| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00832/И |
| Дугаар | 155/ШШ2024/00856 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/00856
| 2024 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2024/00856 | Х аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 155/2024/00832/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Х аймгийн А сумын 5 дугаар баг Ужиг хороо, 407 тоот хаягт оршин суух, Ц.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн А сумын 5 дугаар баг Ужиг хороо, 407 тоот хаягт оршин суух, Г.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц.Б миний бие 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу. Одоогоор бид хоёр хамт амьдарч байгаа эвлэрсэн болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Г.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж буй хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бт олгов.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй боловч энэ маргаан нь гэр бүлийн эрх зүйн маргаан байх тул зохигчийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Эд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын орлогоос 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА