гэдэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Э, Э нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах иргэний эрх зүйн харилцаа үүссэн байгааг анхаарч Э-т хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Шүүхээс Эыг 2015 оны 3 дугаар сард ОХУ-ын Москва хотод байхдаа эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа буцаан өгнө гэж хэлж, итгүүлэн хохирогч гэх Э.Т-аас 6.000 ам.доллар буюу нийт 11.917.320 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэж буруутгасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж хуульчилсан.

Гэтэл хохирогч гэх Туул нь Э-д ОХУ-д байхдаа 6.000 ам.доллар өгч залилуулсан гэж гомдол гаргадаг. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хариуцлага тооцох нэг үндсэн зарчим нь тухайн гэмт хэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байхыг шаарддаг. Энэ тохиолдолд Э.Т нь миний үйлчлүүлэгч Эд ОХУ-ын Москва хотод байхдаа 6.000 ам.доллар өгсөн гэж мэдүүлдэг. Иймд тухайн Монгол Улсын гадна үйлдсэн хэргийг Монгол Улсын хуулиар шийдвэрлэх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуулийн шаардлага, зарчмыг зөрчиж Эд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдээгүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, тухайн үед миний үйлчлүүлэгч ОХУ-д эмчилгээ хийлгэхээр 2015 оны 3 дугаар сард очсон байсан. Тухайн үед эмчилгээ хийлгэх явцад эмчилгээний зардал нэмэгдэж мөнгө хэрэгтэй байсан тул танил дүү Туулаас эмчилгээний зардалд зарцуулах 6.000 ам.долларыг зээлж, тухайн мөнгийг эмчилгээндээ зарцуулсан байдаг. Энэ талаар хохирогч гэх Туул нь өөрөө хүлээн зөвшөөрч надаас авсан мөнгийг Э эмчилгээндээ зарцуулсан гэдэг. Үүнээс үзэхэд, Туул болон Э нарын хооронд зээлийн харилцаа үүссэн. Тухайн зээлсэн мөнгийг зориулалтын дагуу эмчилгээндээ зарцуулсан байхад үүнийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхэлсэн гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

3. Уг хэрэгт хохирогч нь хэн бэ? гэдэг нь тодорхойгүй, хохирогчийг тогтоож чадаагүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ...” гэж хуульчилсан. Уг хэрэгт эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийг хохирогчоор тогтоогоогүй. Уг эрүүгийн хэрэгт хохирогчоор Г-г тогтоосон байдаг. Гэтэл Г-гийн Эд өгсөн гэх 116.000.000 төгрөгийг Г биш, түүний нөхөр Б Э-д өгч нотариат орж зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайлбал:

Гэрч Д.Б-ийн “...Би 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 11-р хороололд байх нотариатын газарт очиж бэлнээр 100.000.000 төгрөг өгч, сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Үүнээс хойш дээрх мөнгөн дээр нэмж цувуулан бэлнээр 10.000.000, 4.000.000, 2.000.000 төгрөгөөр 16.000.000 төгрөгийг ямар нэгэн баримт бичиг үйлдэж гэрээ хэлэлцээр хийгээгүй, өмнө гэрээ хийчихсэн учир итгээд өгч явуулсан. ...Э-аас 116.000.000 төгрөгийг гаргуулан өгч, хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /6-р хх 75/,

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Г нь би Эд 116.000.000 төгрөг өгсөн. 100.000.000 төгрөгийг өгөхдөө Этай хамт нотариат орж, зээлийн гэрээ байгуулсан мэтээр мэдүүлж хохирогчоор тогтоогдсон байдаг. /3-р хх 222, 228/ Дээрхээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг зөв тогтоогоогүй. Нөгөө талаар Э, Б нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Уг эрх зүйн харилцаанд Г гэдэг хүн оролцоогүй байхад түүнийг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болсон байна. Нэгэнт хохирогчийг зөв тогтоож чадаагүй, Эын хувьд Г гэх хүнийг хохироогоогүй тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн уг хэрэгт иргэн Х гэх хүн Э-д холбогдуулан 10 ширхэг хувцас оёж өгсөн, бараа материал оёдлын хөлс ороод 1.300.000 төгрөг залилуулсан талаар цагдаад гомдол гаргасан байна. /9-р хх 57/ Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд түүний хадам ээжийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан байдаг. Тухайн хэргийн хувьд Э нь Х-аар урд нь хувцас хийлгэж өмсөж байсан. Уг төлбөрийг төлж байсан. Э болон Х нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн байсан. Гэтэл уг хэрэгт Х залилуулсан мэтээр гомдол гаргасан байдаг ба хэрэгт түүний хадам ээж Д-г хохирогчоор тогтоосон нь мөн хууль зүйн үндэслэлгүй. Түүний хувцсыг захиалгаар Х оёж гүйцэтгэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Х-ийн удаа дараагийн мэдүүлэг, хохирогч гэх Д-гийн мэдүүлгээр давхар нотлогддог.

 

     4. Шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй хуулийн шаардлага хангаагүй талаар:

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно...”, мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ...” гэж тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл, эд зүйлд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр бол тусгай мэдлэг бүхий мэргэшсэн шинжээч нараар хууль сануулж шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой.

      Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэх Жы Тоёота Ланд Крузер-200 маркийн 2 ширхэг тээврийн хэрэгсэл, шүрэн толгойтой хөөрөг зэргийг үнэлсэн үнэлгээ нь дээрх хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримт байдаг. Тухайлбал:

5-р хх 125 талд “Эд зүйлийн үнэлгээ” авагдсан байна. Уг эд зүйлийн үнэлгээгээр хохирогч гэх Ж-ы эд хөрөнгө болох “Тоёота Ланд Крузер-200” маркийн 2 ширхэг автомашин, хөөрөг зэрэгт үнэлгээ хийсэн. Уг үнэлгээг Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Эрдэнэхүү баталж, эд зүйлийн үнэлгээг мөрдөгч ахлах дэслэгч Ж.Батаа, Засаг даргын хуулийн зөвлөх нар гаргасан байна. Уг дүгнэлтээр 2011 онд үйлдвэрлэгдэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн “Ланд Крузер” автомашиныг хохирогчийн үнэлгээгээр 109.224.680 төгрөг, 2012 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд орж ирсэн “Ланд Крузер” автомашиныг 111.856.600 төгрөгөөр үнэлсэнийг үг үсэг, тооны зөрүүгүйгээр үнэлгээг цагдаагийн байгууллага гаргасан байдаг. Эд зүйлийн үнэлгээг үндэслэж анхан шатны шүүх Жы хохирлын хэмжээг тогтоож гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон байна.

Уг хэрэгт мэргэшсэн тусгай мэдлэг бүхий хөрөнгийн шинжээч дүгнэлт гаргаагүй, цагдаагийн мөрдөгч, Засаг даргын хуулийн зөвлөх, мөрдөн байцаах тасгийн дарга нь хохирогчийн амаар, хэлсэн үнэлгээгээр дүгнэлт гаргасан. Уг мэргэжлийн бус, хэт нэг талыг барьсан дүгнэлтийг мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангуулж, хууль бус дүгнэлтийг зөвтгөж мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчин томилж дүгнэлт гаргуулаагүй.

Тухайн үед 2 ширхэг “Ланд Крузер” автомашин нь хохирогчийн хэлсэн шиг үнэтэй байгаагүй, дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий шинжээч нараар гаргуулаагүй, хэт өндөр үнээр үнэлж дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй...” байхаар хуульчилсан. Иймд тухайн эд зүйлийн үнэлгээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан нотлох баримт тул дээрх “Ланд Крузер-200” маркийн автомашин, хөөрөг зэргийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээг нотлох баримтаар тооцохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.

Уг 2 ширхэг “Ланд Крузер-200” автомашинд тусгай мэдлэг бүхий хөрөнгийн үнэлгээчинээр хууль сануулж, зах зээлийн бодит үнэлгээ гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхээр байна.

Түүнчлэн, хэрэгт хохирогчоор тогтоогдсон гэх Э-гийн гоо сайханы бараанд мэргэшсэн шинжээч томилж үнэлгээ хийлгээгүй, зөвхөн нэг талыг барьсан гарын үсэг байхгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлсэн нь эргэлзээтэй тул Э-гийн Эд өгсөн гэх гоо сайханы бараанд тусгай мэдлэг бүхий хөрөнгийн үнэлгээчин томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна.

 

5. Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Д-г залилсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй талаар:

 

Уг эрүүгийн хэрэгт Д гэх хүнийг 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хувцас захиалга хийлгэж, залилж 1.300.000 төгрөгийн хохирол учруулж бусдыг залилсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

“...Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” байхыг шаарддаг.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч Э нь Х болон Д нараар урд нь хувцас захиалгаар хийлгэдэг байсан. Тухайн  Захиалгын төлбөрийг төлдөг байсан талаар мэдүүлжээ. Мөн тухайн үед захиалгаар оёулах хувцасны материалыг  өгч байсан талаар гэрчээр Х мэдүүлсэн байна.

Хохирогч Л.Д-ийн “...2010 оноос хойш охин Х-ийн хамт оёдол засвар ажиллуулж байна. Одоогоос 2-3 жилийн өмнө Э гэдэг хүн хувцас захиалгаар хийлгэдэг байсан. Э манай оёдолын цех дээр хувцас хийлгэхээр орж ирдэг байсан. Эхлээд хувцас захиалаад мөнгөө өгчихдөг байсан...” гэх мэдүүлэг /9-р хх 64/,

Гэрч Х-ийн “...Э нь манайхаар хувцас оёулдаг байсан. Тухайн үедээ мөнгийг нь өгөөд л яваад байдаг байсан. Хувцас захиалгаар хийлгэж байгаад таньдаг болсон. Нэг платьений урд талын оруулганы материал авчирч өгч байсан, бусад материалыг манай оёдолын салон гаргасан, ... харин өөрөө засвар хийлгүүлэх гэж байгаа гээд нэг хөх өнгийн плать өгсөн, тэр нь байгаа...” гэх мэдүүлэг /9-р хх 66-67/ зэргээс үзэхэд, Э нь дээрх хүмүүсээр хувцас захиалгаар хийлгэж мөнгийг дараа нь өгдөг байсан харилцаа үүссэн байна. Улмаар хохирогч гэх Д нь хувцас захиалгаар хийлгэсэн төлбөр болон хувцас оёсон ажлын хөлсийг хамтатган 1.300.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс үзэхэд, Эын хувьд Дг залилсан гэх үйлдэл тогтоогдохгүй, Э, Д нарын хооронд ажил гүйцэтгэхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн байхад шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Дг залилсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1479 дугаартай магадлалд “...Ялгуун оёдолын газрын оёдолчин Л.Д-ийн 1.300.000 төгрөг залилсан байж болох үйлдлийг хохирогч Д, гэрч Х нарын мэдүүлэг, падан зэргийг дурдаж залилсан гэж үзэх үндэслэлгүй, залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтыг агуулгыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах заалтыг хангаагүй байна...” гэж дүгнэж анхан шатны шүүх рүү буцаасан байдаг.

Хохирогч Д, гэрч Х-ы гаргаж өгсөн 9-р хх 84 талд авагдсан “...Э-ын хийлгүүлсэн хувцасны баримт 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэсэн падан нь илтэд хууль бус хуанли он тоололд 6 дугаар сар 31 хоноггүй 30 хоногтой байдаг. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэж илтэд хууль бус нотлох баримт гаргаж өгсөн нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт болсон. Уг баримтаар Эыг хохирогч Д-г залилан мэхлээгүй болох нь нотлогддог. Хохирогч Д, гэрч Х нарын удаа дараагийн өгсөн мэдүүлгээр миний үйлчлүүлэгч Э нь өмнө хувцас захиалгаар хийлгэдэг байсан. Сүүлд өгсөн хувцас захиалгын платьений материалыг өөрөө авчирч өгч байсан талаар мэдүүлсэн. Дээрх үйлдэлд бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинж болох субъектив санаа зорилго байгаагүй болох нь харагдаж байна.

Түүнчлэн тухайн хийлгэсэн гэх хувцсыг Цэрэндэжид гэх этгээд Эаар дамжуулан тухайн платье хувцсыг хийлгэсэн бөгөөд мөнгийг нь өгөөгүй Эыг залилсан байдаг. Цэрэндэжид гэх этгээд нь өөрөө бусдыг залилсан гэмт хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгагдан яллагдагчаар татагдан, улмаар Эрүүгийн 1810007970748 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 731 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг Цэрэндэжид гэх этгээдэд холбогдох эрүүгийн хэрэгт Э нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор тогтоогдон 4 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Уг хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ Цэрэндэжид нь Эаар дамжуулан оёдолчин Д, Х нараар плать хийлгэж авсан бөгөөд уг мөнгийг надад өгөөгүй, надаас 1 дээл, 3 плать хийлгэж авсан. Уг дээл, платьений мөнгийг би өмнөөс нь төлсөн. Надаас авсан платийг өмсөөд авахуулсан зураг нь байгаа. Иймд дээрх үйлдлийг хохиролд тооцуулан Цэрэндэжидээс нэхэмжлэнэ...” гэж мэдүүлсэн байдаг. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс холбогдох баримт болох Цэрэндэжидэд холбогдох Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 731 дугаартай яллах дүгнэлт болон Цэрэндэжидэд холбогдох эрүүгийн 1810007970748 дугаартай хэрэгт Эын хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг хавсаргаж шүүхэд гаргаж өгсөн болно.

Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй миний үйлчлүүлэгч Эыг оёдолчин Д гэгчийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Э нь өөрөө Цэрэндэжид гэгчид залилуулсан байхад түүнийг нягтлан шалгалгүй хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтоож чадаагүйд гомдолтой байна. Бодит байдал дээр Э нь оёдолчин Дг залилан мэхэлсэн зүйл байхгүй байдаг.

6. Шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй талаар:

Анхан шатны шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгана...” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс өмгөөлөгч нарын өмгөөллийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгаагүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хохирогч гэх Туул нь Эд ОХУ-ын Москва хотод байхдаа 6.000 ам.доллар өгсөн гэх үйлдэлд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдээгүй тул Монгол Улсын Эрүүгийн хуулиар шийдэгдэх боломжгүй. Хохирогч гэх Д, Э нарыг залилан мэхэлсэн үйлдэл гаргаагүй. Хохирогч Жы өгсөн гэх “Ланд Крузер-200” маркийн тээврийн хэрэгсэл болон хөөрөгний үнэлгээг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч гаргасан, мэргэжлийн тусгай мэдлэг бүхий хөрөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй зэрэг хууль зүйн хувьд үндэслэлгүй нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзсэн уг өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг няцаан үгүйсгэж хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй. Хэргийн оролцогч нарыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганбат нар оролцсон. Мөн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Гантулга нар шүүх хуралдаанд оролцсон байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдахдаа шүүх хуралдаанд оролцоогүй мэтээр шийтгэх тогтоолыг гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. ...” бол ноцтой зөрчил болохоор хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогч нарыг тусгахаар заасан боловч тусгаагүй байна. Энэ хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Шийтгэх тогтоолд хохирогч, түүний өмгөөлөгч нарыг оролцоогүй мэтээр гаргасан.

Шүүхийн татгалзалтай холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэхдээ Ерөнхий шүүгч шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан байгаа. Өмгөөлөгч Д.Батсүхийн зүгээс нийт шүүгчээс татгалзсан. Шүүх бүрэлдэхүүн олонхоос биш, гурвуулангаас нь татгалзсан байгаа. Үүнийг нийт шүүгчдийн зөвлөгөөнөөрөө шийдвэрлэх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх ёстой. Гэтэл Ерөнхий шүүгч нь шийдвэрлэсэн. Процессын хувьд зөрчилтэй болсон гэж үзэж байна. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ...” гэж заасан. Дээрх процессын зөрчлүүд болон мөрдөн байцаах ажиллагаагаар тодруулах шаардлагатай асуудал байгаа учраас энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаах шаардлагатай.

Шүүхэд шүүгдэгч О.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтуудыг гаргаж өгч байна. Миний үйлчлүүлэгч нийт 355 хоног цагдан хоригдсон. 300 хоногт нь хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлсэн. Энэ талаар хорих 461 дүгээр хорих ангийн эрүүл мэндийн тодорхойлолтыг авсан. Цагдан хоригдож байх хугацаандаа цөсний хагалгаанд орсон. Эрүүл мэндийн хувьд хагалгааны дараах үрэвсэлтэй. Эмчлэгч эмчийн тодорхойлолтоор артерийн даралт ихсэх өвчин 1 дүгээр зэрэгтэй. Бөөрний архаг үрэвсэл, цөсний мэс заслын дараах байдал, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн байгаа.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Прокурорт буцаасан тохиолдолд шүүгдэгч О.Э-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байна. Хамгийн сүүлийн үйлдлийг яллах дүгнэлтэд дурдсанаар 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэдэг. Өнөөдөр 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 5 жилийн хугацаа өнгөрсөн учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй. ...” гэв.

Хохирогч Б.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Батсүх болон БаярБ нар буруу тайлбар өгч шүүгч нарт буруу ойлголт төрүүлээд байна. Х Х С гэх хүний бичгийг Гадаад харилцааны яамаар дамжуулж авсан боловч нотлох баримтаар тооцолгүй зөвхөн нэг талд үйлчилж байна гэж ярилаа. Х Х С гэх хүнд хандаж О.Э нь “ийм бичиг хийж өгвөл мөнгө өгнө” гэж хэлсэн байдаг. Гэвч О.Э нь амласан мөнгөө өгөөгүй учраас уг бичгийг Х Х С нь О.Э-д өгөөгүй гэж ярьдаг. Х Х С болон Ж гэх хүмүүсийн хооронд тооцоо байгаа, үгүй нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Б.Ж гэх хүнээс О.Э гэх хүн 67.000 доллар, 150.000 доллар, 200.000 доллар, 2 ширхэг автомашин, хөөрөг зэргийг авсан. Авсан зүйлээ Б.Ж гэх хүнд л өгчих. Хуулийн хүмүүсийг О.Э ингэж гүтгэдэг хүн. Шүүгч Батгэрэлийг “1 тэрбум төгрөг өг гэж намайг дарамталсан” гэж худлаа хэлж гүтгэж байсан. Прокурор Дэндэвдорж гээд ажлаа хийгээд явж байгаа хүнийг нотлох баримтгүй гүтгэж байна. Өмгөөлөгч Батсүх Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч хийж байсан хүн, ингэж худлаа ярьж болохгүй. Миний мөнгөтэй байсан, мөнгөгүй байсан асуудал энд хамаагүй. Өөр хүнээс мөнгө аваад дамжуулаад О.Э-д өгсөн байсан ч гэсэн би О.Э-аас мөнгөө авч байж анх мөнгө авсан хүндээ мөнгөө төлнө биз дээ. О.Э надаас мөнгө авчихаад надад мөнгө өгсөн хүнд хохирлыг төлнө гэх хууль байхгүй. Шүүгч, прокурор, Х Х С гэх мэт хүмүүсийн талаар ярьж төөрөгдүүлэх гээд байдаг. Өгсөн, авсан үйлдлээ л ярих хэрэгтэй. Хоёр автомашиныг надаас авахдаа урьдаас төлөвлөсөн байсан. Би итгээд өгсөн. О.Э 2009 оноос хойш залилах гэмт хэрэг үйлдсэн талаар цахим санд бүртгэлтэй байдаг. Өмгөөлөгч Батсүхээс “хөөргийг ямар ломбарданд тавьсан болохыг нь мэдэж байсан” гэлээ. Хэрвээ би мэдэж байсан бол аль ломбарданд миний хөөргийг тавьсан юм бэ гэж 2 жил араас нь хөөцөлдөж явахгүй. О.Э хөөргийг аваад явсан, хаашаа өгсөн нь тодорхойгүй байсан. Мөрдөн байцаалтад янз янзаар байгаа газрыг нь хэлсэн байдаг. Хамгийн сүүлд “Н з” ломбарданы газраас гарч ирсэн. Би өөрөө хөөцөлдөж байж хөөргийг олж авсан. Өмгөөлөгч Баярбаясгалан машины үнэлгээг ярьж байна. Би албан ёсны үнэлгээний компаниар үнэлгээг хийлгэсэн байгаа. ...” гэв.

Хохирогч Б.Ж-ы өмгөөлөгч Б.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Э-аас “өмгөөллийн гэрээний хугацаа дууссан байсан” гэж байна. Тухайн үед хугацаа дууссан байсан ч, үйлчлүүлэгч өөрөө өмгөөлөгч Ганбаттай хамт шүүх хуралд оролцоно гэдгээ илэрхийлсэн учраас шүүх хуралд оролцсон. Үүнд ямар нэгэн алдаа байхгүй. Хохирогч Б.Ж мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй, Б.Ж мөнгөтэй байсан эсэхийг шалгаагүй гэж байна. Би энэ хэрэг дээр 10 жил өмгөөлөгчөөр ажиллаж байна. Шалгах ёстой асуудлыг бүгдийг шалгасан. Хохирогч Б.Ж нь “Блю скай гарден” ХХК-д 1.650.000 ам.доллараар газар зарсан. Уг мөнгөнөөсөө О.Э-д өгөөд залилуулсан. Газар зарсан гэрээ, мөнгө орж ирсэн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримт нь хэрэгт байгаа. Хохирогч яаж мөнгөтэй болсон эх сурвалжаа зааж өгсөн. Гадаад хэргийн яаманд ирсэн бичиг гэж ярьдаг. Уг бичиг нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна Б.Ж хохирогчийн хэлсэн асуудал болсон гэж сонссон. Мөн уг бичигтэй холбоотойгоор Уянга гэх хүнийг шүүх хуралдаанд оролцуулсан. Уянга мэдүүлэхдээ “Жтай холбоотой ямар нэг гомдол гаргаагүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ хэлсэн байдаг. Автомашины үнэ төлсөн эсэх дээр маш олон баримтууд байдаг. Товчхон дурдахад, О.Э машины талаар 6 удаа мэдүүлэг өгөхдөө 6 өөр мэдүүлэг өгсөн. Үнэхээр машины мөнгийг өгсөн бол 6 өөр мэдүүлэг өгч, мэдүүлэг болгондоо үнийн дүнг өөр өөрөөр хэлэхгүй. Мөн “машин Жы нэр дээр байгаагүй учраас маргааш нь өмчлөгчөөс нь итгэмжлэл авсан”, эсхүл “Жы нэр дээр байгаагүй учраас тэр өдөр өөр хүнээс итгэмжлэл авсан”, дараа нь мэдүүлэхдээ “Жаас тэр өдөр итгэмжлэл авсан” гээд итгэмжлэл авсан байдлаа хүртэл маш олон янзаар мэдүүлсэн. Машины мөнгийг үнэхээр өгсөн бол О.Э өгсөн л гэж хэлэх байсан. Хөөргийг ломбарданд тавиад “Эрдэнэт кирамикийн” компани байгуулах судалгааны ажилд хэрэглэсэн гэдэг. “Эрдэнэт кирамик” компанийн төслийн зардлыг өөрсдөө хариуцана гэх агуулгатай албан тоот хэрэгт авагдсан байдаг. Эрдэнэтунгалаг гэх хүнд орчуулгын мөнгө гэж 15.000 долларыг өгсөн гэдэг. Гэтэл Эрдэнэтунгалаг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Солонгос хэл мэдэхгүй” гэсэн байдаг. Хөөргийг ломбарданд тавиад Эрдэнэт явах зардлаа олчих гэж Ж хэлсэн гэх боловч Эрдэнэт явж ирээд 4 хоногийн дараа нь ломбарданд хөөргийг тавьсан байдаг. Хугацаа зөрдөг, худлаа болох нь нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогч Б.Ж зүйлчлэл дээр маргаагүй. Зөвхөн хохирлыг үнэн зөвөөр тогтоогоод, тодорхой хэмжээгээр ял шийтгэлээ авах ёстой гэж л хүсэж байгаа. ...” гэв.

Хохирогч С.Э-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Э-ийг хохироосон асуудал дээр О.Э-ыг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй. 2006 оноос эхлээд хохирогч С.Э нь О.Этай харьцаж эхэлсэн. “Зайсан лакшири” хотхоны нэг орон сууцанд хоёр өөр орцонд амьдарч байсан байдаг. О.Э-ын хувьд нөхөр, насанд хүрсэн хоёр хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан. С.Э-т итгэл төрүүлэхүйц хувийн байдалтай байсан. Ланд 200, Лексус маркийн автомашинуудыг янз янзаар ээлжилж унадаг. Өөрөө хэлэхдээ “уул уурхайн компанитай, тусгай зөвшөөрөлтэй” гэж нэг бус удаа С.Э-т ярьж байсан. Ингээд 2013 онд С.Э-ээс гоо сайханы бүтээгдэхүүн авсан. Эхний удаа 2013 оны 5 дугаар сард 3.200.000 төгрөгийн бүтээгдэхүүн аваад тун удалгүй төлбөрийг нь өгсөн байдаг. Итгэл төрүүлсэнийхээ дараа 2013 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд нийтдээ 14.000 ам.долларын бүтээгдэхүүн авсан. О.Э болохоор “771 ам.долларын бүтээгдэхүүн авсан. Өөр зүйл аваагүй” гэдэг. Уг арилжааны асуудал зөвхөн хоёр этгээдийн дунд буюу О.Э, С.Э нарын хооронд болсон. Тэгэхдээ С.Э-тэй хамт ажиллаж байсан Н гэх гэрч байдаг. Н гэрч маш тодорхой мэдүүлсэн. Хэдийгээр Н нь Э-тэй хамтран ажиллаж байхдаа дутагдал гаргаад түүнээсээ болж ажлаасаа гарсан боловч хэргийн бодит байдлыг тогтооход Н маш тодорхой мэдүүлэг өгсөн. Н мэдүүлэхдээ “С.Э бичиг баримтгүйгээр хүнд бараагаа өгдөггүй. Нарийн тооцоотой хүн. Гэтэл О.Э-д арай өөр хандаад байдаг. Бичиг баримт дээр гарын үсэг зуруулахгүй бараагаа өгөөд байсан. Буцаан төлөлт хийхгүй байгаа талаар С.Э-т хэлэхээр “төлөх байлгүй” гэж хэлдэг байсан” гэсэн байдаг. О.Э нь С.Э-т “тусгай зөвшөөрөлтэй ордоо зараад таниас авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлнө, санаа зоволтгүй” гэж итгэл төрүүлсэн. О.Э нь итгэл төрүүлэхүйц байдлыг С.Э-т үзүүлж байсан учраас итгэсэн байдаг. 2014 оны 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд О.Э нь ОХУ-руу явсан байдаг. Яагаад төлбөрөө төлөхгүй байгаа талаар асуухаар О.Э нь өөрийнхөө утаснаас “найз нь төлнө” гэх мессежийг С.Э-т явуулсан байдаг. Ингээд 2015 онд аргагүйн эрхэнд С.Э цагдаад гомдол гаргаснаар хэрэг нээгдсэн. Энэ хугацаанд баримт мэдээллийг хангалттай шалгаж тогтоосон. Шүүгдэгч О.Э-аас “төлнө” гэж удаа дараа хэлж, мессеж бичсэн байдаг. 2016 онд О.Э анх мэдүүлэг өгөхдөө “771 ам.долларын төлсөн. Харин бусад төлбөрийг дараа нь төлнө” гэсэн байдаг. Иргэний харилцааны асуудал гэж маргаж байгаа нь бусдыг төөрөгдөлд оруулах гэсэн арга нь байдаг. Хохирогч С.Э-гийн бараа бүтээгдэхүүнийг аваад үнийг нь төлөөгүй болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч Х.Г, Х.Г нарын өмгөөлөгч Б.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч Уранчимэг мэдүүлэхдээ “О.Э мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Г, Г нарыг О.Этай танилцуулсан” гэсэн байдаг. Г тухайн үед нялх хүүхэдтэй байсан тул нотариат орох боломжгүй учраас нөхөр Б нь гэрээг байгуулсан байдаг. Ггийн мөнгө байсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог. О.Э Х.Гг танихгүй гэх боловч Уранчимэгийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Шүүгдэгч мөнгийг авсан дээр маргахгүй байна. 2015 онд О.Э нь зам засварын ажилд бүтээгдэхүүн нийлүүлсэн байдаг. Нийлүүлээд хөлсөө ч авсан байдаг. Иймд хохирогч Х.Г, Х.Г нарын мөнгө зээлдүүлсэн огноо, цаг хугацааг харахад зээлийг буцаагаад өгөх боломжтой байсан харагддаг. О.Э-ын нэр дээрх компаниудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон учраас хохирлыг төлж чадаагүй гэдэг боловч хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Х.Г, Х.Г нартай байгуулсан зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссанаас хойш 1 жилийн дараа компанийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон байдаг. Анхнаасаа зээлийг төлөх боломж байсаар байхад Х.Г, Х.Г нарын мөнгийг төлөөгүй. Энэ байдлаас харахад анхнаасаа буцаан төлөх санаа зорилгогүй байсан болох нь харагддаг. Өнөөдөрийг хүртэл хохирлоо авч чадаагүй хохирсоор байна. Энэ хэрэг маш удаан шалгагдсан, одоо шалгаад нотлоод байх зүйл байхгүй. Бүх баримт хангалттай авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч О.Э эрүүдэн шүүсэн талаар хэлж байна. Энэ талаараа тухай бүрдээ гомдлоо гаргаж, шалгуулаад явсан байдаг. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч О.Э нь  2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Ж-аас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Г м” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын “А т” нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий “битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг газрыг хамтран эзэмших боломжтой” гэж хуурч 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 63050 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 83.854.608 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 150.000 ам.доллар буюу 197.641.500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Э-ын 1605010801 тоот дансаар нь 200.000 ам.доллар буюу 263.972.000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1.577.000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413.050 ам.доллар, 5000 юань буюу 547.045.108 төгрөгийг,

мөн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн хийж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Э-ын гэрийн гадаа “Г м” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна гэж хуурч мэхлэн 111.856.600, 109.224.680 төгрөгийн тус тус үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land Criuser-200” маркийн 2 ширхэг автомашиныг,

мөн 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 5 дугаар байрны 27 тоотод Д.Д аваргын хадам эх Э-т өндөр үнээр зарж өгнө гэж хуурч мэхлэн 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан шар үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг тус тус залилан авч, Б.Ж-д нийт 840.504.188 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 2-33 тоотод байх иргэн С.Э-гийн ажиллуулж байсан “Polo” нэртэй гоо сайхны салоноос “зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.534 ам.долларын буюу 29.053.466 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Г-аас “уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 100.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан,

мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10.000.000, 4.000.000, 2.000.000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч 16.000.000 төгрөг, нийт 116.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авч Х.Г-д их хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцааж өгнө” гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Х.Г-аас 3 удаагийн үйлдлээр 24.000.000 төгрөгийг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 3 дугаар сард иргэн Э.Т-аас Оросын холбооны улсын Москва хотод байхдаа “эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6000 ам.доллар буюу 11.917.320 төгрөг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байх “Ялгуун” нэртэй иргэн Л.Д-ийн ажиллуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1.300.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 14 удаагийн үйлдлээр бусдын 1.022.774.977 төгрөгийг залилж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Т-ын гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1-р хх 63/,

хохирогч С.Э-гийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1-р хх 81/,

хохирогч Л.Д-ийн бэр охин Б.Х-ийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /9-р хх 57/,

хохирогч Л.Д-ийн “...Миний охин Х нь 2005 оноос эхлэн хувиараа оёдол ажиллуулдаг байсан юм. Би тухайн үед Урт цагаан худалдааны төвд оёдолчин, эсгүүрчин зэргээр ажиллаж байсан ба 2010 оноос хойш охин Х-ийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Тавин мянгатын 23 дугаар байрны 35 тоотод Ялгуун нэртэй бөс барааны салон ажиллуулдаг. Одоогоос 2-3 жилийн өмнө Э гэдэг хүн манай оёдлын газраар хувцас хийлгэдэг байсан ба 2017 оны 5 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 10-ны хооронд плать, дээл, шорт зэрэг 10 гаруй нэр төрлийн хувцас хийлгэн авч явчихаад миний данс руу одоо гараад мөнгийг нь шилжүүлчихнэ гэснээ байхгүй болчихсон. Би дараа нь мөнгөө авъя гээд утас руу нь залгахаар одоо ингээд өгчихнө гэж хэлээд өнөөг хүртэл өгөхгүй байна. Эд хийж өгсөн хувцасны үнэ нийт 1.300.000 төгрөг болсон юм. Би Эын гэрийн хаягийг мэдэхгүй, утасны дугаар нь 89006609...” /9-р хх 58-65/,

гэрч Б.Х-ийн “...Би хадам ээж Дгийн хамт хороололд ажилладаг байсан ба Э нь манайхаар хувцас оёулдаг байсан ба тухайн үед хувцасныхаа мөнгийг өгөөд л яваад байдаг байсан чинь 2017 оны 5 дугаар сараас эхлээд плать, дээл, хувцас хасуулах гээд л янз бүрийн хувцаснууд оёулаад мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлж явсаар байгаад одоо болтол мөнгөө өгөөгүй алга болчихсон. Ярихаар эгч нь удахгүй өгнөө гэж хэлээд алга болчихсон юм...” /9-р хх 66-67/,

хохирогч Э.Т-ын “...2009 онд Оросын холбооны улсын Москва хотын Найрамдлын их сургуульд шүдний эмчээр суралцахаар анх очиж суралцаж байсан. Ингээд 2014 оны 4 дүгээр сард Монгол Улсаас ирсэн О.Этай анх танилцаж байсан. Тэр үед О.Э нь надтай хамтран амьдрагч АмарБтай уулзаж байхад нь танилцсан. Тэгээд 2015 оны 1 дүгээр сард О.Э нь Монгол Улсад байхдаа надтай утсаар холбоо барьдаг байсан. Юу гэж ярьдаг байсан юм бэ гэхээр “үр шилжүүлэн суулгах гэж байгаа юм, эмнэлгээр явна, чи өөрөө эмчийн мэргэжлээр суралцаж байгаа болохоор энэ чиглэлээр судлаад өгөөч, бас орчуулагч хэрэгтэй” байна гэдэг байсан. Би Эын ярьсны дагуу үр суулгах эмнэлгүүдийг судалсан. О.Э 2015 оны 2 дугаар сарын эхээр Монголоос Москвад ирсэн. Бид 2 Москвад уулзаад маргаашнаас эмнэлгүүдээр явж “Арт-эко” гэх эмнэлгийг сонгосон. Тэгээд Э шинжилгээ өгөөд 1 сарын турш эмчилгээгээ хийлгээд 2015 оны 3 дугаар сарын 02-нд үр шилжүүлэн суулгуулахаар болсон. Тэгээд 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Э миний амьдарч байсан гэрт ирээд “би бүтэн сар эмнэлгээр явлаа, маргааш үр шилжүүлэн суулгах ажилбарт орно, тэгсэн чинь мөнгө бүтсэнгүй, энэ хугацааг хойшлуулмааргүй байна, эмнэлэг нь урьдчилаад мөнгө тушаа гэсэн гээд 5.500 ам.долларын баримт үзүүлсэн. “Арт-Эко” эмнэлгээс бичиж өгсөн баримт үзүүлсэн. О.Э тэр үедээ “би 50 настай дахиж надад ийм боломж олдохгүй ш дээ, яг үр шилжүүлэх гэхэд мөнгө орж ирэхгүй байна, уг нь 7 хоногийн дараа Монголоос лицензийн мөнгө орж ирэх гээд байна, эгчдээ мөнгө түр олоод өгөөч” гээд уйлаад гуйгаад байсан. Надад тэр үед сургалтын төлбөрт өгөх 6.000 ам.доллар байсан болохоор тэр мөнгөө Э эгчид өгсөн. 6.000 ам.долларыг 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Арт-Эко” эмнэлэг дээр нь аваачиж өгсөн. Тэр өдрөө Э үр шилжүүлэх суулгах мэс ажилбарт орсон. Би Э эгчийн мөнгө 7 хоногийн дараа ирэх юм чинь би 7 хоногийн дараа төлбөрөө хийчихье, Э эгч ямар ч байсан хүсч байсан үр шилжүүлэн суулгах ажилдаа орог гэж бодсон юм. Тэгээд 7 хоногийн дараа мөнгө ирээгүй. Би мөнгөө нэхээд л байдаг байсан, миний мөнгийг өгөөгүй. Э эгч 7 хоногийн дараа битгий хэл одоо хүртэл миний мөнгийг өгөөгүй намайг залилж мэхэлсэн. Нэг төгрөг буцааж өгөөгүй. Мөнгөө нэхэхээр эхэндээ өгнөө гэдэг байснаа сүүлдээ юун сүртэй юм, ер нь та нараас болж ийм юм болсон гээд ойлгомжгүй юм яриад байдаг болсон...” /8-р хх 121/,

хохирогч С.Э-гийн “...Нийт 14.534 ам.долларын хохирол одоогийн ханшаар долларыг төгрөгт шилжүүлэхэд 29.053.466 төгрөгийн хохирол учраад байна. Мөн би эргэлтийн мөнгө байхгүй болохоор нь Худалдаа хөгжлийн банкнаас 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 35.000.000 төгрөгийн зээлийг авсан. Түүний хүүнд нэг жилийн хугацаанд 7.560.000 төгрөгийн хүү төлсөн байна. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 25.000.000 төгрөгийн хүүг би банкинд төлж байгаа, энэ нь Эаас болж хохирсон хохирол гэж үзэж байна. Нийт надад 39.313.466 төгрөгийн хохирол учираад байна...” /1-р хх 91/,

хохирогч Х.Г-ийн “...Би 2013 онд өөрийн таньдаг эгч Уранбилэг гэх хүнээр дамжуулан Э гэх хүнтэй танилцсан. Өөрийгөө уул, уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, мөнгө хэрэгтэй байна, 3 сарын хугацаатай 10 хувь хүүтэй мөнгө зээлэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эд 100.000.000 төгрөгийг өгөхдөө нотариатаар баталгаажуулан өгсөн. Дараа нь 16.000.000 төгрөгийг ямар нэг баримтгүйгээр өгсөн. 3 сар өнгөрсний дараа ярихад эгчийнх нь ажил бүтэж байгаа, удахгүй мөнгийг чинь өгнө гээд алга болсон...” /3-р хх 227-228/,

хохирогч Х.Г-ын “... Би өөрийн найз Уранбилэг гэх хүнээр дамжуулан Э гэх хүнтэй танилцсан. Өөрийгөө уул, уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, мөнгө хэрэгтэй байна, 3 сарын хугацаатай 10 хувь хүүтэй мөнгө зээлэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Эд 10.000.000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000, мөн сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөгийг Голомт банкны дансаар дамжуулан өгсөн. Эхний 20.000.000 төгрөгийг өгөхдөө нотариатаар баталгаажуулан өгсөн. Дараа нь 4.000.000 төгрөгийг банкаар дамжуулан өгсөн. 3 сар өнгөрсний дараа ярихад ажил бүтэж байгаа, удахгүй мөнгийг чинь өгнө гэж явсаар өдий хүрсэн. Эд нийт 24.000.000 сая төгрөгийг зээлсэн. Тухайн мөнгийг зээлэхийн тулд байр, үнэт эдлэлээ барьцаанд тавиад алдсан, одоо өөрийн өгсөн мөнгийг гаргуулж авмаар байна. Этай 2017 оны 02 дугаар сараас хойш холбоо барьж чадахгүй болсон. Гэрээр нь очихоор хаалгаа тайлж өгдөггүй. Эын гэр нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ривэр гардан хотхоны 308 дугаар байрны 201 тоотод байдаг...” /3-р хх 229-232, 6-р хх 134-136/,

хохирогч Б.Ж-ы “...Би Э гэх хүнтэй 2011 онд найз нөхдөөрөө дамжуулан танилцсан. Тухайн үед Э 10-20 сая долларын үнэ бүхий битумын орд байна, авах хүн олоод зуучлаад өгөөч гэсэн. Э ажил маань бүтэж байгаа, Хятад, Тайван, Япон улсуудад зарахаар болсон, тэгэхийн тулд талбайгаа томсгох шаардлагатай байна. 600.000 ам.долларын тусламж үзүүлээч, ордоо зараад 1.000.000 ам.доллар болгож өгнө гэж хэлсэн. Ингээд Эд мөнгө, эд зүйл гээд нийтдээ 646.750 ам.доллар, 30.000 юан буюу нийтдээ 1.192.552.500 төгрөгийн зүйлс өгсөн. Би тэр ордыг нь очиж үзээгүй, бичиг баримтыг нь л үзэж байсан. Э маш ашигтай төсөл байна, 500.000 ам.доллар хэрэгтэй байна гэхэд би төслийг үзье гэж уулзсан. Энэ нь Эрдэнэтийн хаягдал шавар боловсруулах төсөл байсан. Тэгээд надтай нэг орчуулагч 3-н Солонгос хүн уулзуулсан. Орчуулга хийж байгаа хүн Жан Хён Чол Монголд байгаа Солонгос иргэдийг залилдаг хүн учраас би итгээгүй. ...Э битумын орд газартай, тэрнийхээ 10 хувийг 600.000 ам.доллар өгөөд эзэмших санал тавьсан учраас 400.000 ам.доллар 18.000.000 төгрөгийг өгсөн. Одоо Эд өгсөн 413.050 ам.доллар нэхэмжилж байна. Хоёр ширхэг “Ланд 200” автомашин, хөөргөө олж авмаар байна. 2012 оны 8 дугаар сарын 15-наас 20-ны хооронд Э өөрийн хүү Ю.Ганзоригт туслаач, мөнгө хэрэгтэй болчихлоо, хөөрөг худалдаж аваач гэж гуйсны дагуу би 55.000 ам.доллараар шүрэн толгойтой, алтан нуухтай, алт мөнгөн үст их гарын болор хөөрөгийг худалдаж авсан. Миний худалдаж авсан шалтгаан өмнө надаас зээлсэн 2 “Ланд Круйзер” машины мөнгийг өгсөн учраас итгээд хүүгээс нь хөөргийг худалдаж авсан. 2014 оны 8 дугаар сарын үед ирээд миний хажууд хүнтэй утсаар ярина, би сая Д аваргын ээж Э-тэй ярилаа, хүүгийнхээ зарсан хөөргийг илүү ашигтай зараад өгье гэхээр нь өгч явуулсан. Тэгээд сар гаран Этай утсаар ярихад өгнө гэж явсаар сураг чимээгүй болсон...” /4-р хх 18-21, 5-р хх 89-91, 6-р хх 132-133/,

гэрч Э.Т-ын “...Э гэх хүнийг ОХУ-д эмчлүүлэхээр ирэхэд нь танилцаж орчуулга хийж өгөн эмчилгээний зардлаа төлөх боломжгүй болчихлоо гэж уйлаад 7 хоногийн дараа мөнгөтэй болно гээд гуйсан учир өөрийнхөө сургалтын төлбөрөө зээлүүлсэн болохыг мэдүүлсэн. Э нь нийт 6.600 ам.доллар зээлсэн бөгөөд өөрийгөө Манжиев гэх Халимаг улсын иргэнтэй суух гэж байгаа тухай хэлсэн. Энэ хүн Халимаг улсын гавьяат жүжигчин, дуучин хүн байсан. Тиймээс мөнгө төгрөгийн асуудалгүй байна гэж ойлгосон. Мөн өөрийгөө уул, уурхайн лицензийн бизнес эрхэлдэг тухай хэлсэн...” /1-р хх 76-78, 3-р хх 104-107/,

гэрч Р.Д-ын “...О.Э гэх хүнийг огт танихгүй. ОХУ-д байх танил АмарБ над руу утасдаад Э ОХУ-д үр суулгуулах гэж байгаа юм, хугацаа болчихоод манай эхнэр рүү утасдаад байна, мөнгө зээлж тус болооч гэхээр нь очиж уулзахад 10.000 ам.доллар хэрэгтэй байна гэхээр нь эхнэрийн найзаас зээлж өгсөн. Барьцаанд нь Дорноговь аймагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаанд авсан. Үүнээс өмнө энэ хүнийг танихгүй, дараа нь мөнгө эргүүлж өгөөд тусгай зөвшөөрөлөө авсан. Ямар нэгэн хүү алданги аваагүй, би бол АмарБд тус болсон.

 Би 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 40-07 УБЕ улсын дугаартай хар өнгийн “Ланд Круйзер” машиныг Г гэх хүнээс 85.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөө дансаар шилжүүлсэн. Э гэж хүнийг танихгүй. /3-р хх 233-235/,

гэрч Р.Д дахин өгсөн “...Би тухайн үед Э гэх хүнийг бол таньдаггүй байсан. ОХУ-д байдаг найз АмарБ над руу утсаар залгаад “Э гэх эмэгтэй рүү холбогдож уулзаад туслаарай, наад эмэгтэй чинь ОХУ-д эмнэлэгт үзүүлэхээр ирэх гэж байгаа, мөнгө хэрэгтэй гэсэн, мөнгө олж өгч туслаарай” гэсэн. Би А-ийн хэлснээр утсаар холбогдоход Э мөнгөний хэрэгтэй байна, надад мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд 10.000 ам.доллар яаралтай хэрэгтэй байна, гаднаас мөнгө орж ирэхээр буцаагаад өгчихнө гээд байсан. АмарБ бас над руу яриад наад хүндээ мөнгө олж өгөөд тусалчихаарай гээд байсан болохоор туслъя гэж бодсон. Ингээд би 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Этай утсаар холбогдож 1 дүгээр эмнэлгийн урд тал руу байх байранд очиж уулзсан. Би найз А-ийн гуйснаар Эд 10.000 ам.долларыг түр өгсөн. 10.000 ам.доллар өгөхдөө Эаас барьцаа болгож ашигт малтмалын лиценз бүхий бичиг баримтуудыг эх хувиар нь авсан. Э өөрөө тэр бичиг баримтуудаа надад барьцаа болгон өгөхдөө “У г” ХХК гэсэн толгойтой маягт хуудас дээр “О.Э миний бие өвчний учир гадаадад эмчлүүлэхээр болсон тул “У г” компаний хувьцааг бусдад шилжүүлэх, компанийг төлөөлөх эрхийг Э.Д-т бүрэн төлөөлүүлэхээр 6 сарын хугацаатай итгэмжлэл олгов” гэж бичиж, гарын үсэг, тамга дарж баталгаажуулж өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Эаас мөнгөө буцааж авсан. Мөнгөө авахдаа урьд авсан бичиг баримтуудыг тоо ёсоор хүлээлгэн өгсөн. Э бичиг баримтуудаа бүрэн хүлээн авлаа, итгэмжлэлийн хугацааг өнөөдрөөр дуусгавар болголоо, энэ хооронд Э.Д нь итгэмжлэлийн дагуу ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй гэсэн бичгийг “У г” ХХК гэсэн толгойтой маягтынх нь ар талд бичүүлэн авсан. Ийм л асуудал болсон. Өөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. Эын барьцаанд тавьсан тусгай зөвшөөрлийг зарж, түүний араас нь мөнгө явуулах талаар огт ярилцаж тохиролцоогүй, тусгай зөвшөөрлийг нь зөвхөн зээлсэн 10.000 ам.долларынх нь барьцаанд авч үлдсэн. Энэ 10.000 ам.долларыг Э сар хүрэхгүй хугацаанд буцаагаад надад өгнө гэж байсан. Эд 10.000 ам.доллар өгөхдөө би хүү тооцох талаар ярьж тохирсон зүйл байхгүй...” /9-р хх 170-172/,

гэрч Б.Г-ын “...Манай “Нью Вайт Ривер” ХХК нь автомашин барьцаалан зээлдүүлэх гэрээ үйлчилгээ явуулдаг. 2013 оны 10 дугаар сарын сүүлээр манайхтай хамтран ажилладаг “Голожис” ХХК-иас надад “Ланд 200” маркийн машин худалдах санал тавьсан бөгөөд надад таалагдсан учраас бэлэн мөнгөөр худалдаж авсан. Тэгээд Бямба гэдэг хүнд 85.000.000 төгрөгөөр худалдсан. Би Э гэх хүн танихгүй...” /4-р хх 77/,

гэрч БНСУ-ын иргэн Х Х Сны “...Э манай ажил дээр нефьт, битумын ордынхоо ашигт малтмалын материалуудаа барьж ирээд хөрөнгө оруулалт хийх юм уу, худалдаж авах хүн олж өгөөч гэж уулзсан. Үүний дагуу би Солонгосын 3 компанид танилцуулсан бөгөөд хайгуул хийсэн судалгаа дутуу учраас нэмэлт хайгуул хийсэн тохиолдолд эргээд ярилцаж болох юм гэсэн хариуг авсан. Э манай ажил дээр яг яаж ирсэнийг санахгүй байна, гэхдээ Жаар дамжуулж хүрч ирсэн байж магадгүй...” /5-р хх 7-8/,

гэрч Ж.Д-ийн “...2012 онд Ж Э эгчийн хүүхдээс 55.000 ам. доллароор хөөрөг авсан тухай ярьж байсан. Энэ хөөрөг нь алтан үст болор гэдэг чулуугаар хийсэн том шүрэн толгойтой хөөрөг байсан. 2013 онд Э хөөргийг Дийн хадам ээжид үзүүлээд үнэ тохирвол зараад өгнө гээд авч яваад ломбарданд тавьсан гээд өгөхгүй байгаа. 2012 оны 5  дугаар сард гаалийн талбай дээрээс 2012 оны 4 ширхэг “Ланд 200” аваад Зайсанд хүргэж өгсөн. Тэр үед 2 машиныг нь Э эгч тусгайлан тоноглуулан авч байгаа гэж ярьж байсан...” /5-р хх 56/,

гэрч Г.А-ын“...Би Эыг 2012 оноос танина. Эхнэр бид 2 Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шавраар метал гадаргуйг зэврэлтээс хамгаалах бүрэгч үйлдвэр барих санааг олоод хөрөнгө оруулагч хайж байгаад Э эгчид санал тавихад хөрөнгө оруулна, тэгэхийн тулд танай компанийн захирал болох шаардлагатай байна гээд санал тавьсан. Тэгээд бид 2 хуульчаас зөвлөгөө аван хөрөнгө оруулаагүй тохиолдолд компанийг буцаан авах тухай тохироод захирал болгосон. Э хөрөнгө оруулахгүй удаад байсан учир бид Солонгосоос энэ технологийг зохиосон эрдэмтдийг өөрсдийн зардлаар авчирсан ба ирээд Эрдэнэт үйлдвэр үзүүлэхээр явахад Э 3 машин гаргаж замын хоол, хүнсийг дааж явсан. Эргэж ирээд өөрөө эрдэмтэдтэй Ж гэх тэргэнцэртэй хүнийг авчирч уулзуулан уулзалт амжилтгүй болсон. Бидний авчирсан орчуулагчийг оролцуулалгүй өөрөө орчуулагч авчирч уулзсан. Бид хоёрын хувьд Эаас авсан төлбөр тооцоо байхгүй. Хөөрөгний талаар мэдэхгүй. Одоо болтол манай компанийн захирал гэж явж байгаа тухай мэдүүлсэн...” /5-р хх 235-237/

гэрч Д.А-гийн “...2014 онд манай байранд Э буугаад танилцаж байсан. Надад ярихдаа Халимаг Аркади Манджиев гэж хүнтэй суух гэж байгаа гэж ярьж байсан. Энэ хүн нь урлагийн хүн байдаг. Түүнээс хойш 2 удаа ирж Лотте рус буудалд бууж байсан, төлбөрөө төлөөд явсан байх, ямар нэг хэл ам гарч байгаагүй. Харин сүүлийн удаа ирэхдээ мөнгөө төлөөгүй явсан байсан. Мөн манай эхнэрээс эмчилгээний төлбөр зээлээч гэж 6.000 ам.доллар авсан байна. Энэ үед нь би байгаагүй учир юу гэж хэлж зээлснийг мэдэхгүй байна...” /3-р хх 88-90/,

гэрч Д.А-ийн дахин өгсөн “...2015 оны 2 дугаар сарын эхээр ирэхдээ Аркади Манджиеваас хүүхэдтэй болно, эмчилгээ хийлгэмээр байна, “Лотте рус” буудалд хямдралтай байрламаар байна ярьж өгөөч гэсэн. Би Элчин Сайд Алтангэрэлтэй яриад Аркади Манджиевын эхнэр Э ирсэн байна, “Лотте рус” буудалд хямдралтай байрлуулах боломж байгаа юм уу гэж асуусан. Тэгэхэд Алтангэрэл сайд Зоригоо зөвлөхтэй ярьсан байх. Тэгээд ямар ч байсан Э “”Лотте рус буудалд 50 хувийн хөнгөлттэй буусан. Э өөрөө орос хэл мэдэхгүй байсан тул би машин тэргээр, эхнэр Туул эмнэлэгт үзүүлэхэд орчуулга хийх зэрэг бүхий л тусламжийг үзүүлж байсан. Энэ тусламжийг үзүүлсэн гэж Туул бид 2 Эаас нэг ч төгрөг аваагүй, хөлс нэхээгүй, сэтгэлээрээ тусалж байсан. Э тухайн үед 2 ихэр хүүхэд төрүүлнэ, үр суулгана гэж байсан. Аркади Манджиев ч хэд хэдэн удаа ирж байсан. Үр суулгахад Эыг насыг 50 гарсан учир боломжгүй гэж Москва хотын эмч нар хэлж байсан. Гэвч Э өөрөө үр суулгана гэж байсан тул Туул бид хоёрын тусламжаар хоёр ихэр хүүхдийн үр ч суулгуулж, үр суулгах ажиллагаа амжилттай явагдсан. Э нь энэ үр суулгах ажиллагааны төлбөрт шаардлагатай 6.000 ам.долларыг манай эхнэр Туулаас авсан байгаа. Туул надад энэ мөнгийг өгснөө нуусан байсан. Тэгээд Э 2015 оны 6 дугаар сард Монгол Улс руу буцсан. Буцахдаа байрлаж байсан “Лотте рус” буудлын төлбөрийг төлөөгүй зугтаасан. Э “Лотте рус” буудлаас гарахдаа “эмнэлэгт 7 хоног эмчлүүлнэ, буудлын төлбөр явж байг” гэж худлаа хэлж гарсан байдаг. Мөн Туулын сургалтын төлбөртөө өгөх гэж байсан 6.000 ам.долларыг өгөөгүй. Туулаас 6.000 ам.долларыг зээлж авахдаа Монголоос мөнгө удахгүй ирнэ, санаа зоволтгүй гэж хэлээд авсан байсан. Энэ мөнгийг Э одоо ч өгөөгүй байгаа. ...Би Эд нэг ч төгрөгийн өр байхгүй. Эаас зээлэх болон бусад байдлаар нэг ч төгрөг авч байгаагүй. Яагаад надаас авлагатай гэж хэлснийг гайхаж байна. Надаас авлагатай юм бол тэр баримтаа гаргаад ирэх ёстой ш дээ. Харин би Эд их тус болсон. Үүний хариуд нэг ч төгрөг нэхээгүй. Туулд 10.000 ам.долларын үнэтэй алтан сувдан ээмэгний хослол бэлэглэснийг мэдэхгүй. Хэрвээ Эд тухайн үед 10.000 ам.долларын үнэтэй алт, сувдны хослол бүхий ээмэг байсан бол үр суулгахдаа барьцаанд тавих юм уу, зарж ашиглаж болох байсан байх. Харин Туул, Э нар нэг ээмэг ломбарданд тавих гээд Москва хотын маш олон ломбарданд үнэлүүлсэн гэсэн. Тэр нь 300 ам.доллар болсон гэсэн. 300 ам.доллараар тавьсан ломбарданы бичгийг Туул олохгүй байгаа. Би одоо Орост очоод Туулаар тэр ломбардыг заалгаад бичгийг шүүлгэж олж баримтыг нааш нь явуулъя гэж бодож байна...” /8-р хх 112-115/,

гэрч М.У-ын “...О.Э, Б.Ж гэдэг хүмүүсийг танина. Бид нарын хооронд өр авлага, өш хонзон байхгүй. Ж ах чинь манай компанийн хуулийн зөвлөх ажлыг 2004 оноос хойш ирж очин тусалж явж байгаад албан ёсоор 2010 оноос хойш ажиллаж байгаад 2012 онд осолд орж манайхаас гарсан. Э болохоор миний санаж байгаагаар энэ гэрээг хийсэн хугацаанаас нь танина. Тэгээд би ийм нефть гардаг орд газар зарах гэсэн юм гээд тэгээд заруулах гэсэн юм гээд зуучилж өгөөч гэж ирснээс хойш танина. Тэгээд тэр орд газрыг нь манай компаниар зуучлуулж худалдахаар болж гэрээ байгуулсан. Тэгээд худалдан авагч олдохгүй байсаар байгаад сүүлдээ тэр гэрээгээ цуцалчихсан. Э олон удаа ирдэг байсан. Тэгэх болгонд нь манай өмгөөлөгч Хан хөрөнгө оруулагч олдохгүй байна гэж байсан. Би тэр материалуудыг харахгүй бол тухайн үед юу болж байсныг санахгүй байна. Э тэр үед мөнгө хэрэгтэй байна гэж их ирдэг байсан. Тэгсэн Ж ах мөнгө хэрэгтэй байна гэхээр мөнгө, машин олоод өгчихлөө гэж байсан. Манай компаниар дамжуулж Солонгосын визинд орж Солонгос хүртэл явж байсан...” /11-р хх 217-219/,

гэрч Т.Г-ын “...2005-2012 онд би Ашигт малтмалын газрын Хяналт шалгалт үнэлгээний хэлтэст ажиллаж байсан. Манай өрөөнд хамт суудаг байсан Пунцагдуламтай Э уулзаад өрөөгөөр орж гардаг байсан. Тэгж ирж, очиж явдаг байхад нь Этай танил болсон. Жыг бол манай найз Эрдэнэцогт гэх хүн урьд нь танилцуулж байсан юм. Үндсэндээ би Э, Ж нарыг хоёуланг таньдаг гэсэн үг. Тэгээд 2012 оны хавар шиг санаж байна, баруун 4 замын Гранд плазагийн гадаа Жтай тамхи татаад байж байхад Э таарсан юм. Тэгээд тэр үед би тэр хоёрыг танилцуулж, тэр 2 гар барилцаж байсан. Ингээд салаад явсан. Дараа нь Этай таарахад “нөгөө залуу чинь юу хийдэг юм бэ гэхээр нь би Солонгосын хөрөнгө оруулалттай компанид хуульч хийдэг ш дээ гэж байсан”, тэгэхэд Э "тэгвэл тэр залуутайгаа танилцуулж өгөөч, манай битумын орд газарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа, уулзуулж өгөөч” гэсэн. Тэгээд би Жы ажил дээр тухайн үед зүүн 4 зам зүүн талд байрлах “Еvегу dау” дэлгүүрийн дунд байрлах оффисийн байранд Этай очсон. Э, Ж 2 тэндээ уулзаад үлдсэн. Ингэж л энэ хоёрын танилцах үйл явц болсон...” /9-р хх 160/,

гэрч Н.П-ийн “...Би 2009-2017 онд автотээврийн салбарт ажилласан. 2011 он билүү 2012 оны үед Ж надад Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг дахин боловсруулж ахуйн хэрэгцээний ваар зэрэг эдлэл хийж болохоор байна. Мөн энэ шаврыг Солонгос руу шавар эдлэл хийх материалаар экспортонд гаргаж болох байх гэж ярьж байсан. Түүнээс энэ төсөл хэрэгжээгүй. Би энэ төсөлд оролцсон, ажилласан зүйл байхгүй. Яагаад энэ төсөл хэрэгжсэн гээд байгааг гайхаж байна. Ж дараа нь Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг дахин боловсруулах ажил хийгдээгүй гэж байсан. Би Жаас 2013 оны үед ч билүү юань авч байсан. 5.000 юань гэх тоог ч одоо санахгүй байна. Ямар ч байсан авсан юанийг буцааж өгч байсан. Ж бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Бид 2 хоорондоо мөнгө төгрөг өгөлцөж авалцсан, энэ асуудал энэ хэрэгт хамааралгүй гэж бодож байна. Хэрвээ Ж надаас авлагатай бол хуулийн байгууллагад хандаад асуудлаа шийдүүлэх хэрэгтэй байх. Би Жд өргүй, Ж бид хоёрын хооронд ямар нэг маргаан байхгүй...” /9-р хх 163-164/,

гэрч Э.Х-ийн  “...Би О.Э эгчийн төрсөн ах Энхтайваны хүүхэд нь юм. 2013 онд би Э эгчийн “Ланд Крузер 200” маркийн 00-08 УНЯ дугаартай хар өнгийн машиныг барьж, ажил төрөлд нь явж тусалдаг байсан. Ингэж явж байх үедээ буюу 2013 оноос хойш Ж гэх хүнийг таних болсон. Ж нь 2 хөл нь мэдээгүй болсон гээд суумгай хүн байсан. Би Жыг гэрт нь үүрч хүргэж өгдөг байсан. Гэр нь модны 2-ын замын орчимд байсан. Тэр үед Э эгч Ж нар хамтарч Эрдэнэт үйлдвэрийн ашиглахаа больсон хиймэл нуурын доод талын шаврыг дахин боловсруулах ашиглах төсөл хэрэгжүүлэх ажил дээр хамтарч ажиллах чиглэлээр явж байсан. Энэ төсөл нь хэрэгжээгүй, 2013 онынхоо сүүлээр энэ ажил чимээгүй болсон. Би энэ хөөрөгний асуудлын талаар мэднэ. Э, Ж нар дээрх Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийн ажил хийх гэж байхдаа мөнгөний хэрэг боллоо гээд Жы хөөргийг Э эгч бид хоёр 2013 оны 7 дугаар сарын үед гэрт нь очиж аваад хорооллын Өргөөгийн урд талын “Н з” ломбарданд 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ хөөргийг Ж нь Эын том хүү Ганзоригоос худалдан авсан гэж Э эгч хэлж байсан. Хэдэн төгрөгөөр Ж авсныг мэдэхгүй. Барьцаанд тавихад нь Ж яваагүй. Яагаад 50.000.000 төгрөгт уг хөөргийг тавьсан бэ гэхээр би өөрөө “Н з” ломбардны ерөнхий захирал Туяа гэх эмэгтэйтэй уулзаж, 50.000.000 төгрөгт тавиулж байсан. Хөөрөгний үнэлгээ нь ломбардны үнэлгээгээр 35.000.000 төгрөг болсон. Туяа нь манай эхнэр Тунгалагтамирын дүү болох Гурвантамирын хадам ээж нь юм. Тийм учраас Туяа эгчээс би гуйж байгаад хөөргийг үнэтэй буюу 50.000.000 төгрөгт тавиулсан. Энэ мөнгийг Э бид 2 аваад Найман шарга ченжийн зах руу ирж доллар болгоод дээрх төсөл дээр ажиллаж байсан Солонгос хэлний орчуулагч, өндөр нуруутай бор хүүхэнд цалин гэж 15.000 ам.долларыг Ж хэлснээр өгсөн. 15.000 ам.долларыг хуучин Туул рестораны хойд талд байрлах Засгийн газрын байр гэсэн хаягтай хэддүгээр ч байр билээ тэр байрны гадаа машин дотор Э эгч өгсөн. Тэр өндөр бор хүүхэн ганцаараа машин дотор орж ирж авсан. Мөнгө өгчихөөд Ж руу Э утсаар залгаад мөнгө өглөө шүү гэж хэлж байсан. Солонгос хэлний орчуулагч өндөр нуруутай бор хүүхэн нь нөхөртэйгээ хамт явдаг байсан. Нэрийг мартсан байна...” /9-р хх 165-166/,

гэрч О.Э-ийн “...Би энэ асуудлыг мэдэхгүй юм байна. Э гэх эгчийг бол танина. Байцаагчийн зүгээс харуулсан иргэний үнэмлэхний хуулбарыг харлаа. Миний таних О.Э эгч бол мөн байна. Гэхдээ би Э гэх хүнийг танихгүй. Энхтунгалагт 15.000 ам.доллар өгсөн гэх асуудлыг мэдэхгүй. О.Э эгчээс өөрөөс нь Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг дахин боловсруулах төслийн сонсож байсан. Түүнээс энэ төсөл хэрэгжсэн ажил болсон талаар мэдэхгүй. Уг төслийн асуудлаар БНСУ-ын эрдэмтдийг урьж ирүүлэх асуудалд зориулж Э-т мөнгө өгсөн гэх асуудлыг мэдэхгүй...” /9-р хх 169/,

гэрч Б.Э-ийн “...2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 744 дугаартай гэрээ бол миний байгуулсан гэрээ мөн байна. Би энэ гэрээнийхээ хуулбарыг Нийслэлийн архиваас авсан. Гэрээнд дурдагдсан байгаа Б.Ж, О.Э гэх хүмүүсийг танихгүй. Энэ гэрээнд “Тоёота Ланд Крузер” маркийн авто машиныг Ж нь 73.000.000 төгрөгөөр Эд зарж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Зарж байгаа машины үнэ болох 73.000.000 төгрөгийн төлбөр тооцоо дууссан тухайг дурьдсан байна. Төлбөр тооцоо дууссан гэснээр гэрээг нотариатаар баталгаажуулж тамга тэмдэгээ дарсан. 2012 онд байгуулагдсан гэрээ болохоор Б.Ж, О.Э гэх нь ямар хүмүүс байсныг бол санахгүй байна. Б.Ж, О.Э нарын хооронд байгуулсан энэ гэрээнд төлбөр тооцоог бэлнээр өгч дууссан тухайгаа дурьдаж нотариатаар баталгаажуулсан байна. Хэрвээ төлбөр дуусаагүй гэсэн бол гэрээг нотариатаар баталгаажуулахгүй. Төлбөр тооцоо дууссан гэж талууд хэлж байгаа тул гэрээг нотариатаар баталгаажуулсан...” /9-р хх 179/,

гэрч Б.У-ын “...Би Жд зарсан байрны тооцоо дууссан. 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байраа суллаж өгнө гэж бичиг хийж өгсөн. Энэ бичиг миний хийж өгсөн бичиг мөн байна. Тухайн бичиг дээр байгаа он, сар, өдөр нь яг тухайн үедээ хийж өгсөн учраас үнэн зөв... Ингээд уг бичгийн дагуу 6 дугаар сарын 02-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд нүүж байраа Жд хүлээлгэн өгсөн...” /11-р хх 191-192/,

гэрч А.У-ийн “...Одоо амьдарч байгаа гэр буюу Тэнгэр виллагийн гадаа гэртээ орох гээд явж байтал үл таних 50 орчим насны эмэгтэй над дээр ирээд “Намайг Э гэдэг юм, эгч нь 2 ихэр хүүхэдтэй, Ревер гарденд амьдардаг юм, танай хуучин гэрийг авсан Ж-тай нэг асуудалтай байгаа, танайх хуучин зарсан 4 дүгээр хорооллын байраа хэзээ зарж Жд хүлээлгэн өгсөн гэдгээ санаж байна уу” гэж асуусан. Гэтэл чи надад санахаараа хэлээрэй гэж хэлээд миний утасны дугаарыг аваад явсан. ...Гэхдээ 2012 оны 6 дугаар сарын эхээр нүүж орсон байх магадлалтай. Яагаад гэхээр би шинэ байрандаа нүүж орсон даруйдаа өөрийнхөө зургийг авч фейсбүүктээ зурагаа оруулан аавыгаа дурсан пост бичиж байсан юм. Энэ зурагаа одоо эргээд харахад 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр авхуулсан зураг байна. Энэ талаар манай ээж У цаг хугацаатай нь санаж байгаа байх, Э гэх хүн ямар учиртай, юуг надаар гэрчлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна...” гэх мэдүүлгүүд /11-р хх 194-196/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 7/711 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талаарх лавлагаа /3-р хх 246/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/1647 дугаартай “У г” ХХК-ийн ХV-013337 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тухай албан бичиг /6-р хх 169/,

Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн валютын лавлагаа /3-р хх 248/, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн валютын лавлагаа /5-р хх 119-120/, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн валютын лавлагаа /1-р хх-ийн 190-192/,

эд зүйлийн үнэлгээ “Тоёота Ланд Круйзер 200” маркийн авто машин, их гарын алтан үст шүрэн толгойтой алтан нуухтай болор хөөрөг /5-р хх 125/,

Б-ийн Ж нь 2005-2012 оны 09 сар хүртэл Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-39 тоотод оршин сууж байсан талаарх хорооны Засаг даргын тодорхойлолт /5-р хх 184/,

Автотээврийн үндэсний төвийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11/4-5227 дугаартай О.Э-ын 2 ширхэг “Тоёота Ланд Крузер 200” авто машины эзэмшигчийн лавлагаа /6-р хх 155-157/,

Иргэний харьяат шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06/6180 дугаартай О-ийн Э нь Монгол Улсын хилээр 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гарч, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр орж ирсэн тухай лавлагаа /1-р хх 143-147/,

Иргэний харьяат шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 06/3754 дугаартай О-ийн Э нь ямар чиглэлд улсын хилээр гарч байсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл /6-р хх 202/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 9/16626 дугаартай О.Э-ын эзэмшдэг гэх “Говь Эрдэнэ марал” ХХК, “Говь илчэт Эрдэнэ” ХХК, “Эрдэнэт керамик” ХХК, “Жэк энд Жэк энтертаймент” ХХК, “Говьмарал” ХХК /2-р хх 33/, “У г” ХХК, “Бобусэ” ХХК-иудын эзэмшигчийн лавлагаа /1-р хх 225-250, 2-р хх 01-190/,

“Говьмарал” ХХК-ийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтантал гэх газарт 245.52 гектар талбайд ашигт малтмал олборлох МV-016934 дугаартай тусгай зөвшөөрлийн хуулбар /2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хүчинтэй/ /2-р хх 50-52/,

“Г м” ХХК-ийн Хэнтий аймгийн Мөрөн сумын Ногоонтал гэх газарт 19933 гектар талбайд ашигт малтмал хайх хайгуулын 14562Х дугаартай тусгай зөвшөөрлийн хуулбар /2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүчинтэй/ /2-р хх 84-86/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 9/9335 дугаартай “Г м” ХХК-ийн эзэмшигчийн лавлагаа /6-р хх 205-206/,

“Н з” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 06/181 дугаартай О-ийн Э нь хөөрөг барьцаалан 50.000 000 төгрөг зээлж авсан ба уг хөөрөг нь тус компанид битүүмжилж хадгалагдаж байгаа талаар албан бичиг, гэрэл зургууд /6-р хх 209-211/,

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3720 дугаартай прокурорын зөвшөөрлийн дагуу Б.Ж-ы 2012 онд автомашин импортолж оруулж ирсэн эсэх талаар Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн хариу албан бичиг, хавсралтын хамт /12-р хх 1-4/,

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3197 дугаартай прокурорын зөвшөөрлийн дагуу 40-07 УБЕ, 49-79 УНЦ улсын дугаартай “Ланд Круйзер 200” маркийн автомашинуудын шилжилт хөдөлгөөн, өмчлөгч иргэдийн лавлагаа, хувийн хэргийн хуулбарууд /12-р хх 23-56/,

Хохирогч С.Э-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатараас нотлох баримтаар гаргаж өгсөн яллагдагч О.Э-ын авсан гэх барааны падаанууд, тайлбарын хамт, хүргэлтийн баримт, О.Э С.Э нарын бичсэн, хариу бичсэн мессежнүүдийн хуулбарууд /12-р хх 89-114/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.Э-ыг “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Э-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Э-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч О.Э-аас “...Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж, бодит нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэх, түүний өмгөөлөгч Д.Батсүхээс “...Миний гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн боловч хууль тогтоомжид өөрчлөлт орсон. Хэргийг буцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул мөрдөгч, прокурор яллах нотлох баримт болон цагаатгах нотлох баримтыг тэгш цуглуулах ажиллагааг хэрэгжүүлж чадаагүй байдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэх, О.БаярБгаас “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Прокурорт буцаасан тохиолдолд шүүгдэгч О.Э-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Хамгийн сүүлийн үйлдлийг яллах дүгнэлтэд дурдсанаар 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэдэг. Өнөөдөр 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль зүйн үндэслэл бүрдсэн учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “залилах” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжийг шүүгдэгч О.Э-ын үйлдэл хангасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.Э-ын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш нийт 180 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ын цагдан хоригдсон 180 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                                              ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

                                  ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ