Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/747

 

2022              07            21                                        2022/ДШМ/747                                                                                            

Г.М-, О.Г- нарт                                                                                                  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

насанд хүрээгүй хохирогчдын өмгөөлөгч Г.Мандахсайхан,  

шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Б.Зулбаяр, Ц.Жамбалсүрэн

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/399 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г-, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.М-, О.Г- нарт холбогдох 1908045220294 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-, Улаанбаатар хотод 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн,

 

Г-, Улаанбаатар хотод 2001 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн,

 

Шүүгдэгч Г.М-, О.Г- нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 27-ны өдөр хүртэлх хугацаанд 16 нас 4 сар 27 хоногтой Х.А-г, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 27-ны өдөр хүртэлх хугацаанд 14 нас 11 сар 29 хоногтой Э.Э- нарыг хүүхэд гэдгийг мэдсээр байж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр эрхшээлдээ оруулан элсүүлж, Баянгол дүүгийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрсдийн түрээслэн амьдарч байсан нийтийн байранд орогнуулж, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэн биеийг нь үнэлж худалдсан гэмт хэрэг холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Г.М-, О.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч М-, Г- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Г.М-, О.Г- нарыг бүлэглэн “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр ... хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар Г.М-ийг 2 жилийн хорих ялаар, О.Г-ыг 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, О.Г-ын 2021 оны 7 дугаар сарын 24-нд төрсөн бага насны охин Г-ын Б-д //РД: / асран хамгаалагч томилохыг Баянгол дүүргийн Засаг даргад, Г.М-ийн 2020 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн бага насны хүү М-ийн А-т /РД: / асран хамгаалагч томилохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус даалгаж, Г.М-, О.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/399 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-, О.Г- нарын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН