| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01018/И |
| Дугаар | 135/ШШ2024/01003 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2024/01003
2024 08 26 135/ШШ2024/01003
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/01018/и
*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* гол сумын ******* баг, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* ******* ургийн овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* гол сум, ******* баг, 13 дугаар байрны 18 тоотод оршин суух, ******* ургийн овогт *******гийн *******,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* гол сум, ******* баг, 13 дугаар байрны 18 тоотод оршин суух, ургийн овогт ийн нарт холбогдох,
Гэм хорын хохирол төлбөр 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт, нэхэмжлэгч Г.*******гийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие *******-Уул аймгийн ******* гол суманд оршин суудаг. 2024 оны 06 дугаар сарын 14-нд анхан шатны шүүхэд ус алдсантай холбоотой гомдол барагдуулах талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг асуудлын хариуцагч болох , ******* нартай хөршийн холбоотой, уг гаргасан асуудалтай холбоотой хоорондоо ярилцаж, эв зүйгээ олж хохирол барагдуулахыг хүлээсэн боловч огт тоохгүй буруутай зүйлдээ огт гэмшихгүй хүн чанаргүй сэтгэл гаргаж байна. Цаашид эдгээр хүмүүстэй шүүх цагдаа болж хэл ам хэрүүл хийх хүсэлгүй байгаа тул гаргасан нэхэмжлэлээ буцаах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь П., А.******* нарт холбогдуулан гэм хорын хохирол төлбөр 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлтэй, П., А.******* нарт холбогдох гэм хорын хохирол төлбөр 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,250 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч нар нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ