| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01152/И |
| Дугаар | 135/ШШ2024/01026 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2024/01026
2024 09 03 135/ШШ2024/01026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01152/и
*******-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******-Уул аймгийн ******* сумын Өргөө баг, ** дугаар баг, ** дүгээр хороолол, 7 дугаар байрны 40 тоотод оршин суух, ******* ургийн овогт *******гийн *******ын хүсэлттэй
Баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Анх ажилд орсноос хойш овгийг маань буруу ******* гэдгийг ******* гэж бичсэн зөрчил гарсан. Анх 1980 оны үед ******* хотын Техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг ******* гэж буруу бичсэн байгаа. Мөн 1995 оны нийгмийн даатгалын дэвтэр, 2001 оны үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас, мөн ******* гэж буруу бичигдсэн байгаа. Тийм учраас эдгээр баримтуудын жинхэнэ эзэмшигч нь *******гийн *******ын бичиг баримт мөн болохыг тогтоож өгнө үү... гэв
2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан Л.*******ын иргэний үнэмлэх /хх-ийн 3/, Л.*******ын 1965 оны 12 сарын 06-ны өдөр төрсөн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4/, №15 Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас /хх-ийн 5/, №114512 дугаартай *******гийн *******ын 1995 оны 01 сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтэр /хх-ийн 6/, №004540 дугаартай *******гийн *******ын хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 7/, Ардын айрмын 165 дугаар ангийн онц буудагчийн 1988 оны 05 сарын 23-ны өдрийн 18 дугаартай үнэмлэх, *******-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2001 оны 01 сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай Ажилд авах тухай тушаал зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
3. Шүүхээс тус шүүхийн 2024 оны 07 сарын 19-ний өдрийн 135/ШЗ2024/04326 дугаартай шүүгчийн захирамжаар *******-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 сарын 31-ний өдрийн 03/731 дугаартай албан бичгээр *******гийн *******ын 1987 оны 02 сарын 10-ны өдрийн Маягт ХААТР-1(А) баримт /хх-ийн 16/, хаягийн хуудас /хх-ийн 17/, *******гийн ******* (РД:***)-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 22-25/, *******гийн ******* (РД:**)-ын 1995-1999 оны шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 31/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.*******ын баримт бичгийн эзэмшигчээр тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч №15 дугаартай Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас, №114512 дугаартай *******гийн *******ын 1995 оны 01 сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтэр, №004540 дугаартай *******гийн ******* гэх хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгохоор хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Л.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Хэрэгт авагдсан Л.*******ын иргэний үнэмлэх /хх-ийн 3/, Л.*******ын 1965 оны 12 сарын 06-ны өдөр төрсөн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4/, НД №15, регистрийн дугаар ** дугаартай, *******гийн ******* Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудаст гэх /хх-ийн 5/, №114512 дугаартай *******гийн *******ын 1995 оны 01 сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтэр /хх-ийн 6/, №004540 дугаартай *******гийн *******ын хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 7/, *******-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2001 оны 01 сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай Ажилд авах тухай тушаал, Ардын айрмийн 165 дугаар ангийн онц буудагчийн 1988 оны 05 сарын 23-ны өдрийн 18 дугаартай үнэмлэх, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан талаарх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005 онуудад ***регистрийн дугаартай *******гийн ******* гэж бичигдсэн /хх-ийн 22-25/ ба Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд ** регистрийн дугаартай *******гийн ******* нь 1995, 1996, 1997, 1998, 1999 онуудад түргэн тусламжийн албанд ажиллаж байсан гэх бичилт хийгдсэн байна.
Дээрх баримтуудаас дүгнэхэд 2001 оны 11 сарын 07-ны өдрийн Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас, 1995 оны 01 сарын 01-ний өдрийн №** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1980 оны 09 сарын 01-ний өдрийн №** дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ******* ургийн овогт *******гийн ******* мөн болох нь тогтоогдож байна.
Иймд Л.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан нь 1980 оны 09 сарын 01-ний өдөр олгосон 004540 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 сарын 01-ний өдөр олгосон 114512 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2001 оны 11 сарын 07-ны өдөр олгосон НД15 дугаартай үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас зэрэг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь ******* ургийн овогт *******гийн ******* (РД:***) мөн болохыг тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ