Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2024/01019

 

 

2024 08 28 135/ШШ2024/01019

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/01065/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ** дугаар баг ******* ** тоотод оршин суух, ******* ургийн овогт *******гийн ******* (РД: **)-гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлыг болохыг тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч О.******* (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Миний бие 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харьяа Барааны дэлгүүрт худалдагчаар ажилласан. Архив нь шатаад баримт байхгүй болсон тул 1987 оны 07 сараас 1990 оны 05 сарыг хүртэл Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харьяа Барааны дэлгүүрт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан Дархан хотын худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №Б/93 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 5/, Худалдааны 7 дугаар төвийн ажиллагчдын нэрс /хх-ийн 6-7/, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 06 сарын 19-нйи өдрийн 312 дугаартай тодорхойлол /хх-ийн 8/, 1987, 1988, 1990 оны үеийн фото гэрэл зураг /хх-ийн 10/ зэрэг баримтыг ирүүлсэн байна.

3. Шүүхээс тус гэрч З.*******гийн мэдүүлэг, гэрч Д.*******сын мэдүүлэг, тус шүүхийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 135/ШЗ2024/04204 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 сарын 17-ны өдрийн албан бичиг /хх-ийн 25-26/, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 сарын 17-ны өдрийн 01/693 дугаартай албан бичиг /хх-ийн 27-30/, Дархан-Уул аймгийн архивын тасгийн 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 11-10/107 дугаартай албан бичгээр Дархан хотын худалдааны бэлтгэлийг удирдах газрын даргын 1991 оны 03 сарын 30-ны өдрийн №Б/93 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 31-35/ баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч О.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч нь Аж үйлдвэрийн бараа худалдааны Нэгдлийн харьяа барааны дэлгүүрт худалдагчаар 1987 оны 07 сараас 1990 оны 05 сарыг хүртэл ажиллаж байсан Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон, ажлаас гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байна. Ийм миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч О.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Хэрэгт авагдсан Дархан хотын худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №Б/93 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 5, 34-35/, Худалдааны 7 дугаар төвийн ажиллагчдын нэрс /хх-ийн 6-7/, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 06 сарын 19-нйи өдрийн 312 дугаартай тодорхойлолт /хх-ийн 8/, 1987, 1988, 1990 оны үеийн фото гэрэл зураг /хх-ийн 10/, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 сарын 17-ны өдрийн 01/693 дугаартай албан бичиг /хх-ийн 27-30/, гэрч З.*******ийн ...би 1986 онд Техник мэргэжлийн сургуулиа төгсөөд 1987 оноос 1993 оныг хүртэл Дархан хотын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагч кассаар ажиллаж байсан. О.******* бид хоёр 1987 оноос 1993 оныг хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн, бид худалдагчаар ажиллаж байх үедээ сар сараар ээлжилж, нэг сард нь хүнс, нэг сард нь бараа зэргийг зардаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.*******сын ...би 1987 оноос 1992 оныг хүртэл Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын трестэд кассчинаар ажиллаж байсан. О.******* нь 1987 оны Дархан хотын Худалдааны бэлтгэлийн удирдах газрын трестэд худалдагчаар ажилд орж, 1992 оны хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар ******* овогт *******гийн ******* (РД:***) нь Дархан хотын худалдаа бэлтгэлийн удирдах газрын гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч О.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* (РД:**)-г Дархан хотын худалдаа бэлтгэлийн удирдах газрын гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ