| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00409/И |
| Дугаар | 148/шш2024/00393 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 148/шш2024/00393
04 оны 08 сарын 09 өдөр
| Дугаар 48/ШШ04/00393 |
|
Хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх тухай
дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******т холбогдох Гарааны бизнес эрхлэх залуучуудын т эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 8,090,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"Орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөл"-т хамрагдсан ПД88046 регистрийн дугаартай, иргэн ***** овогт *******ын ******* нь 09 оны дугаар сарын 04-ний өдөр Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн гарааны бизнес эрхлэх залуучуудын -т эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох төсөл хэрэгжүүлэх зорилгоор ******* ******* *******, халамжийн ******* тэй гэрээ байгуулан 0,000,000 төгрөгийн дэмжлэг авч, 09 оны дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 0 оны дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 36 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэг авсан байна.
Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ,90,000 төгрөгийг эргэн төлж, үлдэгдэл 8,090,000 төгрөгийг эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Тус ******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03 оны дүгээр сарын 7-ны өдрийн 03/Ш303/004 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.. дахь хэсэгт зааснаар ...шүүхийн харьяалал зөрчсөн... үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Мөн ******* ******* халамжийн хэлтсийн 04 оны 06 дугаар сарын 9-ний өдөр 98 дугаартай албан бичгээр ...санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төвлөрүүлэхэд хамтран ажиллана уу... гэх хүсэлтийг тус ******* прокурорын *******т гаргажээ.
******* тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0. дэх хэсэг "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.", мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-т Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3. дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж хуульчилжээ.
Дээрх хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг үндэслэн ******* ******* халамж ******* хэлтсийн хүсэлтийн дагуу, иргэн Чоныхон овогт *******ын ******* нь Гарааны бизнес эрхлэх залуучуудын т эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон санхүүгийн дэмжлэг эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол учирсан, нөгөө талаас эргэн төлөлт хийгдсэн бол дараагийн санхүүгийн дэмжлэг шаардлагатай иргэдэд олгогдох байсан, нэгэнт эргэн төлөлт хийгдээгүйн улмаас санхүүгийн дэмжлэг шаардлагатай иргэдэд олгогдох боломжгүй нөхцөл байдал үүссэн зэргээр төр, нийтийн ашиг сонирхолын аль алинд нь хохирол учруулж байна гэж үзэн, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, тухайн санхүүжилтийг буцаан төлүүлэх, гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс аймгийн ын дүгээр , Дэлгэрхаан төмөр ын гудамжны - од оршин суух, иргэн Чоныхон овогт *******ын *******аас 8,090,000 төгрөгийг гаргуулан, ******* ******* ******* халамжийн ******* хэлтсийн Төрийн сангийн 00003700 дансанд төлүүлж өгнө үү. ******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3, 4..4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ******* нь Ч.******* надад холбогдуулан 8,090,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хүлээн авч танилцууллаа. Нэхэмжлэлийн шаардлага дээр маргаангүй 8,090,000 төгрөгийг төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг тайлбарласныг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Ч.*******т холбогдуулан Гарааны бизнес эрхлэх залуучуудын т эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 8,090,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,090,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ
74.-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3, 4..4-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжид 44,390 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 44,390 төгрөгийн тал хувь болох 7,95 төгрөгийг хариуцагчаас гаргуулж төрийн сангийн төсвийн орлого /00300094 дансанд/ оруулах нь зүйтэй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 74.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
.Нэхэмжлэгч , ******* дүүрэг, дүгээр хороо, д байрлах, ******* ******* ******* ******* /РД:, /-ын нэхэмжлэлтэй, хариуцагч , дүгээр , - од оршин суух хаягтай, овогт *******ын ******* /РД:ПД88046, утас:/-д холбогдох Гарааны бизнес эрхлэх залуучуудын т эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 8,090,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3, 4..4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 44,390 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 44,390 төгрөгийн тал хувь болох 7,95 төгрөгийг хариуцагчаас гаргуулж төрийн сангийн төсвийн орлого /00300094 дансанд/ оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН