Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0147

 

 

 

 

 

 

     2024         02           20                                     128/ШШ2024/0147

 

                             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Я*******” ХХК;

Нэхэмжлэгчийн төлөөлөгч:Д.Б*******;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ж.А*******, А.Э*******, Ц.Ш*******;

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.Н*******;

Гуравдагч этгээд:М.Ж нарын хооронд үүссэн, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, “Я*******” ХХК-ийн г ашиглах гэрээний хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Я*******” ХХК-ийн гаргасан г ашиглах эрхийн гэрчилгээг холбогдох хуульд нийцүүлэн хийлгэсэн А болон Б талбайн 4,5 га гт олгож, гэрээ байгуулах шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргахыг даалгахшаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******, Ц.Ш*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа:

1.1.Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Г ашиглах эрхийн гэрчилгээг сунгаж, гэрээ байгуулахыг даалгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Г ашиглах эрхийн гэрчилгээг холбогдох хуульд нийцүүлэн хийлгэсэн А болон Б талбайн 3.4 га гт олгож, гэрээ байгуулахыг даалгуулах” болгож өөрчилсөн.

1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, Ж.А******* нараас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2 удаа бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа  тодруулж, холбогдох хэсгийг өөрчлөхдөө, энэ өдрийн сүүлд нь буюу  15 цаг  40 минутад гаргасан  шаардлагаар “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Г ашиглах эрхийн гэрчилгээг холбогдох хуульд нийцүүлэн хийлгэсэн А болон Б талбайн 3.4 га гт олгож, гэрээ байгуулахыг даалгуулах” гэж тодорхойлжээ. /ХХ-2-ийн 123 дахь тал/

1.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш*******ээс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр талбайн хэмжээг “3,4” га-гаар бус анх авсан “4.5” га-аар авах хүсэлттэй гэж  тодруулсан.

1.5.Нэхэмжлэгч “Я*******” ХХК нь өөрийгөө төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, Ж.А*******, Ц.Ш******* нарт олгосон итгэмжлэлдээ тэдгээрийг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасах, өөрчлөх эрх олгосон байна.

1.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан талбайн хэмжээг “3,4” га-гаар бус анх авсан “4.5” га-аар авах хүсэлттэй гэж тодорхойлсонтой холбогдуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  үүнд холбогдуулж хариу тайлбар гаргах боломж олгохыг шаардаагүй бөгөөд нэхэмжлэгч ийнхүү талбайн хэмжээг өөрчилснөөр нэмэлт нотлох баримт шаардлагагүй гэж үзэж шүүх хуралдааныг явуулсан болно.

 1.7.Ингээд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” А******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Г ашиглах эрхийн гэрчилгээг холбогдох хуульд нийцүүлэн хийлгэсэн А болон Б талбайн 4.5 га гт олгож, гэрээ байгуулахыг даалгуулах” гэж тодорхойлсон гэж үзээд энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн үйл баримт процессын талаар:

2.1.Нэхэмжлэгч компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А******* тоот тушаалаар Улсын тусгай хамгаалалттай Х Байгалийн цогцолборт г болох Х аймаг, А сумын 3 дугаар багийн нутаг Чулуутын ам гэдэг гт 4,5 га газрыг ашиглах эрхтэй болсон;

2.2.Үүний дараагаар нэхэмжлэгч нь г дээрээ гэрчилгээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нутгийн иргэн гэх М.Ж нь мал аж ахуй эрхэлдэг газрыг нэхэмжлэгч компанид эзэмшүүлсэн гэж маргаж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд М.Ж гомдлыг үндэслэж, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч компанийн г ашиглах гэрчилгээ болон гэрээг хүчингүй болгож шийдвэрлэснээр энэхүү эрх зүйн маргаан үүссэн байна.

2.3.Нэхэмжлэгчийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дугаар “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, г ашиглах эрхийн гэрчилгээг сунгаж, гэрээ байгуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаар шүүх 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан;

2.4.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа нэмэгдүүлж, өөрчилж, тодруулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* тоот "Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухай:

1/Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А******* тоот "Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байгаа ба зөвхөн "Г ашиглах эрхийн гэрчилгээг сунгаж, гэрээ байгуулахыг даалгуулах тухай" шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн өөрчилсөн болно.   Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь өөрийн эрх хэмжээ, хуульд заагдсан хүрээ хязгаарт нийцүүлэн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А******* тоот сайдын тушаал гаргаж, Х байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс нутаг болох А сумын нутаг Чулуутын ам нэртэй гт 4.5 га г ашиглах эрх олгож, 2 тоот гэрчилгээг олгосон.

Г ашиглах эрх олгогдсоны дараа Гүрэн аялал жуулчлалын бааз хэрэгжүүлэх төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөr 2018, 2019, 2020 онд “Я*******” ХХК-ийн захиалгаар мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хийлгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хянаж ХБОБНУГазрын дарга П.Ц баталгаажуулж зөвшөөрсөн бөгөөд батлагдсан төлөвлөгөөний дагуу “Я*******” ХХК хашаагаа татаж, хил хязгаараа хамгаалж, улмаар хөрөнгө оруулалт хийж цахилгаан эрчим хүчинд холбож, амралтын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, тохижилтын ажлыг их хэмжээний хөрөнгө гаргаж хийж гүйцэтгэсэн ба газрын төлбөрийг зохих хугацаанд бүрэн төлж ирсэн болно.    Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* тоот Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгож өгнө үү.  Энэхүү шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1-д хамаарна гэж үзэж байна.

2/Х байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс нутаг болох А сумын нутаг Чулуутын ам нэртэй гт “Я*******” ХХК-ийн хуульд нийцүүлэн хийлгэсэн хийлгэсэн кадастрын зургийн дагуу 3.4 га газрын хэмжээгээр г ашиглах гэрээний хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 23- тоот шаардлага ирсэн тул хуулиа дээдэлж, холбогдох хууль журмыг сахин биелүүлж, кадастрын зураг хийх эрх бүхий байгууллага болох “Х г” ХХК-иар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр г ашиглах гэрээтэй талбайгаас усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг хасуулж 20859 м.кв, 13,413 м.кв талбай бүхий 2 хэсэг нэгж талбар болгон хийлгэсэн. Хуульд нийцүүлэн хийлгэсэн 2 хэсэг нэгж талбар бүхий 3.4 га газрын кадастрын зургийг Х улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 20.09.14 дугаартай албан бичгээр хүргүүлж мэдэгдсэн боловч хариу өгөөгүй.

“Я*******” ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр г ашиглах гэрээгээ сунгуулахын тулд Х улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хандаж 21/03 дугаартай албан бичгээр 3.4 га газрын хэмжээгээр гэрээний хугацаа сунгахыг дэмжсэн санал өгөх хүсэлтийг гаргасан боловч хариу өгөөгүй. Х улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд гаргасан удаа дараагийн хүсэлтийг тухайн байгууллага огт шийдвэрлэхгүй байсан учир дээд шатны байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021  оны 03 дугаар сарын 29-ний өдөр 21/29 тоот албан бичгээр 3.4 га газрын хэмжээгээр г ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан. Манай яаманд гаргасан 2021  оны 03 дугаар сарын 29-ний өдөр 21/29 тоот албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 09/1553 дугаартай тайлбар хүргүүлэх. материал буцаах тухай гэсэн албан бичиг өгсөн ба энэхүү албан бичигт дурдсан баримт материал бүрдүүлэх шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020.08.19-ний өдрийн 23- тоот шаардлагын дагуу өөрчлөгдсөн газрын хэмжээгээр буюу 3.4 га газраар г ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг тус яам хянаж байхдаа гэрээг сунгах гэж буй мэт шаардлага таньж байсан атлаа холбогдох бүх материалыг баталгаажуулан бүрдүүлээд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 21/11 тоот албан бичгээр хандахад хуульд нийцүүлж г ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргасан.

“Я*******” ХХК нь г ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийнхээ хариуг авах гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүдтэй байнга уулзаж байсан бөгөөд “танай хүсэлтийг судалж байна” гэсэн хариуг өгдөг байсныг анх нэхэмжлэл гаргахдаа дурдсан. “Я*******” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 21/11 тоот албан бичиг буюу 3.4 га гт г ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хуульд заагдсан хугацаанд шийдвэрлэхгүй байсан учир 2021 оны 09, 10, 11, 12 саруудад биеэр очиж уулзаж хариуг авах гэхэд танай хүсэлтийг судалж байгаа гэсэн мөртлөө 2022 оны 1 сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Т "Хүсэлт шийдвэрлэхтэй холбоотой гомдлоо бичгээр дахиад нэг гаргачихаач" гэсэн учир 2022  оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1/24 тоот албан бичгээр дахиад Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан гомдол гаргасан.

Гэтэл манай 3,4 га г ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг 5 сар гаруйн хугацаанд хянан үзээд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 09/1126 тоот албан бичгээр манай г ашиглах эрх дуусгавар болгосныг мэдэгдсэнээр өнөөдрийн маргаан эхэлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Б 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* тоот тушаал гаргахтай холбогдуулж хуульд нийцүүлж сонсох ажиллагаа хийгээгүй. Х улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 189 тоот “Я*******” ХХК-ийн 3.4 га г ашиглах гэрээний хугацааг дэмжсэн саналыг харгалзан үзээгүй, газрын төлбөрийн тооцоогүй, г ашиглахтай холбоотой бүх материалыг бүрдүүлсэн болон зөвшөөрөл бүхий гт их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан зэрэг нөхцөл байдлыг тодруулаагүй, 3.4 га гт г ашиглах гэрээний хугацаа сунгуулах боломжтой эсэхийг нягтлан судлалгүйгээр манай г ашиглах эрхийг цуцалсанд ихэд гомдолтой байгаа болно.

3/Х байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс нутаг болох А сумын нутаг Чулуутын ам нэртэй гт “Я*******” ХХК-ийн хуульд нийцүүлэн хийлгэсэн кадастрын зургийн дагуу 3.4 га гт эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж гэрээ байгуулахыг даалгуулах шаардлагын тухайд:

“Я*******” ХХК 4.5 га г ашиглах эрхийн үндсэн дээр гэрээний дагуу зохих хугацаанд нь газрын төлбөрөө бүрэн төлж ирсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/144 тоот тушаалын дагуух гэрчилгээ, гэрээний хүрээнд хийгдэж батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, 2018, 2019, 2020 онуудын батлагдсан менежментийн төлөвлөгөөнд нийцүүлэн “Я*******” ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн.

Нэгэнт мэргэжлийн байгууллага хамгаалалтын бүсэд байгаа гол урсацад нийцүүлэн газраа чөлөөл гэсэн учир бид эрх бүхий байгууллагаар газрын нэгж талбартаа өөрчлөлт оруулж хуульд нийцүүлэн “Х г” ХХК-иар хийлгэсэн, Х улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 189 тоот албан бичгээр дэмжсэн санал бүхий А болон Б талбайн нийт 3,4 га гтаа г ашиглах гэрээний хугацаа сунгуулж гэрээ байгуулахыг боломжтой гэж үзэж байна. Энэхүү шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.4-д хамаарна гэж үзэж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* тост "Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулж, Х байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс нутаг болох А сумын нутаг Чулуутын ам нэртэй гт “Я*******" ХХК-ийн хуульд нийцүүлэн хийлгэсэн кадастрын зургийн дагуу 3.4 га газрын хэмжээгээр г ашиглах гэрээний хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Х байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс нутаг болох А сумын нутаг Чулуутын ам нэртэй гт “Я*******” ХХК-ийн хуульд нийцүүлэн хийлгэсэн кадастрын зургийн дагуу 3.4 га гт эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд 3 шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Шүүх тодорхой танилцуулчихсан учраас шаардлагуудтай холбоотой хэсгүүд дээрээ тайлбар гаргая. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай гэсэн тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь өөрийн эрх хэмжээ, хуульд заагдсан хүрээ хязгаартай нийцүүлээд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А******* тоот тушаал гаргаж Х аймгийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс нутаг болох А сумын Чулуутын ам нэртэй гт 4,5 га г ашиглах эрхийг “Я*******” ХХК-д олгож /2/ тоот гэрчилгээг олгосон. Г ашиглах эрх олгогдсоны дараа бүрэн аялал жуулчлалын бааз хэрэгжүүлэх төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг яамаар батлуулаад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2018, 2019, 2020 онд мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хийлгээд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох газруудаар нь хянуулж зөвшөөрлийг нь авсны дагуу “Я*******” компани өөрийнхөө хуулиар ашиглахаар олгогдсон хүрээ хязгаарт хашаа хороогоо барьсан. Улмаар хөрөнгө оруулалт хийж цахилгаан эрчим хүчинд холбосон,  амралтын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьж байгуулсан, тохижилтын ажлыг хийсэн. Ингээд нийт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, нийт хөрөнгийнхөө үнэлгээг эрх бүхий байгууллагаар үнэлүүлснээр 768,913,849 төгрөгийн хөрөнгө хийсэн болохыг нь үнэлүүлж тогтоочихсон байгаа. Нэгэнт эрх бүхий байгууллага өөрсдөө эрх хэмжээнийхээ хүрээнд “Я*******” ХХК-д 4,5 га г ашиглах боломжтой байна гээд олгосон. Энэний дагуу холбогдох бүхий л гэрээгээр хэрэгжүүлэх бүх ажиллагааг хийж хөрөнгө оруулалт гаргаж, аялал жуулчлалын үйл ажиллагаагаа эхлүүлэх, яг энэ цаг мөчид манай үйл ажиллагааг зогсоосон. Энэ сайдын тушаалыг хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа, тийм учраас хүчингүй болгож өгнө үү гэсэн эхний шаардлага байгаа.

Хоёрт, Х цогцолборт газрын хязгаарлалтын 2 дахь шат бол Х байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс нутаг болох А сумын Чулуутын ам нэртэй гт, “Я*******” компанийн хуульд нийцүүлэн гаргасан 3,4 га газрын хэмжээгээр г ашиглах эрхийг сунгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой шаардлага байгаа. Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2304022/299 гэсэн дугаартай шаардлага ирсэн. Энэ шаардлагаар Усны тухай хуулиар хамгаалалтын, онцгой хамгаалалтын бүсэд танайх голыг хашиж хашаагаа барьсан байна. Энийг хуульд нийцүүлж тат гэсэн ийм шаардлага тавьсан. Энэ шаардлагын дагуу нийтийн эрх ашиг, байгаль орчны холбоотой хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар ирсэн шаардлага учраас хууль журмыг сахин биелүүлж кадастрын зураг хийх эрх бүхий байгууллага болох “Х г” компаниар 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр г ашиглах гэрээтэй талбайгаас усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг нь хасуулаад 20,859 метр квадрат 13,413 метр квадрат талбай бүхий 2 нэгж талбар болгон зураг хийлгэсэн.

Тэр хамгаалалтын бүсээс нь 2 талд нь гаргаад нэг нь 20,859 метр квадрат болж байгаа юм. 13,413 метр квадрат талбайг 2 нэгж талбар болгож хийлгэсэн. Ингээд эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн 2 хэсэг нэгж талбар бүхий 3,4 га газрын кадастрын зургийг Х, Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаанд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 200914 албан бичгээр хүргүүлэгдсэн боловч манай мэдэгдэлд хариу өгөөгүй юм. “Я*******” компаниас 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр г ашиглах гэрээгээ сунгуулахын тулд Х тусгай хамгаалалттай газрын захиргаанд хандаж албан бичгээр 3,4 га газрын хэмжээгээр гэрээний хугацаа сунгахыг нутгийн захиргааны байгууллагаас дэмжихийг хүссэн боловч мөн л хариу өгөөгүй. Х Улсын тусгай хамгаалалттай газрын захирамж гаргасан удаа дараагийн хүсэлтийг тухайн байгууллага огт шийдвэрлэхгүй байсан учраас шууд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 21/29 тоот албан бичгээр 3,4 га газрын хэмжээг г ашиглах эрхийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан манай албан бичгээр бичихдээ яамнаас 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 09/1553 дугаартай тайлбар хүргүүлэх, материал буцаах гэсэн албан бичиг өгсөн байна. Энэхүү албан бичигт дурдсан баримт материал бүрдүүлэх шаардлага үүссэн. Х аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 299 тоот шаардлагын дагуу өөрчлөгдсөн газрын хэмжээгээр 3,4 га газраар, г ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам хянаж байхдаа гэрээг сунгах гэж байгаа мэт бид нарт шаардлага тавьж, бичиг баримтуудыг шаардаж байсан бөгөөд, бид холбогдох баримтыг бүрдүүлж, бүхий л шаардсан баримтыг нь бүрдүүлээд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 21/11 тоот албан бичгээр хандахад хуульд нийцүүлж г ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй.

“Я*******” компани г ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийнхээ хариуг авах гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүдтэй удаа дараа уулзаж байсан. “Я*******” компанийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний 21/11 албан бичиг буюу 3,4 га гт г ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хуульд заагдсан хугацаанд шийдвэрлэхгүй байсан. Тийм учраас 2021 оны 9,10,11,12 саруудад өөрсдөө биеэр очиж уулзаж хариугаа авъя гэж шаардаж байсан боловч 2022 оны 1 дүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газрын асуудал хариуцсан мэргэжилтэн н.Т хүсэлт шилжүүлэхтэй холбоотой гомдлоо бичгээр өгчих, дахиад нэг гаргаад өгөөч гэж гуйсан учраас 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 1/24 албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гомдол гаргасан. Тэгээд манай 3,4 га г ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 3 сар хүртэл буюу 5 сар гаран хугацаанд хянаж үзээд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 09/1126 албан бичгээр манай г ашиглах эрхийг дуусгавар болгосныг нь үзсэнээр маргаан үүссэн. Тийм учраас “Я*******” компанийн 3,4 га г эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлагаа гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.

Сүүлд нь өнөөдрийн байдлаар тодруулсан шаардлага байгаа. Х цогцолборт газрын хамгаалалтын бүс нутаг болох А сумын нутаг Чулуутын ам нэртэй гт “Я*******” компанийн 4,5 га газраа ашиглах эрхийг сунгуулахаар гаргасан хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэсэн энэхүү шаардлагын тухайд манайх холбогдох хууль журамд нь нийцүүлээд усны хамгаалалтын бүсэд орсон гэх газраа хасаад 3,4 га газрынхаа ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг гаргасан боловч үүнийг шийдвэрлэхгүй манай бүрэн эрхийг цуцалсан асуудал яригдана. Үүний дараа шүүхээр маргаан явж байх үед хамгаалалтын бүс тодорхой болсон шинжээчийн дүгнэлтээр харагдаж байгаа. Энийг хараад бид мөн 4,5 га газрынхаа хэмжээг өөрчлөхгүйгээр, байршлыг нь өөрчилж манайд г эзэмших эрхийг сунгуулж өгөөч гэсэн хүсэлтийг холбогдох г ашиглах гэрээ сунгуулахад шаардлагатай бүхий л баримтыг бүрдүүлж өгсөн боловч шийдвэрлээгүй. Шийдвэрлээгүй шалтгаанаа шүүхээр маргаан явж байгаа учраас шүүхийн шийдвэр гарсны дараа бид хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн ийм утга агуулгатай хариу өгсөн. Тийм учраас бид “Я*******” ХХК-ийн 4,5 га г ашиглах эрхийг сунгуулахаар өгсөн удаа дараагийн баримтуудтай холбоотой хүсэлтийг хуульд нийцүүлж шийдэж өгөхийг энэ хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж өгнө үү гэсэн энэ шаардлагыг гаргасан үндэслэл болгосон. Тийм учраас манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай гээд сайдын тушаалтай холбоотойгоор гомдол гаргаж байгаа юм. Энэ тушаал гарч байгаа үндэслэлийг Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц г, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад г ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана, гэж заасныг зөрчиж, хамгаалалтын захиргааны саналгүйгээр Х байгалийн цогцолборт гт “Я*******” компанид г олгосон учраас сайдын тушаалыг цуцалж байна гээд өөрөө шийдвэр гаргаад хүчингүй болгосон ийм акт байгаа. Тэгэхээр бид нар хамгаалалтын захиргаанд хандаагүй биш ханддаг, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хандсан. Хандсан гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгч н.М гэж хариу тайлбар өгөхдөө хавсаргаж өгсөн баримтад нь авагдчихсан байгаа. 3 дугаар сарын 07-нд бид нар Х хамгаалалтын захиргаанд саналаа танайх өгөөч, бид нар ийм гт ийм төсөл хэрэгжүүлье гээд холбоотой материалаа бүрдүүлэх хүсэлт гаргаж байгаа юм. Хамгаалалтын захиргаанаас санал авч байгаад ханддаг гэдгийг бид мэднэ. Ингээд 30 хоногийн хугацаанд буюу 4 дүгээр сарын 7, 8-ыг хүртэл манай хүсэлтийг ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр хамгаалалтын захиргаа шийдвэрлээгүй.

Хамгаалалтын захиргааны дээд байгууллагад нь бид нар 3 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийг шийдээгүй учраас 4 дүгээр сарын 12-нд бид нар харьяалах дээд байгууллагад нь буюу яаманд энэ хүсэлтээ гаргасан. Тэгээд 4 дүгээр сарын 12-нд хүсэлт гаргасны дараа манай газрын асуудлыг яам шийдвэрлэсэн. Тэгэхээр бид нар энэ саналыг авах гэж хандсан, хандаагүй биш хандсан. Гол нь өөрсдөө манай хүсэлтийг шийдвэрлэж аль нэг татгалзсан ч юм уу, дэмжсэн ч юм уу саналаа  хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлээгүй. Түүнчлэн энэ журмынх нь дагуу бид нар харьяалах дээд байгууллагад нь хандаад газрын асуудлаа шийдвэрлээд явсан байгаа. Газрын асуудал шийдвэрлэсний дараа бид нар 2018 он хүртэл 2 жилийн хугацаанд гэрчилгээ авах, газрын гэрээ байгуулах 2018 оны 3 дугаар сард манай газрын гэрээ эцсийн байдлаар албажсан. Нэг ёсондоо сайдын тушаал гарснаас хойш 2 жилийн дараа бид нар бичиг баримт бүх юм бүрдэж үндсэндээ энэ нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө гээд маш их материалууд батлагддаг. Яам өөрөө баталдаг, хянаж үзээд материалуудыг бүгдийг нь хэрэгт бид нар нэхэмжлэлтэйгээ хавсаргаж өгсөн байгаа. Энэ материалууд бүгд бүрдээд үндсэндээ гуравласан гэрээ буюу г ашиглах тухай гэрээ 2018 оны хавар батлагдаад бид нар г дээрээ үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм.

2018 онд бид нар г дээрх бүтээн байгуулалт ажлуудаа эхлүүлсэн. Ингэж эхлэх үед манай г дээр нутгийн дэргэдэх н.Ж гэх иргэн ирээд буучихсан байсан. Бид бүхэн тухайн үед мэдээж уулзаад төрийн байгууллагуудтай л уулзаж холбогдох саналуудаа гаргаж ярьсан. Сансрын зургаар хэзээ ирээд буучхав гэдгийг албажуулж материалдаа хавсаргасан. Тухайн н.Ж гэж иргэн манай газрын эрхийг цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тэгээд шүүх дээр хэрэг үүсгээд н.Ж гэж иргэний нэхэмжлэлтэй хэрэг нь шүүх дээр хянагдаж байх явцад н.М гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжилсэн төлөөлөгч хариу тайлбар гаргасан. н.Ж хэрэг дээр манай газрыг цуцлахтай холбоотой нэхэмжлэлтэй хэрэг дээр хариу тайлбар гаргасан. Энэ хариу тайлбар хэрэгт авагдсан байгаа. Тус Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар “Я*******” компани журмынхаа дагуу газраа аваад гэрээгээ байгуулаад, гэрээнийхээ дагуу бүх зүйлээ батлуулаад үйл ажиллагаа нь явж байна. Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуульд заасныг зөрчөөд н.Ж гэх иргэн г дээр бууснаас гадна энэ хүн ямар ч газрын зөвшөөрөл байхгүй болно гээд хариу тайлбараа шүүхэд гаргаж өгөхдөө хавсаргаж өгсөн баримт нь манай 2016 оны 3 дугаар сарын 07-нд хамгийн анх захиргаанаас санал авах гэж хүсэлт гаргасан хүсэлт маань авагдчихсан байгаа. Тэгэхээр яам манай хүсэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн гэсэн үг. Тийм учраас үндэслэлгүй гаргасан, хуулийн этгээдийн эрх ашгийг зөрчиж гаргасан захиргааны актыг цуцлуулах нэхэмжлэл гаргасан.

Манайх үндсэндээ хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан хугацаанд буюу хугацаа дуусахаас 1 сарын өмнө 2021 оны 3 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлтээ гаргасан. Ингэж хүсэлт гаргахад хамгаалалтын захиргаанаас бас санал авдаг. Мөн яаманд 3 сард гаргасан хүсэлтийн өмнө буюу 2 сардаа бид нар хугацаа сунгах саналыг дэмжиж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Ийнхүү хүсэлт гаргахдаа бид нар түрүүн манай төлөөлөгчийн хэлсэнчлэн зурагтаа өөрчлөлт оруулсан юм. Яагаад гэхээр бид нарт 2020 оны 8 дугаар сард Мэргэжлийн хяналтын газрын шаардлага ирсэн. Усны тухай хуульд зааснаар хангуулаарай та нар гэдэг шаардлага ирсэн. Тийм учраас бид нар голын хамгаалалтын бүсийг хасъя гээд, хасахдаа тухайн үед бид нарт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан хамгаалалтын бүсийн координат бид нарт байгаагүй, хамгаалалтын захиргаанд ч байгаагүй юм. Энэ 3,4 га газрын 2 хэсэг нэгж талбар болгож буцаан сунгая гэдэг хүсэлт гаргахдаа бид нар энэ зургийг яаж хийсэн гэхээр бодит г дээр голоос 50 метрийн зай авч байгаад мэргэжлийн байгууллагаар зураг хийлгэсэн юм. Бодит г дээр голоосоо 2 тийшээ 50 метр, яагаад гэхээр голын эргээс 50 метр онцгой хамгаалалтын бүсийг тогтооно гээд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын сайд хоёрын хамтарсан журмаар тийм заалт байдгийг хараад үүний дагуу бид нар хамгаалалтын бүсийн дотор байдаггүй юм байна гэж ойлгоод бодит г дээр голоосоо 2 тийш 50 метр хэмжиж байгаад зураг хийлгээд энэ зураг болж байна уу, үгүй юу гэдгийг хянаж үзээд манай г ашиглах эрхийн гэрээг сунгахдаа зураглалд өөрчлөлт оруулаад талбайнаас нь хасаад энэ 3,4 га газраар та нар болж байвал манай сунгах хүсэлтийг сунгаад өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Хамгаалалтын захиргаа ч шийдээгүй, хамгаалалтын захиргаа бүр хэзээ хойно хэдэн сарын дараа манайхыг дэмжсэн саналууд өгсөн. Тухайн дэмжсэн саналыг бид нар 2 дахь удаагаа хугацаа сунгах гэж гаргасан хүсэлт дээрээ буюу 2021 оны 8 дугаар сарын 11-нд гаргасан хүсэлтдээ хавсаргаад өгсөн байгаа. Үндсэндээ 2021 оны 8 дугаар сард манай бүх материал бүрдээд яамнаас нэмэлтээр шаардсан материалуудыг бид нар бүгдийг нь бүрдүүлээд 2021 оны 8 дугаар сарын 11-нд хүсэлтээ гаргаж байгаа. 2022 оны нэг сар хүртэл хариу байхгүй, ямар нэгэн шийдвэр байхгүй, хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэж байгаа, хянаж үзэж байгаа тийм нөхцөл байдал байхгүй, хариу байхгүй  нийтдээ 5 сар явчхаж байгаа юм. Тийм болохоор бид нар 2022 оны 1 дүгээр сарын 24-нд гомдол гаргасан. Энэ хүсэлт шийддэг хуулийн хугацаа гэж байдаг биз дээ. Манай хүсэлтийг та нар одоо зөвшөөрөх, зөвшөөрөхгүй үндэслэл, янз бүрийн тайлбар дурдаад, ямар нэгэн байдлаар шийдэх эсхүл гэрээний хугацаагаа сунгаад өгөөч гээд уулзаад яваад байдаг. Эцсийн эцэст гомдол гаргасан, гомдлын дагуу гомдол ч бас шийдэгдсэн ч зүйл байхгүй. Ингэж явсаар 3 дугаар сарын 3-нд шууд танайхыг цуцалчихлаа гэдэг мэдэгдэл ирж байгаа юм. Өөр ямар ч манай хүсэлтийг шийдсэн зүйл байхгүй. Ийм учраас хүсэлтийг шийдээгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэл байна.

Тодруулахад шүүхийн хэрэг хянагдаж байх явцад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол 2022 оны 11 дүгээр сарын 10-нд хэрэгт авагдсан. Усны хуулийн дагуу эрх бүхий этгээд баталчихсан тогтоол байсан. Энийг бид шүүхэд хэргийн материалд авагдаад ирэхээр мэдсэн. Ийм тогтоол байсан гэнгүүт шүүхээс тогтоолын дагуу та хэд зургаа хийж янзлаад яамандаа хандах эрх нь нээлттэй. Яам нь ч гэсэн энэ асуудлыг шийдэх боломжтой байна гэдэг агуулгатай зүйлийг шүүхийн хурлын үеэр тайлбарлаж ярьсан. Бид үүний дагуу аймгийн иргэдийн Хурлын тогтоолд заасан координатыг, онцгой хамгаалалтын бүсийн координатыг мэргэжлийн зургийн компани дээр очиж, зургаа оруулаад үзсэн.

Гэтэл талаас илүү г нь баталсан онцгой хамгаалалтын бүсээс хасагдаж байгаа. Нэг ёсондоо тусгай хамгаалалтын бүсийг хасаад 2 талд нь нэгэнд нь 17,142, нөгөөд нь 2.0 га г болгосон. Бид нар газрын төлбөрөө хугацаанд төлөөд яваад байсан. Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хасагдаж байгаа газрыг нөхөөд өгөөч гэдэг агуулгатай хүсэлт, газрын зураг нэмж хийлгээд гурван хэсэг нэгж талбар болгоод нэг ёсондоо шүүхээс тавьсан саналын дагуу аймгийн иргэдийн Хурлын тогтоолоор онцгой бүс маш тодорхой болсны дагуу гурван нэгж талбартай болгоод 2022 оны 11 дүгээр сарын 28-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж хүсэлтэй гаргасан. Манайхыг ингээд шийдээд өгөөч онцгой хамгаалалттай г буусан гээд байгаа иргэн ямар ч бичиг баримт байхгүй, манай газрыг авахад энэ г хоосон байсан юм. Манайхыг одоо үйл ажиллагаа явуулж эхлэхэд ингээд буусан нутгийн гэх нэрээр бид нарт шаардлага тавиад мөнгө нэхээд байдаг. Тийм учраас манай асуудлыг маань шийдээд өгөөч гэдэг байдлаар эцсийн байдлаар хандсан. Хандсаныг шийдээгүй, бөгөөд шийдэхдээ давхцалтай хэсгийг нь үзчихэж байгаа юм. Бид нар хүсэлт дээрээ ч дурдсан танай 3 нэгж талбар бүхий сүүлийн хүсэлт гаргасан нь давхцалгүй байна. Гэхдээ энэ шүүхээр асуудал шийдсэний дараа шийднэ гэсэн. Гурав дахь нэхэмжлэлийн агуулгын тухайд бид нар өнөөдрийг хүртэл яамтай, хамгаалалтын захиргаанд хандаад яваад байхад ямар учир гарч байна гэхээр хүсэлтийг огт шийддэггүй хүндрэлүүд удаа дараа гараад байна. Тийм учраас бид нар шүүх магадгүй шийдчихсэний дараа ч гэсэн бид нар шүүхийн шийдвэрийг үндэслээд ч юм уу эсхүл өөрсдөө өөр байдлаар хүсэлт гаргах асуудал шийдэгдэхгүй байх болов уу гэсэн тийм бодол байна.

Хүсэлт гаргаад захиргааны байгууллага өргөдөлд хариу өгдөг хугацаа гэдэг юм яаманд өнөөдөр хүртэл ямар ч байсан алга. Тэгэхээр бид нар ямар ч байсан энэ манай гаргаад байгаа хүсэлтийг энэ хуульд нийцүүлээд шийдээд өгөөч. Тэр нь энүүгээр хангаад өг гэж байгаа агуулга биш. Тэгэхээр энийг бас даалгах талаар шүүх шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн агуулгатайгаар гаргаж байгаа юм” гэв.

3.4.Нэхэмжлэгч “Я*******” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэлтсийн дарга, газрын дарга н.Ц гэж хүн 2020 оны менежментийн төлөвлөгөөг баталсан. Менежментийн төлөвлөгөө батлагдахдаа анх олгогдсон газрыг тойруулж хашаа барихыг зөвшөөрөөд н.Тулга гэдэг мэргэжилтэн нь хянаад баталсан нь н.Ц нь энэ материал дотор эх хувиараа байж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 7 тоот, 2020 оны батлагдсан  байгаль орчны менежментийн төлөвлөгөө 11 хуудас бүхий ийм баримт байгаа. Энд хашаа барих төлөвлөлт эндээ орчихсон, үүнийг баталсан. Тэгээд 2020 онд бид нар очоод хашаа барихад л ийм асуудал үүссэн. Тэгж байтал батлагдахын өмнө энэ хэргийн материалд авагдсан тэр аймгийн иргэдийн Хурлаас гарсан тогтоол байсаар байтал баталсан байгаа.  Тус тогтоол хариуцагчид байх ёстой тэрнийхээ дагуу бид нарт шаардлага тавих ёстой. Тэгтэл шаардлага ч тавьсангүй, тэрийг хариуцагч тал мэдэхгүй, хариуцагчид байхгүй байгаа. Уг нь байх ёстой г нь эднийд зүй ёсоор байх шаардлагатай. Тэгээд бид нарт тэрнийхээ шаардлагыг дагуулаад кадастрынхаа зургийг ингээд хий гэдэг шаардлага гаргаж бид нар тэр үл хөдлөх хөрөнгөө хамгаалах ёстой байсан. Баталсных нь дагуу бид нар 1100 метр газраа хашаад барьж байтал ийм байдал үүссэн. Би тухайн үед нь хийж байхдаа айл савын г юу байна, ойн сан, усны сан байна тийм учраас энэ хашааг би анх барихдаа г ухаж бариагүй, ерөөсөө г дээр нь 2 талд нь тороо татаад л голд нь байгалийн чулуугаар өрөөд явсан. Шинжээчийн дүгнэлт дээр тэр зураг нь авагдсан байгаа. Тэгээд энэний дагуу аймгийн Мэргэжлийн хяналт дээр нь очиж шалгалт хийгээд манайд ийм шаардлага өгөөд бид нар 3,4 га газраар нь хийх асуудал байсан. Аймгийн Мэргэжлийн хяналтынхан ч гэсэн зөвшөөрсөн. Гол нь аймгийн Мэргэжлийн хяналт усны санг хассан акт бичиг баримт нь байгаагүй. 2018 оны 08 дугаар сард гарсан байдаг байх. Тэрийг гаргах бид нарт хүргүүлэх ёстой. Тэрэнд аж ахуй нэгж байгууллагад бүгдэд нь хүргүүлэх л ёстой” гэв.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр тушаал нь Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 "Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц г, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад г ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана." гэж, мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.", 22.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Х байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд "Я*******" ХХК-д 4.5 га г ашиглах эрх олгосон тул уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мен анхнаасаа дээр дурдсан хуулийг зөрчиж олгосон г ашиглах эрхийг сунгах боломжгүй ба Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд заасан тодорхой шалгуурын дагуу сунгах эсэхийг сайд шийдвэрлэдэг бөгөөд заавал г ашиглах эрхийг сунгах үүргийг хариуцагч хүлээхгүй юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж шүүхэд бичгээр,

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А******* дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулъя гэж байна. Энэ тушаал нь өөрөө хуульд нийцэж гарсан. Өмнө олгосон алдаатай тушаалыг залруулж буюу Усны тухай хуулийг зөрчиж усны онцгой хамгаалалтын бүсэд ороод г олгосныг засаж буюу энэ тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Шүүх хуульд нийцэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тушаал байгаа учраас хүчингүй болгож шийдвэрлэх боломжгүй. Нэгэнт усны онцгой хамгаалалтын бүсэд хамаарсан г байгаа учраас үүнийг засаж залруулж гаргасан тушаалыг хууль бус гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Дараагийн шаардлагын тухайд гэрээний хугацаа сунгуулахаар хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гэж байна. Гурван талт гэрээ бол хамгаалалтын захиргаа, Г, зохион байгуулалтын алба гэсэн гурван талт гэрээ байгуулдаг. Гэрээний хугацаа сунгах асуудал нь хамгаалалтын захиргаанд хамаардаг нөгөө талаараа нэгэнт тушаал хүчингүй болчихсон байвал гэрээг сунгах ямар ч нөхцөл байхгүй. А******* дугаар тушаал хүчинтэй тохиолдолд тушаалыг үндэслээд гэрээг сунгадаг учраас энэ тушаалаар г олгосон байхад, г олгосон эрхийг цуцалсан байхад сунгах боломжгүй гэж үзэж байна. Хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгааг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах гэж байна. Ямар хүсэлтүүдийг яаж өгсөн гэдгийг нэхэмжлэгч тал тодорхой ярьсан. Гэхдээ ийм хүсэлтүүд байгаа эдгээр хүсэлтүүдийг ингэж шийдвэрлэхгүй байна гэж тодорхой ярьсангүй. Би хэргээс олж хараагүй магадгүй дутуу харсан байж магадгүй. Гэхдээ 2022 оны хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь хамгаалалтын захиргаандаа хүсэлт гаргаад хамгаалалтын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлтүүдээ гаргасан тохиолдолд шүүхийн асуудлын дараа шийдвэрлээд явах боломжтой гэж үзэж байна. Тийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А******* дугаартай тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг байр суурьтай байна” гэж шүүх хуралдаанд  амаар тайлбар гаргав.

3.6.Гуравдагч этгээд М.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Я*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт М.Ж миний эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд гуравдагч этгээдээр татагдсан тул “Я*******” ХХК-ны нэхэмжлэлтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна.

М.Ж миний бие Х аймгийн А сумын Чулуутын ам нэртэй гт 1991 оноос хойш 32 дахь жилдээ мал маллаж амьдарч байгаа 79 настай өндөр настан.

Анх 2016 онд Д.Б******* гэдэг хүн нутгийн нэг хүнтэй надтай ирж уулзаад “манай компани нь Х аймгийн А сумын Хатгал тосгон дахь нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагааг явуулах аялал жуулчлалын чиглэлээр Эх түмэн, түмэн, орон нутагт ашиг тустай урт хугацааны төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаа тул манай төслийг дэмжиж саналаа өгнө үү” гэсэн тухайн үед ийм сайхан зүйл ярьж төөрөгдөлд оруулж байсан тул хөгшин миний бие тус хүмүүсийн ярьсан зүйлд автаж гарын үсгээ зурж байсан.

Энэ хүмүүсийн энэ үйлдэл, худал сайхан үгсээр халхавчилж, 32 жил мал маллаж амьдарсан г нутгийг минь булаан авч ашиг олох зорилгоор амралтын г байгуулж, хожим надтай дайсагнаж нутгийн иргэн намайг хашаа эвдсэн хэрэгт гүтгэж цагдаад шалгуулж иргэний хэргийн шүүхэд хүртэл намайг холбогдуулж гомдол гаргаж, мөн их хэмжээний мөнгө амлах, газраа зар зэрэг эхээр элдэвлэж дарамталж байсан. Харин Монголын шүүх, цагдаагийн мэлмий хурц тул үнэн мөнийг тогтоосон шийдвэрийг гаргаж байсан. “Я*******” ХХК-д 2016 оны 04 сарын 18-ны өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын А/144 тоот тушаалаар Х байгалийн цогцолборт Газрын Хязгаарлалтын бүс нутаг болох, Чулуутын аманд 4.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нь бүхэлдээ хууль зөрчиж олон хүмүүсийн эрх ашгийг хохироосон шийдвэр байсан. “Я*******” ХХК-д олгосон тус гт нутгийн иргэн миний хаваржааны г давхцал үүсгэсэн.

Тусгай хамгаалалтай г нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, мөн Усны тухай хуулийн 22.1 дэх заалт 22.6 дахь заалтыг тус тус зөрчиж хашаа барьж зохих байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. Миний бие 2018 оноос хойш холбогдох байгууллага, телевиз, үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт тус маргааны талаар гомдол гаргаж байсан нь үнэн. Өөрийнхөө эрх ашгийг хамгаалж хуулийн дагуу шаардлага тавиад Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж төрийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргаад үзэл бодлоо зөв зохистойгоор илэрхийлсэн.

Тус “Я*******” ХХК-д хууль зөрчиж г ашиглах зөвшөөрөл олгосон шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хянаж үзээд 2022 оны 02 сарын 24-ний А******* дугаар тушаалаар хүчингүй болгосон. Мөн үүнээс гадна “Я*******” ХХК нь танайх хууль зөрчиж зөвшөөрөл авсан байна гэдгийг дараахь төрийн байгууллагууд тухай бүрт нь мэдэгдэж хуулийн дагуу шаардлага тавьж байсан. Үүнд:

1.2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 39-04-081 дугаартай Х улсын тусгай хамгаалалттай газруудын улсын байцаагчийн үйл ажиллагааг түр зогсоох тухай албан шаардлага,

2.2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаартай Х улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын гт тус газрыг тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан тоот,

3.2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Х байгалийн цогцолборт газрын г ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалт үүнд тус гт “Я*******” ХХК нь хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан тус г ашиглах эрхийг цуцлах тухай санал,

4.2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 179  дугаартай Х улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан албан тоот зэрэг болно.

Тухайн “Я*******” ХХК холбогдох төрийн байгууллагын зүгээс зөндөө хууль ёсны шаардлага тавьж байсан, үүний эцэст Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 02 сарын 24-ны А\44 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Дээрхи шийдвэр нь хууль ёсны хүчин төгөлдөр үндэслэл бүхий шийдвэр байсан. “Я*******” ХХК нь ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлттэй, байгаль орчинд хор нөлөөтэй, нутгийн иргэдэд хохиролтой, мөн нутгийн төрийн захиргааны байгууллагын хууль ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй зэрэг хууль үйлчилдэггүй хуульт ёсыг уландаа гишгэж их хөрөнгө гарган ашгийн төлөө бүтээн байгуулалт хийсэн үйлдэлдээ бусдыг буруутгаж элдвээр хэлж буйд нь гомдолтой байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаа дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад г, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Мөн Арван зургаа дугаар  улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, оршин суух эрхтэй гэж заасан байдаг бөгөөд М.Ж миний бие Х аймгийн А сумын Хатгалын тосгоны уугуул иргэн, Чулуутын ам нэртэй гт 1991 оноос хойш 32 дахь жилдээ уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа 79 настай өндөр настан.

Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 сарын 24-ны А******* дугаар "Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай" тушаал нь хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр үндэслэл бүхий шийдвэр юм” гэв.

                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ газрын эрх зүйн маргаанд “тусгай хамгаалалттай г нутагт г ашиглах эрхийг дуусгавар болгосон” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.”Я*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А******* дүгээр тушаалаар Улсын тусгай хамгаалалттай Х байгалийн цогцолборт г болох Х аймаг, А сумын 3 дугаар багийн нутаг, Чулуутын ам нэртэй гт 4.5 га газрыг, 5 жилийн хугацаатай ашиглах эрх авч, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2 дугаар гэрчилгээтэй уг газрыг ашиглаж байсан байна. /ХХ-1-н 9-10, 212-214 дэх тал/

            2.2.Уг гт “Тусгай хамгаалалттай г нутагт г ашиглах тухай” гэрээг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Х Улсын тусгай хамгаалалттай г нутгийн хамгаалалтын захиргаа, А сумын Засаг дарга нартай байгуулж, 2 дугаартай гэрчилгээ олгож байжээ. /ХХ-1-н 9, 27-29 дэх хуудас/

            2.3.”Я*******” ХХК нь энэхүү г дээрээ аялал жуулчлалын зориулалттай сууцуудыг барьж байгуулсан, улмаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1 дугаарт 279.6 метр квадрат талбайтай хөрөнгийг бүртгүүлж, 0 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /ХХ-1-н 6 дахь тал/

            2.4.Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 23- дугаартай албан шаардлага гарч, уг албан шаардлагаар “Я*******” ХХК-ийг Чулуут голын хамгаалалтын бүсийг оролцуулан барьсан хашаагаа буулгах, онцгой хамгаалалтын бүсийг чөлөөлөх, хамгаалалтын бүстэй давхацсан давхцалыг арилгах, кадастрын зургийг дахин хийлгэх зэрэг шаардлагуудыг тогтоожээ. /ХХ-2-н 8 дахь тал/

2.5.Үүний дагуу “Я*******” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 20.9.14 дугаартай албан бичгээр Х улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд хандан Чулуут голын орчимд барьсан хашааг татаж, газрыг чөлөөлсөн талаар, Чулуут голын хамгаалалтын зурвас бүхий газрыг өөрийн ашиглалтад байгаа газраас хасуулах зорилгоор кадастрын зургийг шинэчлэн гүйцэтгүүлснээ хавсарган хүргүүлж, уг зургийг нягтлан үзэж, Чулуут голын хамгаалалтын зурвас чөлөөлөгдөж байгаа эсэхийг үзэж, хариу өгөхийг хүссэн, уг хүсэлтдээ багасгаж хасуулах кадастрын зургаа хавсаргасан байна. /ХХ-2-н 134-135 дахь тал/

2.6.Үүний дараа “Я*******” ХХК нь дахин 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/3 дугаар албан бичгээр Х улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд  хандан “... өөрийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 20.9.14 дугаартай албан бичигт хариу өгөхгүй байгаа талаар нь дурдаад, уг албан бичигт хавсаргасан кадастрын зургийг хянаж, өөрийн ашиглаж буй газрыг Чулуут голын хамгаалалтын зурвастай давхцаж байгаа эсэхийг тодруулж өгөхийг хүссэн” байна. /ХХ-2-н 136 дахь тал/

2.7.“Я*******” ХХК-ийн г ашиглах эрхийн хугацаа нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болжээ.

2.8.Нэхэмжлэгч “Я*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21/29 дугаар албан бичгээр г ашиглах гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан /ХХ-1-н 197 дахь тал/, уг хүсэлтийн хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09/1553 дугаар албан бичгээр “.... хугацаа сунгах хүсэлтийг 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цахимаар хүлээн авах, холбогдох баримтыг цахимаар бүрдүүлж ирүүлэх”-ийг мэдэгдсэн байна. /ХХ-1-н 197 дахь хуудасны арын нүүрт/

2.9.Х Улсын тусгай хамгаалалттай г нутгийн хамгаалалтын захиргааны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргад хандан “Я*******” ХХК-ийн г ашиглах гэрчилгээний сунгалт хийлгэх хүсэлтийг дэмжиж, шийдвэрлүүлэхээр уламжилсан байна. /ХХ-1-н 198 дахь хуудасны арын нүүрт/

2.10.Үүний дараа нэхэмжлэгчээс мөн дахин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 21/11 дүгээр албан бичгээр г ашиглах гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа “... хэрэгжүүлж байгаа төслийн ажлыг дэмжиж, зохих шаардлагын дагуу шинэчлэн гүйцэтгэсэн кадастрын зургийн дагуу манай ашиглалтад буй газрыг 20859 метр квадрат, 13413 метр квадрат хэмжээтэй 2 нэгж талбар болгон хувааж, г ашиглах гэрээний хугацааг сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ. /ХХ-1-н198 дахь тал/

2.11.Улмаар “Я*******” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/24 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж “... 2021 оны 03, 08 дугаар сард гаргасан хүсэлтүүдийн дагуу г ашиглах гэрээний хугацааг сунгах асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн”, мөн “... Зохих шаардлагын дагуу шинэчлэн гүйцэтгэсэн кадастрын зургийн дагуу манай ашиглалтад буй газрыг 20859 метр квадрат, 13413 метр квадрат хэмжээтэй 2 нэгж талбар болгон хувааж, г ашиглах гэрээний хугацааг сунгуулахаар саналаа болон бусад баримт бичгийг хүргүүлсэн” талаараа дурджээ. /ХХ-1-н 200 дахь хуудасны арын нүүрт/

2.12.Эдгээр хүсэлтийг гаргаагүй гэж хариуцагч тал няцаагаагүй, маргаагүй учраас энэхүү хүсэлтийг гаргасан болох нь нотлогдсон гэж үзсэн болно.

2.13.Ингээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тус компанийн г ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, газраа голын хязгаарлалтын бүсээс гаргаж, зохих хуульд нийцүүлэн ашиглахаар гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүйгээр, аливаа байдлаар хариу өгөөгүй атлаа 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр шийдвэрээрээ “Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин хамгаалалтын захиргааны саналгүйгээр Х байгалийн цогцолборт газрын  хязгаарлалтын бүсэд “Я*******” ХХК-д 4,5 га г ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А******* дүгээр тушаалын “Я*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /ХХ-1-н 211 дэх тал/

2.14.Нэхэмжлэгч нь Х байгалийн цогцолборт гт г ашиглах хүсэлтээ гаргасан гэдэг нь Х аймгийн Х нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандаж 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10/23 дугаар албан бичгээр хандан “... 4 улирлын тохилог аялал, жуулчлалын баазыг байгуулахад 4,5 га г шаардагдах тул  ... газрыг манай компанид “Аялал жуулчлалын нэгдсэн цогцолбор”-ын зориулалтаар ашиглахад дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүсэж, холбогдох баримтуудыг хавсаргасан талаар тэмдэглэсэн”-ээр  нотлогдож байна. Энэхүү бичиг нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж ирүүлсэн баримт тул “Янигрт” ХХК уг хүсэлтээ гаргасан, мөн Х аймгийн Х нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хүлээн авсан гэдэг нь тогтоогдсон баримт юм. /ХХ-1-н 230 дахь тал/

2.15.Үүний дараа “Я*******” ХХК-д анх г ашиглах хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16/24 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргажээ. /ХХ-1-н 215 дахь тал/

2.16.Ингээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А******* дугаар тушаалаар “Я*******” ХХК-д маргаан бүхий актад хамаарах газрыг ашиглуулах шийдвэрийг гаргасан болох нь тогтоогдлоо.

2.17.Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргасан байхад  манай 3 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэж аль нэг татгалзсан ч юм уу, дэмжсэн ч юм уу саналаа  хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлээгүй учраас Хамгаалалтын захиргааны дээд байгууллагад нь буюу яаманд энэ хүсэлтээ бид 4 дүгээр сарын 12-нд бид нар харьяалах дээд байгууллагад нь гаргасан. Тэгээд 4 дүгээр сарын 12-нд хүсэлт гаргасны дараа манай газрын асуудлыг яам шийдвэрлэсэн. Тэгэхээр бид нар энэ саналыг авах гэж хандсан, хандаагүй биш хандсан” гэх тайлбар нь нотлогдож байна.

2.18.Шүүхийн шаардсанаар Х улсын тусгай хамгаалалттай г нутгийн хамгаалалтын захиргаанаас гаргаж ирүүлсэн Х улсын тусгай хамгаалалттай г нутгийн хамгаалалтын захиргааны  2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 89 дүгээр албан бичгээр  Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж “... “Я*******” ХХК-ийн  хүсэлт гаргасан 4,5 га г нь усны хамгаалалтын бүсэд байрлалтай, Ж зуслан, хадлангийн гтай давхцалтай” гэж бичиж байсан байгаа боловч энэхүү санал нь яамандаа хүргэгдсэн талаар нотлох баримт алга учраас үүнийг хүргэгдсэн гэж шүүх үзэхгүй ба ийнхүү “Я*******” ХХК-ийн г ашиглах хүсэлтэд  хуульд заасан хугацааны дотор зохих саналаа гаргаагүй нь тус Хамгаалалтын захиргааны буруутай үйлдэл байсан гэдэг нь тогтоогдлоо. /энэхүү баримтыг шүүхийн шаардсанаар цахимаар ирүүлсэн тул нотлох баримтаар үнэлсэн болно. ХХ-2-н 180 дахь тал/

2.19.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь  “Я*******” ХХК-ийн г ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг эрхийг дуусгавар болгосон үндэслэлээ маргаан бүхий захиргааны актад “хамгаалалтын захиргааны саналгүйгээр Х байгалийн цогцолборт газрын  хязгаарлалтын бүсэд “Я*******” ХХК-д 4,5 га г ашиглах эрх олгосон” гэж дүгнэсэн атлаа шүүхэд “Я*******” ХХК-ийн ашиглах газрыг гол мөрний онцгой хамгаалалтын бүсэд оруулж г ашиглах эрх олгосон тул сунгах боломжгүй, сунгах үүргийг хүлээхгүй гэж тайлбарласан нь гаргасан шийдвэртэйгээ зөрүүтэй байна.

2.20.Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А******* дүгээр тушаалаар “Я*******” ХХК-д 4,5 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэхдээ  уг газрын  2,6 га г  нь усны онцгой хамгаалалтын бүсэд оруулан олгогдсон болох нь тогтоогдож байна.

2.21.”Я*******” ХХК-иас ашиглаж буй 4,5 га газраас 2,6 гт холбогдох хэсгийг усны онцгой хамгаалалтын бүсэд орсон болохыг зөвшөөрч, энэхүү зөрчлөө арилгаж, усны хамгаалалтын бүсээс гадна 4,5 га-гаар г ашиглах хүсэлтийг гаргасан болох нь тус компанийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 21/11 дүгээр албан бичгээр г ашиглах гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа “... хэрэгжүүлж байгаа төслийн ажлыг дэмжиж, зохих шаардлагын дагуу шинэчлэн гүйцэтгэсэн кадастрын зургийн дагуу манай ашиглалтад буй газрыг 20859 метр квадрат, 13413 метр квадрат хэмжээтэй 2 нэгж талбар болгон хувааж, г ашиглах гэрээний хугацааг сунгаж өгөх”-ийг хүссэн хүсэлтээр нотлогдсон.

2.22.Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор баталсан А сумын усны хамгаалалтын болон усны эх үүсвэрийн бүсийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Х улсын тусгай хамгаалалттай г нутгийн хамгаалалтын захиргаанаас Кадастрын санд үйлдэж оруулаагүй, харин шүүхийн шинжээчийн дүгнэлтээр уг бүсийн зураглалыг  үйлдэж гаргахад нэхэмжлэгчийн 2020 онд гаргасан хүсэлтэд дурдсан г нь одоогийн байдлаар Чулуут голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /ХХ-4-н 85-86 дахь тал/

2.23.Нэхэмжлэгч нь өөрийн ашиглаж байсан газрыг усны онцгой хамгаалалтын бүсээс гаргаж, 2 нэгж талбараар, ингэхдээ ашиглах газрын хэмжээг 3.5 га-гаар, ашиглах газрын хилийн заагийг харуулсан  кадастрын зургийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гаргасан байжээ.

2.24.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өөрийн өмнө ашиглаж байсан гэрээ, гэрчилгээтэй газрын хэмжээг багасгахгүйгээр, усны  онцгой хамгаалалтын бүсэд орохгүйгээр 4.5 га газрыг ашиглах хүсэлттэй болохоо илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, газрын кадатсрын зургийг 3 нэгж талбар болгон зуруулж ирсэн байгаа ба энэхүү зургаас үзвэл нэхэмжлэгчийн ашиглахыг хүссэн  4.5 га г нь Усны тухай хуулийг зөрчөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна. /ХХ-4-ийн 84 дэх талд/

2.25.Гуравдагч этгээд М.Ж нь Х аймаг, А сумын 3 дугаар багийн нутаг, Чулуутын ам нэртэй гт г ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй, уг гт зусаж амьдардаг байсан болох нь 2016 оны сансрын зургаас харагдахгүй, уг газрыг бэлчээрийн талбайгаараа тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй байгаа тул ”Я******* ХХК-д 2016 онд г ашиглуулсны улмаас гуравдагч этгээд М.Ж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэх нөхцөл байдлууд нотлох баримтаар  нотлогдохгүй байгаа зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо. /ХХ-3-ийн 245 дахь, ХХ-4-ийн 60-76 дахь талууд/

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

А.Нэхэмжлэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3.1.“Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана” гээд онцгой бүс, аялал, жуулчлалын бүс,  хязгаарлалтын бүс гэжээ.

            3.2.Мөн хуулийн  17 дугаар зүйлд “Хязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулж болно” гээд, мөн зүйлийн 3 дахь хэсэгт  “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” гэж заажээ.

            3.3.Иймд нэхэмжлэгч “Я*******” ХХК-ийн ашиглаж байсан 4.5 га газраас 2.6 га г нь усны онцгой хамгаалалтын бүстэй давхцаж, үлдэх 1.9 га нь хуулиар зөвшөөрсөн гт хамаарч байхад уг газрыг бүхэлдээ онцгой хамгаалалтын бүстэй давхацсан гэж үзэж байгаа хууль ёсны гэж үзэхгүй.

3.4.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий г, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно” гэж, мөн зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж, мөн зүйлийн 22.2.1-т “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, г хагалах, тэсэлгээ хийх, г тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэжээ.

3.5.Усны тухай хуулийн дээрх зохицуулалтаар усны онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглож, харин усан сан бүхий газрын эргээс 50 метрийн гадагш барилга байгууламж барихыг хориглоогүй тул “хуулиар хориглоогүй бол иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөх” эрх зүйн зарчим үйлчилнэ.

3.6.Иймд “Я*******” ХХК нь өөрийн ашиглах 4,5 га газрыг “Чулуут голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг шилжүүлж, хуулиар хориглоогүй г дээр  ашиглах болгон кадастрын зургаа өөрчилж, г ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар гаргасан хүсэлт нь аливаа байдлаар хууль зөрчөөгүй байна.

3.7.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий актыг гаргахаа өөрийн гаргасан 2016 оны А******* дүгээр тушаалыг Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийн г ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна.

3.8.Учир нь Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц г, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад г ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэжээ. /Хуулийн энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, өөр агуулгатай болсон байна/

3.9.Нэхэмжлэгч “Я*******” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай Х байгалийн цогцолборт г болох Х аймаг, А сумын 3 дугаар багийн нутаг, Чулуутын ам нэртэй гт 4.5 га газрыг ашиглах хүсэлтээ  Х улсын тусгай хамгаалалттай г нутгийн хамгаалалтын захиргаанд хандаж гаргасан болох нь нотлогдсон бөгөөд түүний гаргасан хүсэлтийн дагуу тус захиргаа саналаа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тус компанид г ашиглуулах шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийн буруутай ажиллагаа биш, хариуцагчийн өөрийнх нь буруутай ажиллагаа юм.

3.10.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “Я*******” ХХК-ийн хүсэлтийн талаар Х улсын тусгай хамгаалалттай г нутгийн хамгаалалтын захиргаа, сумын Засаг даргаас санал ирүүлээгүй бол санал ирүүлэхийг шаардах, “Я*******” ХХК-иас энэ талаар асуух, тодруулах, саналыг бичгээр авч ирэхийг шаардах зэрэг ажиллагааг явуулах үүрэгтэй, ийм санал ирүүлээгүй, ирүүлэхгүй бол шийдвэрээ гаргахаас татгалзах эрхтэй байсан.

3.11.Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Х улсын тусгай хамгаалалттай г нутгийн хамгаалалтын захиргаа, сумын Засаг дарга нар нь төрийн үйлчилгээний байгууллага учраас зохих хууль журмын дагуу ажлаа зохион байгуулах, байгууллага хооронд ажлыг ялдуулах, харилцаж асуудлыг тодруулах замаар “Я*******” ХХК-д хуульд заасан үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй бөгөөд энэ нь төрийн үйл ажиллагааны мөн чанар нь юм. Энэ зарчмын үүднээс нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй.

3.12.Иймд “Я*******” ХХК нь эрх бүхий этгээд болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр г ашиглах эрхтэй болсон гэж итгэж уг гт их хэмжээний хөрөнгө оруулалтаар үл хөдлөх хөрөнгө барьж, үйл ажиллагаагаа явуулаад 6 дахь жилдээ ажиллаж байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан төрийн захиргааны үйл ажиллагаанд итгэл хамгаалах тусгай зарчим үйлчилнэ.

3.13.Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллагаас “Я*******” ХХК-ийн Х байгалийн цогцолборт гт явуулах үйл ажиллагааг нь зөвшөөрч, их хэмжээний хөрөнгө болон хугацааг нь зарцуулсан бол энэхүү мөнгөн дүнгээр бодитой илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн харилцаанд итгэл хамгаалах зарчим үйлчилж, эрх нь хамгаалагдах  буюу төрийн аливаа байгууллагаас “Я*******” ХХК-ийг буруутгах, энэ үндэслэлээр газрын эрх зүйн харилцааг дуусгавар болох эрхгүй, хязгаарлагдах ёстой болно.

3.14.Хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайд нь өөрийн гаргасан буруутай үйл ажиллагааны үр дагавраа иргэн, хуулийн этгээдэд сөргөөр үүрүүлэх эрх байхгүй, учир нь нийтийн эрх ашиг ноцтой хөндөгдөх, байгаль орчинд аюултай, сөргөөр нөлөөлөхүйц үр дагавар бүхий хууль зүйн зөрчил үүсээгүй бол эерэг үр дагавар бүхий шийдвэрүүдийг гаргаж ёстой буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд заасны дагуу “төрийн өмнөөс иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” үүрэгтэй байсан.

3.15.Үүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А******* дугаар тушаалаар “Я*******” ХХК-д Х байгалийн цогцолборт г болох Х аймаг, А сумын 3 дугаар багийн нутаг, Чулуутын ам нэртэй гт 4.5 га газрыг ашиглах эрх олгосон тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно“ гэж заасны дагуу эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

3.16.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гээд мөн зүйлд “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” гэжээ.

3.17.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан байна.

3.18.Ийнхүү хуульд эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгож болох тохиолдлыг хуульчлан зааснаас гадна уг тохиолдол байвал хүчингүй болгож болох эрх олгосон хугацааг 5 жилийн дотор гэж тогтоожээ.

3.19.Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу “Я*******” ХХК-д г ашиглах эрх үүсгэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдлууд бий болоогүй, түүнийг хүчингүй болгож болох хугацаа нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон буюу уг хугацаа дуусаад 8 сар гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас “Я*******” ХХК  г ашиглах эрх үүсгэсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь  хуулийн энэ заалтад нийцээгүй, хууль зөрчжээ.

3.20.Дээрх хууль зүйн үндэслэлээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “Я*******” ХХК-д г ашиглуулахдаа “хамгаалалтын захиргааны саналыг аваагүй” гэх үндэслэлээр тус компанийн г ашиглах эрхийг цуцалсан үр дагавар бүхий 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр шийдвэрийг гаргасан нь бүхэлдээ хууль бус болох нь тогтоогдож байна.

3.21.Нөгөө талаас нэхэмжлэгч “Я*******” ХХК нь өөрийн ашиглаж буй 4,5 га газраас Усны тухай хуульд заасан голын онцгой хамгаалалтын бүсэд орсон 2,6 га газрын байрлалыг өөрчлөхөөр хүсэлтээ гаргасан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь энэхүү үйл баримтыг хянаж үзэхгүйгээр, тус компанийн ашиглах газрыг бүхэлд нь Чулуут голын онцгой хамгаалалтын бүсэд орсон гэж үзэж бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэх үндэслэл болно.

3.22.Гэвч дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн боломжгүй байна.

3.23.Учир нь дээрх нотлогдсоноор “Я*******” ХХК-ийн ашиглах 4.5 га газраас 2.6 га нь усны онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байх тул маргаан бүхий актын энэхүү хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй.

3.24.Харин нэхэмжлэгчээс ашиглаж буй газрынхаа 2.6 га газрын усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан байгаа хууль зүйн зөрчлийг арилгаж, өөрийн үйл хөдлөх хөрөнгийн оршин байх газрыг оролцуулан өмнө ашиглах эрх үүссэн байсан 3.4 га талбайг, 2 нэгж талбар бүхий газрыг аялал, жуулчлалын зориулалтаар үргэлжлүүлэн ашиглах хүсэлтийг удаа дараа гаргаснаас үзвэл хууль зөрчөөгүй хэсгээрээ г ашиглах ашиг сонирхол байгаа болох нь тогтоогдохын хамт энэ хүсэлт нь хууль зөрчөөгүй байна.

3.25.Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт г ашиглах эрхийг дуусгавар болгох тохиолдлыг Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, тухайн тусгай хамгаалалттай г нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тусгай хамгаалалттай г нутагт г ашиглах эрх хүчингүй болсон” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт г ашиглах эрхийг хүчингүй болгох тохиолдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр, эсхүл улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй бол гэж хуульчилжээ.

            3.26.Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээс өөр үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн г ашиглах эрхийг дуусгавар болгох, хүчингүй болгох эрхгүй тул маргаан бүхий актыг гаргасан нь энэхүү хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

3.27.Иймд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад “1.9 га  газрыг ашиглах эрхээ сэргээлгэх” гэж байхгүй учраас шүүх энэ хэсгийг шүүхийн шинжлэх судлах хүрээнээс давсан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээнд шууд халдахгүйгээр өөрөөр сэргээн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

3.28.Иймд нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаас уг тушаалаар цуцалсан газрын 2,6 г гт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин тушаалын 1.9 га гт холбогдох хэсэг нь хууль зөрчөөгүй учраас нэхэмжлэгчийн г ашиглах эрхийг энэ хэсгээр сэргээж шийдвэрлэх хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Б.Нэхэмжлэлийн “Я*******” ХХК-ийн г ашиглах гэрээний хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Я*******” ХХК-ийн гаргасан г ашиглах эрхийн гэрчилгээг холбогдох хуульд нийцүүлэн хийлгэсэн А болон Б талбайн 4,5 га гт олгож, гэрээ байгуулахыг даалгуулах”  шаардлагын тухайд:

3.29.Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан г ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна” гэжээ. 

3.30.Хуулийн энэ заалтын дагуу тусгай хамгаалалттай г нутагт ашиглаж буй газрыг ашиглах гэрээний хугацааг сунгаж болох зохицуулалтыг тусгасан байна.

3.31.Энэхүү хуулиар г ашиглах хугацааг сунгах журам, хүсэлтийг шийдвэрлэх хугацааг журамлаж тогтоож өгөөгүй тул энэхүү харилцаанд уг хуулийн г ашиглах хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх харилцааны зохицуулалтыг  төсөөтэй хэрэглэнэ.

3.32.Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан г ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай г нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” /энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орсон/ гэж, 36 дугаар зүйлийн 1.Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын хязгаарлалтын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц г, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад г ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэжээ.

3.33.Нэхэмжлэгч “Я*******” ХХК нь г ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад өөрийн ашиглаж буй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн оршин буй газрыг хуульд нийцүүлэн тогтоох, зохих журмын дагуу байрлалыг өөрчилж, ашиглах эрхийг үргэлжлүүлэн сунгаж өгөх хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21/29 дугаар албан бичгээр г ашиглах гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан байхад тус компанийн гаргасан хүсэлтийг  шийдвэрлээгүй, энэ талаар ямар нэг хариу өгөөгүй нь Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдож байна.

3.34.Тодруулбал, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “Я*******” ХХК-ийн гаргасан өөрийн ашиглаж буй газрыг хуульд нийцүүлэн үргэлжлүүлэн ашиглах эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэл байхгүй болох нь тогтоогдохын хамт нэхэмжлэгчийн уг хүсэлтийг шийдвэрлэхгүй байх үндэслэлээ тайлбарлаагүй, хариуг өгөөгүй нь хууль бус болно.

3.35.Хуулийг төсөөтэй хэрэглэхдээ анхан шатны шүүх нь “Я*******” ХХК-ийг г ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтээ  уг хуулийн заалтын дагуу заавал хамгаалалтын захиргаагаар дамжуулах ёстой байсан гэж үзээгүй болно.

3.36.Учир нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас нэхэмжлэгчид ийм шаардлага тавиагүй, шүүхэд ийм үндэслэлээр маргаагүй тул шүүх ийнхүү хуулийг төсөөтэй хэрэглэх нь “хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх” зарчимд нийцэхгүй гэж үзсэн.

3.37.Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн  37 дугаар 1-т “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай г ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай  хамтран байгуулна” /хуучин заалтаар/ гэж, уг заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай г ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай г нутагт г ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ.

3.38.Шүүхээс хэргийг шийдвэрлэх үед 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн  37 дугаар 1 дэх хэсэгт орсон өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул шүүх энэ заалтыг хэрэглэх нь зүйтэй байсан болно.

3.39.Энэхүү хүчин төгөлдөр хуулийн заалтаар гэрээ байгуулах эрх, үүрэг нь төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд  үүссэн байх тул энэхүү шаардлагын хариуцагч нь тус яам байна.

3.40.Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, түүний яам нь “Я*******” ХХК-ийн ашиглах газрын 1.9 га гад холбогдох хэсгийг хүчингүй болгосон хууль бус бөгөөд тус компанийн гаргасан газрын хэмжээг өөрчлөхгүйгээр, хуульд нийцүүлэн г ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаагаа сунгуулах хүсэлтээ гаргасан байхад хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэдэг нь тогтоогдсон гэж дүгнэв.

3.41.Иймд хууль бус эс үйлдэхүй байгаа болох нь тогтоогдсон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Я*******” ХХК-ийн г ашиглах гэрээний хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Я*******” ХХК-ийн гаргасан г ашиглах эрхийн гэрчилгээг холбогдох хуульд нийцүүлэн хийлгэсэн 3 нэгж талбараар, 4.5 га газрыг ашиглуулах шийдвэрээ Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуульд нийцүүлэн гаргах, тус компанитай г ашиглах гэрээг мөн хуульд заасан журмаар  байгуулахыг даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.42.Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр шийдвэрийн “Я*******” ХХК-ийн Х Улсын тусгай хамгаалалттай г, Х аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг, Чулуутын ам нэртэй гт эзэмших 4,5 га газраас усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 2,6 га-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, үлдэх хэсгийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн г ашиглах эрхийг сэргээн эдлүүлж, уг сэргээсэн газрыг нь анх олгосон 4,5 га газраар нөхөн сэргээж, г ашиглах эрхийн гэрчилгээг нь хуульд заасан журмын дагуу сунгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Шүүх хуралдааны ирцийн талаар:

5.1.Гуравдагч этгээд М.Ж нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ  “79 настай тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй” гэдгээ илэрхийлсэн бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, тайлбараа өгсөн” гэсэн байх тул /ХХ-3н 181, 186 дахь тал/ түүнийг шүүх хуралдаан байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар 1,40 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7 дэх заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Я*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаас уг тушаалаар цуцалсан газрын 2,6 га гт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, тушаалын бусад гт холбогдох хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, “Я*******” ХХК-ийн г ашиглах гэрээний хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Я*******” ХХК-ийн гаргасан г ашиглах эрхийн гэрчилгээг холбогдох хуульд нийцүүлэн хийлгэсэн 3 нэгж талбараар, 4.5 га газрыг ашиглуулах шийдвэрээ Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуульд нийцүүлэн гаргах, тус компанитай г ашиглах гэрээг мөн хуульд заасан журмаар байгуулахыг даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Я*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47.1 дэх заалтыг баримтлан, нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдсантай холбогдуулан шинжээчийн зардал 251094.0 төгрөгөөс 125547.0 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “Я*******” ХХК-д олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ