| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01001/И |
| Дугаар | 135/ШШ2024/01007 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2024/01007
2024 08 26 135/ШШ2024/01007
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01001/и
*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, ** дугаар багт байрлах, ******* ХК (РД:**)-ийн ******* зээлийн төв салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дүгээр баг, ** дүгээр хороолол, *** тоотод оршин суух, ******* ургийн овогт *******ы ******* (РД:***),
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, **дүгээр баг, ** дүгээр хороолол, ** тоотод оршин суух, ******* ургийн овогт *******ийн ******* (РД:**) нарт холбогдох,
16,210,581.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... 1. ******* үндсэн зээлэгч Д.*******, Б.******* нар зээлийн гэрээний үүрэгт 15,360,690.39 төгрөгийг төлөх, картын гэрээний үүрэгт 849,891.18 төгрөгийг хариуцагч Д.******* нь төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд:
2. Дээрх 15,360,690.39 төгрөгийг төлөхдөө:
- 2024.08.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг,
- 2024.09.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг,
- 2024.10.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг,
- 2024.11.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг,
- 2024.12.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг,
- 2025.01.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг,
- 2025.02.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг,
- 2025.03.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг,
- 2025.04.24-ний өдөр 1,706,743.3 төгрөгийг тус тус төлөхдөө ******* 4305104382 тоот данс руу овог нэр, регистрээ бичээд хийх,
3. Хариуцагч Д.******* нь картын төлбөр 849,891.18 төгрөгийг 2024 оны 08 сарын 24-ний өдрийн дотор *******ны 4305104382 тоот дансанд нэр, регистрийн дугаараа бичээд хийхээр эвлэрлийн гэрээ байгуулав.
4. Талууд эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрсөн байгаа болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. *******ны ******* зээлийн төв салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч *******ны ******* зээлийн төв салбар нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Д.*******, Б.******* нарыг тодорхойлсон бөгөөд хариуцагч нартай эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нь Д.*******, Б.******* нартай зээлийн гэрээний үүрэгт 15,360,690.39 төгрөгийг төлөх, картын гэрээний үүрэгт 849,891.18 төгрөгийг хариуцагч Д.*******ээс төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд: Дээрх 15,360,690.39 төгрөгийг төлөхдөө: 2024.08.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2024.09.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2024.10.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2024.11.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2024.12.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2025.01.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2025.02.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2025.03.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2025.04.24-ний өдөр 1,706,743.3 төгрөгийг тус тус төлөхдөө ******* 4305104382 тоот данс руу овог нэр, регистрээ бичээд хийх, хариуцагч Д.******* нь картын төлбөр 849,891.18 төгрөгийг 2024 оны 08 сарын 24-ний өдрийн дотор *******ны 4305104382 тоот дансанд нэр, регистрийн дугаараа бичээд хийхээр эвлэрлийн гэрээ байгуулан тохиролцож, эвлэрсэн байна.
Талуудын байгуулсан дээрх эвлэрл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХК-ийн ******* зээлийн төв салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдох иргэний хэрэгт зээлийн гэрээний үүрэгт 15,360,690.39 төгрөгийг төлөх, картын гэрээний үүрэгт 849,891.18 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч, 15,360,690.39 төгрөгийг төлөхдөө: 2024.08.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2024.09.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2024.10.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2024.11.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2024.12.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2025.01.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2025.02.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2025.03.24-ний өдөр 1,706,743.3 төгрөг, 2025.04.24-ний өдөр 1,706,743.3 төгрөгийг тус тус төлөхдөө ******* 4305104382 тоот данс руу овог нэр, регистрээ бичээд хийх, хариуцагч Д.******* нь картын төлбөр 849,891.18 төгрөгийг 2024 оны 08 сарын 24-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,003 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох ** төгрөгийг хариуцагч нараас ** төгрөг, Төрийн сангийн данснаас ** төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ