| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00406/И |
| Дугаар | 148/шш2024/00415 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 148/шш2024/00415
| 04 оны 09 сарын 0 өдөр | Дугаар 48/ШШ04/0045 | ******* ******* |
Хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх тухай
******* ******* дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч О.ийн нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие анх ******* *******ын хүн *******т 996 оны 06 дугаар сард асрагчаар ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 998 оны 08 дугаар сард суралцахаар ажлаасаа гарсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэн байгаагүй тул 996-998 онуудад асрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нийгмийн даатгалын байгууллагаас миний шүүхээр тогтоолгох хугацааны нийгмийн даатгалын шимтгэл гарч ирсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
.Нэхэмжлэгч О. нь Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэгч О. нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ
*******4.-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4., *******4.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
.Нэхэмжлэгч ******* *******, ******* *******, ******* дугаар *******, дугаар , дүгээр , ******* од оршин суух хаягтай, овогт гийн /РД:ТЛ*******448, утас:9940969*******/-ийн нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН