| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00737/И |
| Дугаар | 155/ШШ2024/00854 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/00854
| 2024 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2024/00854 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэргийн индекс 155/2024/00737/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Хүсэлт гаргагч: Г.А-ын хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.А 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Г.А нь тус шүүхэд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Ч овогтой Ц-той хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох шаардлагагүй болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.А нь хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж буй хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,000 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлагад тохирох 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөг, илүү төлөгдсөн 29,800, нийт 64,900 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.А-т олгов.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.-Аийн нэхэмжлэлтэй, хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар улсын орлогоос 64,900 төгрөгийг буцаан гаргуулж, хүсэлт гаргагч Г.А-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА