Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2024/01029

 

2024 09 03 135/ШШ2024/01029

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01098

*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, Хөтөл хороолол, Малчин баг, 2*** тоотод оршин суух, *******ын ******* овогт *******ийн ******* (РД:**)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:***-т холбогдох,

"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

(Хариуцагч Т.*******т шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2014 оноос Т.*******той үерхэж байгаад 2015 оноос нэг гэрт орж 3 жил хамт амьдарсан. 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү Э. төрсөн. 2018 оны 03 дугаар сараас холбоогүй болж 7 жил тусдаа амьдарч байгаа. Түүнээс хойш Т.******* нэг ч удаа хүүхэдтэйгээ уулзаагүй, холбоогүй, хүүгээ яаж байна гэж асууж ч байгаагүй. Бид хүүгээ 6 сартай байхаас нь хоёр тийшээ болсон. Хүү маань одоо аавыгаа танихгүй гэв.

2. Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

*******ийн *******ын шүүхэд хандаж гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь ажлын онцлогоос хамаарч хөдөө, хот руу байнга явж ажилладаг тул шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Э.ын дугаартай төрсний гэрчилгээ /хх-ийн 4/, *******-Уул аймгийн ******* сумын Малчин багийн Засаг даргын 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 236 дугаартай оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 5/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.*******ын хариуцагч Т.*******т холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Т.******* нь Т.*******той 2014 онд танилцаж, 2015 оноос хамт амьдарч байгаад 2017 оны 07 сарын 22-ны өдөр хүү Э. төрсөн. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хүүдээ ямар нэгэн тусламж дэмжлэг өгч байгаагүй тул хуульд зааснаар тэжээн тэтгэх үүргийг нь биелүүлж тэтгэлэг тогтоолгохоор шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

3. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргаагүй болно.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014 онд танилцаж, дотно харилцаатай болж, улмаар тэдний дундаас 2017 оны 07 сарын 22-ны өдөр хүү Э. төрсөн болох нь хэрэгт авагдсан ******* ургийн овогт *******ын ын ** дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д: гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн, төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хүү Э.ын эцэг Т.*******оос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

6. Хүү Э. нь төрсөн цагаасаа хойш эх Т.*******ын асрамжид байгаа бөгөөд талууд хүүхдийн асрамжид маргаагүй. Нэхэмжлэгч хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй болно.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон 57,533 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д тус тус заасныг баримтлан 2017 оны 07 сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.*******оос тэтгэлэг гаргуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******од олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцон 57,533 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ