| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01094/И |
| Дугаар | 135/ШШ2024/01001 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2024/01001
2024 08 26 135/ШШ2024/01001
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01094/и
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ** дүгээр хороо, Олимпын гудамж-4, Нью Хоризонс оффис 5 давхар, 503 тоотод байрлах ******* ББСБ ХК (РД:**)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ** дүгээр баг, Орон сууц ** дүгээр байрны ** тоотод оршин суух, *******ийн ******* (РД:**)-т холбогдох,
2,620,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.******* нь ******* ББСБ ХК-ийн зээл авсан нь үнэн болно. ******* ББСБ ХК-аас нэхэмжилж байгаа 2,620,065 төгрөгийг төлөхийг болно. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч А.*******т холбогдуулан 2,620,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******т холбогдох 2,620,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,900 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,450 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 28,450 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ