Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч С.Оюунжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201724000414 дүгээр хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Говь- Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, ОСНААУГазарт засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Цайзын .. дугаар гудамж, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шагал овогт Бгийн М, /РД:...../.

Б.М нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчин хотхоны урд замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгтсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2,72 хувийн согтолттой үедээ Ч.Гансэлэмийн эзэмшлийн “МйзиЫзЫ ^апсег” маркийн 99- 71 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1- д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Хилчиний 36-14 тоот хашааг мөргөж, зорчигч Н.Рын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Тахилтад Хмындаа очоод архи уугаад дэлгүүр явж байгаад айлын хашаа мөргөсөн гэмт хэрэг үйлдсэн. Хам аав, ээж, эхнэр цуг явж байсан. Хам ээжийн биед хүнд гэмтэл учирсан. Эмчилгээний зардалд 8 сая

 

□ :\Ө1Т1сө-2017\ЗЫ11дөП 1од1оо!\2017.10.27.МопИЬа1.йоо

 

 

2

 

орчим төгрөг зарцуулсан. Буруу юм хийсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 201724000414 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Н.Рын: "2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ байж байХ манай хүргэн, охин хоёр баяр болж байна гээд нэг том пиво авчихсан ирсэн. Түүнийг ууж дуусаад дахиад нэг пиво авах гэж яваад замдаа айлын хашаа мөргөөд миний биед хүнд гэмтэл учирсан. Би жолоочийн арын суудалд сууж явсан. Би хэдэн хүүхдээ ирэнгүүт нь хөөрөөд дагуулаад согтууруулах ундаа хэрэглэсэн байсандаа үнэхээр их харамсаж байна. ...Манай хүргэн гарсан бүх зардлыг гаргаж өгөөд байгаа. Би хүргэндээ гомдол санал гээд байх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-26/,

Иргэний нэхэмжлэгч Г.Чимгээгийн: "...Би хашаа мөргөсөн талаар осол хэрэг гарсны дараа мэдсэн. Осол гарах үед гэртээ байгаагүй. Маргааш нь янзлаад эргээгээд өрөөд өгсөн. Хохирлын үнэлгээ хийлгээгүй. Тэгээд ч нэг их блок эвдрээгүй байсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-30/,

Гэрч Ц.Бат-Эрдэний: "2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр би эгч Рын гэрт очих үед тэдний хүргэн Б.М нэг шил архи авсан байсан. Архийг нь хувааж уугаад, хоночихоод өглөө сэртэл М бас нэг шил архи авсан байсан. Тэр архиа уучихаад дахиад архи авахаар дэлгүүр явсан. М хашаанд байсан "М.Ланцер” маркийн 99-71 УНМ дугаартай авто машиныг жолоодоход хажуу талд нь Болорсэлэм суугаад, хойд талд нь эгч Р, ах Оюунцэцэг, бид нар суугаад дэлгүүр орсноо санаж байна. Тэгээд гудамж руу эргээд явж байхдаа нэг айлын хашааг мөргөсөн. Би хэрэг гарах үед их согтуу байсан. Хашаа мөргөсний дараа л осол гарсныг мэдсэн. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Б.М согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-34- 35/,

Гэрч Д.Оюунцэцэгийн: "2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг өнгөрч байХ гэртээ хариХ хүргэн Б.М Бат-Эрдэний хамт архи авчихсан байсан. Тэгээд надад архи хийж өгөхөөр нь уугаад байж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Шөнө 00 цаг өнгөрч байХ Гэмтлийн эмнэлэг дээр ирсэнээ санаж байна. Тархинд цус хуралдсан байна гэсэн. Намайг очих үед Б.М согтуу байсан. Тэгээд машинаа аваад гарсныг нь санахгүй байна. Би осол гарах үед машинд хаана сууж явснаа санахгүй байна. Н.Р манай эхнэр, одоо гэрт хэвтэрт байгаа. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх- 37-38/,

Гэрч Ч.Болорсэлэмийн: "...Өглөө нь манай нөхөр Бат-Эрдэнэ ахын хамт нэг шил архи уусан. Тэгээд хэсэг байж байснаа "Жаргалан” дэлгүүрээс архи авахаар болоод манай нөхрийн "М.Ланцер” маркийн 99-71 УНМ дугаартай автомашиныг жолоодоод машинд ээж, Бат-Эрдэнэ ах, ээжийн сүүлд суусан хүн болох Оюунцэцэг, би суугаад явсан. Дэлгүүр ороод архи, пиво аваад гэр рүүгээ явж байхдаа нэг айлын блокон хашааг мөргөсөн. Би нэг хэсэг ухаан алдаад сэрээд хартал машины дэр нь задарчихсан, машинд явсан хүмүүс чимээгүй байгаад байсан. Би урд суудал дээр бүсээ бүсэлчихсэн суусан байсан. Би нэг их согтоогүй байсан. Манай нөхөр М жолоодож явсан. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-40-41/,

Иргэний хариуцагч Ч.Гансэлэмийн: "М.Ланцер маркийн 99-71 УНМ дугаартай авто машиныг би 2016 оны 12 дугаар сард худалдан аваад нэр дээрээ шилжүүлсэн. Би 2017 оны 01 дүгээр сард дүүгийн нөхөр Б.Мад 4000000 төгрөгөөр худалдаж нэрээ шилжүүлэх гэтэл "жолооны үнэмлэх гараагүй байна, гарахаараа нэрээ шилжүүлье” гээд шилжүүлээгүй байсан. Урд хэсэг нь бүхэлдээ эвдэрсэн байсан. Надад уг автомашинд үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй.

 

 

3

 

Ослоос болж манай ээж Н.Р гэмтсэн. Гомдол санал байхгүй, мөргөсөн хашаагаа засчихсан учраас одоо хохирол гээд байх нэг их зүйл байхгүй. Бушуухан машиныхаа нэрийг шилжүүлнэ гэдгийг ойлголоо. Надад Б.Маас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-44/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.07-ны өдрийн 7383 дугаар шинжилгээний дүгнэлтэд: ‘ТН.Рын биед зүүн чамархай яснаас хөхлөг сэртэн дайрч суурь руу үргэлжилсэн шугаман, зүүн талын дагзны төвгөрөөс суурь руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн нүдний дотор ханын хугарал, суурийн хөндийд цус хуралт, аарцаг ясны хугарал, зүүн шагайн үений дотор хавчаар ясны хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь ...журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна” гэжээ. /хх-58/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.09-ний өдрийн 7509 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: ‘ТБ.Мын биед зүүн хөлийн 1. 2 дугаар хурууны улны шивнүүрийн далд хугарал, тархи доргилт, духны шарх, зулгаралт, хамрын нуруу, баруун тохой, зүүн шууны зулгаралт, зүүн өвдөгний шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх зүүн хөлийн 1,2 дугаар хурууны улны шивнүүрийн далд хугарал гэмтэл нь ...журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  1. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-50/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.08-ны өдрийн 7382 дугаар шинжилгээний дүгнэлтэд: ‘ТД.Оюунцэцэгийн биед тархи доргилт, толгой, хуйх, хацарт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх-55/,

Мөрдөгчийн 2017.09.10-ны өдрийн 101 дүгээр магадлагаанд: “6.Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар: ТМ.Ланцер маркийн 99-71 УНМ дугаартай автомашины жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно; а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ /хх-58/,

Б.Мын яллагдагчаар өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр би Хам ээжийнд нэг дарс, архи аваад очсон. Түүнийгээ хойд аав Оюунцэцэг, Хам ах Эрдэнэбат, Хам ээж Р нарын хамт уусан. Дэлгүүр орж дахиад нэг том пиво авчихаад эргээд явж байхдаа хашаа мөргөсөн. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Би Н.Рын эмчилгээнд 5 сая орчим төгрөг гаргаж өгөөд байгаа. Одоо надад ямар нэг гомдол, саналгүй гэсэн. Би Хам ах Гансэлэмийн нэр дээр байдаг машиныг жолоодож явсан. 2017 оны 5 дугаар сард 4.500.000 төгрөгөөр худалдан авсан. Мөргөсөн хашаагаа маргааш нь засаад өгсөн. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-72-73/,

 

 

4

 

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-11, 12-15/, согтуурал шалгасан магадлагаанууд /хх-16-20/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-45/, автомашины гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 47/, Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-50, 53, 55, 57/, Б.Мын иргэний үнэмлэхний хуулбар /хх-76/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-77, 83/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 78/, АСАП сангийн лавлагаа /хх-79-80/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн түр үнэмлэхний хуулбар /хх-81/, жолооны үнэмлэхний хүчинтэй эсэхийг шалгах тодорхойлолт /хх-82/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-84/, Б.Мын жолоочийн лавлагаа /хх-85/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх- 86/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Б.Мын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Мын үйлдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхоны урд замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а/-д заасан "жолооч согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин /2,72 хувийн согтолттой/ Ч.Гансэлэмийн эзэмшлийн “МИзиЫзЫ Ьапеөг” маркийн 99-71 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Хилчиний 36-14 тоот хашааг мөргөж, зорчигч Н.Рын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Мыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг

 

 

5

 

дурдаж байна. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хх-73, шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Рын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч "Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 99-71 УНМ улсын дугаартай, “МИзиЫзЫ Ьапсөг” маркийн тээврийн хэрэгслийн 01459286 дугаар гэрчилгээг өмчлөгч Ч.Гансэлэмд буцаан олгож, Б.Мын В ангиллын жолоочийн 1162046 дугаар түр зөвшөөрлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.М урьдчилан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Шагал овогт Бгийн Мыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.М урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хэрэгт хураагдан ирсэн 99-71 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01459286 дугаар гэрчилгээг өмчлөгч Ч.Гансэлэмд буцаан олгож, шүүгдэгч Б.Мын В ангиллын жолоочийн 116246 дугаар түр зөвшөөрөлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Баттуяад даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл

 

 

6

 

хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАР ГАЛАГЧ                                     Л .БААТАР