Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2024/01018

 

2024 08 28 135/ШШ2024/01018

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2024/01153/и

*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******-Уул аймгийн ******* сум, ** дүгээр баг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй

Э.*******тай хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 онд Э.*******тай танилцан, 2020 оноос хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд миний бие жирэмсэн болж, 2024 оны 06 сарын 08-ны өдөр хүү Мандуулыг төрүүлсэн. Э.******* нь өвчний улмаас 2024 оны 01 сарын 19-ний өдөр нас барсан. Миний бие өмнө нь хүнтэй гэрлэлтийн баталгаатай байсан тул Э.*******тай гэрлэлтээ батлуулаагүй байсан. Одоо төрсөн хүү Мандуулаа эцгээр нь овоглуулж, төрсний бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч гэрлэлтийн баталгаагүй гээд эцгээр нь бүртгэхгүй байна. Хүүгээ төлснөөс хойш одоог хүртэл төрсний гэрчилгээг нь аваагүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд бидний хамтын амьдралтай байсныг болон Мандуулын эцэг Э.******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Н.*******гийн нас барсны гэрчилгээ, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

3.Шүүхээс гэрч С.*******, С.******* нараас авсан мэдүүлэг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг ...Хамтын амьдралын хугацаанд жирэмсэн болж, хүү Мандуул төрсөн. Хүүгээ эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авах шаардлагатай байгаа бөгөөд одоог хүртэл гэрчилгээг нь аваагүй байгаа тул хамтын амьдралтай байсныг болон хүүгийн эцэг тогтоолгох шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Д.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4.Хүсэлт гаргагч Д.*******, Э.******* нар нь 2020 оноос хойш хамтын амьдралтай байсан, Э.******* нь 2024 оны 01 сарын 29-ний өдөр нас барсан, хамт амьдрах хугацаандаа Д.******* нь жирэмсэн болж, Э.*******г нас барснаас хойш 2024 оны 06 сарын 28-ны өдөр хүү Мандуулыг төрүүлсэн зэрэг нь хүсэлт гаргагчийн тайлбар, 2024 оны 01 сарын 30-ны өдрийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, хүүхэд төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, ******* сумын 14 дүгээр багийн Засаг даргын ... Э.******* нь 2024 оны 01 сарын 29-ний өдөр нас барсан. Эх С.*******, эхнэр Д.******* нар асран хамгаалдаг байсан нь үнэн... гэсэн албан бичиг, гэрч С.*******ийн ... 2019 оны сүүлээр миний хүү Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байхдаа Д.*******тэй хамт амьдарч байсан. Миний хүүтэй хамт амьдарч байхдаа жирэмсэн болж 2024 оны 06 сарын 28-ны өдөр төрсөн. Хүү минь 2024 оны 01 сарын 29-ний өдөр өвчний улмаас өөд болсон. Д.******* нь миний хүүг байнга асарч байсан боловч гэрлэлтийн баталгаагүй гээд асран хамгаалагчаар нь тогтоож өгөөгүй. Одоо Э.*******гийн хүү нь төрсөн учраас хүүгээ эцгээр нь овоглуулахаар шүүхэд хандсан. Миний хүүгийн хүү нь төрсөн. Д.*******, Э.******* нар нь 2019 оноос хойш хамт амьдарч байсан.. гэсэн мэдүүлэг, гэрч С.*******ийн ... Д.*******ээс төрсөн Мандуул хүү нь манай дүүгийн хүүхэд. 2020 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч байсан. ... Дүүгийнхээ ганц хүүхдийг дүүгээр овоглуулах хүсэлтэй байна. ... гэсэн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Иймд Д.*******, Э.******* нарыг хамтын амьдралтай байсныг болон 2024 оны 06 сарын 28-ны өдөр төрсөн хүү Мандуулын эцэг нь Э.******* болохыг тус тус тогтоох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /РД: **/, ******* овогт *******ийн ******* /РД:***/ нарыг хамтын амьдралтай байсныг болон 2024 оны 06 сарын 28-ны өдөр төрсөн хүү Мандуулын эцэг нь ******* овогт *******ийн ******* /РД:**/ мөн болохыг тус тус тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухsай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ