| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01073/И |
| Дугаар | 135/ШШ2024/01022 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 135/ШШ2024/01022
2024 08 29 135/ШШ2024/01022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01073/и
*******-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******-Уул аймаг, ******* гол сум ** дугаар баг, ** дугаар байрны // тоотод оршин суух, ******* ургийн овогт *******гийн *******, (РД:**)-ийн хүсэлттэй
Хилийн цэргийн 0151 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Миний бие 1986 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дунд сургуульд 10 дугаар ангиа төгсөөд, Мөрөн сумын 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн цэрэг татлагын комиссын шийдвэрээр цэргийн албанд татагдаж, Нийгмийн аюулыг хамгаалахын яамны харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр холбооны ангид 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 2 жил 2 сар 20 гаруй хоног алба хаасан. Сая тэтгэвэрт гарах гээд материал бүрдүүлж өгөхөд архиваас баримт олдоогүй. Тагнуулын Ерөнхий газрын архиваас мөн бичиг баримт олдоогүй. Тийм Нийгмийн аюулыг хамгаалах яамны харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр ангид 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоож тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан №623198 дугаартай Цэргийн батлах /хх-ийн 4/, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 04 сарын 19-ний өдрийг 08/1289 дугаартай албан бичиг /хх-ийн 5/, хуучны цэргийн хувцастай хүмүүсийн фото гэрэл зураг зэрэг баримтыг ирүүлсэн байна.
3. Шүүхээс тус шүүхийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 135/ШЗ2024/004206 дугаартай захирамжаар *******-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 сарын 19-ний өдрийн 01/704 дугаартай албан бичгээр ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Маягт ХААТР-1, хаягийн хуудас /хх-ийн 17-20/, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын 2024 оны 07 сарын 24-ний өдрийн 55 дугаартай албан бичиг /хх-ийн 21/ баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч М.*******н цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн цэрэг татлагын комиссын шийдвэрээр цэргийн албанд татагдаж, Нийгмийн аюулыг хамгаалах яамны харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр холбооны ангид 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. №623198 дугаартай цэргийн батлах байгаа бөгөөд тэтгэвэрт гарах гээд материал бүрдүүлж өгөхөд Тагнуулын Ерөнхий газрын архиваас баримт олдоогүй тул шүүхээр Нийгмийн аюулыг хамгаалах яамны харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр ангид 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоолгохоор хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч М.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Хэрэгт авагдсан ******* овогт *******н №623198 дугаартай цэргийн батлах, *******-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 сарын 19-ний өдрийн 01/704 дугаартай албан бичгээр ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Маягт ХААТР-1, хаягийн хуудас /хх-ийн 17-20/ зэрэг баримтуудаар Нийгмийн аюулыг хамгаалах яамны харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр ангид 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байна.
Мөн Хүсэлт гаргагч М.*******н № 623198 дугаартай Цэргийн батлахад төрсөн газар Хөвсгөл аймаг Мөрөн хотын төрөх газарт төрсөн, яс үндэс халх, ам бүлийн байдал 9 аав, ******* 52 настай, ээж ******* 49 настай, эгч Нямсүрэн Ундармаа, дүү Мягмарсүрэн, Хишигбат, Хишигбуян, Отгонбат нарын хамт амьдардаг гэсэн байгаа нь *******-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрөгсдийг бүртгэх анкет, Маягт ХААТР-1 зэрэгт баримтад эцэг Д.*******, эх Д.*******, яс үндэс халх гэж бичигдсэнтэй тохирч байна.
Иймд М.*******н цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* (***)-г 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Хилийн цэргийн 0151 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ