| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01021/И |
| Дугаар | 135/ШШ2024/01016 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2024/01016
2024 08 28 135/ШШ2024/01016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01021/и
*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дугаар баг, Мангирт ** хэсэг, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай, ******* ургийн овогт *******ий *******гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* Голден Ийгл ХХК-ийн Монголд 2002 оны 02 сараас үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн орчуулагчаар ажиллаж эхэлсэн ба 2000 оны 06 сараас үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэн ба энэ үеэс эхлэн ажилчид ажилд авахаас эхлэн хүний нөөцийн менежер, боловсон хүчин зэрэг ажлыг давхар гүйцэтгэж байсан. Тухайн үед нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй, нийгмийн даатгалын шимтгэл ажилласан бүх хугацаанд төлөгдөөгүй байна. Иймд Ю.*******г 2000 оны 02 сараас 2004 оны 06 сарыг хүртэл ******* Голден Ийгл ХХК-д орчуулагч, хүний нөөцийн менежерээр ажиллаж байсныг хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан *******-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт /хх-ийн 3/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 4/, гэрэл зураг /хх-ийн 5/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
3.Шүүхээс тус шүүхийн 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 135/ШЗ2024/04307 дугаартай захирамжаар *******-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас 2001, 2004 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 19/, *******-Уул аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 394 дугаартай албан бичгээр Ю.*******д холбогдох лавлагааг гаргах боломжгүй гэх тодорхойлолт /хх-ийн 20/, гэрч Б.*******, Э.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ю.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагч нь ******* Голден Ийгл ХХК-ийн үйл ажиллагаа нь 2000 оны 06 сараас эхэлсэн ба энэ үеэс эхлэн миний бие ажилчид ажилд авахаас эхлэн хүний нөөцийн менежер, боловсон хүчин зэрэг ажлыг давхар гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй, нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлөгдөөгүй байх тул 2000 оны 02 сараас 2004 оны 06 сарыг хүртэл ******* Голден Ийгл ХХК-д орчуулагч, хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоолгохоор хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Ю.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4.Хэрэгт авагдсан Ю.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 4, 19/, гэрч Б.******* ...Ю.******* бид хоёр 2000-2005 оны хооронд ******* Голден Ийгл ХХК-л хамт ажиллаж байсан. Ю.******* нь манай байгуулагад хүний нөөцийн менежер, орчуулагчаар ажиллаж байсан. Голден Ийгл ХХК-ийг байгуулагдахад нь хамт ажилд орж, дампуурах хүртэл нь бид хамт ажилласан. Манай байгууллага нь ноос, ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, Хятадын хөрөнгө оруулалтаар ажиллаж байсан байгууллага байсан..., гэрч Э.******* ...Ю.******* бид хоёр 2000-2004 оны хооронд Голден Ийгл ХХК-д хамт ажиллаж байсан. Ю.******* нь манай байгууллагын хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч Ю.******* нь 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ******* Голден ийгл ХХК-д хүний нөөцийн менежер, орчуулагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд Ю.*******гийн шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
5.Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *** регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ий *******гийн 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ******* Голден ийгл ХХК-д хүний нөөцийн менежер, орчуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ