| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00371/И |
| Дугаар | 133/ШШ2024/00354 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 133/ШШ2024/00354
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **************** хүсэлттэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч ************** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Захуйн хэсэгт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч ************ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******** овогтой ******* миний бие ************ өдөр төрсөн. Миний бие 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Цогт сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991 оны 08 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацааг нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоолгож ир гэсэн. гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 283 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт,
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ************* хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч *********** нь 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Захуйн хэсэгт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
2.1 Энэ байдал нь:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 283 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Захуйн хэсэгт малчин байсан *************** нь 1991 оны 08-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ийг тодорхойлжээ.
Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдэлд малчин байсан ************* 1991 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.
3. Иймд ******** овгийн ************** 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Захуйн хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ********** овгийн ******** ********* 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Захуйн хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН