| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0449/Э/ |
| Дугаар | 425 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 425
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Р.Энх-Оюун, иргэдийн төлөөлөгч Д.Б, шүүгдэгч Ч.Д, Д.Ч, өмгөөлөгч С.Чулуунбаатар, шүүгдэгч Д.Н, өмгөөлөгч Ж.Б, шүүгдэгч Ж.М, өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, шүүгдэгч З.Ц, өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Д.М, өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт Ч.Д, Д.Ч, Д.Н нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-т заасан гэмт хэрэгт З.Ц, Ж.М, Д.М нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526010987 дугаар 15 хавтас эрүүгийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо,.. Зүүн тасганы ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Харууд овогт Ч Д /РД:.../, Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто агрегат засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Согоотын ... тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 133 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Д Ч /РД:........../, Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багахангай дүүргийн |
| .. дугаар хороо, Нуурын .... тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, "Дорнын элч” ХХК-д слесарь ажилтай, ял шийтгэлгүй, Барат овогт Згийн Ц/РД:....../, Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Сургуулийн ....... дугаар гудамж, ... тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2004 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.1 -д зааснаар 10 жилийн хорих ял, Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, Боржигон овогт Дийн Н /РД:..../, Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Хөлийн гол .. дүгээр гудамж, ... тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, жолооч, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар нийт 842400 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Бэсүд овогт Жгийн М /РД: ...../, Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Жаргалантын .. дүгээр гудамж, ... тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, Боржигон овогт Дгийн М /РД:...../. Нэг: Ч.Дын ганцаараа 1. 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11-12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-4б тоотод оршин суух иргэн П.Лхагвадоржийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар “ТЮ” маркийн 46 инчийн ЮР |
| зурагт 1 ширхэг, гоёлын төмөр хайрцаг 1 ширхэг, хар шигтгээтэй мөнгөн ээмэг, кулонтойгоо 1 хос, улаан, цагаан шигтгээтэй гоёлын ээмэг 1 хос, хөх өнгөтэй даралтны бугуйвч 1 ширхэг, цэнхэр шигтгээтэй гоёлын бөгж 2 ширхэг, унждаг гоёлын ээмэг 1 хос, шармал гоёлын бөгж 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, нийт 775.000 төгрөгийн,
|
| зөөврийн компьютер 1 ширхэг, "Ай пад” 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, 20 литрийн усны сав 2 ширхэг, индүү 1 ширхэг, заазуур 1 ширхэг, халуун тогоо 1 ширхэгийг хулгайлан авч, 3.178.000 төгрөгийн,
Дэнжийн 10-312 тоотод оршин суух иргэн Б.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар зөөврийн компьютер 1 ширхэг, "Элко” маркийн 32 инчийн Юй зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хар шигтгээтэй төмөр оосортой бугуйн цаг 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхгийг хулгайлан авч, 635.000 төгрөгийн,
Цээнийн 1-69 тоотод оршин суух иргэн П.Чимэдцэрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар “ТСЬ” маркийн 32 инчийн Юй зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлан авч,
Д.Чтай учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж, 54-21 УНС улсын дугаартай машин механизм ашиглан
|
| суух иргэн А.Бын хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар "Самсунг” маркийн 43 инчийн Юй зурагт 1 ширхэг, "Нокиа 63000” маркийн гар утас 1 ширхэгийг хулгайлан авч
Д.Ч, З.Цнартай “Тоёота Платз” 61-76 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан
Э.Амарбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар “Ю” маркийн 42 инчийн Юй зурагт 1 ширхэг, “Гарнет” маркийн пүүз 1 хос, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж 1 хос, машины МП-5 тоглуулагч 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, товчлууртай “Нокиа” гар утас 1 ширхэг, мэдрэгчтэй “Нокиа” гар утас 1 ширхэгийг хулгайлан авч, нийт 1.650.000 төгрөгийн,
Хоёр. Яллагдагч Д.Ч нь ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж,
|
| хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар ком батерей, "Күн” брэндийн дриль 2 ширхэг, ком багаж зэрэг эд зүйлс хулгайлж, 1.130.000 төгрөгийн,
|
Ч.Дтай учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж, 54-21 УНС улсын дугаартай машин механизм ашиглан
|
Ч.Д, З.Цнартай Тоёота Платз 61-76 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан
Г.Нтай учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж, цагаан өнгийн Аксент маркийн 65-18 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан
Гурав. Яллагдагч З.Цнь Ч.Д, Д.Ч нартай Тоёота Платз 61-76 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан
|
| зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт
Дөрөв. Яллагдагч Д.Н ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж,
З.Цийн эзэмшлийн 45-00 УНӨ улсын дугаартай “Приус-20” маркийн машины жижиг гурвалжин шилийг хагалан нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар ком батерей хулгайлан авч, 800.000 төгрөгийн, |
Д.Чтай учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж, цагаан өнгийн Аксент маркийн 65-18 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан
Д.М, Ж.М нартай учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж, цагаан өнгийн Соната-6 маркийн 82-53 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан
|
| хаалганы гурвалжин шилийг хагалан нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар ком батерей хулгайлан авч, 1.020.000 төгрөгийн, Д.Мтай учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж, цагаан өнгийн Соната-6 маркийн 82-53 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан
Тав. Яллагдагч Ж.М нь Д.Н, Д.М нартай учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж, цагаан өнгийн Соната-6 маркийн 82-53 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан,
Зургаа. Яллагдагч Д.М нь Д.Н, Мэнджаргал нартай учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж, цагаан өнгийн Соната-6 маркийн 82-53 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан,
2. 2017 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, "Буянт-Ухаа-2” хорооллын 1005, 1006 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн С.Цэрэндоржийн эзэмшлийн "Тоёота приус” маркийн 79-19 УБН улсын дугаартай баруун хойд талын хаалганы шилийг хагалан нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар ком батерей хулгайлан авч, 1.250.000 төгрөгийн, |
Д.Нтай учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж, цагаан өнгийн Соната-6 маркийн 82-53 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан
|
| ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Хохирогч Ц.Анхбаярын гэрээс хулгай хийсэн гэх үйлдлийг зөвшөөрөхгүй. Би энэ хэргийг хийгээгүй. Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Э шахаж дарамталж зодож хэрэг хүлээлгэсэн. Чамчерхан гэдэг гэрч эхлээд танихгүй байснаа сүүлд таньж мэдүүлэг өгч өөрчлөгдсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Хохирогч Ц.Анхбаярын үйлдлийг зөвшөөрөхгүй. Гэрч Чамчерхан худлаа мэдүүлэг өгсөн. Намайг ганцаараа үйлдсэн гэж буруутгасан 16 үйлдлийг зөвшөөрөхгүй. Би энэ хугацаанд цагдан хориотой байсан. 2016 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хоригдсон. Т.Одончимэг гэдэг айл руу би ороогүй. Нэргүй гэдэг хүн өөрөө хэлдэг, түүнд алтан ээмэг, бөгж нь байгаа. А.Бын үйлдэлд байцаагч нар Дыг бүгдээрээ зодсон. Би байгаагүй, бүртгүүлээд л явж байсан. Хохирогч А.Чулуунбаатар, М.О, Г.Ц, Э.Амарбаяр, Ц.Анхбаяр, Л.Буян-Эрдэнэ, Б.Батхишигийн хэргээс цуг үйлдсэн Энхдөлгөөнийг гаргаад надаар хэрэг хүлээлгэсэн. Мөрдөн байцаагч хүчээр хэрэг хүлээлгэсэн. Намайг гэртээ байсныг цагдаа нар мэдэж байгаа. Бүх хэргийг би зөвшөөрөхгүй. Нэргүй гэж хүний болон мөрдөн байцаагч нарын дарамт шахалтаас болж хэрэг хийсэн гэж мэдүүлсэн. Үүнийг би өмнө нь огт хэлээгүй. Шинэ хуулиар миний эрх зүйн байдал дордож байна. Хуучин хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болгож өгнө үү” гэв. Шүүгдэгч З.Цшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Ч, Д бид гурав цуг явж байсан. Айл уруу орсон эсэхийг мэдэхгүй, зурагт тэврээд гарч ирсэн. Хохирлоо төлчихсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Хохирогч Б.Наранболд, Ч.Хүнийхүү, Ж.Азжаргалын үйлдлийг мэдэхгүй. Чингэлтэй дүүргээс би хулгай хийгээгүй. Ц.Нэргүйн гэрээс хулгай хийхэд би жолооч хийж байсан. Хулгай хийж байгааг нь мэдээгүй. Зурагт нь одоо надад байгаа. Хохирогч М.Баяраа, М.Мөнх-Од, |
| З.Ц, Г.Одгэрэл, Б.Ариунтунгалаг, Л.Санчирын үйлдэлд Энхдөлгөөн цуг оролцсон. Л.Буян-Эрдэнийн үйлдэл Ч байгаагүй, Энхдөлгөөн байсан. Б.Батхишигийн үйлдлийг Дэлгэрсайхан байцаагч ав гэсэн. П.Энхтуул, С.Цэрэндорж нарын үйлдэлд Энхдөлгөөн, М, Мэнджаргал хамт байсан. Э.Дулмаагийн үйлдлийг зөвшөөрнө. Миний өмнөөс Ч байцаагч мэдүүлэг бичээд надаар гарын үсэг зуруулсан. Энхдөлгөөн ченжид хулгайлсан эд зүйлсээ аваачиж өгөөд надад тодорхой хэмжээний мөнгө өгдөг байсан. Би өөрийн хийсэн 10 үйлдлээ зөвшөөрнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. Хөнгөн ял өгнө үү” гэв. Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "М, Н нартай хийсэн 3 үйлдлээ зөвшөөрч байна. Энхдөлгөөн гэдэг залуу байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв. Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлчихсөн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял өгнө үү” гэв. Нэг. Хулгайлах гэмт хэргийг дангаар үйлдсэн хэргийн талаар.
Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-40/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-164/,
Ч.Дын "...2015 оны 5 дугаар сарын сүүлээр 10 цаг өнгөрөөгөөд би Эрдэнэжаргал ахтай Бөмбөгөр дээр таараад юм ярьж алхаж яваад 32-ын тойргийн тэр хавьд байдаг хажуудаа судалтай байшингийн тэнд Нямсүрэнтэй таарсан. Нямсүрэн саарал өнгийн Соната маркийн машинтай явж байсан. Эрдэнэжаргал ах бид 2 Нямсүрэнгийн машинд суугаад би Нямсүрэнд "...ийшээ нэг айлаар орж зурагт авч ломбарданд тавьчихаад ирье, таны хөлсийг өгнө” гэж хэлэхэд зөвшөөрсөн. Би зам заагаад Тоосгоны үйлдвэр лүү явах замд эзгүй айл таарахаар нь Нямсүрэнг машинд үлдээгээд Эрдэнэжаргал бид 2 дотогш орсон. Тэр хашаанд 2 гэр байсан бөгөөд би хойд талынх нь гэр лүү орсон. Эрдэнэжаргал ах 00 руу бие засах гээд орсон. Тэр хооронд би нөгөө айлаас зурагт, мөнгөн ээмэг, бөгж зэргийг авч зурагтыг нь гадаа тавьчихаад урд талынх нь гэр лүү орж үзэхэд зурагтын тавиур дээр хар өнгөтэй гар утас байхаар нь авчихаад гарч ирэхэд Эрдэнэжаргал ах 00-оос гарч ирсэн. Тэгээд би зурагтаа өргөөд Эрдэнэжаргал ах, бид хоёр суугаад хөдөлсөн. Тэр айлаас холгүй байдаг ломбарданд зурагтыг Нямсүрэнгээр 300000 төгрөгийн барьцаанд тавиулаад түүнд 50000 төгрөгийг өгөөд бид 2 долоон буудлын тэр хавьд буугаад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хав, 171-р хуудас/ Сэжигтэн С.Нгийн: "...Миний хувьд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр "Би Ти” ХХК-ний эзэмшлийн 96-19 УНЛ дугаартай машинтай таксинд явж байтал 11 цаг өнгөрч байх үед Судалт төвийн орчим Д нэг залуугийн хамтаар зогсож байхаар нь Дыг дуудтал хүрч ирээд машинд суусан. Тэгээд Д зурагт |
| ломбарданд тавиад өг гэхээр нь ломбард авах юм уу гэтэл авна гэхээр нь хаана юм бэ гэтэл Бэлх рүү гээд Тоосгоны эцэс рүү хүрээд шороон замаар яваад уул талдаа нэг хашааны гадна очиж зогсоод Д нөгөө залуутайгаа бууж яваад айлын хашаа руу орчихсон. Ингээд 10 гаран минут хүлээтэл нөгөө хоёр хар өнгийн том лсд зурагтыг Дын найз нь өргөж машины арын суудалд дээр тавьж суусан. Д машины урд суугаад хоёулаа их яарангуй явъя гэхээр нь явтал нэг ломбарданд зурагтыг намайг тавьчих гэхээр нь би та нар өөрсдөө тавь гэтэл бичиг баримт байхгүй гээд намайг оруулсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-193/, Сэжигтэн Д.Эын "...2015 оны 5 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна би Бөмбөгөр худалдааны төв дээр ...Д гэдэг залуутай таарсан. Түүнтэй юм яриад зогсож байтал манай ахын хашаанд ихээхэн хаягдал төмөр байгаа, та авах уу гэхээр нь би сонирхсон чинь ах хоёулаа замдаа ойр зуурын юм ярингаа 32-ын тойрог руу хамт яваад ирье дүү нь хүнтэй уулзах гэсэн юм гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Судалтай байшингийн тэр хавьд явж байтал саарал өнгийн Соната-6 маркийн машинтай залуу хажууд зогсоод жолооч залуу нь Дтай мэнд мэдээд бид 2 тэр машинд суусан. Тэгтэл Д жолооч залууд "би Тоосгоны үйлдвэрийн тэр хавьд байдаг эгчийнхээ гэрээр орж зурагт аваад ломбарданд тавих гэсэн юм. Бензиний чинь мөнгийг өгнө яваад өгөөч” гэхэд жолооч зөвшөөрсөн. Д зам зааж яваад нэг хашааны гадна зогссон. Д дотогшоо орохоор нь би бие засах санаатай хамт хашаа руу ороод 00-д орж сууж байгаад гарч ирэхэд Д урд талын гэрийнх нь гадаа зурагт гаргаад тавьчихсан гэрээс гарч ирж байсан. Тэгснээ ах явъя гэж хэлээд бид 2 нөгөө машиндаа суусан. Тэндээсээ нэг их холдоогүй ломбардны гадна зогсоод жолооч залуу зурагтыг авч ороод тавьчихаад гарч ирсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-205/, Гэрч Х.Оюунхандын "...Би 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ...гэртээ байж байтал өдөр 11 цаг өнгөрч байх үед манай гудамжинд мөнгөлөг саарал өнгийн Соната маркийн машин хөндлөн байрлалтай зогсож байсан. 20-30 минутын дараа хартал 2 залуу ирчихсэн нэг хар өнгийн ЛСД бололтой том телевизорыг машины арын хаалгыг онгойлгож хийсэн. Цагаан хар өнгийн саравчтай малгай, цагаан ханцуйтай цамц, цайвар жинс өмд өмссөн залуу нь арын суудалд суусан. Нөгөө хар футболк саравчтай малгай өмссөн бордуу царайтай залуу нь машины урдуур тойроод жолоочийн хажуу талын суудалд суусан. Дөнгөж сууХ машин нь хөдлөөд явчихсан. Би гараад манай урд байх Хам ахын хашааны хаалга нь онгорхой байсан тул хаах гээд яваад очтол Лхагвадорж ахын гэрийн хаалга нь дэлгээтэй гэрийнх нь эд зүйлийг онгичсон байдалтай байсан. Урд талд нь байрлах Лхагважаргал эгчийн гэрийн хаалга мөн онгойлгосон байдалтай байсан. Би ах Лхагвадорж руу залгаж хэлсэн. Би уг хулгай хийсэн хүмүүсийг харвал танихгүй, ерөнхийдөө нуруу намхантай, туранхайвтар, 20 орчим насны 2 залуу байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-294/, Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-40-41-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-40-45/ зэрэг нотлох баримтуудаар,
|
| Иргэний нэхэмжлэгч Б.Гийн: "...2015-12-27-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь Чулуунбаатарын Д /РД:ОС94091211/ нь 40 инчийн “Грүндек” маркийн лед зурагтыг удирдлагын хамт барьцаанд тавихаар орж ирсэн. Надад “хүн өвдчихсөн гэрийнхээ зурагтыг яаралтай мөнгө хэрэг болчихоод” гэж хэлээд 200000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. 200000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-125-127/, Сэжигтэн Ч.Дын “2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг өнгөрч байХ Гэмтлийн эмнэлгийн арын гэр хорооллын айлаар явж байХ улаан өнгийн төмөр хашаатай, улаан тоосгон байшинтай айл байсан. Байшингийн гэрэл нь унтраастай байхаар нь хашааны хаалгыг нүдсэн. Хүн гарч ирээгүй тул хашаа руу ороод байшингийн хаалга нь цагаан өнгийн хятад цоожтой байсан тул хашаан дотор байсан жижигхэн арматур төмрөөр цоожийг хөшиж онгойлгож ороод зурагтны тавиур дээр байсан 40 инчийн зурагтыг аваад хашааны дотор талд хашааны жижиг хаалганы хажууд тавиад хашаанаас гарч такси барихаар явсан. Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын тэр хавиас такси бариад тухайн айл руугаа буцаж очоод зурагтаа аваад машины арын суудалд тавиад би өөрөө машины урд талын суудал дээр суугаад Модны 2 дээр буугаад өөр такси бариад Хүнсний 4-т байх ломбарданд 200000 төгрөгөөр барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-141/, Эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтас, хх-119/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-123/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-115-117/ зэрэг нотлох баримтуудаар,
Иргэний нэхэмжлэгч Л.Оын: “2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Арвин ундарга ломбардандаа ажиллаж байсан орой нэг залуу орж ирээд 32 инчийн Могул зурагт 120.000 төгрөгөөр барьцаанд авъя гэхэд өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-164/, Сэжигтэн Ч.Дын “Би 2015-12-29-ний өдөр 17 цагийн үед Өргөө кино театраас хойшоо гэр хороолол дундуур явж байХ хашааны хаалга нь онгорхой хашаа байхаар нь орсон чинь хашаан дотор 2 монгол гэр байсан. Би хойд талын гэрийн цоожийг нь хашаанд байсан нэг нарийхан төмрөөр хөшиж онгойлгож ороод хойморт тавиур дээр байсан 32 инчийн хар өнгийн Могул маркийн зурагтыг хулгайлж аваад зам руу явж такси бариад Модны 2 орж нэрийг нь санахгүй байна ломбарданд 120000 төгрөгөөр өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-168/, Эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтас, хх-157/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-160/ зэрэг нотлох баримтуудаар,
Сэжигтэн Ч.Дын: “...Би 2015 оны 05 дугаар сарын сүүлээр Чингэлтэй |
| дүүргийн 16 дугаар хороо, Согоотын гудамжинд амьдардаг улаан тоосгон байшинтай айлын цонхоор ороод 43 инчийн ЛСД зурагт, зургийн аппарат зэргийг хулгайлж аваад ломбарданд тавьсан, яг хаана тавьснаа сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-53/, Эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтас, хх-47/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-59-63/ зэрэг нотлох баримтуудаар,
Сэжигтэн Ч.Дын: "Би 2015 оны 12 дугаар сарын дундуур баазын тэнд явж байгаад нэг айлаас хүн гарахыг харж хүлээж байгаад гэрт орсон. Нөүтбүүк, зургийн аппарат авсан. Такси аваад Хархорин ороод нэг ломбарданд нөүтбүүкийг 300.000 төгрөгөөр, зургийн апапаратыг хороололд нэг ломбарданд 25.000 төгрөгөөр тавьсан. Дандаа өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. Энэ хэргийг ганцаараа үйлдсэн хаалгыг нь эвдэж орсон” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-126/, Эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх-102/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-89-93/, Шинжээчийн дүгнэлт 103 дугаар “МН0000СХД02722 дугаараас бүртгэгдсэн Чулуунбаатарын Дын зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт /4 дүгээр хавтас, хх-104/, Мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх- 127-136/ зэрэг нотлох баримтуудаар,
Сэжигтэн Ч.Дын: “2015 оны 12 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжинд байдаг улаан өнгийн тоосгон байшингийн цонхоор ороод “Тошиба” маркийн 40 инчийн зурагт хулгайлж аваад Гэмтлийн эмнэлгийн тэр хавьд ломбарданд тавьсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-53/, Иргэний нэхэмжлэгч Ч.Нын: “Би Баянгол дүүргийн Говь сауны хажууд ломбард ажиллуулдаг. 2015 оны 12 сарын 25-ны өдөр Чулуунбаатарын Д гэдэг хүн өөрийг бичиг баримтаар 40 инчийн “Тошиба” маркийн зурагт тавьсан. Тэгтэл 2015 оны 01 сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс ирж зурагтыг хулгайн эд зүйл байна гэж хураан авч явсан. Тиймээс би 200.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-7/, Эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх-158/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-150-152/, Мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх- 127-136/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-163-164/ зэрэг нотлох баримтуудаар,
|
| онгичоод хаячихсан. "ЛЖ” загварын зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, манай эхнэрийн сваровский ээмэг зүүлт алдагдсан байсан” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-223-225, 5 дугаар хавтас, хх-9/, Яллагдагч Ч.Дын: "2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байХ манай найз Жо /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна гэжээ/ өөрийн Тоёото платз маркийн 68-96 саарал өнгийн автомашинтай ирсэн. Бид 2 гараад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-574 тоот-д явж байХ модон амбаартай цагаан өнгийн өвлийн сууц эзэнгүй байхаар нь хашааг нь давж ороод амбаарын хаалганы цагаан өнгийн мөнгөлөг цоожийг хөшиж эвдээд дотогшоо ороход үүдний хэсэгтээ гал тогооны өрөөтэй цаанаа зочны өрөөтэй байсан. Тэгээд зочны өрөөний бор өнгийн шүүгээн дотроос цагаан өнгийн "ЛЖ” маркийн зөөврийн компьютер авсан. Шүүгээнд байсан дунд гарын мөнгөн аяга, ээмэг зүүлтний хослол зэргийг аваад зөөврийн компьютерийг Модны хоёрын тэнд Лаки нэртэй ломбарданд найз Чын бичиг баримтаар 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөнгөн ээмэг зүүлтийг нийлүүлээд явуулын хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Би Жо гэдэг залуутай 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 дугаар хорооллоос гэр рүүгээ хүргүүлэхдээ танилцаад намайг хамт хулгай хийх үү ашгаа тэнцүү хувааж авъя гэхээр нь зөвшөөрөөд хамт хулгай хийсэн” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-237-239/, "...Уг хэрэгт Жо буюу Цоролцоогүй. Тухайн үед Ариунболд байцаагч надаас байцаалт аваХ нь би айгаад худлаа хэлчихсэн юм” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-53/, Эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх-213/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-216-222/ зэрэг нотлох баримтуудаар,
Яллагдагч Ч.Дын: "...миний санаж байгаагаар нэг айлаас үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлаад Дэнжийн 1000 захын тэр хавьд үл таних хүнд 200.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-53/, Эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтас, хх-46/, Мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-127- 136/ зэрэг нотлох баримтуудаар,
Гэрч Р.Цогзолмаагийн: "2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ...гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, "Делл” маркийн компьютер, 2 ширхэг бөгж, гар утас гэр ахуйн эд зүйлүүд алдагдсан. Үүнд "Ангийн багш Р.Цогзолмаа танд дурсгав, Хүслийн өргөө дунд сургуулийн 9а ангийн хамт олноос 2015 оны 05 дугаар 15” гэсэн бичиглэлтэй дунд гарын мөнгөн аягыг миний анги дааж авсан хамт олон бэлэглэж байсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-215/, Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхтөрийн: "2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр |
| "Цогзолмаад дурсгав” гэсэн бичигтэй 2 ширхэг мөнгөн аягыг 50.000 төгрөгөөр авсан. Плазма маркийн зурагтыг 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад учирсан 250.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-221-222/, Яллагдагч Ч.Дын: “2015.09.18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 3-1168 тоот айлаас нөүтбүүк, 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан. Нөүтбүүкийг компьютер ландын тэнд явж байгаад нэг явуулын хүнд 300.000 төгрөгөөр зарсан, 2 мөнгөн аягыг нь Хорооллын тэнд ломбарданд тавьсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-167/, Эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтас, хх-136, 7 дугаар хавтас, хх-51/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-130-135/ зэрэг нотлох баримтуудаар,
Яллагдагч Ч.Дын: “Би 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17:00 цагийн үед гэрээсээ гараад найзтайгаа уулзахаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байХ урагшаа харсан цагаан өнгийн төмөр хаалгатай улаан өнгийн тоосгон байшин гэрэлгүй /эзэнгүй/ байхаар нь хашааны хаалгаар орж вакум цонхыг түлхэж онгойлгоод цонхоор нь орж 42 инчийн “Самсунг” маркийн зурагт хулгайлж такси бариад ломбарданд 300.000 төгрөгөөр тавьж мөнгийг нь хэрэглэсэн, ямар ломбарданд тавьснаа санахгүй байна” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-203/, Эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтас, хх-187/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-188-192/ зэрэг нотлох баримтуудаар,
Яллагдагч Ч.Дын: “2015 оны 5 дугаар сарын сүүлээр санагдаж байна, ганцаараа Дэнжийн 100 хавьцаа явж байгаад цагаан худагны орчим нэг цоожтой байшин байхыг хашааны завсраар хараад хашааных нь хаалга онгорхой байхаар нь орсон. 2 байшин байхаар нь нэг жижиг бор байшин руу нь ороод тэнд байсан сайн санахгүй байна лед зурагт аваад бас нэг хар нөүтбүүк аваад шууд гарсан. Зам дээрээс такси аваад ломбарданд тавьсан. Ямар ломбарданд хэдэн төгрөгөөр тавьснаа санахгүй байна” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-245/, Эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтас, хх-243, 7 дугаар хавтас, хх-151/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-226-227/ зэрэг нотлох баримтуудаар,
|
| Яллагдагч Ч.Дын: "2016 оны 01 сарын сүүлээр Гандангийн автобусны буудал дээр явж байгаад зам дээр Тоёото приүс 10 маркийн саарал өнгийн автомашин зогсож байхаар нь "таксинд явах уу Бэлх явах гэсэн юм, 20.000 төгрөгөөр тохирох уу” гэтэл 40 гаран насны бордуу царайтай ах "тэгье суучих” гээд бид 2 Бэлх зуслан руу явсан. Бэлх зуслан дээр гадуураа модон хашаатай айлын гадаа очиж зогсоод би тэр аХ та эндээ хүлээж бай, би гэрээс юм авчихаад гараад ирье удахгүй гэж хэлээд тус модон хашааны хаалгыг онгойлгож ортол хаалга нь цоожтой монгол гэр байхаар нь газраас чулуу аваад чулуугаар цохиж цоожийг нь онгойлгож ороод хойморт нь байсан хар өнгийн 32 инчийн зурагтыг, шүүгээн доторх байсан дунд гарын 1 ширхэг, жижиг гарын 1 ширхэг мөнгөн аяганы хамт аваад явсан. Жолооч ах намайг хүлээгээд зогсож байсан. Жолооч надаас наад зурагт чинь хэнийх юм бэ гэж асуухаар нь манай зурагт байгаа юм, надад мөнгөний хэрэг болчихоод зарах гэж байгаа юм гэж хэлээд би тэр аХ 4-р хороолол оръё гэж хэлээд хороололд очоод нэг зогсоолд машинаа тавьчихаад та эндээ хүлээж бай гэж хэлчихээд зурагтаа авч буугаад нэг явуулын хүнд бэлнээр
Эд зүйлийн үнэлгээ /6 дугаар хавтас, хх-114/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургууд /6 дугаар хавтас, хх- 98-103/,
Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхтөрийн: "Д.Ч гэх хүний нэрээр манайд эд зүйл тавьсан зүйл байхгүй. Харин Чулуунбаатарын Д гэх хүн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны 17 цагийн орчимд байх ганцаараа орж ирээд "зурагт авах уу шинэ "Самсунг” 43 инчийн флазма зурагт оруулж ирээд үзүүлж, шинэ байх шиг болохоор нь би 200.000 төгрөгийн зээл олгосон. Уг өдрөөс хойш 3 хоногийн дараа 2015 оны 9 дүгээр сарын 18- ны өдөр Д мөн ганцаараа том жижиг 2 мөнгөн аяга барьж орж ирсэн. Жижиг аяга нь хажуудаа Цогзолмаад дурсгав гэсэн бичигтэй байсан. Би уг 2 аягыг нийтэд нь 50000 төгрөгөөр бодож авч зээл өгсөн. Би хохирол болох 250.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-221-222/, Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-45/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-176/,
Иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэний: "2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр манай ломбарданд Ч гэх залуу ганцаараа орж ирээд 32 инчийн "ТСЛ” загварын хар өнгийн зурагтыг 150000 төгрөгөөр тавьсан, мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-227/, |
| Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-46/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-168/,
Яллагдагч Ч.Дын: "...би уг айлаас хулгайлж авсан 7 ширхэг мөнгөө аягаа маргааш нь Нарантуул зах дээр аваачиж 200.000 төгрөгөөр зарчихсан, явуулын хүн байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-212-214/, Эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтас, хх-215/, Эрүүгийн хэргээс Н.Сансар-Эрдэнэ гэгчид холбогдох хэргийг тусгаарласан прокурорын тогтоол /7 дугаар хавтас, хх-99/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх-17-22/, Эд зүйлийн үнэлгээ /14 дүгээр хавтас, хх-89/, Яллагдагч Д.Нгийн: "...Би тэр 2 машины автомашины хучлагыг сөхөж үзэхэд "Приус-20” маркийн автомашин байсан. Би тэгээд тэр 2 автомашины батерейг авсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтас, хх-40-41/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх-17-22/, Эд зүйлийн үнэлгээ /14 дүгээр хавтас, хх-59/, Яллагдагч Д.Нгийн: "...Би тэр 2 машины автомашины хучлагыг сөхөж үзэхэд "Приус-20” маркийн автомашин байсан. Би тэгээд тэр 2 автомашины батерейг авсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтас, хх-40-41/,
Эд зүйлийн үнэлгээ /11 дүгээр хавтас, хх-71/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх-57-60/, Яллагдагч Д.Нгийн: "2016 оны 12 сарын 25-26-нд шилжих шөнө би Хөгжим бүжгийн коллежийн замын эсрэг талд явж байгаад урагш байрнууд дунд орсон. Нэг байрны гадна мөнгөлөг саарал өнгийн "Приус-20” маркийн машин зогсож байсан. Уг |
| машин нь хучлагатай байсан. Очоод хучлагыг нь сөхөөд баруун талын цонхыг чулуугаар хагалж, тусгай түлхүүрээр батерейг нь тайлж авсан” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтас, хх-61/,
Эд зүйлийн үнэлгээ /13 дугаар хавтас, хх-237-238/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /13 дугаар хавтас, хх-220-223/, Яллагдагч Д.Нгийн: “2016 оны 4 сарын дундуур Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Зам гүүрийн баазын хойд талын гэр хороололд хашаандаа ганц байшинтай айлын хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн ЛСД зурагт, гагнуурын аппарат, цохилттой дрилл, батерейтэй прилл, плита зүсэгч уртасгагч зэргийг хулгайлсан” гэх мэдүүлэг /13 дугаар хавтас, хх-206/,
Эд зүйлийн үнэлгээ /8 дугаар хавтас, хх-139/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /8 дугаар хавтас, хх-134-136/, Яллагдагч Д.Нгийн: “2016 оны 12 сарын 15-ны орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Ботаник төмөр зам призер гараад 4 давхар байшингууд дундаас саарал өнгийн “Приус-20” маркийн машины хойд цонхыг хагалан Улаанаагийн хамт зай хураагуурыг авсан” гэх мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-145/,
Эд зүйлийн үнэлгээ /10 дугаар хавтас, хх-243, 14 дүгээр хавтас, хх-60/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /10 дугаар хавтас, хх-235-237/, Яллагдагч Д.Нгийн: “2016 оны 12 сарын 28-29-нд шилжих шөнө өөрийн найз Энхдөлгөөний хамт вокзал орчоод хойшоо гараад байрны дундуур алхаж байтал грашийн хойно засвар дунд саарал өнгийн “Приус-20” маркийн машин байсан. Ямар нэгэн хучлагагүй байсан. Бид 2 очоод жолоочийн эсрэг талын том цонхыг чулуугаар хагалж, батерейг нь түлхүүрээр тайлаад авсан” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтас, хх-1/, “...Би хохирол төлүүлэх санаатай Энхдөлгөөнийг татсан. Түүнээс надтай 8 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтас, хх-97/, Яллагдагч Н.Энхдөлгөөний: “2016 оны 12-р сарын сүүлээр Н гэх залуутай танилцсан. Манай эхнэрийн найзынх нөхөр юм. 2016 оны 12 сарын сүүлээр байх Н над руу залгаад намайг ойрхон айл руу миний машинтай яваад юм аваадахий гэж хэлэхээр нь хамт явсан. Баянгол дүүргийн 16-р хороо байх Гандантэгчлэн хийдийн тэр хавьд очоод намайг машиндаа сууж байгаарай гэж хэлээд өөрөө буугаад явсан 20-30 минутын дараа ирэхдээ ком батерей тэвэрчихсэн ирээд |
| машины ар талын суудал дээр ачаад явсан. Энэ юун батерей юм бэ гэхэд манай ахын машины батерей намайг зараад өгөөч гээд гуйгаад байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-111/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /13 дугаар хавтас, хх-178/, Эд зүйлийн үнэлгээ /13 дугаар хавтас, хх-179/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /13 дугаар хавтас, хх-166-170/, Яллагдагч Д.Нгийн: "2016 оны 12 сарын 23-ны өдөр найз Өлзийгийн машиныг аваад харихаар явж байгаад Энхдөлгөөн утсаар яриад хүрээд ирсэн. Бид хоёр монгол 3-р сургуулийн хойд талд очсон. Байрны үүдэнд байсан цэнхэр өнгийн автомашин дээр очоод би салхины шилний хойд талаас харин Энхдөлгөөн дээд талаас нь отверка барьж байгаад хагалсан. Тэгээд хаалгыг онгойлгоод батерейг тайлж авсан” гэх мэдүүлэг /13 дугаар хавтас, хх-187/, "...Би хохирол төлүүлэх санаатай Энхдөлгөөнийг татсан юм. Түүнээс надтай 8 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтас, хх-97/,
Эд зүйлийн үнэлгээ /13 дугаар хавтас, хх-148, 14 дүгээр хавтас, хх-57/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /13 дугаар хавтас, хх-140-144/, Яллагдагч Д.Нгийн: "2016 оны 12 сарын сүүлээр 01-ээс 02 цагийн үед найз Энхдөлгөөний хамт 100 айлын Иргэний бүртгэлийн төвийн зүүн хойд талд байрлах орон сууцны гадна зогсоол дээр байсан "Тоёота Приус-20” маркийн машины жижиг цонхыг хагалан зай хураагуурыг нь хулгайлан авсан” гэх мэдүүлэг /13 дугаар хавтас, хх- 192/, "...Би хохирол төлүүлэх санаатай Энхдөлгөөнийг татсан. Түүнээс надтай 8 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудалгүй” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтас, хх-97/,
Эд зүйлийн үнэлгээ /11 дүгээр хавтас, хх-161/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх-137-147/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх-154-155/,
|
| хучлагаар хучаад орхисон. 18-ны өглөө 09 цаг өнгөрч байХ ...Одгэрэл гэх залуу машины маань цонхыг хагалаад батерейг нь аваад явчихсан байна. Танай машины цонхыг бас хагалаад батерейг нь авчихсан байна гэхээр нь гараад очтол Одгэрэл бид хоёрын машин, нэг өөр хүний машины цонхыг хагалаад батерейг нь авсан байсан” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтас, хх-163/, Эд зүйлийн үнэлгээ /11 дүгээр хавтас, хх-164/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх-137-147/,
Эд зүйлийн үнэлгээ /11 дүгээр хавтас, хх-171/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх-137-147/, Яллагдагч Д.Нгийн: "Би 2017 оны 01-р сарын 17-ны өдөр гэртээ байж байх үед найз Энхдөлгөөн цайзад хүрээд ир гэхээр нь найз Тулгаагийн машиныг унаад Тулгаа тасарчихсан болохоор ард суудал дээр унтуулаад аваад явсан. Бид 2 хамтдаа Багануур явсан. Багануурт очоод наад захын байрны гаднаас хучлагатай саарал өнгийн "Приус-20” маркийн автомашины жолоочийн эсрэг талын хойд цонхыг хагалаад машины ком батерейг, Тоз-8 дурантай бууг авсан. Хажууд байсан саарал өнгийн "Приус-20” маркийн машины цонхыг хагалж батерейг нь авсан. Энэ хоёр "Приус” машинаас жаахан зайтай байсан "Приус” машины цонхыг мөн адил хагалж батерейг нь аваад Улаанбаатар хот руу 06 цагийн орчим орж ирсэн. Хулгайлсан 3 батерейгаа ченжид зарчихсан, Тоз-8 буугаа Багануур цагдаагийн хэлтсийн төлөөлөгчид өгсөн” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтас, хх-174/, Яллагдагч Н.Эний: "Би Нтай хамт хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Яагаад Н намайг хамтран хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлээд байгаа, мөн 8 удаагийн үйлдэлд хамтран оролцсон, М, Мэнджаргал гэх хүмүүсийг би огт танихгүй байХ яагаад тэр хүмүүстэй хамтран хулгай хийсэн гэж худал мэдүүлээд байгааг би ойлгохгүй байна "гэх мэдүүлэг /14 дүгээр хавтас, хх-116/, Хоёр. Хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн талаар.
Иргэний нэхэмжлэгч Б.Уын: "2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр намайг ломбардандаа байХ саравчтай малгай, бэлтгэлийн хар цамцтай 20-25 насны залуу "Ленова ай5” маркийн нотебүүк авах уу гэж асуусан. Бичиг баримтгүй гэхэд тэрээр гарч гүйгээд зурган лавлагаа авч ирээд 200.000 төгрөгөөр тавьсан. Хэсэг хугацааны дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс цагдаа нар |
| ирж нөүтбүүкийг хурааж авсан тул би 200.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-216/, Иргэний нэхэмжлэгч Б.Хангарьдын: "2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай байгуулагад туранхай бордуу царайтай хар бараан хувцастай оюутан гэхээр залуу хуучны "Ленова” маркийн нотебүүкийг 100000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэр залуу нөүтбүүкээ авахгүй хугацаа хэтрүүлж алга болсон. Тэгээд байж байтал Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс цагдаа нар ирж нотебүүкийг хурааж авсан тул би 100000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-218/, Гэрч М.Пүрэвсүрэнгийн: "2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ...яваад 2015 оны 6 дугаар сарын 10-ны орой буцаж ирж яваад өөрийн эхнэр Батчимэгээс Хам ээжийн гэрээс эд зүйл алдагдсан тухай сонссон. Мөнгөн эмээл 1, мөнгөн хазаар 2, дунд гарын мөнгөн аяга 1, нөүтбүүк 2, камер 1, бөгж 1, ээмэг 1, хар цүнх, бэлэн 500000 төгрөг тус тус алга болсон байсан. Эдгээр үнэт металл эд хогшил нь Хам аавын хэрэглэж эдэлж байсан зүйлс бөгөөд ээж маань гэртээ Хгалдаг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-239/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хавтас, хх-30- 35/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /СД-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх- 64-71/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-72-78/, Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх- 121-132, 133, 145-152, 153-154/, Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-28-39, 75-77, 7 дугаар хавтас, хх-50/, Яллагдагч Ч.Дын: "2015 оны 5 дугаар сарын 30-ны 15 цаг өнгөрч байХ найз Д.Чтай хамт түүний 54-21 УНС дугаартай цагаан өнгийн "Верна аксент” маркийн машинтай СХД-ийн нутаг дэвсгэрт явж байтал Д.Ч хашаан дотроо 1 байшин, гэртэй хашааны гадаа очоод хоёулаа энэ айлд оръё гэж хэлээд хашааны хаалгыг нь нүдэхэд хүн гарч ирэхгүй болохоор нь орж байшингийн вакум цонхыг машины дорцовоор хөшиж онгойлгоод хоёулаа хамт дотогшоо орж мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн эмээл 1 ширхэг, шинэ огт хэрэглээгүй задгай 500, 1000, 5000, 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүд, 2 ширхэг зөөврийн компьютер байхаар нь авч гарсан. Ер нь бол бид хоёр хаалга цохиж үзээд хүн гарч ирэхгүй болохоор нь хүн байхгүй байна гэж тооцоод дотогшоо орсон. Д.Ч бид хоёр хулгай хийсэн зүйлүүдээ Архангай аймаг руу авч яваад баригдсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-150/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Эрдэнэзулын: "2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ч.Д нь 43 инчийн "Самсунг” загварын зурагтыг 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан, цагдаагаас хураасан тул 250.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-233/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-172/, |
| Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-42-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-40-45/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-79-83/,
Иргэний нэхэмжлэгч Б.Баярболдын: "2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд ...ломбарданд байХ Д гэх залуу ганцаараа орж ирээд 40 инчийн "Самсунг” загварын лед зурагт тэвэрч авч ирээд өөрийнхөө бичиг баримтаар тавиад 200000 төгрөг аваад явсан, 200.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-229/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-163/, Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-44/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / 1дүгээр хавтас, хх-46-55/ зэрэг нотлох баримтуудаар,
Иргэний нэхэмжлэгч Б.Хангайбазарын: "2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ломбардаа ажилллуулж байХ 16 цагийн орчим 20 орчим насны залуу ганцаараа орж ирээд надаас зурагт авах уу гэж асуучихаад удалгүй "НКС” загварын 42 инчийн лсд зурагт тэврээд орж ирснийг 250000 төгрөгөөр авахаар болоход тэр залуу өөрийнхөө Ч.Д гэсэн үнэмлэхээр үйлчлүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-231/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-180/, Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-43/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-58-63/ зэрэг нотлох баримтуудаар,
Яллагдагч Ч.Дын: "2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад хойшоо Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байХ /Хувьсгалчдын Г801/ цэнхэр өнгийн хашааны хаалгатай бор өнгийн амбаартай цагаан өнгийн өвлийн байшин эзэнгүй байхаар нь амбаарын хаалганы цоожийг эвдэлж дотогшоо ороход амбаар хэсэгтээ зуухтай цаанаа гал тогооны өрөө цаанаа зочны өрөө болон унтлагын өрөөтэй байсан. Тэгээд унтлагын өрөөний ширээн дээр байсан хар өнгийн "Хайер” маркийн 32 инчийн зурагтыг цаасан хайрцагт хийж авч гараад замаас такси бариад Саппоро төвийн хажууд байрлах Вүүд нэртэй ломбарданд өөрийн иргэний үнэмлэхээр 180000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх- 205/, |
| Шинжээчийн 2015.12.25-ны өдрийн 103 дугаар дүгнэлтэд: "...2.Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай баруун гогцоо төвтэй гарын мөр нь санд МЫ0000СХД02722 дугаараар бүртгэгдсэн Чулуунбаатар Д гэгчийн зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна...” гэжээ /4 дүгээр хавтас, хх-104/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-187/, Эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх-182/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-188-193/, Шинжээчийн 2016.03.23-ны өдрийн 1807 дугаар дүгнэлтэд: "...2015.12.13-ны өдрийн ЧД-ийн 7-р хороо, ХГ-ийн 7-р хороо, 801 тоотод хулгай орж эд зүйл алдсан ХГҮ зургийн үзүүлэлтийн зураг 6, 7 дугаартай зүүн гутлын нэг төрлийн гутлын мөр нь Д.Чын зүүн гутлын улаар дарагдсан байж болно” гэжээ /5 дугаар хавтас, хх-15-24/, Харьцуулах шинжилгээнд хэв авсан тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-28-31, 32-37, 38-48/,
Иргэний нэхэмжлэгч Б.Хангайбазарын: "2016 оны 1 дүгээр сарын 14-ний 21 цагийн үед ломбарданд Зоригоо овогтой Цэрэгтогтох гэж залуу "ЛЖ” загварын 42 инчийн смарт зурагт барьцаалахаар орж ирсэн. Эгчийн зурагт манай эгч бие нь өвдөөд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа мөнгөний хэрэг гараад зурагтыг нь ломбардаж явна гэж хэлсэн. Дээрх зурагтыг 300.000 төгрөгөөр барьцаанд авсан. /Цын бичиг баримтаар тавьсан/. Мөнгөө авах үед гаднаас 2 ханцуй нь шар өнгийн, нацист хүрэмтэй өтгөн хөмсөгтэй хамхан бор хүн орж ирээд хамт гараад явсан. Манай ломбардны хяналтын камерийн бичлэгт бичигдсэн байгаа. Би дээрх 2 этгээдийг харвал танина. Манай ломбарднаас 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж зурагт хураан аваХ ирсэн 2 хүн мөн байсан” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-8-9/, Эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх-16/, Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг Д.Чаас /3 дугаар хавтас, хх- 232-234, 238/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-239/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургууд /3 дугаар хавтас, хх- 225-239/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-240/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /З.Цын эзэмшлийн 61-76 УНТ улсын дугаартай Тоуо1а Р1а*2 маркийн тээврийн хэрэгсэл/- 3 дугаар хавтас, хх-245, Тээврийн хэрэгслийн лавлагаа /4 дүгээр хавтас, хх-30/, |
| Яллагдагч З.Цын: "Би өөрийнхөө 61-76 УНТ дугаартай саарал өнгийн Тоёото платз маркийн машинаар таксинд явдаг. 2016 оны 1 дүгээр сарын эхээр таксинд явж байхдаа Ч, Дашка гэх 2 залуутай танилцаж утасны дугаараа өгсөн. Тэгээд би 2-3 өдөр хөдөө аж ахуйн буудал дээр зогссон тэр цагаас хойш Ч Даашка нарыг мэддэг болсон. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ч, Дашка 2 намайг нэг юманд хамт яваад өгөөч гэхээр нь хэдэн төгрөг олох санаатай шууд заасан газар руу нь явсан. Тэгээд 7 буудал, Чингэлтэй, Зурагт, Дэнжийн мянга, Баруун салаа, Зүүн салаа гэх газруудаар эзэнгүй гэж бодсон айлынхаа үүдийг тогшихоор хүнтэй байгаад байсан. Толгойтод "Хуушуур хаус” гэх газар орж хоол идээд тэнд хөзөр тоглож сууж байгаад 16 цаг өнгөрч байХ гараад Цэргийн хотхоны гэр хорооллоор бас эзэнгүй айл хайгаад олоогүй. Тахилтад МТ колонкоос 10000 төгрөгт бензин хийгээд цаашаа эзэнгүй айл хайж яваад Тахилтад байх нэг Гандангийн арын гудманд байх ногоон хаалгатай 1 давхар улаан тоосгон байшин луу Ч, Дашка 2 эзэнгүй байна, энэ айл руу орлоо хол очоод зогсож бай дуудая гэсэн. Хол очиж зогсож байгаад дуудахаар нь очиход Дашка, Ч 2 ногоон өнгийн гарнет2 пүүз, 42 инчийн "ЛЖ” брендийн зурагт, машины мп5, мөнгөн гинж авч гарч ирсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, хх-26/ зэрэг нотлох баримтуудаар,
Гэрч Х.Чамчерханы: "2016 оны 1 дүгээр сарын 14-ний ...16 цаг 30 минутын орчим би Хилчний худгийн буудал гэх газар автобуснаас буугаад явж байтал саарал өнгийн жижиг тэрэг холхиод байсан. Миний урд 2 ханцуй нь шар өнгийн, нацистархуу хүрэмтэй залуу айл айлын хашаа руу өндийж хараад явж байсан. Би араас нь алхаж байтал тэр залуу намайг хараад айлын хашаа руу өндөлзөхөө болиод цааш чигээрээ алхаад явсан. Би араас нь алхаад явж байтал урдаас нэг саарал куртиктэй залуу гарч ирээд хоорондоо гар бариад буцаад миний урдаас алхаад миний хажуугаар зөрсөн. Би урд хөрш Анхбаярын хашааг хараХ гэрийнх нь амбаар онгорхой байсан. Анхбаяр руу залгасан. Анхбаярын гэр рүү ороход гэрийнх нь хаалгыг цөм цохиод хулгай орсон байсан. Би буцаж гараад хараХ 61-76 УНТ улсын дугаартай саарал өнгийн машинд дээрх 2 этгээд суугаад явсан. Энгийн жижиг шөвгөр толгойтой өтгөн хөмсөгтэй, бор арьстай, энгийн хамартай 167-168 см орчим өндөртэй залуу байсан харвал танина. Харин саарал куртиктэй залуу юүдэнтэй малгай өмссөн царайгаа нуугаад өнгөрсөн тул би царайг нь хараагүй” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-87/, Эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтас, хх-89/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-66-71/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-82-84/, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /6 дугаар хавтас, хх-37, 237/ зэрэг нотлох баримтуудаар,
|
| машинаа байрлуулж тавиад гэртээ орсон. 07-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд гарч иртэл машины цонхыг хагалаад дотроос нь ком батерей, аккумлятор, 2 ширхэг толь зэргийг хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-58/, Эд зүйлийн үнэлгээ /8 дугаар хавтас, хх-44/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /8 дугаар хавтас, хх-36-40/, Гэрч Г.Анхчимэгийн мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-60-61/, Яллагдагч Ө.Зоригтбаатарын: "2016 оны сүүлээр яг сар өдрийг мэдэхгүй байна. Өөрийнхөө "Аксент” машинтай халтууранд явж байгаад Ч гэх залуу зам дээр аваараа асаачихсан машинтайгаа зогсож байсан. ...Ч, Н, Нгийн эхнэр нартай цуг Ургах наран хороолол орно гээд 00 цаг өнгөрч байХ явж очоод наад байрны ёроолд зогс гэхээр нь зогссон. Ч, Н нар буугаад явсан. Нгийн эхнэртэй машиндаа сууж байХ 20-30 минут болсон чинь ирдэггүй, тэгээд явах гээд зам руу хөдлөөд орсон чинь эхнэрийнх нь утас дуугараад ирчихсэн байна, хааччихав гэхэд нь эхнэр нь зам руу орчихсон байна гэхээр нь явж очиход улаан худгийн хажууд ирээд зогс гэхээр нь очоод зогсоход Н, Ч нар юм тэвэрчихсэн ирсэн. Багажаа онгойлго гэхээр нь онгойлгосон Ч 2 толь барьчихсан, Н нь аккумлятор барьчихсан машинд суусан, тэгэхээр нь хулгай хийсэн юм байна гэж мэдсэн. Тэгээд Дарь-Эхэд хүргээд өг гээд хүргүүлсэн” гэх мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-104/, Яллагдагч Д.Нгийн: "2016 оны 11-р сарын 20-ны өдрийн орчим Ургах наран хорооллоос Ч, Зоригоо нарын хамт Зоригоогийн эзэмшлийн цагаан өнгийн машинтай очиж саарал өнгийн "Приус-20” маркийн машины зай хураагуур болон багажинд байсан рүүлийн аппарат, толь зэргийг нь хулгайлан авсан” гэх мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-145/,
Эд зүйлийн үнэлгээ /11 дүгээр хавтас, хх-90/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх-82-84/, Яллагдагч Д.Нгийн: "2016 оны 11-р сарын 29-ний орой би өөрийн найз Чын хамтаар Улаанбаатар хотод уулзаад машинд хамт явцгааж байсан. Бид 2 ярилцаж байгаад Налайх руу Чын хамаатных руу очихоор Чын хар хөх өнгийн "Карина” маркийн машинтай явцгаасан. Шөнө дунд 03 цагийн орчим буцаж яваад Налайхаар ороод гарах уу гэж ярилцаж байгаад төв рүү орох гээд гэр хорооллын гудамжаар явж байтал гудамжинд саарал өнгийн "Приус-20” маркийн машин зогсож байсан. Машинтайгаа хажууд нь зогсоод Ч түлхүүр багаж гаргаж ирээд батерейг нь авья гээд Ч машинаа холдуулж ирээд жолоочийн хойд талын цонхыг автёркаар хөшиж хагалаад машиныг онгойлгоод батерейг нь тайлаад авсан. Мөн урд талын хайрцгийг Ч ухаж бор түрийвч гаргаж ирээд халаасалж байсан, дотор нь байсан бэлэн мөнгийг авчихаад намайг түрийвчийн хая гэхээр нь би хаячихсан” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтас, хх-97-98/,
|
| дугаартай саарал өнгийн машинаа зогсоолд тавьсан. Маргааш өглөө нь 07 цаг 20 минутын орчим гэрээсээ гараад машинаа онгойлгосон чинь машины урд талын суудал дээр баахан юм овоолчихсон, арын суудал хэвтчихсэн. Машины зүүн талын хаалганы цонх хагарчихсан. Машинаас ком батерей алга болсон байсан” гэх мэдүүлэг /10 дугаар хавтас, хх-20/, Эд зүйлийн үнэлгээ /10 дугаар хавтас, хх-23/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /10 дугаар хавтас, хх-2-6/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /14 дүгээр хавтас, хх-62, 63/, Хохирол төлсөн баримт /14 дүгээр хавтас, хх-66/,
Эд зүйлийн үнэлгээ /10 дугаар хавтас, хх-28/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /10 дугаар хавтас, хх-2-6/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зургын үзүүлэлтүүд /10 дугаар хавтас, хх-29-33/, Яллагдагч Д.Мын: "...Би Нтай Буянт-Ухаа 2 хорооллын байшингийн зогсоол дээр байсан "Приус-20” маркийн 2 тээврийн хэрэгслийн зай хураагуур хулгайлсан” гэх мэдүүлэг /10 дугаар хавтас, хх-222/,
Эд зүйлийн үнэлгээ /9 дүгээр хавтас, хх-235, 14 дүгээр хавтас, хх-55/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /9 дүгээр хавтас, хх-218-222/, Яллагдагч Д.Нгийн мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-145/, Хохирол төлсөн баримт /14 дүгээр хавтас, хх-67/, 1. Хохирогч С.Мгийн: "2017 оны 0-р сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 91-32 УНЬ улсын дугаартай "Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй хотоос Баянтал суманд ирсэн. Машинаа байрны гадаа зогсоолд тавьчихаад 2017 оны 01-о сарын 15-ны өглөө 10 цагийн орчим дэлгүүр орох гээд явж байХ миний машины жолоочийн эсрэг талын шил нь хагарсан байхаар нь очиж үзтэл жолоочийн эсрэг талын хаалга хаалттай, бусад хаалга хагас онгойсон байсан. Машины хойд суудлын ард байдаг батерей комоороо алга болсон байсан. Мөн жолоочийн эсрэг талын хойд гэрэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /10 дугаар хавтас, хх-206/, Эд зүйлийн үнэлгээ /10 дугаар хавтас, хх-207/, |
| Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /10 дугаар хавтас, хх-196-200/, 2. Хохирогч М.Мий: "2017 оны 01-р сарын 15-ны өдөр ажил дээрээ байХ хэсгийн цагдаа яриад таны машины цонх хагарсан байна гэхээр нь би байрны машины зогсоол дээр байсан "Приус-20” маркийн 72-42 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрээ ирсэн чинь миний машины жолоочийн эсрэг талын хойд хаалганы цонх хагарсан байсан. Хойд талын суудлыг унагаагаад багаажны тагийг сөхөөд ком батерей аваад явсан байсан” гэх мэдүүлэг /10 дугаар хавтас, хх-209-210/, Эд зүйлийн үнэлгээ /10 дугаар хавтас, хх-211/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /10 дугаар хавтас, хх-196-200/, Хохирол төлсөн баримт /14 дүгээр хавтас, хх-65/, Яллагдагч Д.Нгийн: "2017 оны 01-р сарын 14-ний орой 20 цагийн орчим найз Мын "Соната-6” маркийн автомашинтай Говьсүмбэр аймаг руу явсан. Говьсүмбэр аймгийн наад талын төмөр өртөө буюу буудлын харалдаа байсан "Приус- 20” маркийн 2 автомашин байсан. М энэ 2 приусын батерейг хулгайлья гэж хэлсэн. Би тэгье гээд тэнд байсан 2 машины арын хаалгын цонхыг хагалаад батерейг авсан” гэх мэдүүлэг /10 дугаар хавтас, хх-220/, Яллагдагч Д.Мын: "Тэр "Соната-6” маркийн машин миний машин биш Баярмаагийн эзэмшлийн машин. Би тэр машиныг гуйж унадаг байсан” гэх мэдүүлэг /10 дугаар хавтас, хх-222/, Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Маас гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд: хохирогч Э.Дулмаад 255000 төгрөг, М.Мд 332000 төгрөг, С.Цэрэндоржид 416000 төгрөг, С.Мөнхжинд 612000 төгрөг, П.Энхтуулд батерей өгсөн, Шүүгдэгч Ж.Маас гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд: хохирогч Э.Дулмаад 175000 төгрөг, У.Оюунчимэгт /С.Цэрэндорж/ 417000 төгрөг, Шүүгдэгч нарын ял шалгах хуудас Ч.Д-2 дугаар хавтас, хх-214, 215, 4 дүгээр хавтас, хх-144, 5 дугаар хавтас, хх-117, Д.Ч-2 дугаар хавтас, хх-232, 233, 5 дугаар хавтас, хх-119, 8 дугаар хавтас, хх-113, шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтас, хх-236-250/, З.Ц-4 дүгээр хавтас, хх-32, 5 дугаар хавтас, хх-118/, Д.Н-10 дугаар хавтас, хх-129, шийтгэх тогтоолын хуулбар 10 дугаар хавтас, хх- 132-143/, Д.М-10 дугаар хавтас, хх-164, шийтгэх тогтоолын хуулбар 10 дугаар хавтас, хх-167-169/, Ж.М-10 дугаар хавтас, хх-149, шийтгэх тогтоолын хуулбар /10 дугаар хавтас, хх-152-153/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав. Харин хэргийн оролцогчид эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-г шүүх хуралдаанаар шинжлэн судлах шаардлагагүй гэснийг дурдаж байна. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт: Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ. Прокуророос Д.Чыг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө хүртэл 16 удаагийн үйлдлээр ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Улмаар шүүх хуралдаанд дээрх 16 үйлдлийг тусгаарлах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн. Дээрх хугацаанд шүүгдэгч Д.Ч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул |
| Д.Чын ганцаараа үйлдсэн гэх 16 хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, улмаар уг 16 хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв. Улсын яллагчаас шүүгдэгч нарыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч ямар багажийг, хэзээ хэрхэн яаж ашиглаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн эсэх нь нотлогдоогүй түүнчлэн хэрэгт цугларсан баримтгүйн зэрэгцээ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байх тул шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв. Түүнчлэн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын мэдүүлгийг өөр бусад эх сурвалжаар нотолж чадаагүй. Шүүх хуралдаанд: Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Дыг ганцаараа болон бусадтай 23 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Д.Чын ганцаараа үйлдсэн гэх 16 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тусгаарлаж, бусад 9 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч З.Цыг бусадтай 2 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, шүүгдэгч Д.Нг ганцаараа болон бусадтай 18 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан хүн байнга амьдрах орон байр, агуулаХ нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Ж.Мыг бусадтай 3 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан хүн байнга амьдрах орон байр, агуулаХ нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, шүүгдэгч Д.Мыг бусадтай 5 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан хүн байнга амьдрах орон байр, агуулаХ нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, Шүүгдэгч нараас
Шүүгдэгч нарын өмгөөлөгч
|
| - Ж.Б "Нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн, ялтай байдал дууссан” гэж тус тус мэтгэлцэж, дүгнэлт гаргасан болно. Шүүх хуралдаанд талуудын гаргасан дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Д нь Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 23 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдэн бусдад 39732000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Ч нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг 9 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдэн бусдад 22015500 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Н нь 2016 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнөөс 2017 оны 1 дүгээр сарын 02-21-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Багануур, Налайх, Хан-Уул дүүрэг болон Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг 18 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдэн бусдад 20476500 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.М нь 2016 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнөөс 2017 оны 1 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Хан-Уул дүүрэг, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг 5 удаагийн үйлдлээр машин механизм ашиглаж үйлдэн бусдад 5458000 төгрөгийн хохирол учруулсан буюу Ч.Д, Д.Ч, Д.Н, Д.М нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох шүүгдэгч Ж.М нь 2016 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнөөс 2017 оны 1 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр машин механизм ашиглаж үйлдэн 3310000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч З.Цнь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр машин механизм ашиглаж үйлдэн бусдад 2635000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заалтад зааснаар гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Д, Д.Ч, Д.Н нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,
Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинж болох байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг шинээр хуульчлан тогтоосон, түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь тухайн хууль үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн байх тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан зүйл хэсгээр буюу улсын |
| яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсан зүйл хэсгээр гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Д.Ч нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ...147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 133 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Мөн түүний ялтай байдал сүүлчийн гэмт хэрэгтээ ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн буюу түүний өмгөөлөгчөөс гаргасан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийг шүүгдэгчид хэрэглэсэн тохиолдолд түүний эрх зүйн байдал дордох буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх байсан болно. Шүүгдэгч Д.Н нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 91 дүгээр шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хорих ял, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 177 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 10 жилийн хорих ял, Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан байна. Өөрөөр хэлбэл хүнд төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байдал дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэгт үйлдсэн. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийг шүүгдэгчид хэргэлсэн тохиолдолд түүний эрх зүйн байдал дордох буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх болон онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдохоор байна. Иймд тэдний хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийг хэрэглэж хэргийг зүйлчлэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж шүүх дүгнэсэн болно. Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Ц, Ж.М нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн
2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-5 жилийн хорих ял оногдуулахаар тус тус хуульчлагдсан байна. Иймд тэдэнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн...хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг тус тус баримтлан оногдуулах ялын дээд хэмжээг хөнгөрүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв. Харин шүүгдэгч З.Цын өмгөөлөгчөөс гаргасан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг баримтлан түүний тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож буцаан олгуулах хүсэлт гаргасаныг хүлээн авах боломжгүй. Тодруулбал шүүгдэгч З.Цыг шүүхээс 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийг баримтлан тээврийн |
| хэрэгслийг битүүмжлэлийг чөлөөлөх үндэслэлгүй буюу 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийг нэг шүүгдэгчид хамтатган хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Прокуророос шүүгдэгч Д.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт: Улсын яллагч "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Ч.Дыг 5 жил, Д.Чыг 7 жил, Д.Нг 7 жил тус тус хорих ял оногдуулж, тус бүрийг хаалттай хорих байгууллагад, Д.Мад дээрх зүйл, хэсгээр 3 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2-т зааснаар З.Ц, Ж.М тус бүрт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг, өмгөөлөгч С.Чулуунбаатар "Ч.Дын хувьд 22 үйлдлээ өөрөө зааж өгснийг харгалзан хорих ялыг зохих хэмжээгээр багасгаж өгнө үү. Д.Чын хувьд нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү” гэж, өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг "2 жилийн хорих ял оногдуулж 1 жилээр тэнсэж өгнө үү.” гэж, өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг "Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, гэмшиж байгааг харгалзан тэнсэж өгнө үү" гэж, өмгөөлөгч Ж.Б “бага ял оногдуулж өгнө үү” гэж, өмгөөлөгч Г.Наранбаатар “Гэм буруу дээр маргаагүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү. Машины битүүмжлэлийг чөлөөлж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргав. Шүүгдэгч Д.Мын тухайд гэм буруугийн асуудлаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүх шүүгдэгч Ч.Д, З.Цнарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч З.Ц, Ж.М, Д.М нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нарыг санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Шүүгдэгч З.Ц, Ж.М нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар хугацаа тогтоож шийдвэрлэв. Харин шүүгдэгч Ч.Д, Д.Ч, Д.Н, Д.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч тус бүрт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Бусад асуудлаар: Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд; Шүүгдэгч Ч.Даас 19,441,333 төгрөг гаргуулж, хохирогч Г.Одончимэгт
|
Шүүгдэгч Д.Чаас 4,896,583 төгрөг гаргуулж, хохирогч Г.Одончимэгт
Шүүгдэгч Д.Нгаас 14,200,917 төгрөг гаргуулж, хохирогч Л.Буян-Эрдэнэд
Ч.Хүнийхүүд 1,445,000 төгрөг, Б.Батхишигт 758,250 төгрөг, Г.Одгэрэлд 1,180,000 төгрөг, Б.Ариунтунгалагт 1,180,000 төгрөг, Л.Санчирт 1,347,000 төгрөг, Ж.Азжаргалд 880,000 төгрөг, Ц.Нэргүйд 620,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоног буюу Ч.Дын 718 хоног, Д.Чын 639 хоног, Д.Нгийн 213 хоног, Д.Мын 44 хоног, Ж.Мын 51 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч З.Ццагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно. Хэрэгт битүүмжлэгдсэн З.Цын эзэмшлийн 61-76 УНТ улсын дугаартай, МСР120089651 арлын дугаартай, Тоуо1а Р1а*2 маркийн 2000 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн /3 дугаар хавтас, хх-244-245, 4 дүгээр хавтас, хх-30/ тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан боловч бусдын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох битүүмжлэгдсэн 54-21 УНС улсын дугаартай, Нуипйа1 Дссөп! Уөгпа маркийн 2002 онд үйлдвэрлэгдсэн, цагааний өнгийн тээврийн /1 дүгээр хавтас, хх-100-106/ хэрэгслийг хууль ёсны эзэмшигч А.Баянжаргалд, мөн 82-53 УНҮ улсын дугаартай, Нуипйа1 Зопа!а6 маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн тээврийн /10 дугаар хавтас, хх-34-37, 180/ хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Баярмаад тус тус буцаан олгох нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 2 ширхгийг хэргийг Хгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
|
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Ж.Мын урьдчилан хоригдсон 51 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
|
| дугаар хавтас, хх-244-245, 4 дүгээр хавтас, хх-30/ тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулсугай.
иргэний нэхэмжлэгч Б.Ут 100,000 төгрөг, Б.Хангарьдад 50,000 төгрөг, Д.Мөнхтөрд 250,000 төгрөг, Р.Оюунцэцэгт 70,000 төгрөг, Д.Бат-Эрдэнэд 150,000 төгрөг, Б.Баярболдод 100,000 төгрөг, Б.Хангайбазарт 225,000 төгрөг, Ш.Эрдэнэзулд 125,000 төгрөг, Б.Гт 200,000 төгрөг, Л.Од 120,000 төгрөг, А.Ахэрлэнд
иргэний нэхэмжлэгч Б.Ут 100,000 төгрөг, Б.Хангарьдад 50,000 төгрөг, Б.Баярболдод 100,000 төгрөг, Б.Хангайбазарт 225,000 төгрөг, Ш.Эрдэнэзулд 125,000 төгрөг, А.Ахэрлэнд 75,000 төгрөг,
болгож, 54-21 УНС улсын дугаартай, Нуипда^ Ассеп! ^егпа маркийн 2002 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн тээврийн /1 дүгээр хавтас, хх-100-106/ хэрэгслийг хууль ёсны эзэмшигч А.Баянжаргалд, 82-53 УНҮ улсын дугаартай, Нуипйа^ Зопа!а6 маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн тээврийн /10 дугаар хавтас, хх-34-37, 180/ хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Баярмаад тус тус буцаан олгосугай.
|
| бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
|
| ДАРГАЛАГЧ |
| Л.БААТАР |
| ШҮҮГЧИД Г.ГАНБААТАР |
| Г.МӨНХЗУЛ |