Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2024/01006

 

 

2024 08 26 135/ШШ2024/01006

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2024/01020/и

*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, ** дугаар баг, *** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* ургийн овогт *******гийн ******* (РД:**)-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дугаар баг, Их сургуулийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* ургийн овогт *******ын ******* (РД:***)-д холбогдох,

 

1,419,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Д.*******гийн нэхэмжилсэн 1,419,450 төгрөгийг хариуцагч Т.******* би төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг төлөхдөө: 2024 оны 08 сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 10-ны өдөр 419,450 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна... гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа :

...хариуцагч Т.*******ын тайлбартай танилцаад графикийн дагуу миний хохирлыг барагдуулахад татгалзах зүйлгүй... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй, Т.*******д холбогдох 1,419,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,419,450 төгрөгийг төлөхдөө 2024 оны 08 сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 10-ны өдөр 419,450 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

 

Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,661 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 18,830.5 төгрөгийг хариуцагч Т.*******аас 18,830.5 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,419,450 төгрөгийг төлөхдөө 2024 оны 08 сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 10-ны өдөр 419,450 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,661 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 18,830.5 төгрөгийг хариуцагч Т.*******аас, тал хувь болох 18,830.5 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ