Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Лд холбогдох 1708010310113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1957 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, торакчин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 2 хүүхэд, зээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Дунд нарангийн ... тоотод амьдардаг, урьд нь 1980 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Зүүн баян гарнизоны Шүүхийн 165 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109б зүйл ангиар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1982 оны 02 дугаар сарын 17-ны өдөр суллагдсан, Бэсүд овогт Дгийн Л, РД:НЩ57102070.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Л нь согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 17 дугаар гудамжинд иргэн

 

 

С.Пийг зодож биед "зовхи, хацарт зулгаралт, цус хуралт, нуруу, бугалаганд цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаХ:

Шүүгдэгч Д.Л 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 17 дугаар гудамжинд иргэн С.Пийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...

  • хохирогч С.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 12-нд 12 цагийн үед А, Төгсөө ахтай хамт А ахын гэрт 3 ширхэг том савтай пиво уусан, тэдний гэрээс гарч яваад гудамжныхаа үзүүрт очоод согтоод тасарчихсан байсан...шөнө нь 05 цагийн үед гэртээ сэрсэн хамаг бие өвдөөд, эрүү ам зуурчихсан, нүд хөхөрчихсөн байсан...өглөө 8 цагийн Төгсөө ахын гэрт ороод асуусан чинь Төгсөө ахын хүүхэд Батцэцэг: таныг өчигдөр өдөр хамар хашааны Л ах гудамжны өнцөгт сууж байХ чинь таны нүүр лүү өшиглөөд, чирээд хашааныхаа үүдэнд авчраад мод авчирч байгаад модоор зодсон, тэгээд хамаг хувцсыг чинь тайлсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-20/,
  • гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Төгсөөгийн хүүхэд Батцэцэгээс асууХ П ахыг гудамжинд унтаж байХ Л ах модоор цохиод, хувцсыг нь тайлсан гэж хэлсэн. Манай хашаа Лгийн хашаа хоёрын дунд нэг гудамж байдаг юм. Тэр гудамжаар манайхыг явуулахгүй гээд байдаг. Уг гудамж нийтийн эзэмшлийн гудамж тэгсэн хэрнээ Л манайхыг тэр гудамжаар явуулахгүй миний гудамж гээд байдаг. Тэрнээс болж зөндөө маргалддаг...гэх мэдүүлэг /хх-12-13/,
  • гэрч Ж.Гантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Хам аав А, П бид 3, гурван том савтай пиво уусан... П гэртээ харилаа гээд гарсан... би гэрлүүгээ явж байтал Дунд нарангийн 17 дугаар гудамжны зүүн өнцөгт П дээгүүрээ шалдан, шорттой газар унтаж байхаар нь босгоод харсан чинь нүүр ам нь шалбарчихсан байхаар нь би Пийг гэр рүү нь өргөж оруулж өгөөд гарсан. Өөрийнхөө гэртээ ороход манай охин Батцэцэг "ааваа Пүүжээ ахыг Л ах зодоод хувцас хунарыг нь тайлсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-25-26/,
  • насанд хүрээгүй гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хашааныхаа үзүүрт нүх ухаж байХ Дунд нарангийн 17 дугаар гудамжны үзүүрт хүн орилоод байхаар нь булан тойроод харсан чинь манай урд талын гудамжны Л гэж 60 гаруй насны ах Пүүжээ ахыг дороо оруулчихсан зодож байсан. Тэгээд хараад байсан чинь Лхагваа ах Пүүжээ ахыг хөлнөөс нь чирээд доошоогоо чирч аваачаад нэг хашааны буланд нүүр лүү нь хөлөөрөө өшиглөөд гартаа мод барьж байгаад толгой руу нь болон нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-27-28/
  • гэрч Б.Даринчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Манайх руу ордог хашааны үүдний хэсгийг манай нөхөр Л машин өгсөх зориулалттай гарц гаргаж хийсэн. Тэгсэн чинь тэр газар дээр Пийн Хам ээж Батцэцэг наад газар миний хүүхэддээ авсан газар гээд манайхтай маргалдаад байдаг. Батцэцэг тэр газрыг өөр хүнд зарчихсан... гэх мэдүүлэг /хх-30/
  • шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №10362 дугаартай шинжээчийн:...С.Пийн биед зовхи, хацарт

 

 

зургаралт, цус хуралт, нуруу, бугалаганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-37/

- шүүгдэгч Д.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 17 гудамжны 556в тоотод нүүж ирсэн, уг хашааг Батцэцэг гэх эмэгтэйгээс худалдаж авсан...манайхыг нүүж ирсний дараа удалгүй манай хойд талын хашаанд П гэж залуу нүүж ирж байсан одоо ч амьдарч байгаа. Пийн Хам ээж П, манайх хоёрынхоос доошоо буудаг хэсэг газрыг өөр хүнд зарчихсан бөгөөд тэрүүгээр гэр лүүгээ ороход төвөгтэй байдаг. Энэ асуудлаас болж Птой хаяа маргалддаг...П Дунд нарангийн 17 дугаар гудамжны үзүүрт сууж байсан бөгөөд намайг харангуутаа чулуу бариад, муу хар пизда минь, чамайг ална гээд хүрч ирээд намайг заамдаад авахаар нь Пийн нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд П газар унахаар нь би өмсөж байсан шортыг нь татсан чинь шувтарчихсан, Пийг тэр чигт орхиод гэртээ орсон. Би хэрэг гардаг өдөр айлд 200 грамм архи уусан байсан...Пийн нүүр рүү нь цохих явцад нь би хоёр гарынхаа сарвууг гэмтээчихсэн юм...гэх мэдүүлэг /хх-50-51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Д.Лг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.П нь шүүгдэгч Д.Лд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлсэн байх тул /хх-66/ бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ял оногдуулаХ 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тогтоов.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан “ЕУ” гэсэн бичигтэй, хар хөх өнгийн эрэгтэй дотуур өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

  1. 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Лг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Д.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар

 

 

шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
  2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ЕУ” гэсэн бичигтэй, хар хөх өнгийн эрэгтэй дотуур өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  5. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР