Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 133/ШШ2024/00355

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ********** хүсэлттэй,

Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч ********* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. нэхэмжлэлийн шаардлага: 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын 7 дугаар багт мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

2. Хүсэлт гаргагч ********* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ********* Цогт суманд төрсөн. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1996 оны 01 дүгээр сарын 01-нээс 1997 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 2 жилийн хугацаанд аав ээжтэйгээ мал маллаж байсан А дансны лавлагааг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул дээрх хоёр жилийн хугацааны А дансыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 03-08/4179 дугаартай архивын лавлагаа

- ********** төрсний бүртгэлийн лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 282 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт,

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч Б.Гантөмөрийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ********** нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын 7 дугаар багт мал маллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4. ********** нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын 7 дугаар багт мал маллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 282 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн 7 дугаар багийн малчин өрхийн тэргүүлэгч ************* мал маллаж байсан хугацаа 1996-1997 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.

-Нэхэмжлэгч ********* эцэг *********** 1996-1997 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн CVL2482000001001012 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ********** нь ******** өдөр төрснийг ******* өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын 91 дүгээрт бүртгэжээ. Эцэг ******, эх ****** гэжээ.

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 03-08/4179 дугаартай Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны хөдөөд оршин суугч өрхийн тэргүүн *********** ***** оны 06 сард төрсөн, ******* настай, эхнэр ******** ******* оны 5 сард төрсөн, ***** настай, ***** ****9 оны 8 сард төрсөн, ** настай, ***** ***** оны 11 сард төрсөн, **** настай, ***** ****** оны 4 сард төрсөн, ******* настай, ач/зээ **** *** оны 6 сард төрсөн 0 настай гэж бүртгэгдсэн 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 1996-1997 онуудад эцэг ****** өрхөд харьяалагдаж байсан болох нь нотлогдож байна.

5. Иймд ******* овгийн ***** ******** 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын 7 дугаар багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******** овгийн ****** ******** 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын 7 дугаар багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН